Categories
мэдээ цаг-үе

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалаа илгээх хугацаа энэ сарын 15-нд дуусна

ХХОАТ-ын буцаан олголтын материалыг авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэлсэн.

Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх учиртай юм. Заасан хугацаа дуусахад зургаан хоног үлдээд байна.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болдог.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.

5. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. “Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

1. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

2. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

3. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Худалдах худалдан авах гэрээ /нотариат/

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

a. “худалдах, худалдан авах гэрээ”

b. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах

c. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

d. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/

4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар

5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

b. Орлого нотлох баримт

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

6. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

7. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

8. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Шаардлагатай тохиолдолд

c. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

d. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

9. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

10. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

11. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/

12. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад:

23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт

23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
0-6 000 000 хүртэл 240 000
6 000 000-12 000 000 хүртэл 216 000
12 000 000-18 000 000 хүртэл 192 000
18 000 000-24 000 000 хүртэл 168 000
24 000 000-30 000 000 хүртэл 144 000
30 000 000-36 000 000 хүртэл 120 000
36 000 000 ба түүнээс дээш
Categories
мэдээ цаг-үе

Чарганы сүүлийн медальтнууд өнөөдөр тодорно

Чарганы сүүлийн медальтнууд өнөөдөр тодорно

24 дэх удаагийн Өвлийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Өвлийн олимпын хүрээнд хоёрдугаар сарын 10-ны пүрэв гарагт болох спортын үйл явдлуудын хуваарийг хүргэе.

Уулын цана

  • 10:30 цаг. Эрэгтэйчүүдийн Combined Downhill төрлийн медалийн эзэд тодорно.

Гүйлтийн цана

  • 15:00 цаг. Эмэгтэйчүүдийн 10 км-ын уралдааны медалийн эзэд тодорно

Кёрлинг

  • 09:05 цаг. Эмэгтэй. Их Британи – Швейцар
  • 09:05 цаг. Эмэгтэй. Дани – Хятад
  • 09:05 цаг. Эмэгтэй. Швед – Япон
  • 09:05 цаг. Эмэгтэй. Оросын олимпын баг – АНУ
  • 14:05 цаг. Эрэгтэй. АНУ – Швед
  • 14:05 цаг. Эрэгтэй. Норвеги – Канад
  • 14:05 цаг. Эрэгтэй. Хятад – Оросын олимпын баг
  • 14:05 цаг. Эрэгтэй. Их Британи – Итали
  • 20:05 цаг. Эмэгтэй. Канад – Өмнөд Солонгос
  • 20:05 цаг. Эмэгтэй. Швед – Их Британи
  • 20:05 цаг. Эмэгтэй. АНУ – Дани
  • 20:05 цаг. Эмэгтэй. Хятад – Швейцар

Уран гулгалт

  • 09:30 цаг. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорно.

Цанын фристайл төрөл

  • 19:00 цаг. Холимог багийн Aerials төрлийн медалийн эзэд тодорно

Хоккей

  • 12:10 цаг. Эрэгтэй С хэсэг. Швед – Латви
  • 16:40 цаг. Эрэгтэй С хэсэг. Финланд – Словак
  • 21:10 цаг. Эрэгтэй А хэсэг. АНУ – Хятад
  • 21:10 цаг. Эрэгтэй А хэсэг. Канад – Герман

Чарга

  • 21:30 цаг. Багийн төрлийн медалийн эзэд тодорно

Скелетон

  • 09:30 цаг. Эрэгтэй төрөл эхэлнэ

Сноуборд

  • 09:30 цаг. Эмэгтэй Halfpipe төрлийн медалийн эзэд тодорно
  • 11:15 цаг. Эрэгтэй Cross төрлийн медалийн эзэд тодорно.

Тэшүүр

  • 20:00 цаг. Эмэгтэйчүүдийн 5000 метрийн медалийн эзэд тодорно
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Хар тамгатай улстөрчдийг улс төрийн намууд нэр дэвшүүлдэггүй, иргэд сонгодоггүй байвал бодит үр дүн гарна

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЧИХООД ХҮМҮҮСИЙГ ЗАГНААД, БЭЛДЧИХСЭН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХАА ХУУЛЬБОЛОВСРУУЛАХ ГЭДЭГГҮЙЮМ ШҮҮ –


-ХҮН-аас улс төрийн хоёрдогч хүчин болсноо зарласан. Өнөөгийн түвшинд бидэнд улс төрийн сөрөг хүчний манлайлал их чухал болчихлоо. Хөгжлийн банкны асуудалд та болон ХҮН ямар манлайлал үзүүлж яаж ажиллах бол?

-ХҮН-ын даргын хувьд, Зөв хүн электорат эвслийг УИХ-д төлөөлж буй гишүүний хувьд Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага ногдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Нэгдүгээрт, хуулийн хариуцлага тооцох. Хоёрдугаарт, улс төрийн хариуцлага тооцох. Хуулийн хариуцлага нь их ойлгомжтой. Улсын хөрөнгийг шамшигдуулдаг, хууль шүүхийн байгууллагад захиалга өгч байгаад хэрэгсэхгүй болгож хариуцлагаас мултардаг, авсан зээлээ төлөхгүй байж болдог гэсэн “жишгийг” таслан зогсоомоор байгаа юм. Тиймээс эрүүгийн хариуцлага тооцож, барьцаа хөрөнгийг нь хураах, төрийн мөнгийг бүхэлд нь төлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ингэхдээ улсын төсөв болон Засгийн газрын зүгээс ямар нэгэн байдлаар хариуцлагыг нь үүрдэг байж болохгүй. Банкууд дампуурсан л бол түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг буруу жишиг өмнө нь олон байсан. Ингэж болохгүй. Харин улс төрийн хариуцлагыг МАН, АН хоёр эхлүүлмээр байна. Энэ хоёр намын аль алиных нь нөлөө бүхий улс төрчид Хөгжлийн банкнаас бага хүүтэй, их хэмжээний мөнгө авсан, дийлэнх нь төлөөгүй. Энгийнээр хулгай хийсэн бас нэг л жишээ. Үүнийгээ ч аль аль нам нь хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн. Хоёр сарын өмнө МАН 30 дугаар их хурлаа хийсэн. Тэр үед авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдтэй хатуу тэмцэнэ, намаасаа хөөнө гэдгээ зарласан. Үүнийгээ дүрэмдээ тусгасан гэж ойлгосон.

Тиймээс дүрмээ хэрэгжүүлж, намаасаа хөөж ёс зүйн хариуцлага хүлээлгэ гэж байгаа. Мөн МАН-аас сонгуульд дахиж нэр дэвшүүлэхгүй байх хязгаарлалтыг хийж өгөх шаардлагатай. АН ч ялгаагүй ийм хязгаарлалтыг хийх хэрэгтэй. Энэ санаачилгыг ХҮН-аас дэмжиж ажиллана. МАН, АН-аас чөлөөлөгдсөн нөхдүүдийг бусад намууд хүлээн авч улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх чиглэлд бусад бүх намууд тууштай зогсох хэрэгтэй. Тэр хүний улс төрийн карьерийг нь ингэж зогсоож, дахиж эрх мэдэлтэй байх боломжийг нь хязгаарлаж байж л энэ бүхэн сая бодитой ажил болно.

Муу зээлийн түүхтэй хүмүүст хар тамга дардаг. Тухайн улсад гэмт хэрэг зөрчилд холбогдсон эсвэл хууль бус үйл ажиллагаанд холбогдож байсан иргэдэд виз олгодоггүй, паспорт дээр нь хар тамга дардаг шүү дээ. Үүнтэй адил улс төрчдөд хар жагсаалт гаргаж, хар тамга дарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хар тамгатай улстөрчийг бусад намууд хүлээж авдаггүй байх ёстой. Мөн иргэд нь сонгодоггүй байх хэрэгтэй. “Уучлаарай, та хулгай хийсэн. Худлаа ярьдаг улстөрч” гэсэн хар тамгыг нийтээрээ дардаг байх ёстой. Үүнийг улс төрийн намууд, тэр дундаа МАН АН энэ хэрэгт нэр нь холбогдсон намын гишүүддээ улс төрийн, ёс зүйн хариуцлага тооцож манлайлал үзүүлэх хэрэгтэй байна.

-Хөгжлийн банкны зээлдэгч дотор барьцаа хөрөнгөгүй зээл авсан этгээд байна гэж ч байгаа шүү дээ. Дүрэм журам нь тийм сул юм уу. Та анх байгуулагдахад нь төсөл дээр ажиллаж байсан байх аа?

-Хөгжлийн банк анх 2010 онд байгуулагдсан. Анх байгуулагдахад би Сангийн яаманд ажиллаж байсан. Хөгжлийн банк ямар байдлаар явах ёстой вэ гэдэг анхных нь дизайныг Японы Хөгжлийн банк болон Экзим банктай хамтарч хийж байсан. Хөгжлийн банкийг байгуулах санаачилгыг тухайн үеийн Засгийн газар, УИХ дэмжсэн. Ингээд Хөгжлийн банкийг байгуулсан. Дизайныг гаргахдаа яагаад япончуудыг сонгосон бэ гэхээр тэд Солонгос, Сингапур, Хятад, Энэтхэгийн Хөгжлийн банкны дизайныг хийж өөрсдөө менежмэнтийг нь хийх байдлаар хөл дээр нь босгож ирсэн байдаг. Тэдгээр банкууд ч амжилттай ажиллаж байгаа. Хөгжиж байгаа манайх шиг улсын хувьд дэд бүтэц болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлдэг ийм платформ хэрэгтэй байдаг. Ийм санхүүгийн платформыг үүсгэх гэж л бид Хөгжлийн банкийг байгуулсан. Түүнээс гаднаас мөнгө босгоод хөөрхий улстөрчиддөө тараагаад өгье гэж байгуулаагүй. Анхны үндсэн концепци нь Засгийн газар баталгаа гаргах замаар гадагшаа бондоо зарж урт хугацааны хямд эх үүсвэр татан түүгээрээ эргэж орлого олох төслүүдийг санхүүжүүлэх.

Мөн бусад арилжааны банкуудын эх үүсвэртэй хольж төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх зэрэг олон хувилбараар тооцсон. Тухайлбал, Монгол Улсад хэрэгтэй өнөөх төмөр зам, цахилгаан станцууд, хил гааль, боомтууд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын төслүүдийг санхүүжүүлэхэд мөнгө хэрэгтэй байна. Энэ мөнгө төсөвт алга. Төсвийнхөө мөнгийг 76 тийшээ цацчихаад байна. Өөр санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байна гээд гадныхантай ярьж байгаад байгуулсан. Энэ санаачилгыг үндсэндээ Сангийн яам гаргаж Японы Хөгжлийн банкны менежмэнтийг оруулахаар ажилласан. Харамсалтай нь Японы баг ирж чадаагүй. Солонгосын баг ирсэн. Бүр харамсалтай нь Солонгосын багаа хоёр жилийн дараа хөөж явуулаад, нэг дарга нь өөрийнхөө туслахыг банкны захирлаар тавьчихсан. Ингээд л Ардчилсан намынхан баахан бонд босгож түүнийгээ үргүй цацсан. Дараа нь Ардын намын ээлж ирсэн. Мөн адилхан бие биедээ өгсөн, цацсан. Хулгай нь өнөөдөр ил гарч байгаа нь сайн. Гэхдээ хариуцлага заавал ногдуулах ёстой.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН хоёр улс төрийн гол тоглогч байж ачаагаа үүрсэн гэдэг. Тэгвэл мөн олон ч хулгайг хамтарч хийсэн нь ил болж байна. Өнөөдрийн Хөгжлийн банк, өчигдрийн сангуудын хөрөнгө гээд ухвал олон.

-Нэг талаас нэгнээ хянаж, цэгнэж ярих нам хоёрхон байгаа болохоор энэ мэт асуудал гаардаг байх тийм үү. Ер нь улс төрд бусад намуудыг яагаад оруулдаггүй юм бол. Бусад намуудын улс төрийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр засагласан. Энэ хоёр нам улс төрийн хувьд өрсөлдөгч гэхээсээ илүү үеэрээ нийлж хулгай хийдэг хамтрагчид болчихлоо шүү дээ. ЖДҮ, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Хөгжлийн банк гээд цаашаа төрийн нууцад орсон бүр том хулгайнууд байна байна. Нууцалсан болохоос биш ил гаргавал өнөөдрийн Хөгжлийн банкны хулгай ч жижигт орохоор юм билээ. Энэ хоёр нам 30 жил засаглахдаа гуравдагч шинэ хүчин гарч ирэхээр нийлээд намначихдаг. Хоёулаа мөнхийн засаглана, хувааж иднэ, хулгай хийнэ гэсэн байдлаар явж ирсэн. Энгийн логикоор бодоход хамтарч хулгай хийсэн хоёр бие биендээ хариуцлага тооцох уу?! Гурав дахь этгээд хариуцлага тооцвол арай бодитой биз дээ. Ийм учраас л өнөөдрийг хүртэл шинэ намуудыг хамтарч намнадаг байсан юм билээ. Тухайлбал, 2016 онд ХҮН тэр намналтанд нь орж сонгуульд орж чадаагүй шүү дээ. Саяхан 2020 оны орон нутгийн сонгуульд оруулахгүй гээд хуучин ерөнхийлөгч нь хуулийн байгууллагаа ажиллуулаад бараагүй л дээ. Өнөөдөр ХҮН сүхээр цохиод ч унахааргүй бат бөх суурьтай буюу бодитой дэмжигчидтэй болчихсон. Сонгуулиар авсан саналаар дүгнэвэл нийт монголчуудын 20 хувийн дэмжлэг авсан улс төрийн бодитой хүчин болсон. Сүүлийн хоёр сонгуулиар дандаа хоёрт эрэмбэлэгдлээ.

Энэ хулгай, авлига, шударга бус шүүхийн асуудлыг шийдэхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Иймээс энэ хулгайтай тэмцэхэд улс төрийн гуравдагч хүчин маш чухал. Үүнийг ХҮН-ынхан бидний үүрэг гэж харж байгаа. Тиймээс хулгайчуудтай тэмцэнэ, хариуцлагыг нь тооцно. Хэрвээ ХҮН-ын нөхөр ийм хулгайд оролцсон байна гэвэл бид шууд намын гишүүнчлэлээс нь чөлөөлж, АТГ, хуулийн байгууллагад өөрсдөө хүргэж өгнө гэсэн дүрмийн зохицуулалттай. Үүнийгээ ч бид биелүүлээд явна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ХҮН-ынхны хувьд хулгайд оролцсон үүх түүх байхгүй. Бид оролцохгүй. Эсрэгээрээ энэ цэвэрлэгээг улс төрд хийнэ. Болж бүтэхгүй байгаа системийн гажуудлуудыг засна. Тогтолцооны өөрчлөлт нь зарим иргэдэд таалагддаггүй юм шиг байна. Таалагдахгүй байсан ч улс оронд хэрэгтэй өөрчлөлтүүдийг хэн нэг нь хийх л ёстой. Ирээдүйн Монголд хэрэгтэй өөрчлөлтийг ХҮН хойшоо суухгүйгээр, рейтинг маань уначих вий гэж санаа зовохгүйгээр эр зоригтойгоор, нэр төртэйгөөр хийнэ, хулгайтай тэмцэнэ.

-Ээлжит бус чуулганы үеэр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар та хөндсөн. Зарим гишүүд эгдүүцэж байх шиг байсан. Та яг ямар заалт оруулахаар санаачилж байгаа юм бэ?

-Тойргийн иргэдэд бэлэг сэлт тараадгийг хязгаарлах асуудал юм. Гишүүд өөрийнхөө тойрогт ямар нэгэн баяр тохиолдуулж бэлэг тарааж байна гэдэг нь ахмадуудаа хүндэлж байна гэсэн үг биш. Энэ бол ердөө санал худалдан авалт, авлига шүү дээ. МАН ч тэр, АН ч тэр 30 жил тарааж ирсэн. Зарим гишүүд маань мөнгө тараасан нь дээр ээ л гэж байна. Тулаад асуухаар сонгуулийн тогтолцоо ийм юм чинь яах билээ л гэж үнэнээ хэлж байна. Тэгэхээр шалтгаан нь тойргийн систем. 76 тийшээ жижигхэн төсвөө тараачихдаг. Шавар бурхнаас авахуулаад соёлын төв баахан цемент зуурдаг. Сонгууль дөхөөд ирэхээр баяр далимдуулж янз янзын бэлэг тараадаг. Иргэдэд нэг удаагийн бэлэг хэрэгтэй юм уу, эсвэл тогтвортой орлого, ажлын байр хэрэгтэй юм уу. Нэг Цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэх нь хэрэгтэй юм уу тэтгэврийн шинэчлэлээ хийж, мөнгө нь өсөж үрждэг, үржсэн мөнгө нь Цагаан сараа хийхэд хангалттай байх ёстой юу. Хүүхдийн мөнгөнөөс авахуулаад янз янзын халамжаа хавтгайруулж тараадаг. Тухайн хүнд тогтвортой орлого, ажлын байр, ажлын хамт олон, ажил хийх хүсэл зорилго, итгэл үнэмшил байх ёстой юм уу, аль эсвэл халамжлуулаад тойргийнхоо гишүүнийг бараадаад өгсөн юмыг нь ноёны хишиг шиг авдаг, түүнийгээ уламжлал, ёс заншлаар хаацайлаад явах юм уу. Үүнээс болоод л Монгол Улс хөгжихгүй байгаа шүү дээ. Тиймээс С.Одонтуяа гишүүнтэй хамтраад үүнийг халах хуулийн төсөл өргөн барина. Одоогийн Сонгуулийн хуульд зөвхөн тухайн сонгуулийн жилд ямар нэгэн бэлэг сэлт, эд өлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш юм тарааж болохгүй. Бусад хугацаанд нь болно гэсэн зохицуулалттай. Тиймээс УИХ-ын гишүүн байх дөрвөн жилийн хугацаандаа ямар нэгэн эд зүйлс тараадаггүй болгоё. Ул боов, гурил, нүүрс зэрэг тараахгүй. Энэ бол нэг талаас иргэдийнхээ саналыг худалдаж авч байна. Нөгөө талдаа иргэдийнхээ улс төрийн боловсролыг нь дээшлүүлэх, улс төрийн идэвхтэй иргэн байх, сонголтоо өөрөө хийж, өөрийнхөө сонгогдсон гишүүнээр дамжуулж төрөө засагладаг ардчилал гэдэг зүйлийг устгаад байгаа юм. Тиймээс боов бус бодлого ярьдаг парламенттай байя л гэсэн. Цаашдаа аливаа хүн улстөрч болъё гэвэл бодлогоороо, хийсэн ажил, өмнөх үүх түүхээрээ, ирээдүйд хийх хөтөлбөрөөрөө өрсөлдөхгүй бол мөнгөтэй нь юм тараагаад гарчихаад байвал бодлого боловсруулагч биш, хамгийн их мөнгөтэй хүмүүс төрд сууна шүү дээ. Хамгийн их мөнгөтэй хүмүүс бидний үнэлэмжээр өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн, үгүй бол төрөөс буюу “Хөгжлийн банкнаас” хулгай хийсэн хүмүүс байгаа шүү дээ. Ингээд харвал өөрсдөө мөнгөө олсон хүн УИХ-д их цөөхөн байгаа биз дээ. Бид төрд төвлөрүүлсэн мөнгөө хэдэн хулгайч нарт өгчихөөд, тэр хулгайч нарынхаа тараасан зүйлийг нь авчихаад уламжлал ярьж тэр хүмүүсээ толгой дээрээ залаад байвал энэ улсад яаж хөгжил ирэх билээ. Ажил хийдэггүй, бодлого ярьдаггүй, эсрэгээрээ ард түмэнд таалагдсан популизм хийдэг, ярьдаг, хулгай хийдэг, худлаа ярьдаг хүмүүсийг төрд гаргачихвал иргэд төрдөө итгэхгүй. Парламентын нэр хүнд унавал төр засаг тогтвортой байх уу. Эмзэг болчихвол бусад улсуудын хувьд бид хөнгөхөн зууш төдий болно.

-Н.Учрал гишүүн таныг нэг ч хуулийн төсөл дээр гар бие оролцож үзээгүй гэж хэлсэн. Та өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл дээр ажиллав?

-Н.Учрал гишүүн маань өөрөө жаахан судалгаатай ярих хэрэгтэй болов уу. Би холбогдох мэдээллээ сошиалаар тавьсан. Сүүлийн 23 жил цаастай л ноцолдлоо. 1999 онд анх Сангийн яаманд орсноосоо авахуулаад худалч хүнд бараг сар болгон нэг хуулийн төсөл боловсруулдаг байлаа. Хуультай ноцолдоно гэдэг бол ажлын хэсгийг ахалж, ажлын хэсгийн гишүүдийг өрөөндөө дуудаж загнадаг, тэдний авч ирсэн төслийг батлуулахыг хууль боловсруулах гэдэггүй юм. Манай зарим нөхдүүд андуураад байх шиг байна. Хууль боловсруулна гэдэг эхлээд судалгаагаа хийнэ. Түүн дээрээ үндэслэж хуулийнхаа үзэл баримтлалыг өөрсдөө боловсруулдаг. Өөрсдөө боловсруулсныхаа дараа хуулийнхаа драфт хар зургаа гаргана. Энэ бүхнийг өөрсдөө хийдэг юм шүү дээ. Үүнийхээ дараа ХЗДХЯ-ны холбогдох хуульчдаас ажлын хэсэг гаргаж, хуулийн үг үсгийг нь засуулж, хянуулдаг. Ингээд хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэгддэг. Би энэ ажлыг 23 жил хийсэн. Жил бүрийн улсын төсвийн хуулийн төсөв дээр нь суудаг байлаа. Татварын маш олон хуулийн өөрчлөлтүүдийг хийж байлаа.

Баялгийн сан, Өрийн удирдлагын хуулийг санаачилж байлаа. Тендерийн тухай хуулийг 2000 онд хамт хийж, төсвийн тухай хууль болон тогтвортой байдлын тухай чухал хуулиуд дээр ажилласан. Үүгээрээ бахархдаг юм. Зөвхөн Монгол төдийгүй ОУВС-д ажиллаж байхдаа хөгжиж байгаа орнуудын өрийн удирдлага журам нь ямар байх, тогтолцоо нь ямар байх вэ гэдэг судалгааг нь хийж журмыг нь гаргаж байсан л даа. Түүнээс УИХ-ын гишүүн гэхээрээ хүмүүсийг загнаад, Засгийн газрын бэлдсэн төслийг өөрийн нэр дээр батлуулж өөрөөрөө овоглох нь буруу л даа. Ер нь гишүүд хууль шинээр хийхээсээ илүү хуулийн хэрэгжилт дээр түлхүү анхаармаар байгаа юм. Мөн сайн хуулийг гишүүд биш, институци буюу Засгийн газар хийдэг, тэр нь ч зөв. Чанартай, чанаргүй хуулийн тоогоор өрсөлдөх нь буруу хандлага гэж тэмдэглэмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзанданг намын даргаас чөлөөлж, Ш.Сайхансамбуугийн үүсгэн байгуулсан гэх намыг бүртгэхээс татгалзав

Дээд шүүх АН, МАН-ын дүрмийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ | News.MN

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Үүнд:

1. Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Тодруулбал, Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байлаа.

Эдгээрийн олонх нь хаягийн бүртгэл зөрүүтэй гэсэн залруулж болох зөрчил байгаа боловч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан шалгахад 5 иргэний бүртгэл байхгүй (овог, нэр, регистрийн дугаараар хайлт хийхэд гарч ирээгүй).

Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, Ардын чуулган намын гишүүн мөн эсэхийг түүврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй 65 хүнтэй шүүхээс холбогдож “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад Ардын чуулган намын гишүүн биш, бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15 хүн, өөр намын гишүүн (МАН, АН, МАХН) гэж 5 хүн тус тус мэдэгдсэн.

Нийт 807 гишүүнтэй гэх жагсаалтаас дээрх байдлаар зөрчилтэй 25 хүнийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан тоонд хүрэхгүй байна.

Иймд Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10.1.3-д “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасан үндэслэлээр Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

2. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэв.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын даргаар ажиллаж байсан Ж.Батзандан 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч тус намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, мөн Төрийн албаны тухай 37.1.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа тус намд бичгээр мэдэгджээ.

ШИНЭ намын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “намын дарга Ж.Батзандангийн өөрийн хүсэлтийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөнд тооцож,…намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсоныг” баталсан нь тус намын дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “намын даргыг сонгох, чөлөөлөх” нь Их хурлын бүрэн эрх байхаар, 22 дугаар зүйлийн 22.4-д “Их хурлын сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр тухайн хурал хүчин төгөлдөр болно. Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэр хүчинтэй болно” гэж заасантай тус тус нийцсэн байна.

Иймд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар Их хурлаар тус намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсон тухай өөрчлөлтийг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

3. Иргэн Б.Жагарын гаргасан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хянаад тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.

Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)” гэж заасны дагуу иргэн Б.Жагараас Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг үүсгэн байгуулсан гэх “960 гишүүний бүртгэл”-ийн баримтаас 695 иргэний мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар тохирохгүй, эдгээрийн дотор регистрийн дугаар буруу 199, нас барсан иргэний 2, хуурамч (мэдээлэл бүртгэгдээгүй) 1 “иргэний үнэмлэх”-ийн мэдээлэл байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байх тул Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга гэх Б.Жагарын улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахгүй орхив.

4. Монголын төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан байна.

5. Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, тус намын 2021 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрийн XXX Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгож баталсан, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцсэн хэмээн үзэж, намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлээ.

6. Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбатаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн байна.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн 9.1.1-д намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намын Их хурал шийдвэрлэхээр заасан байх тул Үндэсний бодлогын хороонд намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэж үзэн ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.

7. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан журмаар өршөөн хэлтрүүлэхгүй байхаар тайлбарлаж, тогтоол баталлаа.

8. Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах зөвшөөрөл авах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, Нийт шүүгчийн хуралдааны дэгийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарын төслийг боловсруулах зөвшөөрөл олгов. Эрүүгийн хэргийн танхим төслийг 30 хоногийн дотор боловсруулсны дараа нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх юм.

9. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 184/Ш32021/11030 дугаар захирамжаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.2-т “Шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, шийдвэр гаргана.”, 9.5-д “Тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 14/-т “Монгол Улсын иргэн…шударга шүүхээр шүүлгэх… эрхтэй” гэж заасантай үзэл баримтлалын хувьд харшилсан гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд ирүүлсэн саналыг үндэслэлгүй гэж үзэж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

10. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцээд журмын 3.4.5 дахь хэсэгт нэмэлт, 3.13 дахь хэсэгт өөрчлөлт орууллаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөх морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 10, Бархасбадь гариг. Билгийн тооллын 9, чөлөөт эх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8:07 цагт мандан, 18:06 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гандан, засал, өргөл… ба бусад​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эрэл” группийн
ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Засгийн газар байшин бариулах
захиалга өгнө гэж тогтоолоор баталгаажуулчихаад
намайг хуурна гэж яаж санах вэ дээ” гэснийг IV, V нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ариун цэврийн
хэрэглэл авах боломжгүйгээс
зарим охид хичээлдээ
явахгүйд хүрч байгаа нь
хүний эрхийн зөрчил” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гандан, засал, өргөл… ба бусад” нийтлэл хэвлэгдлээ.

Монголын үндэсний Допингийн
эсрэг байгууллагын эмч
допингийн шинжилгээний хариугаар
шантаажилж 15 сая төгрөг авчээ.

“Эдийн засаг” нүүрт Эдийн засагч Ө.Ганзориг “Доллар олж ирдэг
үйлдвэр, уул уурхайг дэмжих л эх
оронч үзэл” хэмээн ярилаа.

Нийслэлийн ерөнхий
боловсролын Нэгдүгээр
сургуулийн физикийн
багш Б.Түвдэндорж “Физик, математикийн
шинжлэх ухаанаар хүүхдүүд их
хичээллэх болсон” гэснийг
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины уралдаанд бэлдэх үеэр 12 настай хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ

Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.

Гэтэл 2022 оны Цагаан сарын баярын өдрүүдэд

  • Архангай аймгийн Булган, Ихтамир,
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг,
  • Говьсүмбэр аймгийн Баянтал,
  • Төв аймгийн Батсүмбэр, Баянжаргалан,
  • Дорноговь аймгийн Даланжаргалан,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн суманд хурдан морины бэсрэг болон бооцоот уралдаан зохион байгуулсан байна.

Мөн 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газар хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай эрэгтэй уралдаанч хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ.

Иймд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, өвөл хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах Зөвлөмжийг бүх аймгийн Засаг нарт ХЭҮК-оос хүргүүлсэн байна.

Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг хүүхдийн тусламжийн 108, цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд хүлээн авч байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлээд буй.

Categories
мэдээ нийгэм

“Ковид19 халдварын дараа нүдэнд цус хурах, бүрэлзэх шинж тэмдэг илэрч байна” гэв

Ковид19 халдварын үед цусны бүлэн үүсэх шалтгаан болон хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг УНТЭ Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Д.Булган мэдээлэл өглөө.

Ковид19 халдвар нь амьсгалын дээд замыг гэмтээж, улмаар цусны бүлэн үүсгэх эрсдэлтэй. Бүлэн үүснэ гэдэг нь бүх эрхтэн системийн нарийн хялгасан судаснууд бүлэн үүсэж бөглөрөх үзэгдлийг хэлнэ. Халдварын улмаас цусны урсгал өөрчлөгдөх, судасны хана гэмтэх, цусны зуурамтгай чанар ихсэх, бүлэгнэлтийн хүчин зүйлүүд хэт идэвхжих зэрэг өөрчлөлт гарна. Мөн ковид19 халдвар аваад эдгэрсний дараа хүний биед олон шинж тэмдэг өөрчлөлтүүд илэрч байна.

Үүнд:

  • Хараа муудах
  • Нүд бүрэлзэх
  • Нүдэнд цус хурах
  • Бөөрний хялгасан судсанд бүлэн үүссэнээс болж шээсний гарц багасах
  • Хавагнах
  • Цустай шээх
  • Арьсаар юм туурах
  • Хөхрөх
  • Зүрх дэлсэх зэрэг шинж илэрнэ.
  • Судсанд бүлэн үүссэнийг дараах шинж тэмдгээр мэднэ.
Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд үнэ төлбөргүй өгөх боломжтой

Эрүүл мэндийн яамнаас 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдрын шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийг биедээ тээснээс хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан даруйд хавдар болдоггүй учраас энэхүү өвчлөлөөс та өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой юм.

30-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд нэг удаа харьяа, дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвд даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой ажээ.