Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав. 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэж байсан юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 17-ноос цахимаар лист олгож эхлэх өрхийн эмнэлгүүд

Энэ оны нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэхээр болжээ.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргажээ.

Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэх аж.

Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт (доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн) E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.

2

3
4
5
6
7
8
9
10

11

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК: Хурдан морь унаач хүүхдүүд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн судалгааны дүнг танилцуулж байна.

14:00 цагт эхэлсэн үдээс хойших хуралдаанд хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны тайланг, судлаач Б.Нямжав “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, ажил эрхлэлтийн нөхцөлийн жагсаалт”-ыг танилцуулна.

Хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны тайланг танилцуулахдаа:

“Өрхийн үйлдвэрлэл, гэрийн ажилд цалин хөлсгүйгээр оролцдог хүүхдүүд их байна. Тухайлбал, 7-8, 9 ба түүнээс дээш цаг ажилладаг хүүхдүүд цөөхөн ч 3 хүртэлх цаг ажилладаг хүүхэд их байна. Хүүхдийг гэрийн ажил их хийлгэснээр сурах, хөгжих, нийгэмших боломж нь алдагдаж байна. Гэрийн ажил 7-оос дээш цаг ажилладаг, давхар ажил эрхэлдэг 15-аас дээш нас хэсэг бүлэг хүүхдүүд байна.” гэлээ.

Мөн өрхийн үйлдвэрлэлд хөлсгүй оролцдог хүүхдүүд байгааг хэллээ.

Тэрээр “Уламжлалт сэтгэлгээ талаасаа хүүхэд гэрийн ажил хийх ёстой гэсэн үзэл нь хүүхдийн эрхэд нөлөөлөөд байна уу гэсэн хардлага гарсан. Ялангуяа 15-17 насны хүүхдүүд гэрийн ажилд оролцохын хажуугаар давхар ажил эрхлэх нь их байна.” гэв.

Гэрийн ажил хийх цаг тогтоосон улс орнууд байгааг ч дурдлаа.

Хүүхэд гэрийн ажил хийх ажил хийх цагийн хязгаар:

5-11 насны хүүхэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 1 цаг, гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх,

12-14 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 14 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх

15-17 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 43 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацааны хязгаар заахгүй байхаар тогтоосон байна.

УНААЧ ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨЖ БАЙНА

Унаач хүүхдүүдийн тухайд хөдөлмөрийн мөлжлөгийн шинж агуулагдаж байна гэж үзжээ. Унаач хүүхдийн асуудал уламжлал, нийгмийн шинэчлэл хоёрын дунд гацчихсан, аюултай хөдөлмөр мөн гэж үзэх эсэх нь эргэлзээтэй ч боолчлолын хэлбэр агуулсан байгааг тогтоожээ.

Тодруулбал, хурдан морь унахаас илүүтэй морины ажил гэх ажилд хүүхдүүд их оролцож байгааг онцоллоо.

Хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Морь алхуулж, гишгүүлж, үсэргээ сунгаа гээд бүхий л ажилд хүүхдүүд явж байна. Хүүхдүүд ихэвчлэн 3-4 дүгээр ангиасаа морь унаж байна. 7-8 дугаар ангид ороод моринд дуртай болсон хүүхдүүдийг хичээлийг нь таслуулж, гэрээс нь хол газар аваачаад морины ажлыг өдөр шөнөгүй хийлгэж байна.

Гэрээсээ хол байгаа хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чаддаггүй, өөр айлд хэцүү амьдардаг. Туслах уяач нар шийтгэсэн, гэр лүүгээ зугтсан хүүхдийг зодсон, хамар луу нь тамхи хийж байгаад соруулсан, уяж хүлсэн тохиолдол гарсан байна. Уяач нарын хүүхдүүд, туслах уяач нар дээрэлхэж байна. Унаач хүүхдүүд жижигхэн биетэй учраас дээрэлхүүлдэг. Морины ажил хэцүү юм байна би хот руу явж өөр ажил хийнэ гэж ярих ч хүүхдүүд байсан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголд бүртгэгдэж буй халдварын 70 хувь нь омикрон хувилбар

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр “Манайд бүртгэгдэж буй халдварын 70 орчим хувийг омикрон хувилбар эзэлж байна. Дельта хувиилбарын оргил үед Монгол улсад 22 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан. Маш хүнд ангилалд 300 хүн байсан. Одоогийн байдлаар 5300 өвчтэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 хүний биеийн байдал маш хүнд байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байна. Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 2010 тохиолдол бүртгэгдлээ. Энэ хугацаанд халдварын улмаас гурван хүн энджээ. Манай улсын хувьд иргэдийн вакцинд хамрагдалт өндөр, өвчлөөд эдгэрсэн хүний тоо ч өндөр байгаа юм. Мөн вакцины бүүстер гурав, дөрөвдүгээр тунд хамрагдалт сайн байгаа учраас харьцангуй хөнгөн өвдөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сахилгын зөрчил гаргасан шүүгчдийн асуудлыг хэлэлцэж байна

Өнгөрсөн нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар архидан согтууран, цахилгаан шатанд ёсзүйгүй авир гаргаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байдаг.

Ийнхүү сахилгын зөрчил гаргасан гурван шүүгчийн асуудлыг Шүүхийн сахилгын хороогоор хэлэлцэж байна. Хуралдаан өнөөдөр 13.30 цагт эхэллээ.

Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

facebook sharing button
Categories
мэдээ нийгэм

АМГТГ-ын даргаар Л.Баярмандалыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилсон. Тэрбээр уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/, ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку их сургуулийг төгсчээ. Өнөөдрөөс тэрбээр үүрэгт ажилдаа орж байна.

Л.Баярмандал нь:

1990-1998 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

2005-2007 онд Япон улсын Тохоку их сургуульд ассистант багш,

2007-2011 онд “Сүмитомо” корпорацид менежер,

2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал,

2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал,

2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын тосны газарт судлаач ажилтан,

2017 онд Геологийн судалгааны төвд судлаач ажилтан,

2017 онд“ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх,

2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.

Categories
мэдээ нийгэм

“Онцын шаардлагагүй бол эмийн багц авах хэрэггүй” гэв

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өрхийн эмнэлгүүд эмийн багц олгож байгаа эсэх асуултад дараах хариултыг өглөө. Тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаа омикрон хувилбар илүү хөнгөн, вакцинжуулалтын өндөр байгаа учраас гэртээ тусгаарлаад, халууны эмээ уугаад эдгэх боломжтой. Иргэн бүр багц авна гэвэл Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Багц олгож байгаа. Гэхдээ онцын шаардлагагүй бол багц авах гээд байх хэрэггүй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нар ажиллаж байсан бол бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа аж. Харин түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн Д.Жавзандорж нь багш мэргэжилтэй бөгөөд Н.Онон нь жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн соёл урлагийн салбарт олон жил ажилласан, нийгмийг соён гэгээрүүлэхэд манлайлан ажилладаг хүмүүс нэр дэвшиж байгаа тул дэмжиж буйгээ илэрхийллээ. Мөн тэрбээр, цаашид хараат бус томилгоо хийх шаардлагатай байгааг онцлоод МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар томилдог нь буруу гэсэн юм. УИХ-аар баталсан хуулиар ХЭҮК-оос эхлээд зарим байгууллагын томилгоог сонгон шалгаруулалтаар томилдог болсон жишиг рүү орох ётой гэсэн байр суурь илэрхийллээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, “УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль удахгүй хэрэгжиж эхлэнэ. Энэ хууль хэрэгжсэнээр УИХ-ын бүх томилгоонд Томилгооны сонсгол хийдэг болно” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт буцаав.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн санал, дүгнэлтийг тус багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Ажлын баг нийт 7 удаа хуралдаж, хуулийн төслийн үйлчлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч, мөн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцааг төлбөргүй үзүүлэхээр тусгажээ.

Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг төлбөргүй хүргэх үүргээ дүйцүүлэн биелүүлэх, төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоож, орлогыг хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зарцуулах заалтыг хассан байна. Хууль хүчин төгөлдөр болох хугацааг энэ оны тавдугаар сарын 1 байхаар тусгажээ.

Байнгын хороо хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Ажлын багаас танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Тус хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар улсын өмгөөлөгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ямар зохицуулалт тусгасныг тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан одоо үйлчилж буй хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчдад улсын өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байсныг дурдлаа. Харин шинээр өргөн барьсан хуулийн төсөлд хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлаас халагдсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгохоор тусгажээ. Төсөлд аймгийн төвд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид зургаан сар, суманд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоно гэж заасан байна. Үүнээс гадна улсын өмгөөлөгчийн цалингийн асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад саналын томъёоллоор оруулж байна. Тодруулбал, улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой дүйцүүлэх буюу 1.5-2 сая төгрөгийн цалинтай болгох санал гаргасан гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн аймаг, сум бүрт улсын өмгөөллийн нэгж байгуулж, цалин, урамшуулал, байр орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь улсын төсөвт ихээхэн хүндрэл дагуулна гэдгийг онцолж, хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уг хуулийн төслөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлж байгаа хэллээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, “Хууль зүйн туслалцааны үйлчилгээнд 2022 онд 1.3 тэрбум төгрөгөөр баталсан. Үүний 980 орчим сая нь цалин, нийгмийн даатгалын зардал, үлдсэн нь урсгал зардал байдаг. Улсын өмгөөлөгчийн орон сууц, тээврийн зардалтай холбоотой заалтыг байнгын хорооны хуралдаанд саналын томъёоллоор оруулсан. Үүнийг тухайн орон нутаг санхүүжүүлж болно гэж заасан” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг, улсын өмгөөлөгч төрийн албан хаагч биш байхад цалин өгч болохгүй гэдгийг хэллээ. Ийнхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс өмгөөлөгчдийн цалин, урамшуулалтай холбоотой олон санал гарсан тул анхны хэлэлцүүлэгт буцааж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ

Цэргийн бүртгэл 2022 оны нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явагдана. Харин өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэсэн байна. Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу “e-Mongolia” системээр хийлгэх боломжтой юм.
Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх шаардлагатайгаас гадна Төв шуудангийн 1 давхарт байрладаг “e-Mongolia” төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой байна.
“e-Mongolia” системээр бүтгүүлэхэд баримт бичиг шаардахгүй ба Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүд жилд нэг удаа цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
– Дээд офицер /Генерал/-65 насны
– Ахлах офицер -60 насны
– Дунд офицер, ахлагч -55 нас
– Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.