Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын нэгдүгээр сарын 15, Санчир гариг. Билгийн тооллын 13, гөрөөсөн толгой одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8:37 цагт мандан, 17:26 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 29-34 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Чех улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.

Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын чухлыг талууд онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын хуралдаанаар дараах томилгоог хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн баталлаа.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нь 15 гишүүнтэй бөгөөд эдгээр гишүүдийг нэр дэвшүүлэхдээ Ерөнхийлөгч дөрвийг, Ерөнхий сайд дөрвийг, УИХ долоон гишүүнийг нэр дэвшүүлж, томилдог юм. Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг УИХ-аар хэлэлцэн, эцэслэн томилов.

Нэр дэвшигч Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшүүлсэн байна.

Гишүүдийн зүгээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шинэ гишүүд хэн нэгний лобби, бүлэгт харьяалагдахгүйгээр телевизийн ажилчдын эрх ашиг, контентын агуулга, төрлийг сайжруулахад анхаарч ажиллахыг сануулав.

Дараа нь, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд Ц.Амартөгсийг томилох асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Гишүүдийн зүгээс ТАЗ-ийн орон тооны гишүүн Ц.Амартөгсийг төрийн албанд бугшсан хууль бус томилгоо, ёс зүйн асуудалд анхаарч, Төрийн албаны хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг сануулж байв.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Ц.Амартөгс гэж хэн бэ

Боловсрол:

  • 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж,
  • 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр,
  • 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,
  • 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцаж байгаа аж.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,
  • 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,
  • 2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж
Categories
мэдээ

ЦЕГ-аас электрон тамхины хор найрлаганы талаар сэрэмжлүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс Vape буюу электрон тамхинд агуулагдаж буй бодисуудын талаарх ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд суурилж сэрэмжлүүлэг хүргэжээ.

Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх ч электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна. Үүнд:

  • Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.
  • Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
  • Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
  • Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
  • Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
  • Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.
  • Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
  • Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл
  • Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна.

2022 оны 01-р сарын 14-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.


2022 оны 01 сарын 14-ний 20 цагаас 2022 оны 01 сарын 15-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 29-34 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 20-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-18-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ улс-төр

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2022.01.14) Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна” гэв. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”, 4.5-д заасан “Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.” гэсэн зорилтын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.5.14-т “Чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулна” гэж тусгасан.

Мөн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.17-д “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана” гэж заасан.

Дээрх зорилт, бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж байна хэмээн танилцуулав.

Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар:

  • Нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох;
  • Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болох;
  • Ази-Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзэж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон түүний үзэл баримтлалд заасан “чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх” гэсэн шаардлагад нийцэж байгаа юм. Иймд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ

Бараа бүтээгдэхүүний үнэ зорилтот түвшнээс 2 дахин өсчээ

Аливаа улсад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн эсэх ерөнхий дүр зургийг инфляцын түвшнээс нь харж болдог. Манай улсын инфляцын зорилтот түвшин 6 +- 2 гэдэг. Энэ нь инфляц зургаан интервалаас найм, дөрөвт хүрэх нь хэвийн үзэгдэл гэж үздэг байна. Гэвч түүнээс дээшлээд ирвэл бараа бүтээгдэхүүний үнэ тэр хэрээр өсөж байгааг илэрхийлдэг аж.

Харин Монгол Улсад зорилтот түвшин буюу зургаан хувиас хоёр дахин илүү нэмэгдэж улсын хэмжээнд инфляц 13.4, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьд хүрсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

МХЕГ: Гарал үүсэл нь тодорхойгүй бууз, банш худалдан авахаас татгалзана уу

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй, гар аргаар хийсэн бууз банш худалдан авахгүй байхыг сануулав. Чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлдвэрлэгч нараас бууз, баншаа худалдан авах ёстойг санууллаа.

МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын байцаагч Л.Баясгалан “Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Иргэд худалдан авалт хийхдээ сонголтдоо маш их анхаарах ёстой. Гарал үүсэл тодорхойгүй гэдэг нь хаана хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй гэсэн үг. Хаяг шошго, үйлдвэрийг нь маш сайн судалж худалдан авалт хийх хэрэгтэй.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, машины ар зэрэг чанарын шаардлага хангахгүй худалдаж байгаа сүү, мах зэргийг худалдан авахаас зайлсхийхийг зөвлөе. Ер нь буузыг хамгийн багадаа л 5-6 цаг хөлдөөлдөг. Гадаа агаарын бохирдолтой орчинд хөлдөөхөд ямар нэг байдлаар эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс болж өгвөл хөргөгч, хөргүүр зэрэг зориулалтын тоног төхөөрөмжтэй газар хөлдөөх хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ыг баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ыг баталлаа.

“Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэх ажлын хэсгийг 2021 оны наймдугаар сард томилсон ба Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нар ахалсан.

Журам шинэчлэх нь:

  • цэргийн цол олгох асуудлыг цэгцлэх,
  • цэргийн цолын үнэлэмж, зохистой харьцааг зохицуулах,
  • цэргийнхний нэр хүндийг өсгөх,
  • цэргийн алба хаагчдын албандаа итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх,
  • алба хаагчдын өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах хөшүүрэг болох зэрэг зорилготой байв.

Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд цэргийн цол хэрэглэдэг байгууллагуудын эрх зүйн асуудлаар гаргасан анхны шийдвэр юм.

Шинэ журамд бэлтгэл үүрэгтний цолыг хавтгайруулан олгодог тогтолцоог халсан, ахлах болон дээд офицеруудад тавигдах боловсролын шаардлага өндөрссөн байна.

Мөн цэргийн цолын нийтлэг стандарттай болж гадаадын цэргийн сургуульд сурч байгаа алба хаагчдад хугацааны цолыг нь олгодог болох заалтууд оржээ.