Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвөөс Монгол улс цар тахлын үед хариуцлагагүй бас найдваргүй байгаа талаар дурьдаж Covid-19-тэй иргэнийг Солонгос руу нисэхийг зөвшөөрсөн байсныг хэллээ.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 14-ний онгоцоор Covid-19-ийн шинжлэгээний хариу нь эерэг гарсан иргэнийг БНСУ-ын чиглэлийн нислэгт явуулсан байна. Өвчтөн өөрөө англи хэлгүй бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг мэдээгүй гэжээ. Мөн шинжилгээ авсан эмнэлэг болоод нисэх дээр ч тус хариуг нь нягталж, хянаагүй байна. Тухайн иргэнийг нисэх онгоцны буудал дээр түр хугацаанд тусгаарлаж байгаа бөгөөд дахин шинжилгээ авахаар болсон аж.
Өмнөд Солонгосын хил дээр PCR шинжлэгээний хариу эерэг гарсан учир хилээр оруулахгүй татгалзаж, маргаашийн онгоцоор эргээд “Монгол руу яв” гэсэн хариу аваад сууж байгааг тус төв цахим хуудастаа бичсэн байна. Тиймээс иргэд өөрсдийнхөө шинжилгээний хариунд давхар хяналт тавьж өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалахыг зөвлөжээ. Мөн Монгол Улс ямар хариуцлагагүй ажиллаж байгаагийн жишээ энэ болов уу гэж хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ