Categories
мэдээ үндэсний-бөx

Сар шинийн барилдаанд Даян аварга Н.Батсуурийг бүртгэхээс татгалзжээ

XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш 12.00 цагаас эхэлнэ. Одоогоор бөхчүүдийг цахимаар бүртгэж буй юм. Даян аварга Н.Батсуурь бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд Монголын үндэсний бөхийн холбооноос “Бүртгэх боломжгүй юм байна” гэсэн хариу өгчээ. Харин даян аварга цахим хуудаснаа “Хууль ёсны дагуу маргааш барилдана. 18 сарын турш удаан хүлээлээ” хэмээн мэдэгджээ. Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд /2022.01.13/ мөн түүнийг барилдуулаагүй бөгөөд “Бүртгэлээ хийлгээгүй” гэсэн тайлбарыг өгч байв. Мөн үүний дараа “Жем групп”-ын нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд /2022.1.16/ Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдаагүй. Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцалж байсан билээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг бизнесийн үр ашгаар нэгдүгээрт эрэмбэлэгджээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг танилцуулжээ. Бизнесийн үр ашиг, үзүүлэлтээр Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгууд тэргүүлжээ. Харин Булган, Говь-Алтай, Завхан аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Хөвсгөл, Дундговь, Баянхонгор аймгуудад бизнесийн үр ашиг сайжирсан бол Өвөрхангай, Орхон, Увс аймгуудад бизнесийн үр ашиг буурсан аж.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ: Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг нэгдүгээрт тус тус эрэмбэлэгджээ. Увс, Завхан, Орхон аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий оноо 3 оноогоор буурчээ. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад 8 оноогоор ахисан байна.

Дархан-Уул аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-рт эрэмбэлэгдсэн байна.

Засаглалын үзүүлэлтээр Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд эхний байруудад жагсжээ. Харин Ховд, Завхан, Баян-Өлгий аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгуудын засаглал хамгийн их нэмэгдсэн бол Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Орхон аймгуудын хувьд засаглал суларсан байна.

Дэд бүтцийн хувьд Дорноговь, Дархан-Уул, Ховд аймгууд тэргүүлжээ. Харин Баянхонгор, Булган, Төв аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Өвөрхангай, Дорноговь, Архангай аймгуудад дэд бүтэц сайжирсан бол Баянхонгор, Увс, Говьсүмбэр, Орхон аймгуудад дэд бүтэц буурсан байна

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгийн хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх чиглэл өгөв

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудэнэ сарын 28, 29-нд нийслэлийн БГД-ийн 5 дугаар хорооны Дэшиг-Дун, 17 дугаар хорооны Мөнгөлөггоо 15-р хорооны Усантүрүү, СХД-ийн 20-р хорооны Жаргал өлзий, 22-р хорооны Одонт манал, 32-р хорооны Жаргал өлзий-2, 3, 20-р хорооны Энхтитэм, ХУД-ийн 4-р хорооны Цэцдо, 5-р хорооны Манал-Үйлс, 6-р хорооны Чандавиа, 9-р хорооны Аяут өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөц, дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийн байдалтай танилцаж, үйлчлүүлэгч нартай уулзаж санал хүсэлтийг сонсов. Нэг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад “Ковид-19” батлагдсан 280-330 иргэн хяналтад байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон “Ковид-19” тусламж үйлчилгээнд резидент эмч нарыг дайчлан дэмжлэг үзүүлж, ажлын ачааллаас нь хуваалцаж байгаа аж. Мөн хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчилгээгээ дуусгаж чадахгүй ажилдаа орсноор дархлаа суларч дахин өвдөж байна. Ингэснээр сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвх сул, иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.

Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон “Ковид-19” тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өгөв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг “Хоггүй орчин” их цэвэрлэгээний ажил өрнүүлж байна

Зарим дүүрэг сар шинийн баяртай холбогдуулан их цэвэрлэгээний ажил өрнүүлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргээс сар шинийн баярын өдрүүдтэй холбогдуулан “ХОГГҮЙ ОРЧИН” уриан дор өвлийн их цэвэрлэгээний ажлыг хийж байгаа юм. Цаашид их цэвэрлэгээг улирал бүр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цэвэрлэгээний ажилд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, амьдардаг иргэдийн оролцоо чухал юм.

Тиймээс өнөөдөр өвлийн их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцож, өөрсдийн ажиллаж амьдарч буй ойр орчмын 50м газрыг цэвэрлэхийг уриалж байна гэж тус дүүргээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагч эмэгтэйчүүдээ алдаршуулна

Энэ жил Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ.
Энэхүү ойг угтаж олон бүтээлч үйл ажиллагааг өрнүүлж байгаагийн дотор эмэгтэй энхийг сахиулагч цэргийн алба хаагчдынхаа амжилт ололт, туршлага, сургамжийг түгээн дэлгэрүүлэх, нэгтгэн сурталчлах, тэднийг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ удаа ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар, Хэвлэл мэдээллийн албанаас БХЯ-ны Соёмбо редакц, түүний дотор “Дуулга” студийн уран бүтээлчидтэй хамтран Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн ажил, амьдрал, бүтээлч үйл ажиллагааг харуулсан баримтат нэвтрүүлгийг бэлтгэж байна.

May be an image of 2 people and people standing

Уг нэвтрүүлэгт ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.Болор, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Сургалтын ахлах офицер дэд хурандаа Ц.Ичинхорлоо, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нууцын дарга, архивын эрхлэгч ахлах ахлагч Б.Уранбилэг нар оролцож байгаа юм.
Нэвтрүүлгийг бэлтгэх, зураг авах ажлыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Зэвсэгт хүчний 150, 337 дугаар ангид зохион байгуулж байгаа бөгөөд “Дуулга” студийн уран бүтээлчдийн олон хоногийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд олон нийтийн хүртээл болгохоор зорьж байна.
Хурандаа Г.Болор нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй офицер юм. Тэр бээр 1994-1999 онд Цэргийн их сургуулийн Холбооны инженерийн ангид, 2011-2012 онд Тайванийн ҮБХИС-ийн Дайны коллежид тус тус суралцаж төгссөн бөгөөд үндсэн үүрэгт ажлынхаа зэрэгцээ 2009-2010 онд Чад, ТАБНУ-д штабын офицероор, 2013-2014 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хүчний штабын J-6 буюу Холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабт ЭДАГ-ын Ажиллагаа хариуцсан офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн шилдэг энхийг сахиулагч юм.
Дэд хурандаа Ц.Ичинхорлоо нь Цэргийн их сургуулийн Агаарын цэргийн тэнхимийг 2003 онд төгсөж, Зэвсэгт хүчний 325 дугаар ангид салааны захирагч, төлөвлөлтийн офицер, сургалтын албаны даргаар, 065 дугаар ангид Штабын даргын орлогч-Удирдах байрын даргаар ажиллаж байгаад өдгөө Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтэст Сургалтын ахлах офицероор томилогдон ажиллаж байна. Тэрээр 2020-2021 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Цэргийн ажиглагч офицероор үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм.
Ахлах ахлагч Б.Уранчимэг нь ард түмэндээ “Элитийн батальон” хэмээн нэрлэгдсэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн анхдагчдын нэг бөгөөд 1998 оноос хойш тус ангид тасралтгүй ажиллаж байгаа тэргүүний ахлагч нарын нэг билээ. Тэр бээр БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хоёрдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд нярав-жолоочоор үүрэг гүйцэтгэсэн туршлагатай ахлагч юм.

May be an image of 2 people, camera and indoor

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд манай улсын Зэвсэгт хүчнээс 800 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бөгөөд тэдний төлөөлөл болон нэвтрүүлэгт оролцож буй эдгээр офицер, ахлагч нартаа баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа-2” хороололд утаажсан бүсээс 112 иргэнийг гаргажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг шуурхай арга хэмжээ авч унтраажээ.

Нийслэлийн Онцгой байдлын газарт 1 дүгээр сарын 29-ний өдөр ХУД-ийн Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны B-1 давхраас утаа гараад байна гэсэн дуудлага 22.54 цагт ирсэн байна.

Тус дуудлагын дагуу 1001, 1002 байрны утаажсан бүсээс 112 иргэнийг гарган, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.


2022 оны 01 сарын 30-ны 20 цагаас 01 сарын 31-ний 20 цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 2, 3, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлуудыг хэлэлцлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байгаа “Ази, Номхон далайн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх нь” техник туслалцааны буцалтгүй тусламжийн төслийн нээлтийн семинар өнгөрсөн лхагва гарагт (2022.01.26) боллоо.

Энэхүү төсөл нь 2021-2023 оны хооронд үргэлжлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшигт үзэгдлийг бууруулах чиглэлд бодлогын шийдвэр гаргагч нарын чадавхыг бэхжүүлэх зорилготой. Уг төсөл манай орноос гадна Азийн хөгжлийн банкны гишүүн Индонези, Армени улсуудад хэрэгжиж байгаа юм.

Нээлтийн үеэр БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ “Энэ төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлуудыг хөгжлийн бодлого, улсын төсвийн төлөвлөлтөд тусгахад чиглэсэн. Тиймээс тус зорилтын хүрээнд бодлогын зөвлөмжүүдийг боловсруулах, уур амьсгалын эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, дасан зохицох олон улсын тэргүүн туршлагын сургалтын модуль боловсруулах зэргээр ихээхэн ач холбогдол өгч оролцогч талуудыг манлайлан ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Тус үйл ажиллагааны нээлтэд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон төрийн болон төрийн бус байгууллага, судалгаа, шинжилгээний байгууллагуудын нийт 50 орчим төлөөлөл оролцлоо.

Семинарын үеэр төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, улс орны урт, дунд хугацааны хөгжлийн болон макро эдийн засгийн бодлогод хэрхэн уялдуулах цаашид энэ чиглэлээр хэрэгжиж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдаа холбоог хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Биеийн байдал нэн хүнд 109 хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2022.01.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1834 тохиолдол батлагджээ. Үүний 1020 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 814 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан гурван хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нийт 2034 хүн нас бараад байна.

Харин одоогоор ХӨСҮТ-д нэн хүнд гэсэн оноштой 109 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын хүүг 6.5 хувьд хүргэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Мөн төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувь болгосон юм. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөхөөр шийджээ.

КОВИД-19 вирусын Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляц олон улс оронд огцом нэмэгдэж байна. Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдлээ. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө. Жилийн инфляц 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байгаа бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна.