Categories
мэдээ улс-төр

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга 3.2 сая, гишүүд нь 3 сая төгрөгийн цалинтай байхаар заажээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.18) хуралдаан 09 цаг 35 минутад ирц бүрдсэнээр эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Тус байнгын хороо 2022.12.28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр гишүүдээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулахаар заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны дараа хэлэлцэх горимын санал гаргаж, хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм. Хууль зүйн байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг явуулж, хариу нь 2022.01.03-нд иржээ.

Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга 3.2 сая, гишүүд 3 сая төгрөгийн цалинтай байхаар заажээ.

Гишүүд өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн тогтоолын төслүүдтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, С.Бямбацогт нар үг хэлэв. Тухайлбал, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажиллах боломж бололцоог хуулийн хүрээнд бүрдүүлэхэд Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо хийх ёстой ажлаа хийлээ. Та бүхнийг Шүүхийн багц хуулийг зөв хэрэгжүүлж, ард түмний хүсэн хүлээж буй шударга ёсыг нийгэмд тогтооход хариуцлагатай, санаачилгатай ажиллахыг хүсье гэв.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёолоор санал хураалт явуулахад гишүүдийн 97.1 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн “Цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдлээ. Санал хураалт явуулж дууссанаар тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

​ТАНИЛЦ: Шинэ Элчин сайд нарын намтар, хөрөнгө орлогын мэдүүлэг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван Элчин сайдыг шинээр томилов. Тэдний товч намтар, хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

БНСУ-Д ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ Э.САРАНТОГОС

БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажилласан. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй.

Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан.

Япон, Орос, Англи хэлтэй.

Манай улсаас жилд 100 мянга орчим иргэн БНСУ-д боловсол эзэмших, аялах,эрүүл мэндийн үйлчилгаа авах, ажил хийх зорилгоор очдог байна. Иймд тус улсад ажиллах Элчин сайдад өндөр хариуцлага ногдоно. Солонгос хэлтэй Элчин сайд томилох шаардлагатайг УИХ-ын зарим гишүн онцлов.

Элчин сайд Э.Сарантогосын товч намтар

1975 онд Улаанбаатар хотод төрсөн

1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),

2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),

2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),

1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн

2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга

2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга

2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга

2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх

2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх

2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал

2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал

Э.Сарантогос Элчин сайд 300 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай, амины сууцгүй, зуслангийн байшингүй, хашаа байшингүй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. 16 сая төгрөгийн хадгаламжтай.

Мэдүүлэг гаргагчийн орлого, мянган төгрөгөөр

2017 онд 113.454

2018 онд 110.555

2019 онд 23011

2020 онд 33811

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого, мянган төгрөгөөр

2017 онд 18740

2018 онд 31598

2019 онд 34970

2020 онд 59020

КУВЕЙТ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ П.СЭРГЭЛЭН


Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэннь 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, “Уяач сайд” хэмээн шүүмжлүүлж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.

П.Сэргэлэн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.

Түүнд УИХ-ын гишүүд нэр шигээ сэргэлэн байж, Кувейтээс хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг хүслээ. Мөн ХХААҮ-ийн сайд байсан туршлагадаа үндэслэн энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх даалгавар өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн П.Анужин мэргэжлийн бус хүнийг Элчин сайдад нэр дэвшүүлснийг шүүмжлэв.

Элчин сайд П.Сэргэлэнгийн товч намтар

1971 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,

“Ноён сүлд” группийн зөвлөх.

“Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,

Залуучуудын “Алтан соёмбо” нийгэмлэгийн тэргүүн,

Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо Дарь Эхийнсан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.

МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,

Японы Токио хотод “Адууны бүртгэл, үржүүлгийн” чиглэлээр суралцсан.

2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Тэрээр 2016 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн жилийн орлогыг 59 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 108 сая төгрөг гэж мэдүүлжээ. Хоёр нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалт бүхий хоёр обьекттой. Эдгээрийн нийт үнийн дүн 790 сая төгрөг гэжээ. 380 сая төгрөгийн нэг машинтай, адуу хонио 495 сая төгрөгөөр үнэлсэн байна. 172 сая төгрөгийн үнэт эдлэл эзэмшдэг, 123 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголком” компанийн 30 хувийг эзэмшдэг.

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ Д.ГЭРЭЛМАА

Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа одоогоор Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлтэй.

Элчин сайд Д.Гэрэлмаагийн товч намтар

1976 онд Улаанбаатар хотод төрсөн.

1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль

1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал

2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль

2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль,

2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,

1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,

2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе,

2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,

2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,

2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,

2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,

2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал

Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 570 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн нийтийн орон сууцтай, өөр үл хөдлөх эд хөрөнгөгүй гэж мэдүүлжээ. 220 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, 917 сая төгрөгийн хадгаламж, 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг байна.

Мэдүүлэг гаргагчийн өөрийн орлого

2017 онд 18 сая төгрөг

2018 онд 25 сая төгрөг

2019 онд 14 сая төгрөг

2020 онд 31 сая төгрөг

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого

2017 онд 97.00 мянган төгрөг

2018 онд 123 сая

2019 онд 102 сая

2020онд 227 сая төгрөг

https://livetv.mn/storage/posts/January2022/wLpjBIKmUYQ4G2fWSzFb-medium.jpg

Б.Бат-Эрдэнийн намтар:

-1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр

-2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр

-Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй.

-2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,

-2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх,

-2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,

-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,

-2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,

-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга,

-2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

-2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Тэрбээр өөрөө жилд 12 сая, гэр бүл нь 10 сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.

-450 сая төгрөгийн нэг байр,

-50 сая төгрөгийн нэг машин,

-100 сая төгрөгийн үнэ бүхий 400м2 газар эзэмшдэг.

-“Монгол тулгат финанс” /Гадаад худалдаа/, “Монмарт трэйд” компаниудыг 100 хувь эзэмшдэг.

Categories
мэдээ нийгэм улс-төр

У.Хүрэлсүх: Ажлын хариуцлага алдсан сайд, дэд сайдыг чөлөөлсөн нь Ерөнхий сайдын бүрэн эрх

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.

Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо.

Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эко системийг хамгаалах, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, гол мөрөн, булаг шандыг хамгаалах, тэрбум мод тарьж ургуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд захилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

​Хүнсний сүлжээний хяналтын тогтолцоо бүрдээгүй гэж дүгнэжээ

Үндэсний аудитын газраас Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо үр нөлөөтэй эсэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад төсвөөс зарцуулсан хөрөнгө үр дүнтэй эсэхэд аудитын зорилтыг чиглүүлжээ.

Аудитын дүгнэлтэд төрөөс баримтлах бодлого, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүйгээс үүдэн хүнсний сүлжээний бүх үе шатанд тавих хяналтын тогтолцоо бүрдээгүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Кодексын үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг онцолсон байна.

Үндэсний аудитын газраас Монгол Улсын Засгийн газар болон холбогдох төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт болон холбогдох бусад байгууллагуудад нийт 23 зөвлөмжийг хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Ганхуяг: Цар тахлын үед топ 100 ААН-ийн захирал, хувьцаа эзэмшигчдэд ногоон паспорт гаргаж өгье

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор авлига хүнд суртлыг  хумьж, бизнесийн орчныг сайжруулж, чөлөөт өрсөлдөөн бий болно

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд Гадаад харилцааны сайд болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Бид цаашид гадаад орнуудтай тогтоосон эдийн засгийн харилцаан дээрээ илүү анхаармаар байна. Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалттай 35 компани байгуулагдсан байна. Түүний өмнөх жил 70 гаруй компани байгуулагдсан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод гаднын хөрөнгө оруулалт жил ирэх тусам багассаар байна.

Улаан паспорттой иргэд Турк, Оросоос өөр орон руу явах боломж алга. Хувийн хэвшлийнхэн маань гадагшаа явж эдийн засгийн харилцаа хөгжүүлье гэхээр улаан паспорт нь саад болж байна. Тиймээс цар тахлын үед стандарт бус шийдвэр гаргаж, топ 100 ААН-ийн захирал, хувьцаа эзэмшигчдэд ногоон паспорт гаргаж өгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг тэтгэх хэрэгтэй байна.

Одоо бол дипломат албан паспорттой хүмүүст л гаднын Элчин сайдын яамдууд виз олгож байна.

Гаднаас хүмүүс ирдэггүй, иргэд нь гадагшаа явах боломжгүй үед энэ тал дээр анхаармаар байна. Олимпын хорооноос тамирчдад албаны паспорт өгдөг, төрийн шугамаар явж байгаа бүх хүмүүс албаны паспорт авдаг хэр нь хувийн хэвшлийнхэнд төрийн төмөр нүүр гаргадаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Ногоон паспорт гэхээр дээдсийн хэрэглэдэг зүйл мэт байдаг. Яг ийм хүнд үед хувийн хэвшлийнхнээ дэмжмээр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол орны нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Тамсагийн хоолойгоор 20.1 см-ээс их, Увсын Малчинд 24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд(Бугант) 11-20 сантиметр цасан бүрхүүл тогтжээ.

Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Давст, Ховдын Жаргалант, Завханы Улиастай, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуурт 6-10 см, тал хээрийн болон говийн нутгийн зарим хэсгээр 1-5 см цастай байгаа бол бусад нутгаар цасгүй байна.

Categories
мэдээ нийгэм

О.Энхбат: Гашуунсухайт-Ганцмод боомтоор бараа материал цөөн тоогоор орж ирж байгаа

Б.Жавхлан: Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн болж байна

“Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүх боомтоор ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна” гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат хэлэв.

Тэрбээр “Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг зөвхөн Замын-Үүд боомт гэлтгүй бүх боомтоор импорт, экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор бараа материал цөөн тоогоор орж ирж байгааг хэлье.

Хятадын талаас гол нь манайхыг КОВИД-19-ийн халдварыг хяналтдаа авч, бууруулах гол шаардлагыг тавьж байгаа юм. Халдварын нөхцөл байдал сайжирч, цаг сайхан болбол аль ч боомтоор импортын ачаа бараа бүтээгдэхүүн оруулахад тэднийг дэмжиж ажиллана.

Харин одоо халдварын нөхцөл байдлаас шалтгаалж жолоочийн тоонд хязгаарлалт тавьчхаж байгаа учраас асуудал олон байна.

Ихэнх боомт хүмүүсийг хавьтал болгохгүйн үүднээс чингэлгийн тээвэрлэлтэд шилжсэн. Тухайлбал, Ханги-Мандалын боомт гэхэд өмнө нь задгай тэвштэй машинаар экспортын тээвэр гүйцэтгэдэг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 3-наас чингэлэг тээвэрлэлтэд мөн шилжсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвсүрэн: Ороолтоо түлсэн иргэнийг зарласан төрийн ажилтан, сэтгүүлчид эрүүгийн ч, зөрчлийн ч хариуцлага хүлээх ёстой

“Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Гал алдахгүйн тулд ороолтоо түлсэн иргэний гэрт утаа их гаргаж байгаа шалтгаанаар төрийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн орж бичлэг хийж, олон нийтэд цацсан явдал анхаарлын төвд байна. Энэ үйлдэл хүний эрхийн зөрчил мөн үү?

-Бид бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал байдаг. Энэ эрхийг Үндсэн хуулийн 13 дугаар зүйл дээр иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан байгаа. Мөн иргэний хувийн ба гэр бүлийн захидал, харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж байгаа. Орон байрны халдашгүй байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалдаг. Эрүүгийн хууль дээр олон зуун гэмт хэргийг гэмт хэрэгт тооцдог. Үүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Энгийнээр хэлэхэд Үндсэн хуульд заасан иргэний эдлэх эрхүүдийг зөрчсөн зүйл заалт бүрээр Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Энэ агуулгын ойлголтыг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад анх удаа оруулж өгсөн. Холбогдох заалт нь 13.6 дугаар зүйл буюу бусдын орон гэрт хууль бусаар халдах явдлыг хуульчилж, хариуцлагад татдаг болсон гэсэн үг. Энэ үндэслэлээр шүүхээс цөөнгүй шийдвэр гарсан. Бусдыг зодохдоо орон байранд нь нэвтэрсэн, орон байрны хулгай хийсэн гэх мэтээр шүүхээс ял оногдуулж шийдвэрлэсэн тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орохыг шууд идэвхтэй үйлдэлд тооцчихож байгаа юм.

-Хууль бус үйлдэл гэсэн үг үү?

-Тийм. Энэ кейс дээр магадгүй тухайн иргэн орон гэртээ оруулах зөвшөөрөл өгөөгүй. Гол үйл явдал утааны асуудал байсан. Энэ асуудлыг хөндөхдөө бусдын орон гэрт зөвшөөрөлгүй орсон. Ингээд зогсохгүй дүрс бичлэг хийсэн. Угтаа бол иргэний дүрсний эрх хамгаалагдах ёстой. Германд гэхэд хувь хүний гадаад дүрсний хувьд эдлэх эрхийг хуульчилсан байдаг. Монголд энэ эрх төдийлөн хөгжөөгүй.

Гэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд гэм хор учирсан гэж үзэх юм бол шаардах эрхтэй. Тиймдээ ч телевизүүд дүрсийг бүрэлзүүлдэг шүү дээ. Гэмт хэрэгтний ч дүрсийг бүрэлзүүлдэг биз дээ. Гэтэл энэ иргэн гэмт хэрэгтэн биш.

-Тэгээд дуу, дүрсийг нь тэр чигээр нь олон нийтэд дамжуулчихсан…?

-Дээр нь хүний жам ёсны эрх буюу дулаан байх, амьд явах эрх хөндөгдөнө. Амьд явахын тулд гэртээ гал түлнэ. Магадгүй Үндсэн хуулиас өөр нийтлэг шаардлага байна. Утаагүй түлш түлэх стандартыг зөрчсөн байж болно. Гэхдээ тэдгээрийг зөрчлөө гэж үзээд энэ хүнийг олон нийтэд мэдээлж, нүүр царайг нь ил гаргаж Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдах ёсгүй. Түүгээр зогсохгүй Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд зааснаар орон байрт нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гэмт хэргийн шинжтэй үйлдэл учруулсан бол энэ нь ял шийтгэл байж болно гэж байгаа юм. Нэг ёсондоо тухайн иргэний ийм олон эрх зөрчигдөж байна.

Орон байрны асуудал дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Орон байрны тодорхойлолтыг Эрүүгийн хуульд анх удаа оруулж тайлбарлаж өгсөн. Орон байр гэдэг хүний байнгын болон түр амьдарч байгаа майхан, амралтын газрууд, зочид буудал хүртэл орж байгаа. Харин манайд ийм соёл байдаггүй. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаар болон гүйцэтгэх ажиллагаагаар зочид буудалд давхиад орчихдог, сурвалжилга хийчихдэг. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө, хууль сахиулж байгаа үйл ажиллагаа биш. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйл.

Нэгэнт Эрүүгийн хуулийг зөрчсөн тохиолдолд хүний эрхийн зөрчлийг өөгшүүлж болохгүй. Үүн дээр сануулга байж болохгүй. Ямар хариуцлага байх нь Эрүүгийн хуулинд тодорхой заачихсан. Торгох ялын шийтгэл байна, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэлүүд байна.

Дахиад энэ хууль дээр сонирхолтой нь хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж өгсөн байгаа.

-Тодруулахгүй юу?

-Албан тушаалтан үйлдсэн бол гэж байгаа юм. Ингэхдээ таван жил хүртэлх хугацаагаар хорих ялын шийтгэлтэй. Тэгэхээр энэ нь өөрөө яалт ч үгүй гэмт хэрэг болчихож байгаа юм.

-Сэтгүүлчдийн хувьд ч хувь хүний нууцтай холбоотой сэдвийг хөндөхдөө ёс зүйн зарчмаа зөрчив үү?

-2015 онд хэвлэл мэдээллийн ёс зүйн 10 зарчим батлагдсан байдаг. Тус зарчмын зургадугаар зүйлд хүний хувийн нууцад хүндэтгэлтэй хандана гэдэг. Ялангуяа 6.1-д хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана. Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг борн бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгож болно гэсэн байгаа юм. Нийтийн тусын тулд гэдэгт ЦЕГ дээр эрэн сурвалжилж байгаа хулгайн гэмт хэргэг үйлдсэн этгээдийг таниулах, болгоомжлуулах, сэрэмжлүүлэх зорилгоор нэр ус, зургийг ил болгодог. Энэ кейс бол мэдээж энэ тохиолдолд биш. Тэгэхээр тухайн кейс дээр сэтгүүлчид ёс зүйн зарчмынхаа хувьд 6.1-ийг зөрчсөн байх үндэслэлтэй. Тухайн иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд тухайн редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын нэрээр гомдол гаргах боломжтой. Хэрэв алдаа гаргасан нь батлагдвал залруулах, уучлалт гуйхыг даалгана.

Дээр нь тухайн иргэний гэрт нь зөвшөөрөлгүй орсон нь бас гэмт хэргийн шинжтэй болчихож байна. Иргэн, сэтгүүлч хэн байхаас үл хамааран зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд орж болохгүй. Мөн Эрүүгийн хуулийн 13.8-д орон байрны дотор болон гадна орчны зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглодог. Үүнийг зөрчих юм бол зөрчлийн ч хариуцлага байна, гэмт хэргийн ч хариуцлага хүлээх хэрэгтэй болно.

-Төр иргэнийнхээ өмнө олон үүрэг хүлээдэг. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй мөртлөө эрхэд нь давхар давхар халдаад явчихав уу?

-Иргэнийхээ эрхийг хэрхэн зөрчсөн, ямар хариуцлага хүлээх талаар дээр ярьсан. Үнэндээ манайд хүний эрхийн мэдлэг, мэдрэмж алга.

Хоёрдугаарт, хүний хөндөгдсөн эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа тохиолдолд гомдол мэдээлэл ирэхийг хүлээхээс гадна ХЭҮК өөрөө бие дааж шалгах ажиллагаа явуулах бололцоог Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар шинээр оруулж өгсөн. Хаана хүний эрх зөрчигдөж байна, түүн дээр өөрийн санаачилгаар шалгалт явуулах, тухайн шалгалтаар гарсан үр дүнг мэдээлэх, шаардлагатай бол шаардлага, зөвлөмж хүргүүлэх эрх нь нээлттэй. Комиссын шаардлагыг хүлээж авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Өмнөх хуулиар бол зөвхөн зөвлөмжийн шинжтэй өгдөг байсан бол одоо биелүүлэх үүрэгтэй, биелүүлээгүй албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулиар, Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас нь халах, сахилгын шийтгэл оногдуулах боломжууд бүрдчихсэн. Тэгэхээр хүний эрх хаана зөрчигдөж байна, түүн дээр орж ажиллах ёстой. Комиссын уриа нь “Хүний эрх, эрх чөлөөг улс орон даяар” гэж байгаа шүү дээ.

Бид бүхэн хүний эрхийг дээдэлнэ гэж яриад байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхдээ нэг анхаармаар зүйл байгаа юм. Олон нийтийн эрх нэрийдлээр утаа, ковид гэдгээр хаацайлж бусдын эрх рүү гар дүрж болохгүй. Үүний гашуун сургамж байна. Тухайлбал, иргэн Д-гийн асуудал байна. 2020 оны 11 дүгээр сард болсон үйл явдал. Өөрөөр хэлбэл, ковидын халдвартай гэх асуудал. Иргэн Д-гийн нэр төр, алдар хүндэд халдчихсан. Гэр бүлийн мэдээлэл, хувь хүний нууц руу халдчихсан. Явсан маршрут нь тусдаа асуудал байж болно, гэхдээ олон нийтэд дэлгээд тавьчихсан. Энэ эрх 1995 оны Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдах ёстой. Мөн дээр нь дүрс зураг, гэр бүлийнх нь зураг бүгдийг дэлгэчихсэн. Үүний улмаас миний мэдэхээр иргэн Д-гийн энэ олон эрх халдлаа гэсэн мэргэжлийн байгууллагын шаардлага гарсныг санахгүй байна.

-Ковидтой холбоотой хүний эрхийн зөрчил замбараагаа алдсан биз дээ?

-ХЭҮК хуулийн хүрээнд өнгөрсөн жил УИХ-д өргөн мэдүүлсэн 20 дахь илтгэлдээ дурдсан байж болно. Харин энэ хүний эрхийг зөрчсөний төлөө шүүх хүртэл яваагүй. Яагаад гэвэл энэ хүн учирсан хохирлоо мөнгөн дүнгээр нэхэмжлэх, гэм хор шаардах эрх нь Иргэний хуулиар нээлттэй байгаа. Энэ хүний эрхийг хууль бус үндэслэлээр хязгаарласан захиргааны байгууллага бас хариуцлага хүлээх ёстой. Энэ олон эрхийн төлөөх ажиллагаа механизмыг бид нар явуулж чадахгүй байгаад байна.

Мөн төрөөс эрхийг нь зөрчсөн үндэслэл гарах бүр дээр иргэдийн хуулийн мэдлэг, мөнгө санхүүгийн асуудлаас болж хуульч авч чаддаггүй, эрхээ хамгаалахын төлөө тэмцдэггүй. Ингэж хэлмэгддэг байдал харагдаад байгаа юм.

Одоо хүртэл үргэлжилж байгаа ковидын балаг дуусаагүй байна шүү дээ. Энэ хуулиар хүний эрхийг асар их зөрчсөн. Зөрчлийн хуулийн нэг л жишээ хэлье. Зөрчлийн хуулийн 5.13.13 дугаар зүйл буюу гамшгийн хууль тогтоомжийг зөрчих гэдэг үндэслэлээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ бэлтгэсэн иргэдийг торгосон. 2020 онд 1480 иргэн, хуулийн этгээдийг 500.000-5.000.000 төгрөгөөр торгосон. Ганц хуулийн ганц зүйлийн ганцхан заалтаар 2020 онд гэхэд төр өөртөө багаар нь тооцоход 740 сая төгрөг өөртөө төвлөрүүлсэн байна. 2021 онд бол бүр илүү байсан нь ойлгомжтой.

Гэтэл Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж байгаа юм.

-Хүн орон гэртээ л халдашгүй дархан эрхтэй байдаг. Ороолтоо түлнэ үү, юугаа хийнэ үү тэр хүний эрх мөн биз?

-Тэр хүн гэртээ хүн алаад, хүчирхийлж байсан ч олон нийтэд мэдээлж, дүрсийг нь ил болгох эрхгүй. Манайх үүн дээр бас л алддаг. Улс төрийн зорилгоор, ашиг хонжооны зорилгоор, эсвэл олон нийтийн эрх ашиг нэрээр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг задруулдаг.

2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан. Хувь хүний мэдээллийг хамгаална гэдэг орон байрных ч юмуу, тухайн хүнийг таних боломжтой, ялангуяа дата өгөгдөл болох биеметр, хурууны хээ, нүүр царай, нүдний өнгө энэ бүгдийг хамгаалахаар батлагдсан хууль. Энэ хуулийн хэрэгжилт 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Гэхдээ бид ганц хуулиар нийгэмд байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй. Бусад хууль тогтоомж уялдаатай байх ёстой. Дахиад хууль хэрэгждэг байх ёстой. Тэр хуулийг зөрчдөг биш, биелүүлдэг албан тушаалтантай байх ёстой. Мөн хууль биелүүлэхийг шаарддаг олон нийттэй байх ёстой. Олон нийт “Энэ хүн ороолтоо түлчихсэн. Согтуу байсан” гэж хаацайлж дэвэргэх биш. Хүний эрхийн зөрчил хаана гарч байна түүн дээр хүчтэй л дуугардаг байх ёстой. Үүнийг л олон нийтийн оролцоо гээд байгаа юм.

-Өнөөдөр иргэний гэрт дайрч ороод байцаалт авч байна, маргааш үүнээс ч дор байдлаар хүний эрхэд халдах юм биз гэсэн эмзэглэл олон нийтэд байх шиг байна. Хуульч хүний хувьд та үүн дээр юу хэлэх вэ?

-Маргааш таны гэрт ч орж болно. Таны гэрт гал түлсэн үндэслэлээр биш, таныг суултуураа бөглөрүүлсэн, түүнээс болж тухайн орон сууцны айлууд усан хангамжаа авч чадахгүйд хүрлээ гэж дайран орж болно. Төр байх албагүй. Төрийг төлөөлж байгаа эрчим хүчний газар байгууллага, эсвэл хорооны ажилтан байж болно. Ямар ч үндэслэлээр яаж ч дайрч орж ирж магадгүй болж байна. Өөрөөр хэлбэл, одоо хүртэл энэ асуудлаар холбогдох хүмүүс дуугарахгүй байна гэдэг маргааш өөр нэг иргэн рүү дайрч орох магадлалтай. Тэгэхээр иргэн гэртээ амар амгалан байх, халдашгүй байх, хувийн орон зайтай байх эрх маш хүнд нөхцөлд байна гэсэн үг.

-Ороолт түлсэн гэх энэ богинохон бичлэгээр хүний эрхийг сахин хамгаалах ёстой субьектүүдийн байр байдал харагдлаа. Манайд ер нь хүний эрхийн нөхцөл байдал ямар болчихов оо?

-Утаа, цар тахал нэрийн дор хуулиар хориглоогүй иргэний гал түлээд амьдрахын тулд хийж байгаа идэвхтэй үйлдэл рүү дайрч ороод шүүмжилнэ гэдэг бол бид эрх ашгийн эрэмбээ буруу харж байгаатай холбоотой.

Хүн амьд явах эрхтэй. Амьд явахын тулд идэвхтэй үйлдэл хийх ёстой. Түүнийг нь төр баталгаажуулж өгсөн үү гэдэг нь эргэлзээтэй. Яагаад цаашаа ухахгүй байгаа юм бэ. Тэр хүн түлээ авах мөнгөтэй байсан уу, байхгүй болоод л ороолтоо түлж байгаа шүү дээ.

Хамгийн гол нь бидэнд хүний эрх, эрх чөлөөг нэгдүгээрт тавихад асар урт хугацаа хэрэгтэй. Үүнийг тунхаглаад лоозон болгоод, аль нэг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож, эсвэл бодлогын баримт бичиг болгоод урагш явахгүй. Хүний эрхийг баталгаатай эдлүүлдэг төртэй болох ёстой, хүний эрхийг зөрчдөггүй хууль сахиулагч албан тушаалтантай байх ёстой. Хүний эрхийн мэдлэг, мэдрэмж өндөр ард түмэнтэй байх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 335 авлигын хэрэг бүртгэгджээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт: 2016-2018 онд | News.MN

Авлигатай тэмцэх газарт 2021 онд 335 авлигын хэрэг бүртгэгдсэн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 онд 335 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 21-ээр өссөн үзүүлэлт юм. Ийн өсөх болсон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 18-аар, хахууль авах гэмт хэрэг долоогоор, хахууль өгөх гэмт хэрэг таваар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг гурваар, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг гурваар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Бүртгэгдсэн 335 авлигын хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 237 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 74 нь хахууль авах гэмт хэрэг, 45 нь хахууль өгөх гэмт хэрэг, 10 нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, зургаа нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг, гурав нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг хэмээн дэлгэрүүлэн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​СӨХ нийтийн орон сууцны газрыг ашигладаг байдлыг болиулна

Орон сууцны зээл - XacBank

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан.

Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж.

Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 640 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Нийслэлд 518 СӨХ нийтийн зориулалттай орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж. Орчны газар гэдэгт ногоон байгууламж, тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, автомашины зогсоолыг оруулж ойлгох нь.

“СӨХ бол орон сууц өмчлөгчийн өмнөөс газрын эзэмшигч биш. Барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах буюу ашиглалттай холбоотой асуудлыг хариуцдаг этгээд. Иргэний хуулиар бол хуулийн этгээдийн эрх үүрэг эдэлдэггүй. Иргэнийг төлөөлж бие даан гэрээ хэлцэл хийхгүй, хэрэг хариуцах чадваргүй.

2015 онд СӨХ-дод шалгалт хийж, дүгнэлт гаргасантай танилцахад олон зөрчил гарсан байдаг. Үүнээс газартай холбоотой нийтлэг зөрчил нь орон сууцны орчны газарт ААН, байгууллага дураараа барилга барьдаг. Үүнд нь СӨХ-ны дарга оролцсон байдаг. СӨХ-ны дарга нь өөр зориулалтаар газрыг ашиглаж, зарим нь дэлгүүр хүртэл барьсан байсан. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай” хэмээн Б.Энхбаяр гишүүн тайлбарлав.