Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгийн хэрэгсэл, эм хангамжимд онцгой анхаарах үүрэг өглөө

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагва, нийслэлийн Эрүүл мэндийн дарга Б.Бямбадорж нар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын тархалтын нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, ор зохицуулалтын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийх, гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэх, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб тусгай дугаар ажиллуулж зөвлөмж мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд онцгой анхаарч зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын бүлэг Газрын тухай хуулийн төслөөр тав хоног завсарлага авав

УИХ-ын ээлжит бус чуулган ганц асуудал хэлэлцжээ | News.MN

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд үнэтэй санал хэлсэн гишүүддээ баярлалаа. Дахин сануулахад энэ хуулиар Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэнд өмчлүүлэх асуудал огт яригдаагүй гэдгийг онцолж байна. Өнөөдөр ноцтой зүйлүүд их яригдлаа. Олон нийтэд буруу ойлголт төрүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс ажлын хэсэг гаргаж, тусгайлан хяналт дүгнэлт гаргуулах саналтай байна. Тэгэхгүй бол Монгол Улсын парламент улсынхаа газар нутгийг харийнханд өгөх гээд байгаа юм шиг буруу ойлголт үүсчих гээд байна гэлээ.

Улмаар УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эдгээр асуудлыг нэгтгэж, бүлгээр тогттол МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна. Гишүүд болоод нийгэмд буруу, зөрүүтэй ойлголт төрүүлэхгүйн тулд эрх зүйн дүгнэлт гаргах чиглэл өгнө үү” гэв.

Ингэснээр МАН-ын бүлэг Газрын хуулийн төслийг хэлэлцэхийг тав хоногоор хойшлуулж, завсарлага авав.

Categories
мэдээ нийгэм

Бага оврын агаарын тээвэрлэгч 14 компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр бага оврын агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

“Монголиан эйрвэйс” ХХК, “Скай Жет” ХХК, “Томас Эйр” ХХК, “Скай Такси” ХХК зэрэг нийт 14 байгууллагын удирдлагатай уулзаж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт 2022-2025 он хүртэл хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэний нисэхийн салбарт 2025 он хүртэл хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд бага оврын агаарын тээврийг хэрхэн хөгжүүлэхээр тусгасан талаар болон одоо тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцаж, санал солилцлоо.

Бага оврын агаарын тээвэрлэгчид ИНЕГ-ын удирдлага хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонссонд талархал илэрхийлээд, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх “Хил хязгааргүй нисэх” бодлогод бага оврын агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлууд бүгд багтсан байгааг хэллээ. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тэдний санал хүсэлтийг бичгээр дахин хүлээн авч, цаашид шинэчлэгдэх салбарын хууль, дүрэм журамд тусган ажиллахаа мэдэгдлээ.

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам нь таруу суурьшсан оронд бага оврын агаарын тээвэр маш тохиромжтой. Тухайлбал, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс эхлээд байгаль орчны судалгаа, шинжилгээ хийхэд ч бага оврын онгоцоор үйлчлэх нь тохиромжтой юм.

Categories
мэдээ нийгэм спорт

Э.Содномпилжээ тив, дэлхий, олимпийн рекордыг эзэмшиж байна

Хот Соёлтой БолГоё

Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монголын пауэрлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Classic” хэвтээ шахалтын дөрөв дэх удаагийн УАШТ-ээс алтан медаль, цом хүртлээ.

Энэхүү хэрэглэлгүй тэмцээнд эрэгтэйчүүдийн -120 кг-д 247.5 кг шахаж улсын Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр 93 кг жинд 227.5 кг өргөж, 105 кг жинд 255 кг өргөж /бүх жингийн рекорд/ дээд амжилтын эзэн болсон юм. Мөн 120 кг жинд 247.5 кг өргөж Монгол Улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гадаад харилцааг хөгжүүлснээр 2021 онд 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирчээ

10 кг цагаан будаа хахуульд авсан гаалийнханд 15-30 сая төгрөгөөр торгох ял  оноов – Өнөөдөр

Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас гадаад улсын эрх бүхий байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж, ялангуяа гадаад улсаас хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирч ажилласан.Авлигатай тэмцэх газар нь гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр мэдээлэл солилцох, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хэлбэрээр ажиллаж БНСУ-ын Авлигатай тэмцэх, хүний эрхийн хороо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Авлигын эсрэг газар, ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв.

Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн дагуу конвенцийн хэрэгжилтийн талаар тайланг боловсруулах, бусад гишүүн орны конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, төв азийн Авлигын эсрэг сүлжээнээс гишүүн улсын авлигын эсрэг тогтолцоо, эрх зүйн орчинд бүрэн хэмжээний мониторинг хийх үйл ажиллагаанд ажиглагчаар ажиллаж дүгнэлт хүргүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй бүрэн гүйцэтгэж байна.

Олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар нь 2018 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын авлигын эсрэг тогтолцоог сайжруулах нь” төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон УЕПГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд шүүгч, прокурор, хууль сахиулагчдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх юм.

Мөн Авлигатай тэмцэх газраас Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг сүлжээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан санаачилга СтАР /StAR/, ФАТФ зэрэг олон улсын байгууллагатай хамтран өргөн цар хүрээнд ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүдийн цалингийн хэмжээг батлав

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудал, тов дараалал
Үргэлжлүүлэн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлав.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн цалингийн асуудлыг хэлэлцэж байна.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны даргын цалинг 3.2 сая төгрөг, шүүгч бус гишүүдийн цалинг 3 сая төгрөг байхаар тусгасан байна.

Гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга 3.2 сая, гишүүд нь 3 сая төгрөгийн цалинтай байхыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилов

Бэгзжавын Дуламсүрэн

“Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилжээ. Тэрбээр өмнө нь тус компанийн Стратеги, бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм.

Б.Дуламсүрэн АНУ-ын Пеннсильванийн Их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн анхны монгол хүн юм. Ингэснээр “Оюутолгой” компанийн санхүү болон хуулийн асуудлыг монгол мэргэжилтнүүд удирдахаар болж байна.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар харьяа татварын албандаа хүргүүлээрэй.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаварын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Худалдах худалдан авах гэрээ”
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах худалдан авах гэрээ
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай ториолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  2. Орлого нотлох баримт

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
  4. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Шаардлагатай ториолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  2. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  3. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын намрын ээлжит чуулганыг хаалаа

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт өнөөдөр боллоо.

УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Намрын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг дурдлаа.

Тэрбээр, “Намрын чуулганы хугацаанд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ шатыг эхлүүллээ. Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш хуулийн хэрэгжилт хангалтгүй, хуулиудын уялдаа холбоо алдагдаж, давхцал, хийдэл, зөрчил гарах нь түгээмэл байсан. Дээрх хууль энэ асуудлыг шийдвэрлэх чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Хууль сайн хэрэгжихэд хувь хүн чухал үүрэгтэй. Ийм учраас зөв хүн олж, нэр дэвшүүлж, томилдог байх нь засаглалын амин чухал асуудал байдаг. Ийм учраас нэр дэвшигчийн сонсгол хийх зохицуулалтыг хуульчилсан. УИХ-аар хэлэлцэн томилдог албан тушаалтнуудыг зөвхөн тухайн албан тушаалыг хаших мэдлэг, чадвар, ёс зүй, шаардлага хангасан зэргийг харгалзан нийтийн сонсголоор томилдог байх зохицуулалт энэ хуульд тусгасан. Ингэснээр албан тушаалтнуудыг ард түмний шүүлтүүрээр оруулж томилох боломж бүрдэж байгаа юм.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод байлгаж, ямагт шинэчилж байхаар хуульчилсан. Хуулийн хүрээнд тендерт шалгарсан болон шалгараагүй үндэс шалтгаан нээлттэй, хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь ил тод байна. Барилга байгууламжийг ашиглалтад орох улсын комиссын дүгнэлт нээллтэй байхаар заалаа. Ингэснээр шударга ёс, хариуцлагатай байдал бэхжиж, иргэний тэгш эрх хангагдана гэж үзэж байна. Мөн хүний хувийн мэдээлэл гэж юу вэ гэдгийг тодоройлж, түүнийг хамгаалах эрхзүйн үндсийг бүрдүүллээ.

“Дижитал үндэстэн” болж, цахим шилжилт хийхэд Цахим гарын үсгийн тухай хууль чухал ач холбогдолтой. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ердөө 30 мянга гаруй хүнд тоон гарын үсэг олгосон нь зөвхөн тендерт ороход л ашиглагдаж байсан байна. Тиймээс тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлж, өдөр тутам ашиглах үүднээс энэ хуулийг баталлаа. Цаашид иргэд гэрээ хэлцэл хийх, өргөдөл гомдол гаргахдаа тоон гарын үсэг ашиглах боломжийг нээж байна” гэлээ.

Мөн тэрбээр намрын чуулганы хугацаанд Кибер аюудлгүй байдлын тухай, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын 2022 оны улсын төсвийг баталсныг онцоллоо. Дээрх хуулиуд нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг дурдсан юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлж буй юм. УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр нөхөн томилно” гэж заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

сонин mn

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай.