Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 3088 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 3088 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 1708 нь Улаанбаатар хотод, 1380 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 0 батлагдсан байна.

Гэрийн хяналтад 41854 хүн байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсангүй

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсангүй

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нараас өнгөрсөн аравдугаар сарын 04-нд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. Гэвч Улсын Их Хурлын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Тэрбээр “Гишүүд олон талт байр суурьтай байгааг нэгтгэх шаардлагатай. Мөн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ҮАБЗ-ийн дүгнэлт гаргуулах шаардлага байна” гэснийг онцлов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага өглөө.

Хуулийн төсөлд оруулсан гол өөрчлөлтүүд:

Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлана.

Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилнө. Нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгоно.

Нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг тодорхойлж, Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгоно. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатайг хүлээн зөвшөөрчээ.

Газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газартай давхардуулан олгох боломжийг хязгаарлахаар тусгасан байна.

Нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан.

Газар эзэмших, ашиглах эрхийн харилцаандүндэслэж, өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг оруулсан.

Төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарлана.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана.

Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлоогүйгээс иргэдийн ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх шалтгаан тулгарч байна. Иймд уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлжээ.

Газрын тухай хуульд Улаанбаатарын нийтийн эзэмшлийн газрын эрх зүйн зохицуулалтыг зөв хийх, хот суурин газрын газрыг бүртгэлжүүлэх, олон нийтийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, газартай холбоотой авлигыг бууруулахад анхаарах, хуулийн хэрэгжих хугацааг хэт шахуу тавихгүй байх, хуульд хоёрдмол утгатай үг оруулахгүй байх, дуусаагүй барилга гэх үг хэллэгийг анхаарах гэсэн саналуудыг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн,“Газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хоёр асуудал байна. Аж ахуйн нэгжүүдийн барьж буй барилгуудыг барьцаанд тавихыг хориглож болохгүй. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг засах шаардлагатай. Харин орон сууцны доорх газрыг иргэдэд эзэмшүүлэх нь зөв.

Монголд газар, барилга хоёр саланги байдаг тул үүнийг нэг эзэмшилтэй болгох нь зөв” гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, “3960 гаруй гадаадын иргэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй байна. Хуулийн төслийн хүрээнд эдгээр хүмүүс нийтийн эдэлбэрийн газраас газар өмчилнө. Зөвхөн өв залгамжлалаар бусад руу шилждэг өөр бусад эрхээр төр оролцох боломжгүй, газрыг хязгааргүй захиран зарцуулах эрхийг авч болохоор байна.Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, цаашлаад Үндсэн хуулийг зөрчинө. Газрын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй. Харин сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар газраа зарах асуудлыг цэгцлэх төслийг дэмжинэ” гэв.

Categories
гадаад мэдээ

Япон улс маргаантай 4 арлыг өөрийн газар нутаг гэж үзэж байгаагаа илэрхийллээ

Газар нутгийн маргаантай дөрвөн арлыг Япон улсын эзэмшил болохыг дахин илэрхийлж, ОХУ-ын талтай газар нутгийн маргаанаа шийдвэрлэх сонирхолтой байгааг тус улсын гадаад хэргийн сайд өчигдөр мэдэгджээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын Японд хийх айлчлалын талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши ингэж мэдэгдсэн байна.

“Манай газар нутагт Умардын дөрвөн арал багтдаг. Газар нутгийн маргаанаа шийдвэрлэсний дараа энхийн гэрээ байгуулах манай байр суурь хэвээр байгаа” гэж Хаяаши өчигдөр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Сергей Лавров ойрын үед Япон улсад айлчлахаар төлөвлөж байгаа. Тэрбээр Токиогийн эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна хэмээн саяхан шүүмжилсэн юм.

Курилын бүлэг арлын хамгийн өмнөд хэсэгт орших дөрвөн арлыг дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн цэрэг эзлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл газар нутгийн маргаан болж байгаа.

Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай нэртэй эдгээр арлууд дайн дуусахаас өмнө Япон улсын захиргаанд байсан юм.

Арлуудын маргааны улмаас хоёр улс дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулж чадаагүй.

Өнгөрсөн онд Япон улсын ерөнхий сайд болсон Фүмио Кишида газар нутгийн маргаан шийдвэрлэгдэх хүртэл ОХУ-тай энхийн гэрээ байгуулахгүйгээ бас илэрхийлж байв.

Хоёр улс сүүлийн хагас зууны турш арлуудын маргаанаа шийдвэрлэхийг оролдож байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. 2021 оны сүүлээр Оросын тал маргаантай арлуудын ойролцоо оршдог Матуа аралд Бастион пуужингийн системээ байрлуулсан нь Москвагийн эрх баригчид газар нутгийн маргаанд буулт хийх бодолгүй байгааг харуулсан юм.

Эх сурвалж: Russia Today

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Төв аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо

Төв аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо


Аймгийн “Хошой аварга малчин”

1.Алтанбулаг сумын малчин Батжаргалын Баттөмөр
2.Баян сумын малчин Цэенбальдарын Доржпүрэв
3.Баян-Өнжүүл сумын малчин Галбадрахын Батчулуун
4.Угтаалцайдам сумын малчин Даваасамбуугийн Галт
5.Баянцогт сумын малчин Чулуунбатын Даваасүрэн
Аймгийн “Аварга малчин”
1.Алтанбулаг.сумын малчин Агваарцэрэнгийн Отгонжаргал
2.Алтанбулаг сумын малчин Сүнрэвийн Наранбат
3.Алтанбулаг сумын малчин Динамын Баярсайхан
4. Алтанбулаг сумын малчин Доржийн Болдбаатар
5.Аргалант сумын малчин Лхамын Амартүвшин
6.Батсүмбэр сумын малчин Бямбажавын Буянжаргал
7.Баян сумын малчин Дашзэгвийн Бямбасүрэн
8.Баян сумын малчин Цэндсүрэнгийн Цэрэндорж
9.Баянжаргалан сумын малчин Дашдоржийн Гантулга
10.Баянжаргалан сумын малчин Должинсүрэнгийн Батжаргал
11.Баянжаргалан сумын малчин Бат-Очирын Батчулуун
12.Баянжаргалан сумын малчин Жамъяншаравын Лхагважаргал
13.Баян-Өнжүүл сумын малчин Цэрэнсодномын Ургамал
14.Баян-Өнжүүл сумын малчин Дашзэгвийн Лхагвабямба
15.Баян-Өнжүүл сумын малчин Санжаажамцын Ган-Очир
16.Баян-Өнжүүл сумын малчин Агваандугарын Баатарцогт
17.Баян-Өнжүүл сумын малчин Пүрэвийн Энхболд
18.Баянхангай сумын малчин Доржпүрэвийн Баттулга
19.Баянхангай сумын малчин Норовсамбуугийн Гэндэнжав
20.Баянцагаан сумын малчин Бямбын Баатарцогт
21.Баянцагаан сумын малчин Доржсүрэнгийн Үнэнбаатар
22.Баянцагаан сумын малчин Цэвэгмидийн Баярсайхан
23.Баянцагаан сумын малчин Дашзэгвийн Нанжид
24.Баянцагаан сумын малчин Хишигсүрэнгийн Мөнх-Эрдэнэ
25.Баяндэлгэр сумын малчин Нацагын Энхтүвшин
26. Баяндэлгэр сумын малчин Бадамын Энхмагнай
27.Баянцогт сумын малчин Мөнхжаргалын Дэмбэрэлцогт
28.Баянчандмань сумын малчин Агваанцэрэнгийн Мөнхөө
29.Борнуур сумын малчин Маамуухүүгийн Нямдаваа
30.Борнуур сумын малчин Хүрэлийн Галхүү
31.Бүрэн сумын малчин Жамбаацэрэнгийн Идэрмөнх
32.Бүрэн сумын малчин Сумъяагийн Даюаадорж
33.Бүрэн сумын малчин Лувсандагвын Нандин-Эрдэнэ
34.Бүрэн сумын малчин Санжаажавын Содномпил
35.Бүрэн сумын малчин Дашбалдангийн Төрмөнх
36.Дэлгэрхаан сумын малчин Чулууны Нэргүй
37.Дэлгэрхаан сумын малчин Лувсанжавын Монголхүү
38.Дэлгэрхаан сумын малчин Рааданбүдийн Жаргалсайхан
39.Жаргалант сумын малчин Магсарын Банзрагч
40.Жаргалант сумын малчин Жумдайн Чулуун
41.Заамар сумын малчин Чулуунбаатарын Баяндалай
42. Заамар сумын малчин Тогтоолын Гүндсамбуу
43.Лүн сумын малчин Базарсадын Мөнхзаяа
44.Лүн сумын малчин Найданжавын Базаррагчаа
45.Лүн сумын малчин Мөнхбаярын Энхбаатар
46.Лүн сумын малчин Мэндбаярын Мөнхбаяр
47.Мөнгөнморьт сумын малчин Базарын Эрэндаваа
48. Мөнгөнморьт сумын малчин Гунгармаагын Чинзориг
49.Өндөрширээт сумын малчин Базарвааны Энхбаяр
50.Өндөрширээт сумын малчин Сандагдоржийн Банзрагч
51.Сүмбэр сумын малчин Ганбаатарын Хөхчулуун
52.Сэргэлэн сумын малчин Чимэддоржийн Лувсанбалдан
53.Сэргэлэн сумын малчин Балбарын Ганбаатар
54.Сэргэлэн сумын малчин Гомбын Отгонжаргал
55. Сэргэлэн сумын малчин Дашдондогийн Цэрэндондог
56.Угтаалцайдам сумын малчин Сэвжидхорлоогийн Атарбаяр
57.Угтаалцайдам сумын малчин Халтарын Болдбаатар
58.Угтаалцайдам сумын малчин Аюурзаны Энхбаатар
59.Цээл сумын малчин Катовын Бүдрагчаа
60.Цээл сумын малчин Даваасамбуугийн Түмэнбаяр
61.Эрдэнэ сумын малчин Далилхааны Мурат
62.Эрдэнэ сумын малчин Александрын Баяржавхлан
63.Эрдэнэсант сумын малчин Чагнаабадамын Чулуунбаатар
64. Эрдэнэсант сумын малчин Балдандоржийн Хүрэлбаатар
65.Эрдэнэсант сумын малчин Дорждагвын Амартүвшин
66.Эрдэнэсант сумын малчин Төмөрбатын Өнөржаргал
67.Эрдэнэсант сумын малчин Шанзавын Ерөөлт
68.Эрдэнэсант сумын малчин Маньбазарын Эрхэмбаяр
69.Зуунмод сумын малчин Логширийн Цэдэнсодном
“Ж.Самбуугийн нэрэмжит, аймгийн залуу аварга малчин”
1.Алтанбулаг сумын малчин Түмэнцогтын Энхболд
2.Баянжаргалан сумын малчин Баасансүрэнгийн Баярсайхан
3.Баян-Өнжүүл сумын малчин Цэрэнпилийн Төгөлдөр
4.Баянхангай сумын малчин Төөмөөгийн Батсуурь
5.Баянцагаан сумын малчин Алтангэрэлийн Хатанбаатар
6.Баянцогт сумын малчин Дагшаабүрдийн Дамдинсүрэн
7.Баянчандмань сумын малчин Баатарцогтын Насанбат
8.Борнуур сумын малчин Лхагвасүрэнгийн Ганхуяг
9. Бүрэн сумын малчин Эрдэнэбатын Мөнхнасан
10.Баяндэлгэр сумын малчин Бат-Эрдэний Ням-Очир
11.Лүн сумын малчин Баасанжавын Батгэрэл
12.Мөнгөнморьт сумын малчин Энхболдын Болорбат
13.Өндөрширээт сумын малчин Дашчирэвийн Өлзийбаяр
14.Сэргэлэн сумын малчин Лувсандоржийн Баттүвшин
15.Цээл сумын малчин Монхоодойгийн Цэвэн-Ойдов
16.Заамар сумын малчин Баттунгалагийн Цогбаатар
17.Эрдэнэ сумын малчин Нэргүйн Баянбаатар
18.Эрдэнэсант сумын малчин Бархасдоржийн Эрдэнэпүрэв
19.Эрдэнэсант сумын малчин Баярсайханы Төмөрбаатар
20.Дэлгэрхаан сумын малчин Мөнхжаргалын Сундуй
“Аймгийн алтан төлийн эзэн”
1.Бүрэн сумын малчин малчин Зэсэмийн Пүрэвсүрэн -”Алтан ботго”-ы эзэн
2.Өндөрширээт сумын малчин Цэдэнгийн Дагвацэрэн –“Алтан ботго”-ы эзэн
3.Баян-Өнжүүл сумын малчин Сосорбурамын Одхүү- “Алтан унага”-ы эзэн
4.Алтанбулаг сумын малчин Мөнх-Очирын Очирбямба –“Алтан унага”-ы эзэн
5.Эрдэнэ сумын малчин Ганбаатарын Батбаяр- “Алтан тугал”-ын эзэн
6.Алтанбулаг сумын малчин Оргойн Хишигдэлгэр – “Алтан тугал”-ын эзэн
7.Эрдэнэсант сумын малчин Лхагвын Ганболд- “Алтан хурга”-ы эзэн
8.Бүрэн сумын малчин Рагчаагийн Төмөр-Очир –“Алтан хурга”-ы эзэн
9. Баяндэлгэр сумын малчин Санжаажавын Зул – “Алтан ишиг”-ний эзэн
10.Бүрэн сумын малчин Хэнчбишийн Пунцагбалжир “Алтан ишиг”-ний эзэн
“Аймгийн аварга фермер”:
1.Батсүмбэр сумын фермер Базаррагчаагийн Түмэндүвжид
2.Борнуур сумын фермер Төмөрчөдөрийн Энхтөр
3.Баянчандмань сумын фермер Дэчинлхүндэвийн Мөнхбат
“Аймгийн аварга саальчин”
1. Алтанбулаг сумын саальчин Сосорбурамын Баярмаа
2. Эрдэнэ сумын саальчин Уламбаярын Цэнгэлмаа
3. Баян сумын саальчин Ойровдоржийн Алтанчимэг
4. Мөнгөнморьт сумын саальчин Цэрэнпилийн Таня
5. Лүн сумын саальчин Чоймболын Анхтуяа
“Аймгийн аварга хадланч”:
1. Угтаалцайдам сумын хадланч Дамдингийн Сундуй
2. Лүн сумын хадланч Бадамгаравын Мөнхжаргал
3. Цээл сумын хадланч Түмэнбаатарын Энхбаатар
4. Аргалант сумын хадланч Вангүрийн Нямжаргал
5. Заамар сумын хадланч Сундуйн Лхагвадорж
Аймгийн аварга тариаланч хамт олон
1. Баянцогт сумын “Замбативийн шим” ХХК
2. Угтаалцайдам сумын “Нүдэн булаг” ХХК
3. Эрдэнэсант сумын “Их биндэр ургац” ХХК
4. Архуст сумын “Баянцогт инвест” ХХК
5. Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК
Аймгийн аварга тариаланч иргэн
1. Цээл сум “Цээлийн хур” ХХК Цагааны Нэргүй
2. Угтаалцайдам сум “Ургац-Өөд” ХХК Лувсаншаравын Лхагвасүрэн
3. Баянцогт сумын механикжуулагч Чүлтэмийн Агваанпэрэнлэй
4. Сүмбэр сумын механикжуулагч Пүрэвийн Дашням
5. Аргалант сум тариаланч Содномдаржаагийн Лхагвасүрэн
6. Жаргалант сум тариаланч Чулуунбатын Дэлгэрсайхан
7. Батсүмбэр сум тариаланч Цэнддоогийн Цэнгэл
8. Борнуур сум ногоочин Сандуйжавын Түмэндэмбэрэл
9. Баянчандмань сум ногоочин Жамбалжавын Ганбат
Хөдөлмөрийн баатар Цэрэндашийн Цэрэн-Очирын нэрэмжит
Аймгийн залуу аварга тариаланч
1. Аргалант сумын Самбуугийн Ууганбаяр.
2. Архуст сумын Жаргалсайханы Баяржавхлан
3. Баянчандмань сумын Ганбаатарын Жадамба
4. Батсүмбэр сумын Цагаачийн Баасанбаяр
5. Батсүмбэр сумын Поливит ХХК-ний агрономич Гэрлээгийн .Дэлгэрсуурь
6. Баянцогт сумын Эрдэнээгийн Оюунбат
7. Баянцогт сумын Өлзийсайханы Ариунболд
8. Борнуур сумын Цэрэнбадрахын Пүрэвжаргал
9. Жаргалант сумын Доржсүрэнгийн Лхагватөмөр
10. Жаргалант сумын Энхтүвшингийн Гэрэлт-Од
11. Угтаалцайдам сумын Хоролсүрэнгийн Анхбаяр
12. Угтаалцайдам сумын Баатаржавын Батбаатар
13. Эрдэнэсант сумын Базарвааны Мөнхзул
14. Эрдэнэсант сумын Жаргалсайханы Баттулга
15. Цээл сумын Дашбалын Баяртсайхан нар тус тус шалгарсан байна.
Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн 3 автобус суудлын автомашинтай мөргөлдөж, зорчигчид бэртлээ

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хүнсний 4”-ийн ойролцоо зорчигч тээвэрлэж явсан гурван автобус, гурван суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарлаа.

Ослын улмаас 1 иргэн мөргүүлж, зорчигчид гэмтсэн байна. Одоогоор цагдаагийн байгууллага, түргэний эмч ирж, осол болсон газар дээр шуурхай ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ачаа тээврийн явцын талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
  • Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Халдварын тархалт 2 дахин ихэсвэл хөдөлгөөн хязгаарлана

Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг гаргажээ.

  1. Зөвлөмж 1. Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах.

0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх

  • Зөвлөмж 2. Хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх (ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах).

  • Зөвлөмж 3. Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах

Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70% бууруулж хязгаарлан халдварын тархалтад хяналт тавих.

Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах.

Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.

  • Зөвлөмж 4. Дараах тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх

Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд хамрагдсан, омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх.

  • Зөвлөмж 5. Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, шинэлэг хэлбэр ашиглах

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих.

  • Зөвлөмж 6. Дотоод орчинд амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийх

Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх.

Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих.

Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих.

Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тул сар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах.

  • Зөвлөмж 7. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах

Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Толгойт” хэсгийн агаар цэвэр байна

Өнөөдөр өглөөний агаарын бохирдлыг Агаарын чанарын газраас хэмжин, мэдээллээ. Уг хэмжилтээр Толгойт хэсгийн агаарыг ЦЭВЭР хэмээн заасан байна.

Нисэх, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, 100 айл, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа, Хайлааст, Таван буудал хэсгээр “Бага бохирдолтой” гэжээ.

Харин Амгалан, Мишээл экспо, Бөхийн өргөө, Монгол газар, Урган наран, Баянхошуу, Богд хааны ордон музей хэсгээр агаарын бохирдолгүй, хэвийн хэмээн заасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол хүнс-Монгол бараа 2022” үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-30-ны өдрүүдэд зохион байгуулна

Г.Тэмүүлэн гишүүн Архангайн “Цагаан идээний” үзэсгэлэнг амжилттай зохион  байгууллаа | News.MN

“МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Уг арга хэмжээ нь дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилготой юм байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжиж, 10 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлжээ.

Тус арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байгаа бөгөөд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил, жижиг дунд үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттой худалдаалах юм.

Categories
мэдээ утга-зоxиол

Эрдэнийн очироор батад гагнагдсан “Эгшиглэнт охин тэнгэр…”

Яруу найрагч С.Эрдэнэбатын тухай сэтгүүлч Л.Оюунчимэгийн бичвэрийг хүргэе.


“Ай охин тэнгэр минь

Арван сарын алтан бороо мэт шивэрч

Салхины түмэн үнсэлттэй цуг сормуусыг чинь норгох сон…

Хун галуудын дуу мэт эгшиг урламуй

Хус мод мэт Тэргүүнээ өргөж

Хулсан лимбэ мэт уруулд чинь хавчуулагдах сан…

Ай охин тэнгэр минь

Гоо үзэсгэлэн чинь халгай мэт сэтгэл түлмүй

Галын бурхан байтлаа, би шатмуй…”

гэж гал цогтойгоор өөрийгөө тунхаглан гарч ирсэн Хэнтий аймгийн Батноров сумын харьяат санхүүч, сувилахуйн мэргэжилтэй Сандагдоржийн Эрдэнэбат нь 1984 оноос шүлэг зохиол оролдож эхэлжээ. 2018 онд МЗЭ-д гишүүнээр элссэн Тэрээр “Ижий совин”, “Сэтгэлийн хайлан”, “Санахын аястай гуниг” зэрэг яруу найргийн номууд хэвлүүлжээ. 2018 оны хоёрдугаар сард “Гэрэл сүүдэр” яруу найргийн наадамд тэргүүн байр, 2019 онд “Хөх сүм” яруу найргийн наадамд тусгай байр, “Монгол бахархал” яруу найргийн наадмын дэд, “Ээжээ дуулъя” дууны шүлгийн уралдаанд хоёрдугаарт, “Хаан зүгийн нутаг” дууны шүлгийн уралдаанд гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Урын сандаа 20 гаруй дуутай бөгөөд АЖ А. Энхтайван аялгууг нь зохиосон “Зосын хүлэг”, “Зосын гол”, “Эх орон”, “Талын түмэн адуу”, хөгжмийн зохиолч Л. Эрдэнэцогттой хамтран “Ээжээ дуулъя”, СТА Б. Бадралын аялгуу “Санасан сэтгэл”, СТА Чинбаяр “Жаргая хоёулаа” зэрэг дуутай ажээ.

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Оюуны жимс” яруу найргийн наадам болон Монгол тулгатны “Боржигдой цэцэн” яруу найргийн наадамд амжилттай оролцсон Тэрээр сэтгэлгээний шүлгийн шандсыг илтгэсэн уран бүтээлээрээ аргагүй тод ялгардаг.Өөрийн гэх хувь тавилантай түүний шүлгүүд сэтгэлийн гэгээн уулга учирлалтай, торгомсог мэдрэмж, сэрэхүйн гижиг асаасан тод ялдамхан сонстож буйд олзуурхнам.

Зорго, зориг хоёрыг ихэрлүүлэн шүлэг бичиж эхэлсэн Энэ бүсгүйн үг бүр нь амьдралаас олж авсан туршлага нь гоо тэнүүний орчлонд адарсан, аргадсан сэтгэлийн “гуйлга” байж мэдэх юм. Хорин хэдхэн насандаа шүлгээ тэрлэж явсан Түүнийг хувь заяагаа дэнсэлж бичсэн шүлгүүдээ лааны дөлөнд шатааж л суусан гэж бодохоор халаглан харуусмаар… Алдаанаас оноог олж харах нь найрагчийн ухаарлын сэжим сэрхийлгэх цаг нарны орчил юм. Найрагчийн сэтгэлийн долгисол шүлгээрээ амилдаг. Бэхийг бэхэлж, бэрхийг туулах эрхэм замын эхэнд ирсэн уран бүтээлч бүсгүйдээ сэтгэлгээний чанадад орон зайгаа олсон мэдрэмж голлосон үгээр орчлонтой эвлэж, тэрлэж үнэн мөнийг олох гэсэн, гоо анир сонсогдох мэт шүлгүүдээрээ цахиур хагалж буйд бахархнам. Тийм ээ! “Таалагдах л гэж үгс урладаг юм уу, эсвэл төлөөлөл болгож тэнгэрийн “Хэл”-ийг шивнэдэг юм уу. Тааж мэдэмгүй.”

Тэрээр өдөр шөнөгүй цахилж одох үгсээ хаших гэж цаг хугацаатай уралдан явнам. “Харснаа л үнэн гэж бодох төөрөгдлийн манангаас хэзээ салж, хоосон хийгээд бодит чанарын ялгааг яаж таних билээ”, “…Болно доо хэмээн зүрхээ амраасан ч, Босго давах ухаан минь энд алга…” хэмээн эргэцүүлнэ. Түүнийхээр төөрөг заяаны харгуйд танилцаад явж буй хүмүүний хувь тохиолд гэрэл мэт болсоор явбал сайхан буюу. Амар амгалангийн чуулганаа наран мэт гэрэлтэж он цагийг элээвээс хичнээн сайхан, хэрхэн явсныг хүмүүн бүхэн өөр өөрийн тааллаар сонгоно буй за.

2021 онд Монгол тулгатны 221 найрагч оролцсон “Ярууслын чуулган” яруу найргийн наадмын “Шилдэг 9”-д шалгарсан ганц эмэгтэй найрагч хэмээх хүндэтгэлийг авчирч өгсөн түүний шүлгүүд ”Ассан гал шиг илчтэй, Аагсан ган шиг иртэй”.

Ертөнцийн гоо сайхныг анирлаж мэдрэх нь яруу найрагч бүрийн араншин бөлгөө.

“… Шаргал наран яаран шувуудын жигүүрт гэрлээ зүүгээд

Шангуухь ертөнцийн зүг Янжинлхам бурхны дэргэд залруулав, ай хүмүүний үрийг ээ

Тунгалаг тэнгэрийнхээ дор сэтгэлийн мөрөнг цалгиагаад

Тунгаамал орчлонг мөнхлөөд одов, ай хүмүүний үр ээ…” хэмээх мяндсан утас шиг шүлгийн мөрүүдээр нь өндөрлөхийн өмнө яруу найрагчийн шүүгч нь зүрх сэтгэл, яруу сэтгэлгээний боловсролыг цаг хугацаагаар хэмждэгийг бодолцвол оломгүй далайн оёоргүй ёзоорт оюун билгээрээ хүртүгэй хэмээн ерөөмүй.

Эцэст нь морь, бөх хоёр нарийн уялдаа холбоотой байдгийн адил, улс төр яруу найраг хоёр сүнслэг шижим барилдлагатайг бодолцвол Хэнтий аймгийн Бэрх тосгоны авьяаслаг энэ найрагч бүсгүйд “оюун сэтгэлгээний бүтээн байгуулалт”-ын он жилүүд өмнө нь дурайж байх мэт ээ. Миний төрсөн нутаг Говь-Алтай аймагт хэдхэн жилийн өмнө “Болор цом” зохиогдоход Билэгсайханыг биш, хаа байсан Ховдынхон хоёр дахь “Болор цом”-ын эзнээ төрүүлнэ… хэмээгээд Хөөдэйн Эрдэнэбаатарын дараа М. Отгонбаярыг “шовс хийтэл” татсан явдал болсон л юмдаг.

Хувилгаан шинжтэй, хутагтын хувьтай нэрт яруу найрагчийн

“…Амьдрал мөнхийн зүүд минь, Тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь…” хэмээх гайхам мөрүүдээр хөрөг нийтлэлээ өндөрлөнөм.