Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас хичээл, сургуулийн талаарх саналаа нэгтгэхийг үүрэгджээ

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ өдрүүдэд ерөнхий боловсрол болон их дээд сургуулийн оюутан, сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаа ч дөрөв, таван настнуудын цэцэрлэгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Шинэ улирлын хичээлийг танхимаар бүрэн нээх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн өгч буй мэдээллээр хоёрдугаар сарын эхээр омикрон хувилбарын давалгаа оргил үедээ хүрэх тооцооллыг гаргасан. Тийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн санал танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй. Одоогоор аль нэг байгууллагаас ийм санал ирээгүйг мэдэгдье. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харъяа байгууллагын ажилчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй. Тиймээс төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгсөн. Энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагууд золголт хийхийг хориглосон. Иргэдийг цахимаар золгохыг Засгийн газраас уриалж байна.

Мөн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 10-н хүртэл онцгой дэглэм тогтоосон. Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдсан 985 чингэлгийг энэ сарын 11-нээс найм хоногийн хугацаанд 433-ыг нь татсан. Эхний өдрүүдэд 23 чингэлэг татсан бол сүүлийн өдрүүдэд 6065 болж нэмэгдсэн. Ингэснээр ес хоногт хуримтлагуудыг татан авч дуусна. Мөн үндэсний шигшээ багийн тамирчид “Бээжин-2022” болон пара олимпийн наадамд оролцвол нэг удаагийн 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, олгох, бүртгэх журмыг баталлаа. Ирээдүйн өв сангийн 2022 оны олох орлогоос Монгол Улсын 18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Энэ журмаар иргэд хүүхдийн мөнгөө одоо харилцаж буй банкны дансаар авах эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана. Иргэд И-баримт, И-халамж болон биеэр гаргах боломжтой. Өнөөдрийн батлагдсан журмаар иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд дараагийн сарын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно.

Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учраас албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны газрын дарга Ж.Ганбатыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг, ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилсон. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилов.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ. 2013 онд гарсан Монгол Улсын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1-2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон тогтоол юм.

Өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм.

Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэж үзсэн. Тендерийг ойрын хугацаанд зарлана.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд 2022 оны төсөв батлагдсан. Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдаа авах ажиллагаа тендерийн үйл ажиллагаанууд ямар гүйцэтгэлтэй байна вэ гэдэг нэгдсэн мэдээллийг хуралдаанд танилцуулсан. Нэгдүгээр сарын 18-ний өдрийн байдлаар энэ жил батлагдсан нийт 717 төсөл арга хэмжээний нийтдээ 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас одоогийн байдлаар 19.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Өөрөөр хэлбэл, 140 төсөл арга хэмжээний тендерийг зарласан байгаа нь маш хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар болон тендер зарлан зохион байгуулдаг бүх төсвийн захирагч нарт гурван сарын 1 гэхэд өөрсдийн хариуцсан худалдан авах ажиллагааг хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

717 төсөл арга хэмжээнээс бараг 50 хувь нь буюу 342 төсөл арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх газрууд нь тендерүүдийг зохион байгуулж эхлүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь бүх аймгуудаас долоод нь нийтдээ 13 тендер зарласан байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна. Тиймээс төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт хугацаатай хатуу үүрэг даалгавар өгсөн. Тендер болон хөрөнгө оруулалтын төсвийн бодлого нь эдийн засгийг дэмжих, байгууллагууд цалин орлоготой байх цаашлаад өрхийн орлогын хэмжээнд хүртэл нөлөөлдөг.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: “Бээжин- 2022” өвлийн олимпод оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно

Бээжин-2022” олимп эхлэхэд яг нэг жил үлдлээ

Бээжин-2022 өвлийн олимп, паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Токио-2020 зуны олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдад нэг удаагийн 10 сая төгрөгийн дэмжлэг олгож байсан. Тиймээс өвлийн олимп, паралимпын эрх авсан тамирчдад урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэ нь өвлийн олимп, паралимпын наадамд оролцох тамирчдад бэлтгэл сургуулилалтаа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөх үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд сэтгэл зүйн болон санхүүгийн бодит дэмжлэг гэж үзэж байгаа аж.

2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар гурван тамирчин өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх аваад байна. Мөн цаашид эрхийн тоогоо гурваар нэмэгдүүлэх өндөр магадлалтай байгааг холбогдох албан тушаалтнууд мэдээлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хийгдсэн томилгоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, шинээр томилсон байна.

Тухайлбал Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг, ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулга нарыг томиллоо.

АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ, ТОМИЛСОН

  • Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учир албан тушаалаас нь тус тус чөлөөлжээ.

АЖИЛД ТОМИЛОХ ТУХАЙ

  • Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг
  • Сангийн яамны төрийн нарийн бичгийг даргаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбаты
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг
  • Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга
  • ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулгыг
  • МХЕГ-ын даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржий
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Хууль зүй бодлогын газрын дарга П.Сайнзориг нарыг тус тус томиллоо.

Categories
мэдээ нийгэм

Л.Халтар: Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын ажилд олон улсын тендер зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Зам тээврийн сайд Л.Халтар “Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой дараах хоёр гол асуудлыг хэлэлцлээ. 2013 онд гарсан Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон тогтоол бөгөөд өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ. Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана. Дарханы замын тухайд Монгол Улсын Ерөнхий сайд 2023 он гэхэд дуусгахыг үүрэгдсэн ба энэ оны гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 0.58 төгрөгөөр чангарав

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2021 оны 12 дугаар сард 2848.96 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.58 төгрөгөөр чангарав.

Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 447.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.75 төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.50 төгрөгөөр суларсан байна.

Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 38.62 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.20 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.64 төгрөгөөр чангарсаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дунд сургуулийн багш нарт зориулсан Fulbright TEA хөтөлбөр зарлагдлаа

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2023 оны Fulbright TEA хөтөлбөрийг зарлаж өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Энэхүү богино хугацааны, бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөр нь Монгол Улсын дунд сургуулийн (тусгай боловсролын сургуулиуд хамаарна) Англи хэл, математик, шинжлэх ухаан, гадаад хэл, нийгмийн ухааны багш нарт АНУ-д зургаан долоо хоногийн хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог. Оролцогчид энэ хугацаанд АНУ-ын их сургуульд мэргэжил дээшлүүлэх семинарт оролцож, тухайн их сургууль болон бүс нутгийн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчидтай нь туршлага солилцох болно.

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос санхүүжүүлдэг уг хөтөлбөрт хамрагдагсад нь эх орон, нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл бүхий өсөн дэвжиж буй манлайлагчид байх бөгөөд тус хөтөлбөр нь хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, арьсны өнгө, улс төр, шашны итгэл үнэмшил зэргээс үл хамааран хөтөлбөрийн шалгуурыг хангасан бүх багш нарт нээлттэй.

Англи хэлний нэмэлт дадлага шаардлагатай багш нарт Англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг санал болгодог. Мөн энэхүү солилцооны хөтөлбөр нь оролцогчдод АНУ дахь хүлээн авагч их сургуультай ойролцоох дунд сургуулийн багштай хамтран, АНУ-ын танхимын сургалтын орчинд дор хаяж 40 цагийн дадлагыг хийх боломжийг олгодог. Соёлын болон менторинг арга хэмжээнүүд хөтөлбөрийн туршид зохион байгуулагдана. Тус солилцоо нь оролцогчдод өөрсдийн заах арга барилд болон багш бэлтгэхэд ашиглах боломжтой практик чадварууд олгох зорилготой хөтөлбөр юм.

2023 оны Fulbright TEA хөтөлбөрийг сонирхсон дунд сургуулийн багш нар 2022 оны 2-р сарын 28-ны дотор онлайнаар өргөдөл гаргах боломжтой. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн өргөдлийн материалын линкийг хөтөлбөрийн зарлал болон ЭСЯ-ны Facebook хуудсаас авна уу.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Ирэх 8-9 хоногт Эрээн боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Цагаан сарын баяраа гэр гэртээ тэмдэглэхийг засгийн газраас албан ёсоор уриалж байна. Омикрон хувилбар өндөр настан, хүүхэд багачуудад хүнд тусаж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Тэгэхээр цагаан сараар цахим золголт хийхийг уриалж байна.

Замын-Үүд, Эрээн боомттой холбоотой мэдээллийг Шадар сайд өгсөн. Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэх талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл онцгой дэглэм тогтоосон.

Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 433 чингэлгийг татан авсан.

Эхний өдөрт 23 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх 8-9 хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгах тухай Шадар сайд танилцууллаа.

Categories
мэдээ спорт

Боксын спортын 15 тамирчин Ташкент хотыг зорьжээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-30-нд болно.

Тэмцээнд манай улсаас 15 (эрэгтэй найм, эмэгтэй долоо) тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Ташкент хотыг зорилоо.

Багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүд

  • 48 кг-ын жинд О.Өнөболд
  • 51 кг-д Х.Азбаяр
  • 54 кг-д Д.Ганболд
  • 57 кг-д Г.Лундаа
  • 60 кг-д Б.Буяндалай
  • 63.5 кг-д Б.Төгөлдөр
  • 67 кг-д А.Жандос
  • 75 кг-д Б.Гантулга нар тулалдана.

Эмэгтэйчүүд

48 кг-ын жинд Б.Жанаргуль
50 кг-д А.Хулан
52 кг-д Б.Мөнгөнсаран
57 кг-д М.Намуун
60 кг-д Г.Бадмаараг
63 кг-д М.Цэцэгдарь нар эх орноо төлөөлөн тивийн рингэнд тулалдах юм байна.

Багийн ахлагчаар МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат, эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллахаар явжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Төрийн алба хаагчдыг 50 хувиар ажиллуулах саналыг Ерөнхий сайд дэмжээгүй” гэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр “Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаас мэдээллээ. УОК-ийн Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын сүүлээр тохиолдлын тоо хамгийн өндөр түвшинд хүрэх мэдээлэл өгсөн. Тиймээс хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн төлөвлөгөөг танилцуулсан. Ерөнхий сайд ЭМЯ, БШУ, УОК-ийг саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаа өгсөн. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлага байхгүй гэж үзсэн. Мөн одоогоор аль нэг байгууллагаас хөл хорио тогтоох тухай санал ирүүлээгүй. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харьяа байгууллагын алба хаагчдын 50 хувиар ажиллуулах УОК-ийн саналыг дэмжээгүй. Төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг, чиглэл өглөө” гэсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДУНДГОВЬ АЙМАГ: Бөөрний хагалгааг анх удаа амжилттай хийлээ

Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 10-ны өдөр бөөрний хагалгааг амжилттай хийжээ. Бөөрний уйланхай хавдарт шилжсэн байдлыг оношилж, бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн нь энэ юм. Тус эмнэлэгийн Мэс заслын эмч Т.Шинэбаяр, Э.Энхзоригт, Мэдээгүйжүүлэгийн эмч Б.Түвшинтөгс, мэс заслын сувилагч Ц.Батболор, Б.Ганцэцэг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Н.Мөнхсүрэн, үйлчлэгч Л.Мөнхцэцэг нар хагалгааны багт ажилласан байна.