Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба нисдэг тэрэгтэй боллоо

Онцгой байдлын албанд түүхэн үйл явдал тохиожээ.

Гамшгийн голомтод Аврал ирсэн нэрвэгдэгч нарт хугацаа алдалгүй тусламж үзүүлэх Эрэн хайх, аврах ажиллагаанд зориулагдсан нисдэг тэрэгтэй болжээ.

Гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд ажиллаж байгаа Шадар сайд түүний ажлын алба, ОБА-ны удирдлага, бие бүрэлдэхүүн болон мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Х.Бунд-Очир: Нийт дуудлагын 60 хувь нь эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байна

Эмнэлэг, сургууль, зочид буудалд 690 ор бэлджээ

“Ковид-19 ба орны зохицуулалт” сэдвийн хүрээнд ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Х.Бунд-Очир мэдээлж байна.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар утсаар 373 дуудлага ирснээс 50-60 хувь нь эмнэлэгт хэвтэх хүсэлтэй, зарим яаралтай дуудлагад эмнэлгийн тусламжийг хугацаа алдахгүй үзүүлэн ажиллаж байна. Манай ор зохицуулалтын баг 20 хүний бүрэлдэхүүнтэй.

Сүүлийн өдрүүдэд ачаалал нэмэгдэж байна. Хүсэлт гаргасан иргэн бүрийг эмнэлэгт хэвтүүлэхгүй, тухайн хүнийг очиж үнэлэн, дүүргийн хариу арга хэмжээний багт мэдээлж, хэвтүүлэх эсэхийг шийднэ.

Өчигдөр 542 хүнд ор хуваарилж эмнэлэгт хэвтүүлсэн

Хэрэв өвдсөн иргэн хаашаа хандахаа мэдэхгүй бол 119 дугаар руу хандах боломжтой ба ингэснээр дотоод сүлжээгээр ор зохицуулах баг руу шилжүүлнэ. Бид өмнөх орой нь нийт 18 эмнэлгээс орны мэдээлэл авч хэдэн хүн хэвтүүлэх боломжтой вэ гэдгийг тандан мэдээд хуваарилалтаа хийдэг. Өчигдөр 548 иргэний мэдээлэл ирснээс 18 эмнэлгийн 542 сул оронд хэвтэх иргэдээ нэн шаардлагатай буюу улаан эрэмбэд хуваарилсан. Үүнээс 0-16 насны 76 хүүхэд, улаан болон улбар шар эрэмбэд байсан 249 хүн, шар эрэмбийн 223 хүнээс 217 иргэнд хуваарилалтыг хийсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн үйлчилгээ эрхлэгчдийн 67 хувь нь эмэгтэйчүүд байна

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг9 дүүргийн хэмжээндзохион байгуулж дууслаа. Өнөөдрийн зөвлөгөөнд Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 100 эмэгтэй оролцож, санал солилцов.

Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сургалтын төвд бүртгэлтэй 3,017 аж ахуй нэгж, иргэн байна. Харин дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 67 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Мөн бүртгэлтэй аж ахуй нэгж, иргэдийн 34 хувь нь оёдлын салбарынх бөгөөд тэд кластер болон ажиллаж эхэлсэн аж.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн бид эмэгтэй ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ төрөлд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй 400 гаруй хүний саналыг сонслоо. Тэд асуудал бэрхшээл дурдахаас илүү хоршоолол болон хамтран ажиллаж массын үйлдвэрлэлд шилжих, материал түүхий эдийг өөрсдөө хийх саналыг гаргаж байна. ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс гарсан саналыг хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нэгтгэн, ирэх 3 дугаар сард зохион байгуулах“Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтаар хэлэлцэн, шийдвэрийн төсөл боловсруулна” гэв.

Categories
мэдээ нийгэм

46.807 албан тушаалтан хөрөнгө орлогоо шинэчлэн мэдүүлнэ

Авлигад

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй байдаг.

Мэдүүлэг гаргагчдын урьд оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1,800 гаруй салбар байгууллагаас Авлигатай тэмцэх газарт урьдчилан ирүүлсэн дүнгээс үзэхэд 46,807 албан тушаалтан 2021 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлэх тоон мэдээ гарчээ.

Монгол Улсад бий болсон коронавирус /Омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгааг АТГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар өнөөдөр Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Гаалийн тухай хууль нь 2008 онд батлагдсан бөгөөд уг хуулиар Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг хүлээн авч байна.

Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой зөвшөөрлийг авах ажилд олон хоног зарцуулж байгаагаас буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум, галт хэрэглэл бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник (вагон, онгоц, автомашин) гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэнд зогсох, үүнээс шалтгаалж олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, цаашилбал өөр хоорондоо уялдаа холбоо бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг.

Үүнээс шалтгаалан Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын болон дотоодын сургалт, бэлтгэлийг зохион байгуулахад шаардлагатай зэвсэг, техник, сум, галт хэрэглэл, ар талын материал хэрэгслийн хангалт, зохион байгуулалтын ажил тасалдах, буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийхэд нууцын хадгалалт хамгаалалтын эрх зүйн эохицуулалтгүйгээс хилээр орж ирсэн бараа, материалын мэдээлэл гаалийн мэдээллийн системд илтээр хадгалагдаж үлдэх зэргээр хууль тогтоомж зөрчигдөх асуудал гарч байна.

Иймд Гаалийн тухай хуулийн зохицуулалтад батлан хамгаалах чиглэлээр буцалтгүй тусламж болон худалдааны гэрээгээр нийлүүлэгдсэн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгах хэрэгцээ, шаардлага байна гэж Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Мөн Монгол Улсын Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд манай улсад олон улсын чанартай цэргийн хээрийн сургууль, дадлагыг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тогтмол амжилттай явуулж байна.

Энэхүү оролцож байгаа гадаад улс орны цэргийн багийн бүрэлдэхүүний зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой мөнгөн дүнг байршуулах асуудал нь хүндрэл үүсгэдэг. Хүндрэл үүсэж байгаа гол асуудал нь төрийн сангийн тусгай дансанд түр байршуулах мөнгөн хөрөнгө юм.

Дээрх хууль, эрх зүйн болон практик хэрэгцээ, шаардлагын үүднээс Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой ба улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, хэмнэлт үүсэх юм гэж хууль санаачлагч танилцууллаа.

Тэрбээр үргэлжлүүлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг танилцуулав.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь мөн 2008 онд батлагдаж гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд цаг үеийн шаардлагаар 8 удаа холбогдох өөрчлөлтийг оруулсан.

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Батлан хамгаалах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, Зэвсэгт хүчний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж тус тус заасан хэдий ч улс орны төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрэн бүрдүүлж, шинэчлэх боломж дутмаг байсаар ирсэн бөгөөд гагцхүү салбарын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар дээрх асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж ирсэн болно.

Тодруулбал, 2016-2020 онд гадаад улс орнуудаас 200 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж, хүн тээврийн автобус, мөн “Ковид-19” цар тахлын халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан.

Цаашид онцгой албан татварыг төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй бөгөөд ойролцоогоор 5,1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар төлөх хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа юм.

Иймд Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, бусад хэрэгслийг үе шаттай шинэчлэх, нөөц бүрдүүлэх уян хатан тогтолцоог бий болгох, худалдан авахад зориулсан төсвийн хөрөнгийг үр дүнтэй захиран зарцуулах арга хэмжээний хүрээнд импортоор оруулж байгаа цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад материал хэрэгслийг гаалийн тариф, гаалийн татвар болон холбогдох бусад татвараас чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хуулиар бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Халдвартай хүн зүүвэл гэрэлтдэг маск зохион бүтээлээ

Халдвартай хүн зүүвэл гэрэлтдэг маск зохион бүтээлээ

Японы эрдэмтэд тэмээн хяруулын эсрэг бие ашиглан Covid-19-ийн тархалтыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой тусгай маскийг бүтээжээ. Киото мужийн их сургуулийн судлаачдын бүтээсэн маскуудыг тэмээн хяруулын эсрэг биеэр бүрсэн аж. Энэхүү эсрэг бие нь шувууг тодорхой өвчинд тэсвэртэй байдаг тул цаашид тархахгүй гэж “Dezeen” мэдээллэв.

Киото мужийн их сургуулийн ерөнхийлөгч, төслийн тэргүүлэх эрдэмтэн Ясухиро Цукамото нь тэмээн хяруулын талаар олон жилийн турш өргөн хүрээтэй судалгаа хийсэн мал эмнэлгийн профессор юм. Тэрбээр “Тэмээн хяруул бохир заваан, хөнгөн гэмтэл, өвчнөөр үхэх нь ховор бөгөөд60 жил амьдардаг” гэж хэлжээ. “Урт наслахын нууц нь гайхалтай дархлаа, тэсвэр хатуужилтай, халдварт өвчинд тэсвэртэй байдаг гэдгийг би ойлгосон. Тиймээс би тэмээн хяруулын эсрэг биетүүдийг сайтар судалж эхэлсэн” гэж нэмж дурдав.

Судлаачдын үзэж байгаагаар тэмээн хяруулд коронавирусийн баяжуулалтын уураг тарьснаар тус вирусийн эсрэг бие үүссэнбайна. Дараа нь судлаачид”шувууны өндөгний шараас тэмээн хяруулын эсрэг биеийг гаргаж аваад ” полилактик хүчил ашиглан ” маскны шүүлтүүрт холбосон гэв.

Бусад амьтдаас гаргаж авсан эсрэг бие нь нэг грамм нь хэдэн сая ам.долларын үнэтэй байдаг бол тэмээн хяруулын өндөгнийх нь нэг грамм нь 1000 ам.доллараас бага хямд байдаг. Цукамотогийн хэлснээр тэмээн хяруулын эсрэг биетүүдийг ердөө хоёр долоо хоногийн дотор цуглуулж авах боломжтой бөгөөд энэ нь өртгийн хувьдболомжийн хувилбар юм.

Цукамото туршилтын үеэр зүүсэн маск нь гэрэлтсэний дараа өөрөө Covid-19 эерэг болохыг олж мэдсэн гэж “Reuters”агентлагтмэдээлжээ. Тэрбээр дараа нь стандарт Covid-19 шинжилгээ өгч оношийг баталгаажуулсан байна. Цукамотогийн баг гялалзсан маск хийхийн тулд эхлээд шинэ төрлийн коронавирусын эсрэг тэмээн хяруулын эсрэг биеийг маскнышүүлтүүрийг бүрхжээ. Маскны шүүлтүүрийг хэдэн цаг хэрэглэсний дараа химийн шингэнээр шүршинэ. Covid-19-ийн халдвар авсан хүн бүрийн шүүлтүүрийг хэт ягаан туяаны дор байрлуулахад хамар, амны хэсэгт гэрэлтдэг.

Туршилтад оролцогчдыг найман цагийн турш маск зүүлгэсэн ба вирусийг илрүүлэхэд үр дүнтэй болохыг нотолсон. Хэт ягаан туяаны дор байрлуулахад Covid-19 эерэг өвчтөнүүдийн зүүсэн маскнышүүлтүүрүүд хамар, амны хэсэгт гэрэлтсэн байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Н.Төгсцогтын өрсөлдөгч халдвар авчээ

Н.Төгсцогт: Дараагийн тулаанаа наймдугаар сарын 3-нд хийнэ

Гавьяат тамирчин Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай тулалдах байсан ч өрсөлдөгч нь Covid-19-ийн халдвар авчээ. Ийнхүү түүний оронд Сакариа Лукас гэх 37 настай Намиб улсын тамирчин тулалдахаар болжээ. Тулаан ирэх Бямба гаригт Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт болно.

Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялсан. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ.

Сакариа Лукас нь мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.

Бооцооны газруудын үзэж буйгаар Н.Төгсцогт ялалт байгуулах магадлал өндөр байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмчийг нэмэлтээр дайчин ажиллуулна

Мэдээ.МН

Халдварын тархалт ихсэж байгаа энэ цаг үед мэргэшигч эмч, ажилтнуудыг нэмэлтээр дайчлан ажиллуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээллээ.

Тэрээр “Он гарсаар манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нийслэлд нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна.

Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно.

2022 оны нэгдүгээр сарын 14-ний Эрүүл мэндийн сайдын тушаалаар 474 мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулах тушаал гарсан ба нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд, дархлаажуулалтын төвүүдэд дэм болж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 40 гаруй хувь халдвар авсан, ХУД-т мөн нөхцөл байдал хүнд байгаа учраас ЭМЯ-нд дахин хүсэлт гаргасны дагуу маргааш сайдын тушаалаар АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч нарыг нэмж дайчлахаар болсон. Тэдний хүч ялангуяа улаан бүсэд, ковидын 12 амбулатори, нэмэлт дархлаажуулалтын ажилд ч дэм болно.

2021 онд нийт 4300 гаруй эмч дайчлагдан ажилласан ба сүүлд гарсан тушаалд илүү цагийг хэрхэн олгохыг тодорхой заасан. Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгоно. Нэмэлтээр ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнуудын ирц жигдэрч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг ажлаас нь чөлөөллөө

Б.ГАНЗОРИГ: Нийт сүргийн 0.01-1.2 хувь нь өвчтэй байсан нь бид харьцангуй  эрүүл малтай гэсэн үг – Өнөөдөр

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас чөлөөлснийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар 14 аймгийн 97 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байгааг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Ганзориг хэлж байв. Мөн шүлхий өвчнөөр улсын хэмжээнд 100 гаруй мянган мал өвчилж, шинж тэмдэг арилжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газар нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. Гэсэн ч шүлхий өвчний тархалт өнгөрөгч арванхоёрдугаар сараас улам нэмэгдэж, Монгол Улсын 90 гаруй суманд өвчин дэгдээд буй юм.

Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг ажлын хариуцлага алдсан хэмээн үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

Монгол Тяньжинд гацсан Монголын ачаанд түрээсийн чингэлэг олдохгүй! | News.MNУлсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна.

Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байна, өдөрт дунджаар 60 чингэлэг татахад ес хоногийн хугацаа шаардлагатай. Эдгээр чингэлгийг татаж дуусахаар Эрээн хотод хуримтлагдсан ачаатай чингэлгийг татаж авах ажил үргэлжилнэ.

Замын-Үүд боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Бүс нутгийн ложистикийн төв хүртэл тээвэрлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын 25 жолооч, Зэвсэгт хүчний жанжин штабын 25 цэргийн алба хаагч жолооч гүйцэтгэж байна.

Замын-Үүд суманд аймаг, орон нутгаас болон бусад хот суурин газраас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нараас коронавирусын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан эсэх болон 48 цагийн дотор ПГУ шинжилгээний сөрөг хариуг хамт шалгаж нэвтрүүлж байна.