Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Амьсгалын замын өвчний үед давхардуулан хэрэглэвэл аюултай эмийн жагсаалт

Коронавирусийн Омикроны хувилбарын өвчлөл шинж тэмдэг ихтэй ч хатгаа болохгүй тул гэртээ тусгаарлагдан томуугийн эсрэг эмчилгээ хийхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.

Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: “Тус хувилбарын үед халуурвал халуун буулгах эм хэрэглэнэ, ханиалгавал ханиалгын эсрэг эмээ ууна, халуун хоолоо идээд гэртээ томуугийн эсрэг эмчилгээ хийнэ. Учир нь Омикрон хувилбар нь эсэд нэвтрэх чадвар сайн ч амьсгалын дээд замын салст руу илүү нэвтэрч уушгины эс рүү нэвтрэх чадамж нь буурсан байгаа юм. Тиймээс хатгаа болохгүй гэсэн үг.

Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байгаа. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ” хэмээн мэдээлсэн.

Тэгвэл амьсгалын замын өвчний үед шинж тэмдгийн эмчилгээнд өргөн хэрэглэгддэг дараах эмүүд нь парацетамол буюу ацетаминофен агуулсан байдаг тул давхардуулан хэрэглэвэл эмийн тун хэтэрч, хордлого үүсгэх, элэг гэмтээх аюултай гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

ОМИКРОНЫ ХАЛДВАР АВЧ, ГЭРЭЭР ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДЭД ЗОРИУЛАН ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Д амин дэм 14 хоног

С амин дэм 1,000 мг-аар 14 хоног

38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эм хэрэглэх

Шөлтэй хоол идэж унтаж амрах, халуун бүлээн шингэн сайн уух,

Хоолойгоо тогтмол зайлах

Амьсгал нэг минутад 24-өөс дээш, гурав хоног дараалан халуурах, уруул хамар хөхөрвөл эмчид хандах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Ц.Пүрэвхүү хотын дарга С.Амарсайханыг шүүхэд өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр /2022.01.20/ ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт өргөдлөө өгсөн аж.

Өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байгаад 2021 оны долдугаар сараас Ерөнхийлөгчид зөвлөж эхэлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Дотроо хүүхэдтэй, асаалттай байсан автомашиныг ачжээ

НИТХ Машин ачилт хийж буй 17 компанийг цөөлнө

Ачилтын компанийн ажилтан дотроо хүүхэдтэй, асаалттай байсан автомашиныг ачсан явдал гарчээ.

Тодруулбал, иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалт явуулахад 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр зөөж шилжүүлсэн байна.

Энэ нь холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан сар экспо- 2022” үзэсгэлэн худалдаа болж байна

Дүнжингарав худалдааны төвд “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн уламжлалт цагаан сарын хамгийн том “Цагаан сар экспо 2022” үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Уг үзэсгэлэн худалдаанд хамгийн олон томоохон үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ өргөн дэлгэж, улсын өнцөг булан бүрээс ирсэн малчид сүү, ааруул, цагаан идээгээ өргөн сонголттой хямд үнээр худалдаалж байна.

Цагаан идээ, хэвийн боов, айраг цагаа, хөөрөг дайлан, гарын бэлэг, үндэсний хувцас гээд баярын бүх хэрэгцээт бараагаа хамгийн том авто машины зогсоол, тохилог орчинтой Дүнжингарав худалдааны төвөөр үйлчлүүлээд бүгдийг нэг дороос цуглуулаарай.

Үзэсгэлэн худалдаа энэ оны 2 дугаар сарын 1-ийг дуустал үргэлжлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Ковидын үзлэг хийх амбулаторийн тоог 12 болгож нэмлээ

Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ.

Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.

Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм. Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэдийн хувьд юун түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: “COVID-19”-ийн өөр хувилбарууд илрэх боломжтой, “Omicron” эцсийнх биш

АНУ-д "Ковид-19" халдварын хамгийн олон тохиолдол өчигдөр бүртгэгдлээ |  МОНГОЛ ТВ

Дэлхийн хэмжээнд “коронавирус”-ийн халдварын нийт тохиолдол 334.9 сая хүрч, нас барсан хүний тоо 5.5 сая давлаа.

COVID-19-ийн “Omicron” хувилбар эцсийн хувилбар биш, цаашид өөр хувилбарууд ч гарч ирэх магадлалтай гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдлээ. Иймд улс орнууд өвчний хүндрэл, нас баралтын түвшнийг бууруулахад анхаарч, цогц стратегийг баримталж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

БНХАУ-ын нийслэл Бээжинд COVID-19-ийн “Omicron” болон “Delta” хувилбараар хавсран өвдөж байгаа хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Бээжингийн өвлийн Олимпын наадам эхлэхэд гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаа нь болгоомж дагуулж байна. БНХАУ хүн амынхаа 90 орчим хувийг вакцины бүрэн тунд хамруулаад байгаа юм.

Үүнээс гадна Япон улсад “коронавирус”-ийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Ингэснээр тус улсын Засгийн газар Токио болон бусад бүс нутгуудад энэ баасан гарагаас эхлэн гурван долоо хоногийн хугацаатай онц байдлын дэглэмд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн Токио хот үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоохоор хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: ЭМЯ, НЭМГ-ын албан тушаалтнууд өөрсдөө эмнэлгүүдээр явж ажилла

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр цар тахлын үеийн авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар холбогдох албаныхантай цахим уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Иргэд эмнэлэгт хэвтэх гэхлээр ор байхгүй, ор гаргаж хэвтүүлэхийн тулд Шадар сайдаас зөвшөөрөл авна гэсэн байх юм. УОК-ын дарга, УОК-оос эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор дэрийг зохицуулна гэж юу байдаг юм. ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд НЭМГ-ынхан орны нэгдсэн зохион байгуулалттайгаар штаб дээр хийж байгаа. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна гэх асуудал гаргаж болохгүй. Эмнэлэгт хэвтэж буй өвчтнүүдийн эм тариа, хоол унданд анхаар. Өрхийн эмнэлгүүдээр явж үз. Ажлын хэсгүүд мэдээллээ нэгтгэ. Аймаг, орон нутгийн эмнэлгүүдэд ямар нөхцөл байдал үүсч байгаад анхаарлаа хандуул” гэв.

Categories
мэдээ нийгэм

Татварын орлого 2021 оны эцэст 11.3 их наяд болж, 32 хувиар өсчээ

2020.01.01-ээс хойш орон сууц худалдан авсан, барьсан татвар төлөгч хувь  хүн 6 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг буцаан авна | МОНГОЛ ТВ

Монгол Улсын нэгдсэн төсөв 2021 урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 ИХ НАЯД төгрөгийн алдагдалтай гарав.
Төсвийн орлого 14.3 их наяд төгрөг болж 36.5%
Төсвийн зарлага 15.6 их наяд төгрөг болж 34.5% буурсан байна.
Энэ бол Монгол Улсын төсөвт орлого, зарлагын хувьд түүхэн дээд хэмжээ юм.
Төсвийн орлогын 80 хувийг татварын орлогоор бүрдүүлсэн байна.
Татварын орлого 2021 оны эцэст 11.3 их наяд төгрөг болж, 2020 оны түвшнээс 2.8 их наяд буюу 32.3 хувь өсжээ. Үүнд
Орлогын албан татвар 1.1 их наяд буюу 49%
Нийгмийн даатгалын орлого 673 тэрбум буюу 42.4%
Нэмэгдсэн өртгийн албан татвар 628 тэрбум буюу 28.4%
Гадаад үйл ажиллагааны орлого 2020 тэрбум буюу 27.3% өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын нийт орлогод

  • орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оноос 3.2 нэгж хувь, нийгмийн даатгалын орлого 1.5 нэгж хувиар тус тус өсөж
  • нэмэгдсэн өртгийн албан татварынх 0.8 нэгж хувь, онцгой албан татварынх 1.8 нэгж хувь, бусад татварынх 1.8 нэгж хувь, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.3 нэгж хувиар тус тус буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.7 (12.2%) их наяд төгрөгөөр өсжээ.

Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оноос 1.9 (17.8%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны арванхоёрдугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 678.2 (49.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Үүнд хөрөнгийн зардал 772.9 (4.1 дахин) тэрбум төгрөг, урсгал зардал 210.8 (19.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Урсгал зардлын бүтэц


Categories
мэдээ нийгэм

Сүүлийн таван жилд 709 явган зорчигч автомашинд мөргүүлэн нас баржээ

Сүүлийн таван жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9,134 хүн гэмтжээ.

2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2,475 хүний 1,095 буюу 44.2% явган зорчигчоос нийслэлд, 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байгааг ТЦА-наас мэдээллээ.

Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.

Нас барсан хүний 55.8% нийслэлд, 44.2% орон нутагт, гэмтсэн хүний 86.9% нийслэлд, 13.1% орон нутагт бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас явган зорчигчийн зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” нөлөөллийн арга хэмжээг “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар эхлүүлээд буй.

“Хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн дийлэнх буюу 80-90 орчим хувь нь дандаа хар бараан өнгийн хувцастай явдаг бөгөөд гарц гарамтай хэсгээр ч зам хөндлөн гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гарч байна.

Бараан өнгийн хувцастай иргэд зам хөндлөн гарахдаа өөрийгөө харагдаж байгаа гэж боддог ч автомашинуудын гэрлийн гялбаанд бараан өнгийн хувцастай хүн холоос харагддаггүй. Тиймээс иргэдийг зам хөндлөн гарахдаа гар утасныхаа “flashlight” гэрлийг асааж зам хөндлөн гарахыг уриалж байна” хэмээн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд

МИАТ нислэг бүрээс 20.000-30.000 долларын алдагдал хүлээж байна | News.MN

МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас КОВИД-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ.

Тус мэдээлэлд “БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө. Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20-н буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна” гэжээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас МИАТ компани нислэгийн тоогоо цөөрүүлээд байгаа бөгөөд энэ сарын үлдсэн хугацаанд БНСУ-ын нийслэл Сөүл хот руу таван удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөгдөөд байна.