Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад Унгараас туршлага судална

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскиг өчигдөр /2022.01.20/-нд хүлээн авч уулзжээ.Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Унгарын ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Фөлүп Жигмонд нар байлцсан байна.

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушанскитай 2021 оны 1 дүгээр сард уулзсаны дараа 6 дугаар сард Унгар Улсад ажлын айлчлал хийж, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бусад байгууллага, компаниудтай уулзаж, ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн алхмуудын талаар туршлага судалсан талаараа дурдлаа.

Энэ үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хотын авто зогсоолуудын менежментийг сайжруулахад Унгар Улсын компанитай хамтран ажиллах, тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, танхимын хууль эрх зүйн орчны талаар болон бусад асуудлаар харилцан туршлага солилцох, газрын гүний эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологийн барилгын материал, пассив хаусын технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх талаар тус тус санал солилцлоо.

Уулзалтын дүнд дээрх асуудлуудыг ажил хэрэг болгон, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хугацаатай төлөвлөгөөг гаргаж ажиллахаар харилцан тохиролцсон гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

ОХУ-ын Төв банк криптовалютыг эргэлтэд оруулахыг хоригложээ

ОХУ-ын Төв банк тус улсын нутаг дэвсгэрт криптовалют олборлох, эргэлтэд оруулахыг хориглох саналыг гаргажээ. Үүний дараа баасан гаригийн дуудлага худалдаагаар биткойны ханш 8%-иар буурч, 38.709 доллар (Москвагийн цагаар 09:42 гэхэд) болсон бол эфирийн (Ethereum) үнэ 9%-иар буурч 2853 доллар болжээ.

Биткойны ханш 11-р сард дээд цэгтээ хүрснээс хойш үнэ цэнээ 40 гаруй хувиар алдаж, дэлхийн криптовалютуудын капиталжуулалт 147 тэрбум доллараар унасан гэж Coinmarketcap.com мэдээлэв.

Дижитал валютыг ихэвчлэн инфляцийн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг ч Холбооны нөөцийн систем илүү хатуу байр суурьтай байх нь биткойн болон бусад криптовалютуудад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн биткойны үнэ огцом буурах нь хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийхийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтыг бууруулахад хүргэж болзошгүй хэмээн шинжээчид бичжээ.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж долоо хоногийн эхээр сүүлийн хоёр жилийн дээд цэгтээ хүрсний дараа буурсан бөгөөд “Oanda”-гийн ахлах шинжээч Эдвард Моя “Төрийн сангийн өгөөжийн чиг хандлагын өөрчлөлтөд биткойн эерэг хариу үзүүлээгүйд бага зэрэг сэтгэл дундуур байна” хэмээн мэдэгджээ.

“Oanda”-гийн ахлах шинжээч Эдвард Моя ОХУ-ын Төв банкны тайлан нийтлэгдсэний дараа биткойны үнэ 40.000 доллараас доош унаж магадгүй гэж таамаглаж байсан. Тус тайланд криптовалютыг өргөнөөр ашиглах нь Оросын санхүүгийн зах зээлд томоохон эрсдэлийг бий болгож байгаа бөгөөд энэ нь ОХУ-ын иргэдийн криптовалют дахь хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарлахгүй, цаашид өсөхөд системийн аюул заналхийлж болзошгүй” хэмээсэн байна.

Орос бол биткойн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван орны нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Экспорт өмнөх сараас 68.1 хувиар буурч, импорт 21.7 хувиар өсчээ

Манай улс 2021 онд нийт 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум америк доллар, импорт 6.8 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.2 (25 хувь) тэрбум америк доллароор, экспорт 1.7 (22.1 хувь) тэрбум америк доллароор, импорт 1.5 (29.2 хувь) тэрбум америк доллароор тус тус өсжээ. Харин 2021 оны арванхоёрдугаар сард экспорт 417.3 сая америк доллар, импорт 660.7 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 889.0 (68.1 хувь) сая америк доллароор буурсан бол импорт 117.9 (21.7 хувь) сая америк доллароор өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Түлш савласан гялгар уутыг галд шатаахгүй байхыг анхаарууллаа

Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг аж. Иймд гялгар уутанд түлшээ хадгалж, галдаа шууд хийж шатаахгүй байхыг Экологийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.

Ердөө 0.0025 мм-ийн зузаантай гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгальд хаягддаг гэх судалгаа бий.

Categories
гадаад мэдээ нийгэм

Өвлийн олимпийн галт бамбарын буухиа ирэх сарын 2-4-нд эхэлнэ


БНХАУ-д болох өвлийн олимпын бамбарын буухиа хоёрдугаар сарын 2-4-ны хооронд болно хэмээн Хятадын төв телевиз өнөөдөр мэдээллээ.

Бамбарын буухиаг олимпын наадам зохиогдох нийслэл Бээжин, түүний Яньцин дүүрэг болон Хэбэй мужийн Жанчхүү хотоор аялуулах аж.

Галт бамбарыг шилжүүлэхдээ Бээжинд дөрвөн бүс, Яньцинд хоёр, Жанжхүүд таван бүс байхаар хуваарилжээ. Төлөвлөгөө ёсоор галт бамбарын буухиаг эхлүүлэх ёслол хоёрдугаар сарын 2-нд болно. Ёслолыг Бээжин хотод хийх ба бамбарын буухиа Бээжин хотын хойд хэсэгт байрлах Олимпын цэцэрлэгт хүрээлэн, хотын баруун хэсэгт байрлах өвлийн олимпын наадмын цэцэрлэгт хүрээлэнд аялуулна.
Хятадын төв телевизийн мэдээлснээр, галт бамбарын буухиа уралдаанд 50 орчим бамбар зөөгч оролцох аж.
2022 оны Бээжингийн өвлийн олимпын бамбарын галыг 2021 оны аравдугаар сарын 20-нд Грекийн нийслэл Афинаас Хятад руу авчирсан билээ.
Бээжингийн өвлийн XXIV олимпын наадам хоёрдугаар сарын 4-20-ны хооронд, харин паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд болно. Ийнхүү Бээжин хот зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан дэлхийн анхны хот болж байгаагаараа онцлогтой.
(Эх сурвалж: Tass)

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхийн үзэсгэлэнд оролцож буй иргэд, ААН-ээс түрээс авахгүй

Төв цэнгэлдэх хүрээлэнд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил болон ноос, ноолуур, арьс ширэн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттойгоор 18 аймгийн 80 гаруй иргэн, 60 гаруй аж ахуйн нэгж худалдаалж байна.

Цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжих, дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор энэхүү “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдөр зохион байгуулж буй нь энэ юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлж 10 өдрийн турш түрээсийн төлбөргүй худалдаа эрхлэх боломжийг олгож байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Нийслэлчүүд та бүхэн Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, хэрэгцээт хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Дарба бандида гэгээнтэн нөгөөдөр эх орондоо ирнэ

Хөвсгөл аймгийн Бурхан шашны тэргүүн Дарба бандида гэгээнтэн энэ сарын 23 буюу ирэх ням гаригт ирэх гэж байна. Гэгээнтэн Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр саатан морилж байгаа юм. Дарба бандида гэгээнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хувилгаан гэдэг. Түүнээс хойш Энэтхэг, Төвд, Балба, Монгол оронд 18 дүр нь заларч шашин амьтанд тусыг үйлдэж байсан тухай түүний төрөл цадигийн хэлхээ намтарт тодорхой өгүүлсэн байдаг. Ялангуяа Төвдийн 34 дүгээр гандан ширээт Агваанчойжижанцангийн хойд дүрийг халхын анхны Дарба бандид гэгээнээр өргөмжлөн залсан түүхтэй. Гэгээнтний анхдугаар дүр нь 1637 онд Монголд мэндэлсэн байдаг. Түүнээс хойш зургаан дүр тодруулсан бөгөөд өнөөгийн Данзанчойжилодой нь долоо дахь дүр нь ажээ. Гэгээнтний өмнөх дүрүүд Ар халхын Дарва бандида гэдгээрээ олонд алдартай байсан нь түүхийн олон ном, сударт тэмдэглэгдэн үлджээ. Ер нь Дарва бандида гэгээнтэн Монголын хүрээ хийдийн дотор айргийн тавд багтах эртний түүхтэй, өндөр зэрэг хүндлэлтэй, бусад хийд оронд үлгэр жишээ болдгоороо алдартай байжээ.

Дарба бандида гэгээний долдугаар дүрийн Данзанчойжилодой нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн байна. Гэгээнтэн Монгол эх нутагтаа дөрөвдүгээр сар хүртэл саатах бөгөөд өвлийн адаг сарын 28-нд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд балин адислагаа, 29-нд Сор залах хурал, шинийн 15-ны цагаан сарын их ерөөлд тус, тус морилох ажээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх цанид чойрын дацангуудын гавжийн дамжаанд дагсал хаях юм байна. Ням гаригийн өглөө 08:00 цагт Чингэс хаан олон улсын нисэх буудалд буух гэгээнтнийг Гандантэгчинлэн хийд, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд, Хөвсгөл аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, шавь нар, сүсэгтэн олон угтаж авах юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Философийн анхны түүх

“Эрдэм гэгээрэл” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Лаэртын Диогений “Философийн анхны түүх” хэмээх ном өнгөрсөн онд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон юм. Энэ номыг онцлохгүй байхын аргагүй. Учир нь өрнө дахины философийн охь дээж бүтээлийн нэг хэмээн энэ бүтээлийг үздэг. “Философийн анхны түүх” номын зохиогч Диогений амьдарч байсан цаг үе яг таг тодорхой биш ч гэлээ нийтийн он тооллын II-III зууны орчимд гэж таамагладаг. Мөн энэхүү бүтээл нь эрт үед бичигдсэн философийн түүхийн цор ганц бүтээл гэгддэг ажээ. Нийт арван бүлгээс бүрдэх “Философийн анхны түүх” номонд долоон мэргэнээс эхлээд эртний Грекийн суут сэтгэгчдийн амьдрал, сургаж байсан сургааль номлолын талаар тун тодорхой өгүүлсэн болно. Түүх соёлын үнэ цэнэтэй уг номыг судалгааны томоохон бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэн нэгэнд нь тал засаагүй, тун тогтуун өгүүлэмжтэй. Нөгөө талаас энэ ном нь дан ганц эртний Грекийн философийн түүхээс гадна тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, ахуйг тал бүрээс нь гаргаж бичсэн нь нэн сонирхолтой болгожээ. Хэрэв Диоген энэ номыг бүтээгээгүй бол эртний 80 гаран сод ухаантны зохиол бүтээл, үзэл номлол өвлөгдөн ирэхгүй ч байсныг үгүйсгэхгүй.

Бид нийтлэг байдлаар Аристотел, Платон гээд цөөн хэдэн философичдийг л “сайн таньдаг”. Тэгвэл энэ гайхалтай бүтээлд тэр бүр нэр нь дуулдаад байдаггүй ч оюун ухааны сор болсон олон философичдийг багтаасан нь уншихад үнэхээр сонирхолтой. Жишээ нь, Феофраст. Тэрээр Фаний гэх ухаантанд сурган хүмүүжүүлэх тухай бичсэн захидалдаа “Сэтгэлд нийцсэн сонсогч олно гэхэд бэрхтэй. Юм уншихад хичээл зүтгэл хэрэгтэй. Уншихгүй бол залуу насны сэргэг ухаанаа дэмий үрэхийн нэмэр” гэсэн бол “Жолоогүй морь, ухаангүй үгнээс ч илүү итгэлтэй. Цаг хугацаа бол төлж болох хамгийн өндөр төлбөр юм. Таашаал цэнгэл бол өнгөцхөн. Хүн амьдрал гэдгийг амтлаад л буцдаг тул алдар нэрийн хойноос үхэн хатан тэмцэх хэрэггүй” гэж сургаж байв.

Троадын Ликон нь бидэнд төдийлөн танил бус философич. Уг нь тэрээр философийн ертөнцөд тод мөртэй нэгэн. Тэрээр цагтаа сурч боловсорч чадаагүй хүмүүст “Харуусал гомдлоо хөлгүй цэнгэл дунд хүчгүй мөрөөдлөөр урсган живүүлдэг” гэж хэлдэг байж. Карфагены Эрилл хэмээх философич байж. Тэрээр хүний туйлын зорилгыг эрдэм мэдлэг мөн гэж тодорхойлсноос гадна алив бүхнийг шинжлэх ухаантай харьцуулан дүйцүүлж аж төрөх учиртай хэмээн сургаж байжээ. Туйлын ба туслах зорилго нь ялгаатай ба туслах зорилгод хүн бүр тэмүүлэх боломжтой. Харин туйлын зорилгод гагц мэргэн ухаантан тэмүүлнэ. Эрилл гэх энэ хүний бичсэн номууд нь тун товч хэрнээ ер бусын тодорхой, асар гүн агуулга бүхий аж.

Пифагор. Энэ нэрийг харин хүн бүр гарцаагүй мэднэ. Тэрээр хүний түүхэнд төрсөн нэн хурц од байсан билээ. Тэрээр сургаал номлолыг нь хүлээн зөвшөөрсөн болгонтой нөхөрлөсөн юм. Хүүхдээ хэрхэн сайн хүмүүжүүлэх вэ гэх асуултанд “Шударга сайн хууль журамтай тийм л газар хамгаас эрхэм” гэж хариулж. Пифагор, галыг хутгаар сийчиж болохгүй, жинлүүр дээгүүр алхаж болохгүй, амьтны зүрх бүү ид, хүнд ачааг өргөхөд биш буулгахад тусла, ороо хурааж занш, таарсан болгонтой гар барьж бүү мэндэл, харь газар одохдоо эргэж бүү хар гэх зэргээр сургаж байлаа. Эдгээр нь ямар утгатай вэ. Галыг хутгаар сийчихгүй гэдэг нь уур хилэнгээ барьж сурах, жинлүүр дээгүүр бүү алх гэдэг нь тэгш эрх, шударга ёсыг хүндлэх тухай, амьтны зүрх бүү ид гэдэг нь зовлон шаналалд автахгүй байх, харь газар одохдоо эргэж бүү хар гэдэг нь амьдралаас хагацахын цагт битгий харамс, сэтгэл бүү хоргод гэх утгатай сургаалиуд ажээ.

“Философийн анхны түүх” философийг сонирхдог хэн бүхний ширээний ном болохуйц үнэхээр чансаатай ном юм. Уншаад үзвэл илүү олон гайхамшигт зүйлсийг уншиж, нүд нээгдэх билээ.

Categories
мэдээ нийгэм

Самар түүж явсан иргэдийг албадан буулгалаа

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 10-18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 30 дахь удаагийн

Тус тэмцээнд 20 орны 600 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч:

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж

ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:

  1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
  2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
  3. ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн /2020, 2021 оны Улсын аварга/
  4. Азийн Мастер Ш.Наранбат
  5. Б.Энхлүүн /Оюуны Олимпын мөнгөн медальт/
  6. Э.Ундрал
  7. Ц.Эмүжин
  8. Н.Номин
  9. У.Мөнхцолмон
  10. Н.Нандин-Учрал
  11. Э.Хишиг-Эрдэнэ
  12. Л.Азжаргал
  13. Л.Уянга
  14. М.Мөнхсүрэн
  15. Б.Эрмүүн
  16. Д.Хүслэн
  17. Э.Билгүүнтөгс
  18. Б.Мөнхтүшиг
  19. Б.Хангал нар багтжээ.

Энэ жилийн тэмцээнд цар тахлын нөхцөл байдлаас хамаарч улс бүрийн тамирчид эх орноосоо онлайнаар оролцож байгаа бөгөөд олон улсын шүүгч нар тэмцээнийг албан ёсоор баталгаажуулж дүнг нэгтгэх юм.

Сонирхуулахад, Өнгөрсөн 11 жилийн хугацаанд манай баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 58 оюуны спортын тэмцээнээс нийт 1077 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.