Categories
мэдээ нийгэм

Израил: Дөрөв дэх тун хийлгэснээр өвчин хүндрэх магадлал буурч байна

Коронавирусний вакцин хийлгэсэн иргэдийг цахим бүртгэлд хамруулна

Коронавирусний вакцины дөрөв дэх тунг хийлгэсэн 60-аас дээш насны хүмүүс ижил насны гурван тун вакцинд хамрагдсан хүмүүсээс өвчин хүндрэх магадлал нь хоёр дахин буурч, дархлаа нэмэгдэж байна гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Израилийн Эрүүл мэндийн яам дотоодын хэд хэдэн томоохон их сургууль болон “Sheba” эрүүл мэндийн төвтэй хамтран нэгэн судалгааг хийжээ. Энэхүү судалгаанд 4 дэх тундаа хамрагдсан 400 мянган 60-аас дээш насны иргэд болон 3 дахь тундаа хамрагдсан 600 мянган ижил насны иргэдийн дунд дөрвөн сарын хугацаанд харьцуулсан судалгааг хийсэн бөгөөд улмаар дээрх үр дүн гарсан байна.

Судалгааны дүнд 4 дэх тунд хамрагдсан иргэдийн дархлааны түвшин 3 дахь тунд хамрагдсан хүмүүсээс өндөр байсан ч омикрон хувилбараас бүрэн хамгаалж чадахгүй гэв.

Израилд омикрон хувилбар дэгдсэний дараа эрх баригчид энэ сарын эхэн үеэс эхлэн 60-аас дээш насны хүмүүст “Pfizer” вакцины 4 дэх тунг хийж эхлэсэн юм. Дэлхийн бусад улс орнуудын адил тус улсад омикрон хувилбарын тархалт огцом нэмэгдэж байгаа ч одоогоор нас барсан тохиолдол гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Экологи хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас БНХАУ-д Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахимаар уулзав.

БНХАУ-ын хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаа тул хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд хүсэлтээ илэрхийлж байгааг Элчин сайд Т.Бадрал уулзалтын эхэнд онцлоод, БНХАУ төрийн бодлогоор 1978 оноос хойш 1 сая хавтгай дөрвөлжин километр талбайг ойжуулсныг дурдлаа.

Иймд энэ туршлага, мэдээллийг солилцон хамтран ажиллах боломж байна. БНХАУ-д Монгол Улсаас суралцаж буй оюутны дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр сурдаг. Цаашид байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглээд, ойжуулалт, цөлжилтийг багасгахад боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй гэдэгт тэд санал нэгдэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол орны цөлжилтийг багасгах, тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд Хятадын цөлд мод ургуулж буй сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичгийг БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хороонд байгуулахаар болов.

Элчин сайд Т.Бадрал Монголд аялах Хятадын урсгалыг нэмэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Үүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэн хамтран ажиллахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Categories
гадаад мэдээ нийгэм

Ирландын Ерөнхийлөгч амиа алдсан монгол эмэгтэйн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Ирландын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс Дублин хотноо амьдарч, ажиллаж байсан хоёр хүүхдийн эх Цэрэндоржийн Уранцэцэгт хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр түүний нас барсан ойн хүндэтгэлийн арга хэмжээнд биечлэн оролцлоо.

Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс Ц.Уранцэцэгийн гэр бүл, найз нөхдийн хамтаар Дублин дахь Гэгээн Кевиний сүмд болсон дурсгалын тусгай ёслолд оролцсон ба бараг жилийн өмнө Монгол Улсын иргэн Цэрэндоржийн Уранцэцэг гэх эмэгтэй нас барсан үйл явдлыг “Бид бүгдэд учирсан уй гашуу” хэмээн нэрлэж байсан удаатай.

Ирланд дахь Монголчуудын нийгэмлэгийн гишүүд Гэгээн Кевиний сүмийн арын гурван эгнээг дүүртэл цугларсан аж.

Монгол эмэгтэйн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээний дараа талийгаачийн нөхөр Сүрэнхорын Уламбаяр хэлсэн үгэндээ, эхнэр нь Ирланд дахь Монголчуудын төлөөлөл мөн байсан гэлээ.

Талийгаач Цэрэндоржийн Уранцэцэг бол Ирланд улсад амьдарч байсан ба 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад харьж явах замдаа халдлагад өртөж, амиа алдсан билээ. Гэмт этгээдүүд түүнийг дээрэмдэж, хүзүүнд нь хутгалсан хэрэг гарсан. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч, шархаа даалгүй нас барсан юм.

“Өнгөрсөн жил хорио цээрийн дэглэм тогтоосон байсан тул бид цагаалганаас өөр зүйл хийж чадаагүй билээ. Тэр маань монголын нийгэмд маш алдартай, гайхалтай хүн байсан тул монголын ард түмэн түүнд болон манай гэр бүлд хүндэтгэлтэй хандаж байсан” хэмээн талийгаачийн нөхөр хэлэв.

Арга хэмжээнд мөн Дублин хотын дарга асан Хейзел Чу, Дублин хотын дарга Женнифер Кэрролл МакНил нар оролцжээ.

(Эх сурвалж: Canews)

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад Украиныг орхин явахыг зөвшөөрчээ

АНУ-ын Төрийн департамент дипломат ажилтнууддаа Украин улсыг сайн дураар орхин явахыг зөвшөөрч, тус улсад буй иргэддээ яг одоо явах талаар бодож үзэхийг зөвлөжээ.

Төрийн департамент зөвлөмжөө “Оросоос цэргийн үйл ажиллагаа ямар ч үед эхэлж болзошгүй байгаа аюултай” холбон тайлбарлажээ. Үүний зэрэгцээ Элчин сайдын яам нь хэвийн ажиллана гэдгийн мэдэгдсэн байна.

Төрийн департаментын өндөр албан тушаалын төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, мөргөлдөөн гэнэт гарсан тохиолдолд “АНУ-ын засгийн газар Америкийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй” бөгөөд энэ мэдээлэлд үндэслэн Украинд байгаа америкчууд “арилжааны боломжийг ашиглан тус улсыг орхин явах зэрэг ажлаа зохих ёсоор төлөвлөх хэрэгтэй” гэжээ.

Төрийн департамент мөн “Орос-Украины хилийн дагуух хурцадмал байдал хэвээр байгаа болон “COVID-19”-ийн халдварын байдал, АНУ-ын ЭСЯ иргэддээ туслах боломж хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалан ОХУ-д зорчихгүй байхыг америкчуудад зөвлөжээ.

Киев дэх АНУ-ын ЭСЯ үндсэн бус ажилтнуудыг гэр бүлийн хамт Украинаас явахыг зөвшөөрөхийг Төрийн департаментаас хүссэн гэж CNN суваг урьд нь эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ. Үүний дараа “FoxNews” сувгийн сэтгүүлчдийн нэг нь твиттер хуудсандаа, Төрийн департамент нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдүгээр сарын 24-ний даваа гарагт эхлүүлэхийг зөвшөөрсөн гэж бичжээ. Харин Төрийн департамент тухайн үед энэ мэдээллийг батлаагүй байна.

Барууны орнууд Украины эргэн тойрны нөхцөл байдалд хэд хэдэн томоохон өдөөн хатгалга бэлтгэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова ням гарагт анхааруулжээ. Эдгээр нь мэдээллийн болон цэргийн шинжтэй байж болзошгүйг Москва үгүйсгээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас анх удаа Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын холбоонд бүртгүүллээ

Чацаргана тарьж ургуулах аргачлал

Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэлээ. МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм.

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой.

Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талтай.

Анх 2016 онд Увсын чацаргана газар зүйн заалтыг Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн. 2019 оноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны SEQUA төслийн баг хамт олон үргэлжлүүлэн ажиллаж, дээрх үр дүнд хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймаг аварга малчин өрх, тариаланчдыг тодруулав

Өвлийг өнөтэй давахын тулд малчдадаа уриалга хүргүүлжээ

Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар хуралдаанаар “Аймгийн аварга” малчин өрх, тариаланч, тэмээчин шалгаруулах тухай хэлэлцэж шийдвэрлэв.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин, түүнийг илүү боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ эрүүлжүүлэх үйлсэд амжилт гаргасан 36 малчин өрхийг “Аймгийн аварга малчин өрх”-өөр, хоёр өрхийг “Аварга тэмээнчин өрх”-өөр тус тус шалгарууллаа.

Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар хуралдаанаар “Аймгийн аварга” малчин өрх, тариаланч, тэмээчин шалгаруулах тухай хэлэлцэж шийдвэрлэв.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин, түүнийг илүү боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ эрүүлжүүлэх үйлсэд амжилт гаргасан 36 малчин өрхийг “Аймгийн аварга малчин өрх”-өөр, хоёр өрхийг “Аварга тэмээнчин өрх”-өөр тус тус шалгарууллаа.

Мөн нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ амжилт гарган газар тариаланг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэг өрхийг “Аварга тариаланч”-аар тодруулжээ.

“Аварга тэмээчин өрх”-өөр Гурвансайхан сумын Алтангэрэлийн Бавуу (эхнэр Өвгөнхүүгийн Энхсаруул), Дэлгэрхангай сумын Шархүүгийн Эрдэнэсүх (эхнэр Цагаанбандийн Мөнгөнтуяа, “Аварга тариаланч”-аар Адаацаг сумын Базарбидрангийн Баянмөнх шалгарсан байна.

Харин “Аварга малчин өрх”-өөр дараах малчин өрхүүдийг тодрууллаа:

1.Сайнцагаан сум Аюур Сэрдамба (эхнэр Хорол Дондогмаа)

2.Сайнцагаан сум Төмөртогоо Батхуяг (эхнэр Лхагвасүрэн Мөнхзул)

3.Сайнцагаан сум Сугир Энхтайван (эхнэр Хүрэлбаатар Буянжаргал)

4.Адаацаг сум Пүрэвсүрэн Баттөгс (эхнэр Жүгдэр Бадамханд)

5.Адаацаг сум Төмөр Түвшинжаргал (эхнэр Жанчивдорж Алдармаа)

6.Баянжаргалан сум Наваандоо Болдбаатар (эхнэр Монхор Норжмаа)

7.Баянжаргалан сум Базар Батхүү,

8.Говь-Угтаал сум Хорол Мөнх-Очир (эхнэр Чүлтэм Даваасүрэн)

9.Говь-Угтаал сум Шаравдорж Галбаяр (эхнэр Балбармаа Жаргалмаа)

10.Өлзийт сум Шарав Зоригтбаатар (эхнэр Сумьяа Сувдмаа)

11.Өлзийт сум Шатар Жаргалдорж (эхнэр Цэвэгмид Тэрбиш)

12.Өлзийт сум Батмөнх Нармандах (эхнэр Баатарсүрэн Адъяасүрэн)

13.Сайхан-Овоо сум Банзрагч Жанлавчанцал (эхнэр Сумъяа Туяа)

14.Сайхан-Овоо сум Доржпалам Батболд (эхнэр Зууннаст Үүрдмөнх)

15.Сайхан-Овоо сум Жанцан Нямсанаа (эхнэр Лайзад Бадам)

16.Луус сум Нэргүй Бямбажав (эхнэр Сугир Дэлгэржаргал)

17.Луус сум Пүрэвдорж Ганбат (эхнэр Галсандорж Ханд)

18.Гурвансайхан сум Халтар Адъяадорж (эхнэр Бямбацэрэн Пүрэвсүрэн)

19.Гурвансайхан сум Батсуурь Дашхүү (эхнэр Шарав Цэрэнцэцэг)

20.Хулд сум Жинлэн Цолмон (эхнэр Жамсран Цэмбэлмаа)

21.Хулд сум Сүхбаатар Одсүрэн (эхнэр Эрхэмбаатар Сэлэнгэ)

22.Дэлгэрцогт сум Пүрэв Доржсүрэн (эхнэр Цэнджав Отгонтуяа)

23.Дэлгэрцогт сум Батсүрэн Ганболд (Жамсранжав Дагиймаа)

24.Дэлгэрхангай сум Сумъяасүрэн Жаргалсайхан (эхнэр Дуламсүрэн Одончимэг)

25.Дэрэн сум Намсрай Болдбаатар (эхнэр Шарав Бямбарэгзэн)

26.Эрдэнэдалай сум Бавуу Төмөр (эхнэр Жамъяанхорол Оюундэлгэр)

27.Эрдэнэдалай сум Лодоншарав Доржбат (эхнэр Юндэнноров Хандсүрэн)

28.Эрдэнэдалай сум Жамъяндорж Ганбагана (эхнэр Жарантай Сансармаа)

29.Эрдэнэдалай сум Оюундарь Ундрахбаяр (эхнэр Лочинсамба Соёлмаа)

30.Эрдэнэдалай сум Шоовон Батсүх (эхнэр Орос Гантулга)

31.Эрдэнэдалай сум Намрай Балган (эхнэр Батсуурь Долгор)

32.Эрдэнэдалай сум Хөнхөр Ганбаатар (эхнэр Цагаанбанди Ганчимэг)

33.Өндөршил сум Норов Гэрэлт-Од (эхнэр Содномзав Мөнхгэрэл)

34.Өндөршил сум Батбаяр Цогтсайхан (эхнэр Болд Бүжидмаа)

35.Цагаандэлгэр сум Дашдондов Мөнхбаатар (эхнэр Батнасан Өнөржаргал)

36.Цагаандэлгэр сум Шархүү Эрдэнэсүх ( эхнэр Цэдэндамба Энхтунгалаг)

Жил бүрийн сар шинийн босгон дээр малчдынхаа ажил хөдөлмөрийг үнэлэн ийнхүү аваргуудаа тодруулдаг уламжлалтай бөгөөд дээрх малчин өрх, тариаланчдад олгох шагналын 37,500,000 төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас зарцуулахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт таван сургуулийн өргөтгөл барина

Дархан-Уул аймагт таван сургуулийн өргөтгөл барина

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан Дархан-Уул аймгийн удирдлага, Боловсрол, шинжлэх ухааны газар, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Дархан хотод 39 цэцэрлэг, 26 сургууль, 9 их, дээд сургууль бий. Эдгээр боловсролын байгууллагад нийт 1754 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 91-97 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд ачаалал нэмэгдэж, жилд 2-3 сургууль ердийн үед гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд 2024 он гэхэд таван сургуулийн өргөтгөл барьж дуусгахаар ажиллаж байна.

Мөн багш нарын цалинг үр дүнд суурилж, нэмэгдүүлж буйг онцолсон.

“Боловсрол-2032” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгааг аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутан, сурагчид, багш нараа хөгжүүлэх, суралцах орчныг сайжруулах чиглэлд анхаарч байгаа аж. Багшийн мэдлэг, арга зүй, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж сургалтын арга зүй, технологийг эзэмшүүлэх, инновацыг дэлгэрүүлэх, “Чадварлаг багш” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Оюутны хотхон байгуулах ажлыг Дархан хотын дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ гэв.

Дархан хот 2022 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлажээ. Энэ хүрээндээ хүүхдийн хөгжлийг дэмжиж, сургуулийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулж, цахимжуулах, оюуны спортын дугуйланд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дугуйлангуудыг өргөжүүлэх юм.

Их сургуулийг Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг аймгийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ. Хичээлийн хоцрогдлыг арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аймгийн удирдлагуудтай хамтран ажиллана гэдгийг салбарын сайд хэлэв. Мөн багш нарын цалинг үр дүнд суурилж, нэмэгдүүлж буйг онцолсон.

Categories
гадаад мэдээ нийгэм

Казахстанд -51 хэм хүрч амьтад босоогоороо хөлджээ

Казахстанд хүйтний эрч чангарч -51 хэмд хүрчээ. Үүнээс үүдэн мал амьтад босоогоороо хөлдсөн байна. Энэ талаар нутгийн иргэд зураг, бичлэгийг нь авч цахим хуудаст нийтэлсэн байна.

Энэ мэдээллийг нягтлан “Fact check” хийхэд “Төв Азийн Казахстан улс даяар тэсгэм хүйтэн нөхцөл бүрдэж байгаа нь үнэн. Казахстан бол эх газрын эрс тэс уур амьсгалтай, нутгийн бүх хэсгээр маш хүйтэн өвөлждөг. Хойд бүсийн температур өвлийн улиралд -50 ° C (-58 ° F), зуны улиралд 40 ° C (104 ° F) хүрдэг бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн орнуудын тоонд ордог” гэх мэдээлэл илэрсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“СИТИ” Их сургууль Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг “СИТИ” Их сургууль болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Талууд санхүүгийн салбарын хөгжил, дэвшилд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлуудыг хийх, гадаад болон дотоодын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтад шаардлагатай зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулах, оюутан дадлагажуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох хүрээнд хамтран ажиллана.

Мөн түүнчлэн гурван жилийн хугацаатай байгуулж буй уг санамж бичигт олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд хамтарч ажиллах, санхүүгийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх судалгааны ажилд “СИТИ” Их сургуулийн ахисан түвшинд суралцаж буй оюутнуудыг оролцуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тусгажээ.

“СИТИ” Их сургуулийн тухайд оюутнуудынхаа дадлага хийх, төгсөөд ажлын байранд шууд гарах боломжийг ханган ажиллах үүднээс төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц.Байгалмаа болон албаны бусад төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны хүрээ, хүрэх үр дүнгийн талаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Аймгууд иргэдээс зам хаах эсэх талаар санал авч байна

Монголын газрын зургийн асуудлаар Олон улсын эрдэмтэд чуулна

Дотоодын кластер өвчлөл нэмэгдэж, хоногт батлагдах тохиолдлын тоо хэдэн мянга давж буй. Тиймээс Улсын онцгой комисс болон холбогдох газруудаас цагаан сарыг өргөн хүрээнд биш, айл өрхийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ихэнх аймаг цагаан сараар болох олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүйгээ мэдэгдээд байна.

УОК халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн учир аймгууд зам хаах эсэхийг дотоод зохион байгуулалтаар шийдэхийг зөвшөөрсөн. Энэ дагуу аймгуудын онцгой комисс иргэдээсээ санал асуулга авч эхэлжээ.

Одоогийн байдлаар аймгийн онцгой комиссоос нь цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан найман аймаг байгаа бөгөөд албан бус уриалга гаргасан 12 аймаг буй юм.

Орон нутгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор аймгийн онцгой комиссууд бэлэн байдалд ажиллаж байна. Мөн олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласнаас гадна баярын өдрүүдэд зам хаах эсэх талаар аймгуудтай холбогдож тодрууллаа.

Дархан-уулын иргэдийн 61 хувь нь зам хаахыг дэмжсэнгүй

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2022.01.24/ хуралдаж, гаргасан шийдвэр мэдээллээ олон нийтэд танилцууллаа. Тархвар судлаачдын тооцооллоор тус аймгийн хэмжээнд халдварын оргил үе нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл учир хот хоорондын замд хязгаарлалт тавих эсэх талаар www.smartdarkhan.com цахим хуудсаар иргэдийн саналыг авсан байна.

Нийт 3100 гаруй иргэн саналаа өгөхөд 39 хувь нь дэмжиж, 61 хувь нь дэмжихгүй байна гэсэн санал өгсөн учраас замын хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийгдэхгүй гэлээ.

Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан. Тус комиссын энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд, нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй юм байна.

Говьсүмбэр аймаг зам хаах эсэх талаар хэлэлцээгүй байна

Говьсүмбэр аймагтай холбогдоход “Энэ сарын 13-наас эхлэн аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоосон. Нэг талаар эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр. Нөгөө талаар аймгийн хэмжээнд халдварын тархалтыг хумих зорилготой. Хөл хорио тогтоох талаар тус аймгийн онцгой комиссоос ямар нэгэн шийд гаргаагүй. Уриалга бүхий мэдэгдэл л гаргасан. Зам хаах эсэх талаар хүмүүс их асууж байна. Баярын өдрүүдэд зам хаах нь зөв хэдий ч иргэд аль аль талын байр суурьтай байгаа учраас онцгой комисс хуралдаж шийдэх байх. Одоогоор зам хаах талаар хэлэлцээгүй байна” гэлээ.

Баярын өдрүүдэд тусгайлан хорио тогтоох зүйл яриагүй. Постуудаар нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Увс аймаг постууд дээр хяналтыг чангатгаж, зам хаахгүй байх зохицуулалт хийнэ

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.

Түүнчлэн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ. Зам хаах талаар иргэдээс санал асуулга авахгүйгээр аймгийн онцгой комисс хуралдаж шийдэх аж. Эрсдэл өндөр, халдварын тархалт нэмэгдвэл цагаан сарын өдрүүдэд хязгаарлалтыг чангатгаж, постын хяналтыг нэмэгдүүлнэ гэлээ.

Малын гоц халдварт өвчин болон COVID 19 тархалт өндөр байгаа учир зам хязгаарлаж магадгүй

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, Covid-19-ийн тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргасан байна.

Тус аймгийн онцгой комисстой холбогдож тодруулахад “Зам хааж магадгүй. Учир нь халдварын тархалт сүүлийн долоо хоногт буураагүй. Өвчлөл нэмэгдэж байгаагаас гадна малын гоц халдварт өвчлөлийн тархалт, эрсдэл өндөр байна. Тиймээс ойрын өдрүүдэд онцгой комисс хуралдаж, баярын өдрүүдэд хэрхэн зохицуулалт хийх шийдвэр гаргана” гэв.

Орхон аймагт тодорхой хугацаагаар хязгаарлалт тогтоосон

Орхон аймгаас Covid-19-ийн оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Сүүлийн 24 цагт тус аймагт халдварын 247 тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт нийт 501 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хоногт батлагдах тохиолдол буурахгүй байгаа учир хязгаарлалтыг тогтоосон хугацаанаас өмнө цуцлахгүй аж. Зам хаах талаар асуухад “Иргэдээс ирж буй саналд тулгуурлаж шийдвэр гаргана” гэсэн юм.

Ховд аймаг зарим хязгаарлалт тогтоосон ч зам хаахгүй

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хориглосон байна. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн Covid-19-өөр өвчилж, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ. Халдварын тархалт өндөр байгаа ч зам хаахгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх төлөвтэй байгааг албаны хүн онцоллоо.

Баянхонгорт зарим хязгаарлалт тогтоосноос өөр шийд гараагүй

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хугацаагаар хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй аж. “Хяналтын постууд дээр ажиллах хүчийг нэмэхээр төлөвлөж байна. Одоогоор олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласнаас өөр шийд гараагүй байна” гэж тус аймгаас мэдээллээ.

Дорнодод шаардлагатай тохиолдолд зам хаах нэмэлт шийдвэр гаргана

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдөр /2022.01.23/-өөс хязгаарлав. Хязгаарлалтын дэглэмийг нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм байна. Мөн тус аймгийн онцгой комиссоос тодруулахад “Шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулна. Түүнээс одоо байгаа зохицуулалт дээр ямар нэгэн нэмэлт зүйл тусгаагүй. Зайлшгүй шаардлагатай болон УОК-оос мэдэгдэл гаргасан тохиолдолд албан бичгийн дагуу зам хаах нэмэлт шийдвэр гаргаж магадгүй” гэсэн юм.