Categories
мэдээ нийгэм

Монгол, АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцав

Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ИНЕГ, МИАТ ХК, АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчид цахим уулзалт хийлээ.

Талууд цахим уулзалтаар шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын талаар ярилцаж, ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцлоо.

Монголын агаарын тээврийн МИАТ компани 2021 оны зургадугаар сард АНУ-д гацсан зарим иргэдээ хувийн хамгаалалтын хэрэгслээр нүүлгэн шилжүүлэх анхны шууд нислэгийг үйлдсэн. Харин хоёр дахь шууд нислэгийг 2020 оны наймдугаар сард хийсэн.

МИАТ ХК холын зайн Боинг 787 онгоцны харьцуулсан судалгаа, ашиг орлого болон бусад үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээг гаргасан байна.

МИАТ ХК 2019 онд Боинг 787-9 онгоц хүлээн авсан бөгөөд Улаанбаатарын агаарын тээврийн компанид Европ болон Хойд Америкийн хотууд руу нислэг үйлдэх боломжийг олгож, зоригтой аялагчдад цоо шин

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн шөнө Завханы Цэцэн-Уулд -43, Увсын Тэс суманд -40 хэм хүрч хүйтэрчээ

Өнгөрсөн шөнө долоон аймгийн 20 суманд -33°C хэмээс бага температуртай хүйтэн хоносныг ЦУОШГ-аас мэдээллээ.

Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -43°C, Увс аймгийн Тэс суманд -40°C хэм хүрч хүйтэрсэн нь хамгийн хүйтнээр бүртгэгджээ.

Манай орны хамгийн бага температур 1966 оны арванхоёрдугаар сарын 26-нд Увс аймгийн Зүүнговь суманд бүртгэгдсэн бөгөөд -55.6°C хэм хүрч хүйтэрч байжээ.

Дэлхийн хамгийн бага агаарын температур 1983 оны долдугаар сарын 21-ний өдөр Антарктид тивд байрлах тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын Восток станцад -89.2°C (-128.6°F) градус хүрсэн гэж бүртгэгдсэн байдаг байна. Тухайн өдөр нь нарны цацраг байхгүй, цэлмэг тэнгэр, агаар удаан хугацаанд тогтуун мөн станцын өндөр зэргээс хамаарч эрс хүйтэрсэн гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг байна.

Энэ тохиолдлыг Дэлхийн цаг уурын байгууллагаас 2011 онд албан ёсоор хамгийн бага температураар бүртгэн авчээ.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг самбар хүлээлгэн өглөө

“Дижитал боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд Ухаалаг самбар хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Дижитал аймаг болох бэлтгэл ажлын хүрээнд Увс аймгийн Засаг даргын тамгын газраас “Sankou Marketing Mongolia” ХХК-тай хамтран MAXHUB брендийн ухаалаг самбарыг Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх, заах арга зүйн үзүүлэх сургалтыг зохион байгуулах арга хэмжээ ийнхүү биелэлээ олоод байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас энэ онд бүх салбартаа Дижитал шилжилтийг нэвтрүүлж, цахим аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Дижитал аймаг иж бүрэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр “Ай Си Ти групп” ХК /”ICT ГРУПП”/-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар Увс аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд боловсрол, эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг эхлүүлэхээр төсөв, хөрөнгө суулган баталсан юм.

Categories
мэдээ цаг-үе

ТӨВ АЙМАГ: Ой зургаан сартай охин хүүхэд зодуулсан байдалтай гудамжнаас олджээ

Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдсон гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 24-нд 14.45 минутад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад, Зуунмод сумын дугаар байранд амьдардаг, ой зургаан сартай охин зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна.

Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмч томилон ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ардын хүү хочит О.Пүрэвийн тулааны тов гарлаа

“MGL-1”-ийн 57 кг жингийн аварга, “Ардын хүү” хочит Отгонжаргалын Пүрэв “One Championship” холбооны хоёр дахь тулаанаа ирэх баасан гаригт буюу энэ сарын 28-нд хийхээр болов.

“Ардын хүү” “One Championship” холбооны эхний тулаандаа Их Британийн тамирчин Бэн Ройлыг хүнд цохилтоор ялсан. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Бразилын тулаанч Микаэл дэ Жесүс. Бразил эр мэргэжлийн дэвжээнд ес ялж, таван удаа ялагджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Б.Авид: Сайн боловсруулах хэрээр түлш үнэтэй болно. Гэр хорооллын иргэд авч чадахгүйд хүрнэ

ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор Б.Авидаас агаарын бохирдол, сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх боломжийн талаар тодрууллаа.


-Улаанбаатарын утаа их байгаа талаар нийслэлчүүд шүүмжилж байна. Сайжруулсан түлшний чанарын асуудлаар ч яриа хөөрөө өрнөлөө. Зарим хэрэглэгч иргэдийн зүгээс “Сайжруулсан түлш өмнөхөөсөө хатаалт муу, чийг ихтэй учраас утаа их гарч байна” гэж дүгнэсэн байна лээ. Харин эрдэмтэд энэ талаар судалж байгаа юм болов уу?

-Оршин суугчдын хувьд Улаанбаатарын удаа ердийнхөөс арай их байгаа талаар ярьж байна. Утаа олон юмнаас хамаарна шүү дээ. Тухайн өдрийн температур, салхины байдал, бусад олон нөхцөл бий. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэрэглэгчийн тоо нэмэгдсэн талаар мэдээлэл харсан. Мэргэжлийн хүмүүсийн ярихыг сонсоход инверс- (Агаар солилцоонд орохгүй, бүх төрлийн яндангаас гарсан утаа хотын дээр, хөндийдөө тогтох үзэгдэл)-ийн нөлөө их байна гээд байгаа юм. Түлш үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээс гадна хэрэглээний хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн талаар ярихыг та бүхэн сонссон байх. Энэ болгон нөлөөлнө шүү дээ.

-Улаанбаатар уулсын хөндийд байрладаг учраас агаарын бохирдолд газар зүйн байрлал нөлөөлдөг талаар сонсч байсан санагдана. Ингэхэд та бүхэн түлшний чанарын асуудлаар хариу өгөх үү?

-Түлшний чанарыг сайжруулах шаардлагатай гэдэгтэй эрдэмтэд санал нэг байна. Түлшин дэх хүхрийн хэмжээг огт бууруулж чадаагүй байгаа шүү дээ.

-Таван толгойн нүүрсийг угааж, баяжуулаад түлш үйлдвэрлэж байгаа гэдэг шүү дээ. Угааж, баяжуулахад хүхэр нь хэвээрээ үлддэг гэсэн үг үү?

-Тийм. Бид Тавантолгойн мидлинг ашиглаж байгаа шүү дээ. Хүхэр дээр бид ямар нэг арга хэмжээ аваагүй учраас хүхрийн агуулга хэвээрээ байгаа.

-Хүмүүс нэг л эвгүй үнэр агаарт дэгдээд байна гэдэг. Тэр нь бодвол хүхэр шиг байгаа юм?

-Хүхрийг бид бууруулж чадаагүй учраас хүхэрлэг хий үүсдэгээрээ л үүсч байгаа. Сайжруулсан түлшний хамгийн гол давуу тал бол шахсан учраас РМ (тоосонцор) буурсан. Манай түлшний хоёр том дутагдал нэгдүгээрт, хүхэр өндөртэй, хоёрдугаарт, үнс ихтэй. Мидлинг буюу хаягдал нүүрс ашиглаж байгаа учраас үнс ихтэй. Таван толгойн нүүрсэнд агуулагддаг үнс 20 хувь байдаг бол баяжуулаад урагшаа гаргаж байгаа нүүрс 10 хувийн үнстэй. Бидний ашиглаж байгаа мидлинг гэж яриад байгаа завсрын бүтээгдэхүүн бол 30-аас дээш хувийн үнстэй. Гурав дахь сул тал нь маш холоос Таван толгойн уурхайгаас зөөж байгаа шүү дээ. Цаашид үнсийг бууруулах шаардлагатай. Магадгүй төвийн бүсийн, хотод ойрхон, боломжийн нүүрс ашиглах, эсвэл Тавантолгойнхоо урагшаа гаргаж байгаа баяжмалыг ашиглавал үнс нь багасна. Хүхэр бууруулахын тулд манайхан санал болгодог л доо. Шохойтой холих, янз бүрийн хүхэр бууруулдаг технологи ашиглах шаардлага бий. Гэхдээ нэгэнт технологийг нь боловсруулчихсан учраас шохой нэмэх гэх мэт өөрчлөлт оруулахад амар биш. Цаг хугацаа зарцуулна. Энэ чиглэлээр Таван толгой түлшийнхэн өөрсдөө ажиллаж байгаа юм билээ.

-Сайжруулсан түлшний технологийг сонгохдоо эрдэмтэд судлаачдын саналыг авсан юм уу. Зарим эрдэмтэн дараагийн шатны цэвэр түлш буюу дулааны боловсруулалт хийсэн түлшинд шилжих шаардлагатай гэж манай сонинд ярьсан. Хагас коксыг шахмал түлшний түүхий эд болговол нүүрсний бохирдол, хүхрийн тодорхой хэсгийг нь зайлуулж болдог гэсэн л дээ.

-Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд бид сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа шүү дээ. Манай компаниуд ч, эрдэмтэд ч ажиллаж байсан. Тодорхой түвшинд нүүрсийг боловсруулах чиглэлээр маш олон эрдэмтдийн санаа, технологи байдаг. Хэд, хэдэн компани утаагүй түлш үйлдвэрлэх гэж үзсэн. Хэдий чинээ сайн боловсруулна төдий чинээ сайн түлш гарна. Гэтэл сайн боловсруулах хэрээр үнэтэй болно. Түлш үнэтэй болох тусам гэр хорооллын иргэд авч чадахгүйд хүрнэ шүү дээ. Одоогийн сайжруулсан түлшийг маш хямдхан авч байгаа. Сайн түлш хийж болно. Маш үнэтэй болчихвол эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно шүү дээ. Эрдэмтдийн олон янзын санаа төдийлөн хэрэгжээгүй нь эдийн засгийн шалтгаантай. Хагас коксжуулна гэхэд л үнэтэй тусна.

-Тэгэхээр хагас коксоос гаргаж авах цэвэр түлш өртөг өндөртэй учраас дэмжигдээгүй байх нь ээ?

-Ер нь нүүрсийг хагас коксжуулаад шахчихвал хүхэр, бусад хольцууд зайлуулагдах боломжтой. Тавантолгойн мидлинг бол төвийн бүсийн юм уу Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулсан түвшний нүүрс байхгүй юу. Тийм учраас Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулснаас Таван толгойн мидлинг ашиглах нь технологийн хувьд боломжтой гээд ашиглаад явж байгаа юм. Одоо бол цаашдаа төвийн бүсэд байгаа, дэд бүтцийн хувьд боломжтой гайгүй түвшний тухайлбал, Шарын голын нүүрсийг сайн чанарын холбогчоор холбоод түлэхэд болохгүй зүйлгүй. Хагас коксжуулж болно, гагцхүү үнэтэй тусаад байгаа юм. Урьд нь хэд, хэдэн компани хагас коксжуулаад явж байсан шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ технологийг үнэтэй учраас эдийн засгийн хувьд бололцоогүй гэж үзсэн. Нэг тонн хагас коксын үнэ 180,000 төгрөгөөр үйлдвэрлэгдэж байхад нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ 130,000 байх жишээтэй.

-“Солонгос, Хятадад ийм түлш түлж байна” гээд нүхтэй, дугуй шахмал түлшний зураг сошиалд явсан. Тэр нь энэ хагас кокс ашигласан түлш байх л даа?

-Би харж байсан. Технологийн боловсруулалт орвол үнэ нь өсдөг. Худалдан авах боломжтой, чанартай гээд олон шаардлага тавихаар тэр болгоныг зэрэг биелүүлж чадахгүй байна шүү дээ. Яг одоогийн түвшинд түлшний үнийг 75 хувь бууруулчихаад байгаа юм. Үнэтэй түлш үйлдвэрлээд татаас өгөөд явбал ахиад л эдийн засгийн асуудал үүснэ. Энэ түлшийг хоёр жил түлээд, үйлдвэрлээд ч сурчихлаа. БОАЖЯ, мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалт, лабораторийн шинжилгээгээр түлшний чанар өөрчлөгдөөгүй, стандартын дагуу хийгдэж байна гэдэг дүгнэлт гарсан юм билээ.

-Барьцалдуулагч бодисын тухай бас ярьцгаадаг. Манай эрдэмтэд ядаж барьцуулагч бодисоо ч хийж чадахгүй, Хятадаас авч байна гэцгээдэг?

-Эрдэмтдийн санал болгосон олон төрлийн барьцалдуулагч байдаг. Тодорхой түвшинд аливаа ажил хийхэд манайд химийн суурь үйлдвэрүүд байхгүй. Заавал гаднаас хамааралтай болчихдог. Хамгийн боломжтой хямд, өртөг бүхий барьцалдуулагчийг ашиглах шаардлагатай. Манайхан өртгийг хямдруулах гэж хичээсэн ч үнэтэй тусаад байгаа. Химийн суурь үйлдвэр байхгүй учраас барьцалдуулагчийн асуудал хүнд байгаа юм. Харин нефть боловсруулах үйлдвэр байгуулагдчихвал тэндээс гарч байгаа шаар, үлдэгдлийг ашиглан харьцангуй хямд, сайн чанарын боломжийн барьцалдуулагчтай болчих байх.

Монголын зарим компани өөрсдөө барьцалдуулагч хийгээд явж байгаа юм билээ.

-Химийн ухааны доктор Ж.Дугаржав эрдэмтэд цэвэр түлшний есөн шийдэл боловсруулж, дөрвөн патент авсан талаар дурдсан байсан. Ер нь эрдэмтэд сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх судалгаа үргэлжлүүлж хийж байгаа юу?

-Ямар төсөл хэрэгжүүл гэнэ, түүнийг л эрдэмтэд хэрэгжүүлдэг шүү дээ. Өнөөдөр утаа их яригдаж байна гээд би утаа судална гээд сайн дураараа шийдчихдэггүй. Өөрөөр хэлбэл, улсын захиалгаар ямар төсөл хэрэгжиж байна, тэр хүрээндээ ажилладаг. 2010-2015 оны хооронд байх аа доктор Ж.Дугаржавын удирдсан баг утаагүй түлш үйлдвэрдэх төсөл хэрэгжүүлсэн. Янз янзын түүхий эдийг холбогчоор ашиглан төрөл бүрийн түлш үйлдвэрлэсэн. Био масс холбогчтой түлш төдийлөн хурдтай хэрэглээнд орчихгүй байна л даа.

-Агаарын бохирдол ихсэхээр эрдэмтэд юу хийж байна аа гэсэн шүүмжлэл нэмэгддэг л дээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалж, санал дэвшүүлж, засагт зөвлөж байгаа зүйлс хэр байдаг вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдэл боловсруул гээд даалгавар өгч байсан шүү дээ. Тэр үед тодорхой түвшинд шийдэл боловсруулсан. Аливаа шийдэл хугацааны хувьд хэрэгжих бололцоотой байх учиртай. Цахилгаанаар асуудлыг шийдэх талаар санал болгосон. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлттэй зуух гаргаад явж байсан. Тэр болгон үйлдвэрлэлд нэвтрэхгүй юм л даа. Аливаа санаа үйлдвэрлэлд нэвтэртлээ цаг их зарцуулдаг шүү дээ. Бид шийдэл гаргаад, зах зээлд нэвтрүүлэх талаар төдийлөн сайн ажиллаж чадахгүй л байх шиг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Монгол Улс гэмт хэргийн индексээрээ 142 орноос 43-т жагслаа

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Олон улсын хүний эрхийн болон олон нийтийн байгууллагаас НҮБ, ЕАБХАБ зэрэг дэлхийн улс орнууд дахь гэмт хэргийн нөхцөл байдлын үнэлгээг жил бүр гаргадаг. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс “Numbeo” хэмээх дэлхийн мэдээллийн сангийн янз бүрийн улс орнуудын гэмт хэргийн индексээр 142 орноос 43 дугаарт жагссан байна.

Монгол Улс гэмт хэргийн индексээр 53.73, харин аюулгүй байдлын индексээр 46.27 оноо авсан аж.

Улс орнуудын гэмт хэргийн төвшинг үнэлэх гол шалгууруудыг дурдвал:

-ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламжийн чанар;

-орон нутгийн зам тээврийн ослын тоо;

-гудамжны гэмт хэргийн төвшин;

-террорист үйл ажиллагаа.

Гэмт хэргийн төвшин өндөр байх нь ядуурал давамгайлсан, ажлын байрны хомстолтой улс оронд түлхүү байдаг гэж дүгнэдэг. Хууль сахиулах хатуу арга хэмжээ, хатуу шийтгэл ногдуулах нь ихэвчлэн гэмт хэргийн тоог бууруулдаг. Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Тайвань, Мэн арал, Оман, Швейцарь, Хонконг, Япон зэрэг улс орнуудад гэмт хэргийн гаралт маш бага байгаа юм.

Харин Монгол Улсын хөрш орнууд болох БНХАУ 115, ОХУ 94 дүгээр байрт оржээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн үеэр Ерөнхий сайд хөрөнгө оруулагч талтай хамтарсан мэдэгдэл хийнэ

Оюутолгой ХХК | News.MN

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлаад буй.

Энэ дагуу гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр болох гэж байна.

Уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголд ирээд буй “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцож, хамтарсан мэдэгдэл хийх юм.

Эргэн сануулахад, “Холбогдох зөвшөөрөл гарснаар ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон. Энд цооног гаргаж өрөмдсөнөөр улаар огтлох түвшний ажил эхэлнэ. Үүний чанх доор олборлолтын түвшин бий бөгөөд өрөмдлөг хийж, олборлолтын түвшнээс тэсэлсний дараагаар хүдрийн биеттэй холбогдоно” гэх мэдээллийг өмнө нь Оюу толгойн Гүний уурхайн олборлолтын ахлах инженер Э.Одмаа хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Натур худалдааны төв, Нарны замыг холбосон туслах замыг түр хаана

Натур худалдааны төв, Нарны замыг холбосон туслах замыг ТҮР ХААНА

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замын дунд хэсэгт дулааны шугамд гэмтэл гарч, засварын ажил хийж байна.Тиймээс уг замын зорчих хэсгийг түр хаажээ.

Засварын ажлыг өнөөдөр 09:00-22:00 цагийн хооронд хийхээр төлөвлөсөн байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 15:57 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гурван орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.