Categories
мэдээ нийгэм

Тусгай хүчний дайчид Цагаан хаданд үүргээ амжилттай гүйцэтгэж байна

Цагаан хад суурьшлын бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ЗХЖШ, ЦЕГ, ОБЕГ, ТЕГ, ХХЕГ, МХЕГ, Авто тээврийн үндэсний төв, ХӨСҮТ-ын лаборатори, Гаалийн газар алба хаагчидтай хамтран Зэвсэгт хүчний 089, 350 дугаар ангийн 50 цэргийн алба хаагч 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид хамгаалалтын бүсийг ШНБ-1,2,4, Пост-2,3,4,5,7,8,9,11, Хөдөлгөөнт эргүүл-1, Шинжилгээний байр-1, Терминал-1 цэгүүдээр Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдлын албаны цэргийн алба хаагчидтай хамтран хоёр ээлжээр 24 цагаар 12 нэгж тээврийн хэрэгсэлтэйгээр 83-100 километрийн радиуст хяналт тавин ажиллаж байна.

Бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ачаа тээврийн компаниудын нийт 10858 жолооч нарыг РСR шинжилгээ өгөх үйл ажиллагаанд дэг журмыг сахиулах, эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэх, халдвар хамгаалалын дэглэмийг сахиулан ажиллаж хилийн боомт руу орох, гарах, PCR шинжилгээний бичиг хэргийн материалууд, ШНБ-1, ШНБ-2 дугаар цэгээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, иргэд болон үүрэг гүйцэтгэх хугацаанд ШНБ, хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийн хугацаанд гарсан зөрчлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаж ахлах даргаас өгсөн үүрэг даалгаварын нэр төртэйгээр гүйцэтгэж байна.

Улмаар цэргийн алба хаагчдийг халдварт цар тахал “Ковид19” өвчний халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ээлж солих ажиллагааг 2 ээлжээр 2022 оны 01 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн алба хаагчид улс эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд хоёргүй сэтгэлээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн хурдан компьютерийг Meta компани үйлдвэрлэлээ

Meta Company sues Facebook for allegedly 'stealing' its name - BusinessToday

Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтын толгой компани болох “Meta”-ийн судалгааны баг цоо шинэ хиймэл оюун ухаант компьютер зохион бүтээснээ өчигдөр мэдээллээ. Энэхүү супер компьютер нь 2022 оны дунд үед бүрэн ашиглагтанд орох ба дэлхийн хамгийн хурдан компьютер болно гэв.

Тэдний хиймэл оюун ухаан судалгааны цоо шинэ кластер нь цахим орчинд хэдэн их наяд жишээнээс суралцаж, хэдэн зуун хэлээр ажиллах боломжийг бий болгоно. Мөн аливаа контент аюултай эсэхийг тодорхойлохын тулд тухайн контент дахь текст, зураг, бичлэг бүгдэд нь дүн шинжилгээ хийх юм.

Facebook компани метаверс технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэхээр өнгөрсөн аравдугаар сараас нэрээ “Meta” болгож өөрчилсөн билээ. Метаверс технологи нь ирээдүйд гар утасны интернетийн залгамж халаа болох юм.

“Метаверс технологи дээр суурилсан шинэ үйлдлийн систем нь асар их хэмжээний тооцооллын хүч шаарддаг. Тодруулбал, нэг секундэд хэчнээн квинтиллон үйлдлийн тооцооллын хүч шаардагдана” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг цахим сүлжээндээ бичжээ. Квинтиллон гэдэг нь арвын арван найман зэрэгтэй тэнцэх хэмжээний тоо юм.

Categories
мэдээ нийгэм

Баянчандмань, Борнуур сумдын маргаантай газарт талбай засчээ

Баянчандмань, Борнуур сумдын маргаантай газар талбай засчээ

Монголын цанын холбоо Төв аймагт төвийн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Тэгвэл өчигдөр/2021.01.24/ олон нийтийн цахим сүлжээнд Баянчандмань сумын албаны хүмүүс тэмцээн болж буй газар ирж, хориг тавьж буй бичлэг түгсэн. Учрыг тодруулбал, тэмцээн болж буй газар нь Баянчандмань болон Борнуур сумдын залгаа, маргаантай газар аж.

Энэ талаар Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од “Газар нутгийн маргаантай газар дээр нь бид талбайгаа засчихсан юм байна лээ. Элдэв асуудал гараагүй тэмцээн уралдаанаа зохион байгуулж байна. Олон улсын жишигт нийцсэн цанын бааз баригдаж байгаа талбайгаас арай доод талд нь талбай зассан юм. Цанын баазын газар бол асуудалгүй. Дээшээ модтой учир талбай засахад хүндрэлтэй байдаг. Бид бэлтгэл ажлаа хангаад талбайгаа засчихсан байсан. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан задгай, цастай газар талбай зассан ч маргаан дагууллаа. Одоо тэмцээн хэвийн, халдварын хамгааллын дэглэм дор зохион байгуулагдаж байна” гэв.

Төвийн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах цанын тэмцээнд Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Дархан, Булган, Орхон, Хэнтий, Төв, Улаанбаатар хотоос нийт 11 клубын 70 гаруй тамирчид оролцож байна.

Монголын цанын холбоо Борнуур сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Шарын ам” хэмээх газарт олон улсын цанын бааз барих билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Ачааны үнэ 1600-1800 юань болж буурсан” гэв

Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 2022.01.24-ний байдлаар нийт 592 тээврийн хэрэгслээр 767 чингэлэгт 12,825 тонн ачаа татаж авлаа.

Өнгөрсөн долоо хоногт м.кв ачааны үнэ 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буурсан. Өнгөрсөн пүрэв гарагт Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны хураамжийг цуцалсан. Ингэснээр ачаа, барааны үнэ буурах нөхцөл бүрдлээ.

Тээврийн үнэ тарифын хувьд улсын хилийн шугамаас бүс нутгийн логистикийн төв хүртэлх 14.8 км зайд хийгдэх тээвэрлэлтэд Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийж байгаа бол гаалийн хяналт, шалгалт хийгдсэн чингэлгийг Замын-Үүд сумаас автомашинаар дунджаар 3-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байгаа. Харин төмөр замаар 40 футын нэг чингэлгийг 2.5 сая орчим төгрөгөөр тээвэрлэж байна гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​63 мянган хүүхдийн мөнгө хуримтлалд үлджээ

Банкууд 3 хувийн хүүтэй зээлээ зогсоосон гэв | News.MN

Эцэг эхчүүд хүсэлт гаргаснаар сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болсон. Иймд хүсэлт гаргасан эцэг эхчүүдийн дансанд энэ сарын 20-иос мөнгөн дэмжлэгийг нь олгож эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдэд 116 тэрбум төгрөгийн мөнгөн дэмжлэг олгосныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдсэн. Одоогоор 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхи

Тус газраас “Өнөөдрийн байдлаар 63 мянган хүүхдийн мөнгийг олгоогүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, 20-ноос хойш хүсэлт гаргасан, өмнө нь хүсэлтээ өгсөн ч алдаа заасан зэрэг шалтгаанаар хойшилсон шалтгаантай байна. Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэлээ.

Үүнээс гадна “насны хишиг”-ийн мөнгөө авч чадаагүй 65-аас дээш насны ахмадууд хүсэлтээ гаргасан тохиолдолд

Categories
мэдээ нийгэм

Б.Амгаланбаатар: Албаны маань нэр төр, өнгө төрх мөрдэстэй бүхнээс шууд хамаардаг

Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт”-ыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Цугларалтыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дөрвөн байрлалаас цахимаар явуулж, төгсгөлд нь нэгдсэн дүнг гаргасан юм.

Тэгвэл Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын захирагч нарын цугларалт Хуурай замын цэргийн командлалд энэ сарын 21-ний өдөр үргэлжлэн явагдав.

Уулзалтын эхэнд Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн 2021 оны ажлын дүн, 2022 оны зорилго, зорилтыг танилцуулж, цаашид сахилгын зөрчил, хөдөлмөрийн болон ахуйн хүрээний осол, зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар үүрэг, чиглэл өгөв. Үргэлжлүүлэн тус командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн сургалтын ахлах офицер, дэд хурандаа Б.Адьяа Хуурай замын цэргийн сургалтын тогтолцоо, 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн талаар мэдээлэл хүргэж, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа С.Жаргалсайхан нэгтгэл, ангиудын 2021 оны гүйцэтгэлийн тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг танилцуулан, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэд хэрхэн анхаарах талаар зөвлөмж өгсөн юм.

Үүний дараа Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар тодорхой чиглэлүүдээр үүрэг өглөө. Тэрээр “Та бүхнийг энэ жил маш их ажил хүлээж байна. Бүтээн байгуулалтад оролцохоос эхлээд цэргийн сургалт бэлтгэлээ чамбайруулах, штабын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх гээд үндсэн үүргээс гадна цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа олон ажил байна. Юуны өмнө цугларалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын өгсөн үүргийг биелүүлж ажилла. Ялангуяа, цэргийн алба, сахилга хариуцлагыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэхэд онцгой анхаар. Хоёрдугаарт, манай захирагч нар бүрэлдэхүүнээ мэдэрч ажилламаар байна. Нэг л үүрэг өгсөн, ажил шалгасан хүн байж таарахгүй. Хэн нь сэтгэл зүй нь гундуу явна, тэр нөхрөө олж хараад урам зориг өгч сур. Цэргийн сэтгэл зүйчдээ сайн ажиллуул. Цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдал яагаад алдагддаг гэхээр их мэдэгчдээс болдог. Ингэхээр тэгдэг юм, би мэднэ гэдэг нөхдөөс. Одоо тийм юм байхгүй. Зөвхөн дүрэм журам, стандартыг мөрдүүлж ажиллана. Өнгөрсөн жил ЗХЖШ-аас офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулж явууллаа. Энэ үзлэгт манай Хуурай замын цэргийн бүрэлдэхүүн нэгдсэн үнэлгээгээр тийм ч хангалттай оролцоогүй. Үүнд анхаар. Миний бие удахгүй хоёрдугаар сараас эхлэн харьяаныхаа бүх нэгтгэл, ангид очиж ажиллана. Алба хаагчидтайгаа уулзаж ярилцана.

Гуравдугаарт, та нар дотоод хяналт шалгалтаа сайжруул, тогтмол явуулж хэвш. Хугацаат цэргийн алба хаагчидтай тулж ажилладаг жагсаалын дарга, салааны захирагч нартайгаа эргэх холбоотой бай. Ер нь заримдаа ангийнхаа хашаанд байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдаа ахын ёсоор зөвлөгөө өгч, сонсож бай. Би залуудаа тэгж л ажилладаг байсан. Энэ жил нэгтгэл, ангиудын Эрүүл мэндийн төвийг бүгдийг нь магадлан итгэмжлүүлнэ. Үүнд захирагч нар анхаарч ажиллаарай” гэв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хуурай замын цэргийн 2022 оны зорилго бол “Мэдлэг, дадлага, чадварт суурилан Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлнэ”. Үүний тулд алба хаагчдынхаа бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтээс нь эхлээд хувь хүний хөгжилд нь зайлшгүй анхаарна гэсэн үг. Хувь хүний мэдлэг, дадлага, чадвараас Хуурай замын цэргийн хөгжил шууд хамааралтай гэж ойлго. Төлөвлөж сурга, гүйцэтгэж сурга. Залуучуудынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, аль болох дэмжээрэй. Эцэст нь хэлэхэд Зэвсэгт хүчинд хэмээх том айлд Хуурай замын цэрэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн, цаашид ч гүйцэтгэсээр байх болно” гээд захирагч нарын цаашдын албанд өндөр амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд 2021 онд цэргийн албаны зохион байгуулалт, сахилга хариуцлагаар бусдыгаа манлайлсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнханд “Өргөмжлөл”, Зэвсэгт хүчний 123, 234 дүгээр ангиудад “Талархал”, ЗХЖШ-аас зохион байгуулсан цугларалтад оролцсоны “Гэрчилгээ” болоод бүтээн байгуулалтад манлайлагч ангиудад ЗХЖШ-ын даргын “Талархал”-ыг тус тус гардуулан өглөө. Төгсгөлд нь захирагч нартай Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, баталсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 3 жил дараалан авлигын индексээр 35 оноо авлаа

Ардын намын үед авлига ялна | News.MN

“Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас “Авилгын индекс-2021”-ийг танилцууллаа.

Германы Берлин хотод төвтэй “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүрулс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авилгын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-нд дэлхий нийтэд зарласан.Харин 2021 оны авлигын индексийг өнөөдөр танилцууллаа.

2020 онд монголчууд 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол энэ онд мөн адил 35 оноо авсан байна. Энэхүү оноог нийт дөрвөн судалгааны нийт дунджаар тооцон гаргадаг. Үүнд, Олон улсынөрсөлдөх чадварын төвийн судалгаагаар 29 , Олон улсынэрсдэлийг үнэлгээгээр 37, Дэзформын гүйцэтгэх саналын судалгаагаар 34, Дэлхийн шударга ёсны судалгаагаар 35оноо тус тус авч, нийлбэр дунджаар 35 оноотой гарчээ.

Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авилгын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоордүгнэдэг бөгөөд 0 бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог байна. Харин Монгол Улсын хувьд 35 оноог хоёр жил дараалан авсан нь өмнөх жилтэй адилхан төвшинд байгааг илтгэж байна. Ази-Номхон далайн бүс гурав дахь жилдээ дарааллаж, 45 оноог дундаж хэмээн тооцсон бөгөөд улс орнуудын 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан үзүүлэлт гарсан. Тухайлбал Шинэ Зеланд улс 88 оноо, Сингапур 85, Хонгконг 76 оноо авчээ. Харин Хойд Солонгос 16, Афганистан 16, Камбож 23 оноо тус тус авсан.

Өмнөх жилүүдтэй харьцуулбал 2015 онд Монгол Улс авилгын индекс буюу оноогоороо 39 оноо, 2016онд 38оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байв. Харин 2019- 2021 онд гурван жил дараалан 35 оноо авсан нь манай улсад авилгын түвшин өндөр байгааг илтгэж байна.

Харин манай хөрш болох Хятад 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийн есөн оноогоор нэмэгдүүлсэн нь авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулж байна.

Эдийн засагч Д.Оюунбадам:Дэлхийн эдийн засгийн газраас жил бүр авдаг судалгаагаар төсвийн хөрөнгөөс санхүүжиж байгаа ажил үйлчилгээний гэрээ хийхэд авилга, хууль бус нэмэлт төлбөр хийх тохиолдол их байна хэмээн бизнес эрхлэгчид үзэж байна. Төсвийн хөрөнгөнөөс хувь хүн болон компанид хууль бусаар шилжүүлсэн явдал цөөн бус тоогоор илэрч байна. Мөн шүүхийн шийдвэр, экспорт импортод мөн адил хууль бусаар мөнгө өгөх хэрэг гарч байна. Гаалийн татвар хураамжийн тал дээр авилга бага байгаа гэж үзсэн чмөн л нэмэлт төлбөр өгч байна гэсэн гомдлууд ирсээр байгаа. Бизнес эрхлэгчдийн зүгээс нийтийн цахилгаан дулаан, хийн хэрэглээний үйлчилгээг авахад хахууль харьцангуй бага байна. Иймд төрийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайгаар Сангийн яамны Худалдаа хөгжлийн газраас Европын холбооны системийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.Төсвийн хөрөнгийг хувь хүн компанид өгч байгаатай холбоотой хяналтын чангаруулах судалгаа хийх боломжийг мөнөгөх хэрэгтэй.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авилга бууруулах хариу арга хэмжээ авах дараахзөвлөмжүүдийг хүргэсэн байна. Үүнд:

Хөрөнгө санхүүжилт шаардлагатай хүмүүст хүрж байгаа эсэхийг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Мөн авилгатай тэмцэх болон аудит ба бусадхяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт нөөцтэй байх, эрх зүйн хувьд хараат бус байхыг зөвлөж байна.

Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоохболон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулах, ил тод байхыг зөвлөж байна.

Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийнорон зайг хамгаалах хэрэгтэй гэсэн дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Монгол Улс энэ жил мөн адил35 оноотой 110 дугаар байранд орсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хуульзүйн сайд Т.Нямбаатар нараар ахлуулсан авилгатай тэмцэх ажил нэг жилийн хугацаанд урагшилсан гэх мэдээлэл нь судалгааны үр дүнд хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод, Ховд, Улаангомд олон улсын 4С ангиллын нисэх буудал байгуулах ажлаа эхлүүлэхийг үүрэгдэв

Дорнод, Ховд, Улаангомд олон улсын 4С ангиллын нисэх буудал байгуулах ажлаа эхлүүлэхийг үүрэгдэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний харьяа газрууд болон “МИАТ” ТӨХК-д ажиллаж, салбарын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Эхлээд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон удирдлагуудтай уулзаж, салбарын өнөөгийн болон цаашдын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аас Иргэний нисэхийн салбартай холбоотой томоохон шийдвэр гарсан. Олон улсын агаарын тээврийн байгууллагаас гаргасан конвенцын дагуу Агаарын тээврийн хөлөг, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, мөн агаарын тээврийн сургалтын дадлагажуур, түүний сэлбэг хэрэгслүүдийг Монгол Улсад импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Энэхүү хууль хэрэгжсэнээр цаашид агаарын тээврийн салбарт ямар үр дүн гарах, ард иргэдэд ямар үр өгөөжтэй талаар салбарын сайд, удирдлагууд ярилцав. Татвараас чөлөөлөгдсөнөөр тодорхой хугацааны дараа тийзний үнэ тариф зохих хэмжээгээр буурах байдлаар ард түмэн үр шим хүртэх ёстойг Зам, тээврийн хөгжлийн сайд онцоллоо.

Салбарын сайд ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал:

  • Улаанбаатар хотын бүсийн нисэлгийн хөдөлгөөн удирдлагын барилгын үйл явцтай танилцаад, тус барилгын эхний хэсгийг 2022 оны гуравдугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулах
  • Засгийн Газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” –той уялдуулж хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ашиглах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим аймгийн нисэх буудлыг хөгжүүлэх
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг маршрутын дагуу 4С зэрэглэлийн олон улсын нисэх онгоцны буудлыг (Дорнод, Ховд, Улаангомын нисэх буудлуудыг) 4С ангилалд хамруулах, зарим аймагт бүтээн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэх
  • Орон нутгийн нислэгийг хэрхэн хөгжүүлэх, Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчидтэй хамтарч ажиллах бодлого боловсруулж, Зам тээврийн хөгжлийн яаманд танилцуулах зэрэг 13 чиглэл бүхий үүрэг даалгавар өглөө.

Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ашиглалтын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус нисэх буудал ерөнхий зориулалтын нислэг, олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт дадлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 авиа компанийн 936 нислэг үйлдсэнийг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ үеэр ““Буянт-Ухаа” нисэх буудал нөөц нисэх буудал гэдэг утгаараа байнгын бэлэн байдалд ажиллаж байх ётсой. Хуучин ажиллаж байсан горим алдагдахгүй байхад анхаарах хэрэгтэй” гээд аж ахуйн зарим шийдвэрлэх шаардлагатай зүйлсийг санууллаа.

Салбарын сайд ИНЕГ-ын удирдлагуудын хамт “МИАТ” ТӨХК болон тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. “МИАТ” ТӨХК өнөөдрийн байдлаар агаарын таван хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 2 жилд Ковид-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцом буурч, алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компанийн удирдлагууд хэллээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Аюулгүй байдлыг дэд зэргээр ханган ажиллах, нислэгийн менежментийг сайжруулах, аялалын дугаар хувааж ашиглах зохицуулалтыг түлхүү хийх бодлого барих, үйлчилгээний чанарыг сайжруулж, стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах, тасалбарын худалдааг цахимжуулах” зэрэг хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

2022 он гарсаар хоёр дахь онгоцны засварын ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ юм. Цаашид Boeing-ийн агаарын хөлгүүдэд засвар хийх том зорилт тавин ажиллаж байгааг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын дарга Т.Аюуш хэллээ.

“Энэ засварын газарт 40 гаруй шижигнэсэн залуус ажиллаж байна. Залуус маань олон улсын түвшинд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар нь ч олон улсад шаардлага хангаж байна” хэмээн салбарын сайд сайшаалаа. Мөн засвар үйлчилгээний ажилтнуудаа цаашид дахин сургах, ижил төрлийн засвар хийдэг томоохон авиа компаниудын засварын баазад дадлагажуулах зэргээр үйл ажиллагаагаа чанаржуулахыг зөвлөв хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хаан банкны картын системийг зассан ч бусад сүлжээ унасан хэвээр байна

Өлгийд хаан банк хандив өргөжээ

Монголын хамгийн олон харилцагчтай Хаан банкны картын систем, цахим сувгууд болон мобайл банк тодорхойгүй саатлын улмаас өнөөдөр хэсэг хугацаагаар уналаа. Шинэ жил, цагаан сарын баярын өдрүүд дөхөхтэй зэрэгцэн банкны систем иргэдийн худалдан авалтын гүйлгээний ачааллыг дийлэхгүй сүлжээ унаж, гацдаг билээ.

Одоогоор тус банкны инженер техникийн ажилчид картын системийг зассан бөгөөд интернет, мобайл банкны сүлжээг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Банкны бусад сүлжээ нь хараахан засагдаагүй байна.

Хаан банкны картын системийг зассан ч бусад сүлжээ унасан хэвээр байна

Categories
мэдээ нийгэм спорт

Финикс долоон тоглолт дараалсан хожилтойгоор бүсээ тэргүүлсэн хэвээр байна

Финикс Санс 9 дэх улиралдаа плэй-оффын гадна үлдэв | News.MN

Финикс Санс, Юта Жазз багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 115:109 харьцаагаар Финикс хожлоо. Ингэснээр Финикс улирлын 37 дахь хожлоо авсан бөгөөд хожил, хожигдлын харьцаагаар тэргүүн байранд бичигдсэн хэвээр байгаа юм.

Өнөөдрийн тоглолтод Финиксээс Дэвин Бүүкэр 33 оноо 7 самбар, Крис Пол 27 оноо 14 дамжуулалт өгчээ. Харин Ютагаас Жордан Кларксон 22, Трэнт Форрэст 17 оноог тус тус авсан байна.