Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас хялмаална. Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Хаан шалдан байна!” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Үндсэн
хуулийн
хулгайч гэж
түүхэнд нэрээ
үлдээх гээгүй
бол Цэцийн
гишүүд давхар
дээлийн
маргааныг
буцаах
байлгүй дээ” хэмээснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гүний уурхай бүрэн
ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд
тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хаан шалдан байна!” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Ямар ч байгууллагын үйл ажиллагааны үндсэн
бодлого нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэх ёстой” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий
сайд асан Р.Амаржаргал “Одоогийн АН бол МАН-ын хувьд ёстой
“Мөрөөдлийн” сөрөг хүчин шүү” хэмээн ярилаа.

“Монголыг зэсийн зах зээлд цойлуулах
Оюу толгойн гүний уурхай ажиллаж эхлэв” гэснийг Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

С.Шатарыг “Хүндэт дэвтэр”-т алдаршуурлав

ШУА-ийн ахмадын холбоо нь жилд нэг хүнийг онцлон “Хүндэт дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай. Өнөө жил энэхүү шагналыг доктор, профессор С.Шатарт олголоо.

С.Шатар нь шинжлэх ухааны салбарын соён гэгээрүүлэгч бөгөөд Монгол улсад Химийн бие даасан хүрээлэн байгуулах ажлыг анх санаачлан зохион байгуулсан эрдэмтдийн нэг юм. Түүнийг олон жил шинжлэх ухааны төлөө эргэлт буцалтгүй, өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирснийг өндрөөр үнэлж ийнхүү алдаршуулж байгаа юм байна.

С.Шатар нь 1961 оноос эхлэн ШУА-д тасралтгүй 60 жил ажилласан байна. Тэрээр 1961 онд УБИС-ийг Хими-биологийн багш мэргэжлээр төгсчээ. Улмаар 1974 онд “Монгол орны баруун хойт нутгийн мөнх ногоон ургамлын эфирийн тосны бүтээгдэхүүн” сэдвээр химийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, 1993 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. С.Шатар ажиллах хугацаандаа эфирийн тосны химийн судалгааг удирдаж, монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд нутагшуулсан, үйлдвэрлэлд ашиглах ирээдүйтэй эфирийн тост таримал бий болгох агро-биологи, хими-технологийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэчлэгдсэн CAPEX биржид олон улсын ТОП койнууд тун удахгүй

Монголын дижитал хөрөнгийн зах зээлд шинэ боломжууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг системийг нэвтрүүлж буй CAPEX төвлөрсөн, дижитал бирж 2021.12.01-ний өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлснээс хойш 30,000 хэрэглэгчтэй болж, одоогийн байдлаар дотоодын 15 компанийн токен, койнууд болон дэлхийд зах зээлийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж буй крипто валют болох биткойн (BTC)-г тус тус бирждээ листлээд байна.

Өнөөдрөөс эхлэн биржийн веб хувилбараа шинэчлэхээс гадна, зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 2-рт эрэмбэлэгдэж буй эфириум (ETH)-ийн арилжааг нээлээ. Тун удахгүй олон улсын топ 17 крипто валютуудыг бирждээ листлэхээр ажиллаж байна. Мөн биржийн “MODULUS” системийн давуу тал, онцлог нь крипто валютаас гадна Forex, Securities, Commodities буюу дижитал хөрөнгийн биржийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог ба Монгол дахь хамгийн анхны төвлөрсөн, дижитал хөрөнгийн бирж болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл CAPEX биржийн хэрэглэгчид олон улсын топ компаниудын хувьцаа, индекс болон үнэт металл зэргүүдийг CAPEX бирж дээрх өөрийн төгрөгийн данснаасаа тухайн өдрийн ам.долларын ханшаар хөрвүүлэн авах боломж нээгдэх юм.

Ингэснээр та өөрийн мөнгөн хөрөнгийг зөвхөн нэг төрлийн хөрөнгө оруулалтад хийж урт хугацаанд түгжих эсвэл өөр төрлийн хөрөнгө оруулалт хийхдээ гаднын платформд бүртгүүлж, ам.доллароор орлого, зарлагын шимтгэл төлөх шаардлагагүй болно. Мөн хөрөнгө оруулалтуудынхаа багцын өгөөж, өсөлт, бууралтыг нэг дороос харьцуулсан байдлаар харж дараагийн шийдвэр гаргалтаа ашиглах давуу талыг CAPEX бирж танд олгох болно.

Үүнээс гадна долоо хоног бүрийн БААСАН гарагийн 18:00 цагт биржийн CPX койн эзэмшигчдэдээ ногдол ашгийг тарааж байна. Одоогоор 7 хоногт CAPEX бирж дээр хийгдсэн нийт крипто валютын гүйлгээний шимтгэлийн 80%-г ногдол ашиг болгон хуваарилж байгаа бөгөөд цаашид биржийн хөгжүүлэлттэй холбоотойгоор Forex, Securities, Commodities буюу бусад төрлийн арилжааны шимтгэлийн 30% нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

​Тариат, Эрдэнэмандал сумдын эмнэлэгт зөөврийн компьютер гардууллаа

Орон нутагт хэрэгжиж байгаа төслийн үр дүнг гаргаж, сайн туршлагаа бусад сумдын эрүүл мэндийн төвүүдэд түгээж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байхыг аймгийн Засаг дарга М.Батжаргал Тариат, Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн эрхлэгч нарт захиж байлаа.

Японы хүүхдийг Ивээх Сан “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал сумдын эмнэлэгт зөөврийн компьютер өгснийг аймгийн Засаг дарга гардуулж өглөө.

Орон нутгийн эмнэлгүүдэд явуулын оношилгоо, үйлчилгээ хийх, мэдээллээ шуурхай нэгтгэх, сүлжээтэй газарт интернэтэд холбогдох боломжтой зөөврийн компьютерууд хэрэгцээтэй тул эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн юм.

АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2012 оноос Тариат, 2017 оноос Эрдэнэмандал суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна.

2021 онд Денан төслөөс дээрх сумдын эмнэлэгт нярайн шарлалтын болон эхо аппарат хандивлаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Антальяд сүүлийн 29 жилд анх удаа цас оржээ

Туркийн өмнөд нутагт орших Анталья хотын төвд сүүлийн 29 жилд анх удаа цас орсон тухай “Hurriyet” сонин мэдээлжээ.

Анталья хотод хамгийн сүүлд 1993 оны нэгдүгээр сарын 7-нд ийм их хэмжээний цас орж, 5 см зузаан цасан бүрхүүл тогтож байжээ.

Туркийн баруун хойд нутагт нэгдүгээр сарын 21-нээс хүчтэй цасан шуурга шуурч эхэлсэн байна. Тус улсын хамгийн том хот Истанбул шуурганд хамгийн ихээр өртжээ. Мягмар гарагт эрх баригчид 15:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглож, хотын нисэх онгоцны буудлын бүх нислэгийг түр зогсоосон байна. Гантиг тэнгисийн зарим бүс нутагт дунджаар 50-60 см цас унажээ. Түүнчлэн төвийн нутгийн зарим муж болон өмнөд нутагт цас орсон байна.

Туркийн онцгой байдлын газраас цас үргэлжлэн орж буй бүс нутгуудын оршин суугчдад онцын шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Истанбулд цас баасан гараг хүртэл үргэлжлэн орно гэж цаг уурчид таамаглаж байна. Их хэмжээний цас орсны улмаас Туркийн гол авто замуудад түгжрэл үүсжээ.

Анкара, Истанбул хотыг холбосон хурдны зам болон Истанбулын нисэх онгоцны буудал руу хүрдэг замууд хэдэн цагийн турш түгжирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мөсөнд боогдсон жараахайнуудыг голд нүүлгэн шилжүүллээ

Их хэмжээний жараахай хашигдсан байжээ

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилчид мөсөнд боогдсон олон тооны жараахайг аварсан байна.

Тодруулж хэлбэл, Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын Даян нууранд цутгадаг булгийн эхэнд олон тооны жараахай бөөгнөрч, мөсөнд хавчигдан боогдсон байжээ.

Үүнийг байгаль хамгаалагч нар ажиглалтаар тогтоож, жараахайнуудыг тухайн газраас 20 км зайд зөөвөрлөн урсгал устай голд нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд 91835 мал шүлхийгээр өвчилснөөс 80782 малын шинж тэмдэг арилжээ

Шүлхий өвчний голомттой бүсээс мал тээвэрлэн иржээ

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 16 сумын 54 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 91835толгой мал өвчилж, 80782 толгой малын шинж тэмдэг арилж, 267531толгой малыг дархлаажуулсан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 16 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, байнгын 120 хяналтын пост, хөдөлгөөнт 43 эргүүл45 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Тус аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Хатгал, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Галт, Цэцэрлэг, Арбулаг, Баянзүрх, Их-Уул, Түнэл, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Тариалан, Рашаант гэсэн суманд өвчлөл бүртгэгдээд байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​“Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” соёлын солилцооны цуврал арга хэмжээ эхэллээ

“Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” Хятад Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээ албан ёсоор эхэлж, өчигдөр хоёр улсын хамтарсан цахим хэвлэлийн бага хурал боллоо.

No description available.

Энэ удаагийн арга хэмжээ нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж, хоёрдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх болно. Үүнд цагаан сарын сэдэвт концерт, өвлийн олимпыг угтах цуврал соёлын арга хэмжээ, содон уран сайхны нэвтрүүлгүүд, нэг болон олон ангит уран сайхны кино, цагаан сарын сэдэвт богино видео, халуун сэтгэлийн солилцооны арга хэмжээ гэсэн зургаан төрлийн 33 бүтээлийг манай цахим сайтууд болон зарим телевизээр үзэгчдэд толилуулахаар болсон байна. Үүнд:

Нэг. Цагаан сарын сэдэвт концерт

  • Бээжингийн үндэстний хөгжмийн чуулгын найрал хөгжим “Цагаан сарыг тэмдэглэе”, “Эртний хэв намбаатай хөгжмийн чуулган”-ыг орчуулан хүргэнэ.
  • “Хайр бялхсан Хятад.Загас лууны жүжиг-2022 оны өвлийн олимпоор цагаан сарыг угтан хамтаар ирээдүйг зорьё” телевизийн концертыг орчуулан хүргэнэ.

3. 2022 оны Өвөр монголын радио телевизийн цагаан сарын концерт, “Мандсан төрийн магтаал” монгол хэлээрх цагаан сарын концерт, “Найрамдлын хадаг” Өвөр монголын радиогийн уран сайхны концерт.

Хоёр. Өвлийн олимпыг угтсан мөс цасны соёлын арга хэмжээ

  • “Умардын мөс цасны аялал жуулчлалыг гадаадад түгээн дэлгэрүүлэх улирал” цуврал видеог орчуулан хүргэнэ.
  1. Том оврын мөсөн дээрх бүжгийн дэвжээн “Хөлөнбуйрын хайр”-ыг орчуулан хүргэнэ. уг нэвтрүүлэг нь мөсөн дээрх бүжиг, онц ур чадвар, илбэ болон өндөр огторгүйд тоглохыг уялдуулсан нэгэн цор ганц соёлын үзүүлбэр болно
  2. “Мөс цасны зүүдэн хот-Рашаан” сурталчилгааны бичлэгийг орчуулан хүргэнэ, Хятадын Өвөр монголын Рашааны мөс цасны элбэг баян баялаг болон үзэсгэлэнт өвлийн үзэмжийг танилцуулна.

Гурав. Уран сайхны нэвтрүүлгүүд

  • “Мөрөөдлийн Бээжин” хотын төрхийг харуулсан баримтат киног орчуулан хүргэнэ.
  1. Хэбэй мужийн онцлогтой уран сайхны тоглолт “Хатанголын хойд талын Янь Жао улсын соёл”-ыг орчуулан хүргэнэ.
  2. “Романтик тал нутаг” бүжгийг орчуулан хүргэнэ.
  3. Цагаан сарын онцгой нэвтрүүлэг “Он жилийн дуулал”-ыг орчуулан хүргэнэ.
  4. Том оврын нутгийн дуурь “Ээж нуур”-ыг орчуулан хүргэнэ.

Дээрх концерт, содон сонин нэврүүлүүдийг цахим сайтуудаар дамжуулан үзэгчдэд хүргэх юм бна.

Дөрөв. Кино

Энэ жил “Төрийн хүүхэд” болон хүүхэлдэйн уран сайхны кино “Мөрөөдөлтэй хүү”-г Монгол улсын 3 телевизээр анх удаа орчуулан хүргэнэ.

  • Улаанбаатарын телевиз, ТВ2 телевизээр “Төрийн хүүхэд” 40 ангит уран сайхны киног хүргэнэ.
  • Улаанбаатарын телевизээр хүүхэлдэйн олон ангит кино “Мөрөөдлийн хүү”-г анх удаа нэвтрүүлнэ.
  • .ТВ2, ТВ6, STAR телевизээр “Бээжингийн амраг хосын үлгэр”, “Зам туршийн гайхамшиг” кино, олон ангит уран сайхны кино “Гэр хотлоорын хоол”, “Санаа нэгтэй айл өөд”, “Хөгшин нөхөр”, “Лүдингийн адал явдал”, “Өд тэнгэрт ниссэн нь”, “Нэг зарц хоёр эзэн”, “Тэр жил бид гал залуу байсан”, “Хоёул гэрлэе” зэргийг нэвтрүүлнэ.

Тав. Цагаан сарын сэдэвт богино видео

“Цагаан сарын үнэр амт”, “Цагаан сарын амтат хоолоо хамт харуулъя” зэрэг цуврал богино видео, Хятадын цагаан сарын уламжлалт соёлын зан заншлийн дундаас цаасан хайчилбар, хос уянга, цонхны цэцгийн агуулга болон бэлгэ тэмдэг зэргийг танилцуулна. Мөн Хятадын цагаан сар” богино видео үзүүлнэ.

Зургаа. Халуун сэтгэлийн солилцооны арга хэмжээ

“Цахим цагаан сарын золголт”-ын арга хэмжээ. Цагаан сарын хугацаанд ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, соёл аялал жуучлалын танхим, Өвөр монголын өдрийн сонин, Өвөр монголын радио телевиз, Өвөр монголын урлагийн театр зэрэг байгууллага, вичатаар дамжуулж цагаан сарын баяр хүргэх, цахимаар холбогдох, цагаан сарын золголт хийх видео бэлтгэх зэрэг аргаар, Монгол улсын найрамдалт хамтын ажиллагаатай байгууллагуудын хүмүүст халуун сэтгэлийн мэндчилгээ блон цагаан сарын сайн сайхны ерөөл дэвшүүлэх болно.

No description available.

No description available.


Categories
мэдээ нийгэм

​Германы их сургуульд буудалцаан болж, нэг оюутан амиа алдлаа

Германы Хайдельберг хотын нэгэн их сургуульд буудалцаан болж, дөрвөн хүн шархаджээ. Энэ талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Халдлага их сургуулийн лекцийн танхимд болсон байна. Бусад руу гал нээсэн этгээд нас барсан, тэрбээр 23 настай оюутан Тобиас Лудлофф гэгч байсан тухай хэд хэдэн хэвлэлүүд бичсэн байна.

Халдлага үйлдэгч өөрөө ямар нөхцөл байдалд амиа алдсан талаар тодорхой мэдээлэлгүй, цагдаа нар устгасан, амиа егүүтгэсэн гэж янз бүрийн зөрүүтэй мэдээлэл байгаа юм.

Буудалцаанаар нэг эмэгтэй амиа алдаж, гурван хүн шархаджээ. 23 настай эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн ч хэдэн цагийн дараа нас баржээ. Бусад хохирогчид нүүр, нуруу, хөлөндөө гэмтэл авсан гэж цагдаа нар мэдэгдлээ.

Хэрэгтэй холбогдуулан Германы Канцлер Олаф Шольц мэдэгдэл хийхдээ “Халдлагын үеэр нэг оюутан бэртлийн улмаас нас баржээ. Ийм мэдээг сонсоод миний зүрх эмтэрч байна” хэмээжээ.