Categories
мэдээ нийгэм

2024 онд Таван толгой станцын эхний блокоос Оюу толгойн цахилгааны хэрэгцээг хангаж эхэлнэ

Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар дараах мэдээллийг өгөв:

-“Оюу толгой” төслийн эрчим хүчийг дотоодоос хангах асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Тус компанитай байгуулах гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. Иймд “Оюу толгой төслийн цахилгаан эрчим хүчний гэрээг дотоодоос хангах, цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-г өнөөдөр 16.00 цагт Эрчим хүчний яаманд байгуулна.

Энэ гэрээг албажуулснаар жилд дор хаяж 120 сая ам.долларын импортын (БНХАУ-аас худалдан авдаг) төлбөрийг дотоодын компаниудад төлдөг болно. Валютын гадагшлах урсгал энэ хэрээр буурах юм. Гэрээний нөхцөлийг бид багагүй хугацаанд хэлэлцсэн. Гэрээ нь “Таван толгой дулааны станц” болон эрчим хүчний салбарт техникийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн акт болох юм. Гэрээний хугацаа хорин жил жил. Нэг жилд худалдан авах эрчим хүчний доод хэмжээг мөн тогтоосон.

Одоо “Оюу толгой” компанийн худалдаж авч буй үнээр гэрээг байгуулснаар манай салбарт том дэмжлэг болно. Монгол Улсын эрчим хүчний системээс “Оюу толгой”-н цахилгааны хэрэгцээг хангахын тулд техникийн арга хэмжээнүүд авах ёстой. Үүний нэг нь 450 мегаваттын хүчин чадалтай ТТ дулааны цахилгаан станцыг барих юм. Энэ станцыг дөрвөн жил барина. 2024 онд эхний блок ашиглалтад орсноор “Оюу толгой”-н хэрэгцээг хангаж эхэлнэ. Гэхдээ өөр эх үүсвэрийг ч зэрэгцүүлэн барьж, тухайн бүс нутагт магистрал шугам хоолой, цахилгаан дамжуулах шугам зэргийг байгуулна.

Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” жилд дунджаар 1.3 тэрбум киловатт/цаг эрчим хүчийг Өвөр Монголын эрчим хүчний корпорацаас худалдан авч, 120 сая ам.доллар төлдөг. Тэгэхээр бид ийм хэмжээний эрчим хүч нийлүүлэх үүрэгтэй. Гэрээнд хэрэглээг хязгаарлаагүй.

Бид хангах боломжоо бүрдүүлэх хүртэл тус компани одоогийн худалдан авагчаас цахилгаанаа авна. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 1.8 тэрбум киловатт/цаг эрчим хүч ашигладаг болно гэв.

Categories
мэдээ цаг-үе

Их, дээд сургуулиудын хичээл ирэх сарын 7-нд цахимаар эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж хоёрдугаар сарын 7-нд эхлэх хичээлийн хоёрдугаар сарын 14-нд танхим болон цахимаар хичээллүүлэх шийдвэр гарлаа. Ингэхдээ нийслэлд 5, 9-ийн зарчмаар хичээллэх юм. Хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалаад ногоон бүсийн сумдын сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар зохион байгуулна. Хичээлийн хоцрогдол маш их байна. Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна. Тэр тусмаа 1-3 дугаар ангийн хүүхдүүд маш их хоцрогдолтой байна. Тэгэхээр нэг өдөр ч гэсэн танхимаар илүү хичээллүүлэх боломжийг хүүхдүүддээ олгох ёстой юм байна гэж харж байна. Хоёрдугаар сарын 28-аас 100 хувь танхимаар хичээллүүлэхийг надад үүрэг болголоо. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас сурагчдын амралтыг ийнхүү сунгаж байгаа юм. УОК болон эрдэмтийн хийж байгаа тооцоогоор цаашид халдварын тохиолдол буурах болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Хэрэв хичээл, сургуулийнхаа үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нд нээнэ гэж хүсэж байгаа бол Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэмээргүй байна. Хязгаартай байхгүй бол хичээл сургууль эхлэх асуудал хойшлох эрсдэл бий. Их, дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлнэ” гэсэн юм. Мөн тэрээр “Хичээлийн хоцрогдол их гарсан учраас хичээл бүрээр нь хоцрогдол нөхнө. Энэ хүрээнд medlee.mn платформыг ажиллуулж эхэлсэн. Энд Монголын хамгийн сайн багш нарын хичээлийг худалдаж авч тавьж байгаа. Хүүхдүүд хаана байгаагаасаа үл шалтгаалаад дуртай багшийнхаа хичээлд суух боломжийг олгож байгаа юм. Хөдөө орон нутагт цахим хичээлийн хүртээмж байгаа муу байгаа учраас лаборатори сургуулиудаа түшиглэж, нийт 45 сургуульд видео хичээл бэлтгэх компьютерийн лаборатори, видео студи байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сумын цолтнуудын барилдаан болно

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан уламжлалт сумын цолтнуудын барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхийн тоо хязгааргүй.

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа


Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа

Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР

– Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Батсүхийн Болдбаатар, Жаргалант сумын Хоолт багийн малчин Лүнд-Очирын Содномдорж, Ихтамир сум Бугат багийн малчин Сономцэрэнгийн Отгонжаргал, Хайрхан сум Могой багийн малчин Баянжаргалын Балдан, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Сандуй;

– Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн малчин Мажекийн Болысхан, Бугат сумын Хатуу багийн малчин Зеймолдагийн Абай, Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Шалханы Хуандых;

– Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан-Үзүүр багийн малчин Дагвадоржийн Гансүх, Богд сумын Алтай багийн малчин Санги-Очирын Батмөнх, Галуут сумын Сүмбэр багийн малчин Рэнцэндаваагийн Лхагвасүрэн, Өлзийт сумын Бийрийн уулзвар багийн малчин Мигдоржийн Амарсайхан, Эрдэнэцогт сумын Эрхэт тамч багийн малчин Цэдэвсүрэнгийн Батсайхан;

– Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Дашдэндэвийн Цэлхаасүрэн, Орхон сумын Халиун багийн малчин Ёндонжамцын Мандах, Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Гэндэнжамцын Баасанжаргал, Бүрэгхангай сумын дэрст багийн малчин Нувааны Эрдэнэбат, Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Содномын Бүрэн;

– Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчин Чулуунбаатарын Лхагваа, Тайшир сумын Далан багийн малчин Дэлгэрийн Батболд, Тонхил сумын Алтан соёмбо багийн малчин Бат-Очирын Мянганбаяр, Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Тардадын Чулуунбаатар, Цээл сумын Жаргалт багийн малчин Чулуунбатын Гансүх;

– Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн малчин Нацагдоржийн Баярсайхан, Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Ганболдын Одсүрэн;

– Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Дагвачоймболын Шинэзориг, Хонгор сумын Зулзага багийн малчин Нямаагийн Батхуяг, Орхон сумын Энх тал багийн малчин Пунцагийн Түмэндэмбэрэл;

– Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн малчин Дашцэрэнгийн Гангандорж, Алтанширээ сумын Зараа багийн малчин Содовын Дашзэвэг, Даланжаргалан сумын Элдэв багийн малчин Норовсамбуугийн Буяндэлгэр, Өргөн сумын Баянмөнх багийн малчин Маамын Баярдаваа;

– Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Цогийн Отгонбаатар, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багийн малчин Балдандоржийн Баярцогт, Баянтүмэн сумын Жаргалант багийн малчин Оюунбалдангийн Ирэнбар, Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Цэрэндашийн Жаргалсайхан;

– Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Ишгэний Баттөмөр, Эрдэнэдалай сумын Цагаан овоо багийн малчин Цэгмидийн Мөнхбаяр, Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Батсуурийн Баянмөнх, Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн малчин Лхагвагийн Рашзэгвэ;

– Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн малчин Отгонрагчаагийн Ганбат, Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Риваадын Хишигт, Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Пандын Ширбазар;

– Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Аюурын Алтанхуяг;

– Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн малчин Чинбатын Авирмэд, Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин Лхагвадоржийн Төрбат, Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Чулуунбаатарын Дашлхагва, Баянгол сумын Хаяа багийн малчин Чулуунбатын Баянмөнх, Богд сумын Хөөвөр багийн малчин Цэений Өлзийсайхан, Бүрд сумын Их борогдой багийн малчин Мандахбаярын Ганзориг, Зүүнбаян-Улаан сумын Хад багийн малчин Сумъяагийн Жанцанпунцаг, Сант сумын Царги багийн малчин Намсрайн Наран, Төгрөг сумын Мазар багийн малчин Дангайдаваагийн Пүрэвдорж;

– Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн малчин Баяагийн Мөнхтөр, Хүрмэн сумын Жанжин багийн малчин Батчулууны Түмэнбаяр, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Төгсийн Мөнхбат, Цогт-Овоо сумын Бор тээг багийн малчин Өөдөсийн Батпүрэв ;

– Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн малчин Дайрийн Буджав, Сүхбаатар сумын Ланз багийн малчин Балжиннямын Хатанбаатар, Дарьганга сумын Өрнө дэрс багийн малчин Халзангийн Сүхбаатар, Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мягмарын Чулуунбат;

– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн малчин Жамаагийн Пүрэв, Жавхлант сумын Бумбат багийн малчин Содномын Зандан;

– Төв аймгийн Алтанбулаг сумын Замт багийн малчин Үржингийн Даваадорж, Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Тогосын Дашдаваа, Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Цэрэндоржийн Бат-Очир, Баянцагаан сум Баян айраг багийн малчин Пүрэв-Аюушийн Баньд, Эрдэнэсант сумын Баян-Уул багийн малчин Жанчивын Ёндон;

– Увс аймгийн Давст сумын Торхилог багийн малчин Пүрэвийн Чимидцэдэн, Малчин сумын Баянмандал багийн малчин Сурангийн Алтанхүү, Наранбулаг сумын Алдар багийн малчин Батаагийн Гантулга, Өмнөговь сумын Орлого багийн малчин Жумдаагийн Сайнжаргал, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Галбадрахын Батбаатар, Сагил сумын Өндөр мод багийн малчин Пунгаагийн Зоригоо, Хяргас сумын Хангай багийн малчин Чимэдийн Гансүх, Улаангом сумын 8 дугаар багийн малчин Норслойн Гантулга;

– Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Хожгорын Балдан, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Эрхэмбаярын Эрдэнэбат, Мянгад сумын Цагаан булан багийн малчин Бямбын Хаш-Эрдэнэ, Чандмань сумын Сүлжээ багийн малчин Баатар-Аюушийн Батцэнгэл, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Чанагийн Цэдэндамба;

– Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Ренчингийн Цогтцэмбэл, Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Лунхайн Тэгшбаяр, Улаан-Уул сумын Мунгараг багийн малчин Чойжингийн Бахийт, Цагаан-Уул сумын Агар багийн малчин Банзайн Цэнд-Аюуш, Галт сумын Нүхт багийн малчин Ганжуурын Өлзийбаяр;

– Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн малчин Баадын Гантулга, Баян-Адарга сумын Жаргалант багийн малчин Алтансувдын Одгэрэл, Баянмөнх сумын Дулаан багийн малчин Батнасангийн Буяндалай, Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Базарын Алтанзаяа, Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Лувсандаржаагийн Цог, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Сандуйжавын Чинбат, Галшар сумын Баянбадрал багийн малчин Минжүүрийн Лхажав, Дархан сумын Дотуур булаг багийн малчин Гансүхийн Батхишиг, Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Цэрэндоржийн Цэрэнням, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Догсомжавын Батхуяг, Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн малчин Чулууны Оюунбаатар, Хэрлэн сумын Ишгэн толгой багийн малчин Жамбалсүрэнгийн Рагчаа, Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Нацагдоржийн Баттулга;

– Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Дашдондогийн Отгонбаяр

“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР

– Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын Бугат багийн малчин Гончигийн Манарбек;
– Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Банзрагчийн Мулч;
– Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулууны Батхүрэл;
– Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин Бэхбатын Бэххуяг;
– Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн малчин Гончигийн Сандаг-Очир;
– Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн малчин Жигмэдийн Хундаваа;
– Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа;
– Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн малчин Түмэндэмбэрэлийн Мэндсайхан

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-ААР

– Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн саальчин Цэвэлдоржийн Дулмаа;
– Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн саальчин Дамбын Болормаа;
– Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн саальчин Чүлтэмийн Дарьсүрэн;
– Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн саальчин Тавхайн Дулам;
– Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн саальчин Даваадоржийн Алдарцэцэг;
– Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэн

“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР

– Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн фермер Самбуудоржийн Хүрэлхүү;
– Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн фермер Маамын Адъяасүрэн;
– Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэн далай багийн фермер Баасанжавын Буянбат;
– Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн фермер Дамдинсүрэнгийн Алтансүх;
– Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Жигд хүч” ХХК-ийн фермер Батбилэгийн Мөнхцолмон;
– Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн фермер Чимэднамжилын Жамбалдаш;
– Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн фермер Баасанхүүгийн Энхбаяр
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Цэрэндоржийн Дамдинсүрэн;
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Бямбадоржийн Даваахүү

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР:
– Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК;
– Булган аймгийн Рашаант сумын “Ти эн эс эн ти” ХХК;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан тооромт” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Ивэн түрүү” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Шүрэн тариа” ХХК;
– Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Агрошим” ХХК;
– Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК;
– Төв аймгийн Эрдэнэсант сумын “Хөнөг нуур” ХХК;
– Төв аймгийн Угтаалцайдам сумын “Жаврай үр” ХХК;
– Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;
– Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Жи эн эф холдинг” ХХК;
– Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ААР:
– Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн Мешелийн Хуаныш;
– Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуатханы Жандос;
– Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Самдангийн Оюунсүрэн;
– Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн Ивановийн Болдбаатар;
– Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Жумдаагийн Cувдаа;
– Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Дашчирэвийн Болортуяа;
– Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Лувсандоржийн Баттогтох;
– Ховд аймгийн Ховд сумын иргэн Муханы Хавалбай;
– Ховд аймгийн Мянгад сумын иргэн Азаханы Авдал;
– Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жамсрангийн Болдбаатар;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Санхүүгийн Цэнд-Аюуш;
– Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Аюушийн Донид;
– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Цогзоогийн Сүнжидмаа;
– Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” ХК-ийн механикжуулагч Могойторын Сүхбаатар;
– Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Булган буудайн түрүү” ХХК-ийн механикжуулагч Алтангэрэлийн Батсайхан;
– Орхон аймгийн Жаргалант сумын “Хангарьд ажнай” ХХК-ийн механикжуулагч Чойжамцын Бямбацогт;
– Төв аймгийн Цээл сумын “Цүнхлээ төв” ХХК-ийн механикжуулагч Энэбишийн Ганбаатар;
– Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг баян” ХХК-ийн механикжуулагч Санжмятавын Энхболд;
– Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” ХХК-ийн механикжуулагч Долгорсүрэнгийн Гомбосүрэн;
– Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК-ийн механикжуулагч Галбадрахын Энхбаяр;
– Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн механикжуулагч Юрагийн Эрдэнэбат нар тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолсон байна.

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдээр тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тонн ачаа татжээ

Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

DNN-ЯРИЛЦЛАГА: Бүжиг миний амьдралыг аварсан гэж боддог

Гудамжны бүжгийн соёлыг түгээж, өөрөөрөө үлгэр жишээ болж яваа Г.Мөнхтулгатай ярилцлаа.

Тэрбээр одоо 23 настай бөгөөд хип хоп бүжгийн төрлөөр тав дахь жилдээ хичээллэж буй. Бүжгээр хичээллэснээр бусдаас санаа зовохгүйгээр өөрийнхөө үнэ цэнийг хамгаалж чаддаг болсон аж.


– Бага насны дурсамж, мөрөөдлийнхөө талаар сонирхуулаач?

-Багасаа л бүжиглэх сонирхолтой байсан. Өрөөнийхөө хаалгыг хаачихаад ганцаараа бүжиглэнэ(инээв). Ахлах ангид ороод ирээдүйдээ санаа зовж ямар мэргэжил сонгох талаараа их нухацтай бодож ярилцдаг байсан. Зарим нь надаас асууна. Гэхдээ би ямар мэргэжил сонгохоо ч ойлгоогүй явсан үе. Ер нь бүжгээ л бүжиглэнэ гэж боддог байсан ч түүнийхээ төлөө огт хичээдэггүй байсан.

-Одоо ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Хүмүүнлэгийн ухааны их сургуульд орчуулагч, хэл соёлын ангид сурдаг. Сонирхуулахад, хоёрдугаар курстээбүжиглэж олсон бүх мөнгөөрөө Хятад руу14 хоног аялсан. Тэгээд ирээд хичээлдээ орох гэтэл миний сурч байсан Ухань хотод “COVID-19” гарчихсан. Төд удалгүй Монголд хурдтайдэгдэж хөл хорио тогтоосон. Одоо хичээлдээ яваагүй удаж байна(инээв).

-116 студид харьяалагддаг юм билээ. Анх студидээ орсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө төлөө нэг алхам ч болов урагшлах ёстой гэж шийдээд 2017 онд 116 бүжгийн клубд элссэн. Тухайн үедпродакшн маань сонгон шалгаруулалт авч байсан. Тэгээд ороод үзүүлээд өгье гэж бодтол эсрэгээрээ өөрөө шоконд ороод дууссан даа(инээв). Учир нь бүжиг гэдэг миний харж байсан өнцгөөс тэс өөр ертөнц байсан. Гэртээганцаараа “салбаганахаа” чөлөөт бүжиг гээд андуурчихсан миний хувьд гудамжны бүжиг гэдэг маш том соёл байдаг гэдгийг тэр үед ойлгосон.Тухайн үед бүжиг надаас маш хол байсан.

No description available.

-Бүжиг өөрийн тань амьдралд хэр хүчтэй нөлөөлсөн бэ?

-Алдсан бас оносон. Бүжиглэхийн тулд олон том золиос хийсэн. Тэр нь мэдээж цаг хугацаа. Хайртай хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх, эсхүл хүн болж хүмүүжиж төлөвших, сурч боловсрох зэрэг зөндөө олон сонголтууд байсан ч бүжгээ л сайжруулна гэж их бэлдэж хичээнэ. Эргээд харахад бүжгээс өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах ухаанд суралцсан байна. 10 жилдээ зодолдож чадахгүй, ээрж гацаж ярьдаг, бүрэг дотогшоо зан чанартай хүүхэд байсан. Тэр бүгдийг хип хоп бүжиг бүжиглэснээр засаж, өөрийгөө илэрхийлж, хүмүүжиж эхэлсэн.Ерөнхийдөө би бүжгээр хүмүүжсэн. Бүжиг миний амьдралыг аварсан гэж боддог.

Хип хоп save mу life

-Гэрийнхэннь сонирхлыг тань хэр дэмждэг вэ?

Эхэндээ дэмждэг байсан. Тэгээд сургалтад хамрагдаад таван сар нуусан. Сүүлдээөдөр бүр оройтож ирээд байхаар гэрийнхэн уурлаад тэгээд яах аргагүй хэлсэн. Тухайн үед “за за” гээд л өнгөрсөн. Дараа нь бүжигт илүү татагдаад ирэх үед “Одоо наадахаа боль, наадахаараа хоол олж идэхгүй” гэх мэт үгс хэлдэг л байсан. Одоо бол эсэргүүцдэггүй. Бүжгийн багш хийгээд, тэмцээн уралдаанд амжилт үзүүлээд явж байна.

-Бүжгийн төрлөөр шоу, тэмцээд хэр их оролцож байсан бэ. Ямар амжилт гаргав?

-Мэдээж олон тэмцээнд орж амжилт үзүүлсэн. Миний хувьд өөрийгөө ялан дийлж,санасан бодсон зорилгодоо хүрнэ гэдэг том амжилт. Тайзан дээр гарч бүжиглэхийг хүсдэг байсан би “Яг түүн шиг”, “Авьяаслаг Монголчууд”, “Perfect dance”, “Ододтой бүжиглэе” зэрэг шоуны тайзан дээр арын бүжигчин хийсэн. Мөн бүжгийн багш болохыг хүсдэг байлаа. Одоо багшлаад явж байна. Монголын шилдэг бүжигчин болох хүслээ Улсын аваргын тэмцээнд “Хип хоп” бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлж биелүүлсэн. Энэ нь миний амжилт. Энэ бүх зүйл одоо болоод өнгөрсөн. Ард хоцорсон. Одоо илүү томоор сэтгэж, холыг харна. Жишээлбэл, Хип хоп стиллд хамгийн томд тооцогдох “Summer dance frover” гээд хип хоп бүжигчдийн хамгийн өндөр төвшний тэмцээнд орохыг маш их хүсдэг. Удахгүй зорилгодоо хүрнэ ээ.

-Гадаад Монголын бүжгийн урсгал хоорондоо хэр их ялгаатай вэ?

-Америкт хип хоп бүжиг хөгжих үед мэргэжлийнбүжигчнийг нь урьж бусад хүмүүст яг утгаар нь хип хоп, рэп бүжгийг заалгасан байдаг. Харин Монголд жаахан хүнд хэлбэрээр ороод ирсэн гэж хэлж болно. Рэп дуун дээр бүжиглэж байгаа бол тэр рэп бүжиг гэх мэт. Монголд суурь нь буруу тавигдсан учраас одоо байгаа хөгжил нь удаашралтай байгаа юм.

No description available.

-Монголд хип хоп бүжгийг хөгжүүлэхийн тулд ямар өөрчлөлтүүдийг хийхийг хүсдэг вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гудамжны бүжгийн соёлын талаар тусгаж өгөх хэрэгтэй. Гадаадын орнуудад өөрийгөө хөгжүүлэх өдөр, цэг, клуб зэрэг өдөр хичээлийн хувиарт нь тусгагдсан байдаг. Тухайн өдрөө сургалт тэмцээн зохиож сургуулийнхаа бүжгийн аваргыг сонгох зэрэг зүйлүүдийг хөгжүүлж болно. Мөнгудамжны бүжиг хип хоп бүжгийн нэгдсэн том академи байгуулахыг хүсдэг. Бас зарим хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр санагддаг. “Бацаануудаа дуудаад нэг бүжиглүүлээд өгөөч, ганц үнэгүй бүжиглэчихээч” гэх мэт бүдүүлэг зан авир маш их гардаг. Энэ хандлагаа өөрчилж хип хоп бүжгийг, урлаг дамаа соёл гэж харцгаая. Учир нь бүжиг бол амьдралын хэв маяг. Амьдралаас таашаал авч, аз жаргалыг мэдрэх ёстой зүйл.

No description available.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Л.Пүрэвсүрэн: Цөмийн зэвсгийг хураах хэлэлцээг эхлүүлэх шаардлагатай

Зэвсэг хураах бага хурлын энэ оны чуулга нэгдүгээр сарын 25-ны өдөр Женев хотноо эхлэв.

Тус хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татьяна Валовая чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Өдгөө үүсээд буй геополитикийн хурцадмал байдлыг намжаахад олон талт хамтын ажиллагаа болон дипломат ажиллагаа нэн чухал” болохыг онцоллоо. Түүнчлэн ЗХБХ-ын өмнө тавигдаж буй үндсэн асуудлуудыг урагшлуулахын тулд уг хурлын гишүүдийг үр бүтээлч байдлаар яриа хэлцээнд оролцохыг уриалсан юм.

Монгол Улс энэ онд ЗХБХ-ын “21-ийн бүлэг”-ийн зохицуулагчаар ажиллаж буй бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тус бүлгийг төлөөлж хэлсэн үгэндээ зэвсэг хураах болон үл дэлгэрүүлэх чиглэлд олон талт дипломат ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг тэмдэглэлээ.

Мөн зэвсэг хураах асуудлаарх олон талт хэлэлцээний цорын ганц талбар болох ЗХБХ-ын үүрэг, үйл ажиллагааг бэхжүүлэх замаар ач холбогдлыг нь хадгалахын чухлыг онцлов. Түүнчлэн ЗХБХ-ын үндсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, цөмийн зэвсгийг хураах хэлэлцээг эхлүүлэх зэргээр бодит ажлыг сэргээх шаардлагатай байгааг тэмдэглэв.

ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы дүнд зэвсэг хураах асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган хэмээх статустайгаар 1979 онд байгуулагдсан ба Зэвсэг хураах арван-үндэстний хороо (1960), арван наймын хороо (1962-1968), Зэвсэг хураах Хорооны бага хурал (1969-1978) зэрэг бусад чуулганыг залгамжлан байгуулагдсан юм.

ЗХБХ болон түүний өмнөх байгууллагууд зэвсэглэлийг хорогдуулах, зэвсэг хураах асуудлаарх гол гол гэрээ хэлэлцээрийг хэлэлцэж байгуулсан бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц, Химийн зэвсгийг хориглох тухай конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ зэргийг дурдаж болно.

Гагцхүү сүүлийн 25 жилийн хугацаанд ЗХБХ нь гишүүн улсуудын байр суурийн зөрүүтэй байдлаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширч, зарим талаар гэрээ хэлэлцээрийн төсөл хэлэлцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Боксчин Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тулаан хийхээр Москваг зорилоо

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө ОХУ-ын нийслэл Москва хотыг зорив.

Тулаан 2022 оны 2 дугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард 2 дахь тулаанаа амжилттай хийж ялснаар мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа юм.

ОУХМ Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн нийт хүн амын тоо 113.3 мянгад хүрчээ

Баян-Өлгий аймгийн нийт хүн амын тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 113273-т хүрсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,4 хувиар өссөн үзүүлэлт аж. Суурин хүн амын тоо 107692 болж 1,7 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн өнгөрсөн онд 2927 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Хүн амын ердийн цэвэр өсөлтийн коэффициент 22.6 байгаа нь 1000 хүн тутамдаа 23 хүнээр нэмэгдэж байгааг харуулж байна.

Аймгийн төв Өлгий сумд 39380 иргэн амьдарч байгаа. Хөдөө сумдаас Цэнгэл сум хамгийн олон буюу 9838 хүн амтайгаар тэргүүлж, Улаанхус 8874, Дэлүүн 7588 хүн амтайгаар удаах байруудад оржээ. Харин Буянт сумд хамгийн бага 2838 иргэн амьдарч байгаа аж.