Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлээ хойшлуулсан ч үндсэн төлөлтөө багасгах боломжтой

Цар тахлын нэг удаагийн хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой болсон. Ингэснээр зээлийн хугацаа хойшилж, хүү царцана. Харин тухайн иргэн зээлээ хойшлуулсан хугацаанд дансандаа мөнгө байршуулбал, хүү бус үндсэн төлөлтөөс хасагдах юм. Энэ нь иргэдэд ихээхэн боломж болж байна. Тухайлбал, Д.Одхүүгийн гэр бүл өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэрийнхээ болон ажлынхаа ус цахилгаан, хогны мөнгийг хуримтлуулан, орлоготойгоо нийлүүлж ипотекийн зээлийн үлдэгдэл болох 36 сая төгрөгөөс 26 орчим сая төгрөгийг төлөөд байна. Тэднийх 2015 онд 20 жилийн хугацаатай авсан 49 сая төгрөгийн ипотекийн зээлээ хугацаанаасаа 13 жилийн өмнө буюу долоон жилийн хугацаанд төлж дуусгах гэж байна. 2015 оноос хойш сар бүр 500 мянган төгрөг зээлэндээ өгдөг байсан. Гэхдээ энэ мөнгөний 270 мянган нь зээлийн хүүнд, харин 230 мянга нь үндсэн төлбөрөөс хасагддаг байжээ.

2021 оныг хүртэл 6 жилийн хугацаанд хүү, үндсэн төлбөр нийлсэн 13 сая төгрөг төлж байсан бол 2021 оноос хойш өнөөдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд 6 жилийн хугацаанд төлснөөсөө илүүг төлж, хүү бус үндсэн төлөлтөө төлж дуусгах гэж байгаа юм.

Тэд энэ боломжийг зээл ипотекийн зээл хойшлуулах хүсэлт гаргаснаараа олжээ. Энэ хүмүүстэй адил зээл хойшлуулсан зурвас хугацааг өрийн дарамтаас гарч, өрхийн эдийн засгаа босгох нэг боломж болгож байна.

Төв банкнаас мэдээлснээр 400 гаруй зээлдэгч зээлээ хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Канадын цэргийн сургагч нар Украинд 2025 он хүртэл байрлана

Канадын цэргийн сургагч нар “Unifier” ажиллагааны хүрээнд 2025 он хүртэл Украинд байрлана гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо лхагва гарагт мэдэгджээ.

“Өнөөдөр (нэгдүгээр сарын 26) би “Unifier” ажиллагааг дахин гурван жилээр сунгаж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Үүнээс гадна, Украинд байрлаж буй цэргийн тоог 200-гаас 400 болгон нэмэгдүүлэхээр болсон байна.

Канад улс Киевт зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлэхийн зэрэгцээ тагнуулын мэдээлэл солилцож, кибер халдлагатай тэмцэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно гэж Ж.Трюдо мэдэгджээ. Түүний хэлснээр, тус улсын Батлан хамгаалахын сайд Анита Ананд ойрын үед Украинд айлчилна.

Канадын эрх баригчид Украины эргэн тойронд үүссэн асуудлыг дипломат аргаар зохицуулахыг дэмжиж байгааг тэрбээр мөн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ: Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг олгохыг шаардаж байна

МҮЭХ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг бид оны өмнөхөн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн мөн шаардлага тавьсан. Харин бидний тавьсан шаардлагын хариуг Засгийн газар өчигдөр ирүүллээ. Үүнд төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг өөрийн хүсэл сонирхлоор буюу сайн дурын үндсэн дээр бусад байгууллага, хувийн хэвшилд харьяалагдан ажиллаж болно. Хэрэв ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг бууруулахгүй нэмнэ гэж хариу ирүүлсэн. Гэвч Засгийн газраас гаргасан энэ шийдвэр хөрсөн дээрээ буухгүй байна. Учир нь зарим төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин арванхоёрдугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэл буугаагүй. Харин буусан цалин нь ямар нэгэн урамшуулал, нэмэлтгүй ердөө үндсэн цалин байна. Зөвхөн үндсэн цалинг олгоод үлдсэн нэмэлт, урамшууллыг хэн авав. Энэ зөрчлийг илрүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд орохоо мэдэгдэж байна” гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ: Коронавирусийг PCR-ын шинжилгээнээс хурдан илрүүлдэг био мэдрэгч бүтээжээ

Солонгосын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн (KIST) эрдэмтэд коронавирусний хувилбаруудыг 30 минутын дотор илрүүлдэг био мэдрэгч бүтээжээ.

Эрдэмтдийн хэлж буйгаар, энэхүү био мэдрэгчийн хариу нь PCR буюу хамар залгиурын арчдаснаас вирусийн нуклейн хүчлийг (РНХ) олшруулан илрүүлэх аргатай адил алдаа мадаггүй гардаг байна.

Илрүүлэх өндөр мэдрэмжтэй, авсаархан био мэдрэгчээр “COVID-19”-ийн хувилбаруудыг илрүүлэхдээ ангиотензин хувиргагч фермент 2 (ACE2)-ыг ашигладаг аж.

Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэж буй PCR -ийн шинжилгээ нь “SARS-CoV-2” буюу “COVID-19” өвчнийг үүсгэгч вирусний генетик материалыг хайдаг молекулын шинжилгээ юм. PCR-ийн шинжилгээний хариу ихэвчлэн дор хаяж хэдэн цагийн дараа гардаг бол Өмнөд Солонгосын эрдэмтдийн био мэдрэгч нь коронавирусний хувилбаруудыг 30 минутын дотор илрүүлдэг байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгоно

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгохоор болжээ. Монголын рок попын “төмөр хатагтай” гэж нэрлэгддэг тэрбээр 14 настайгаасаа аялгуу зохиож эхэлсэн. Рок попын ертөнцөд өөрийн гэсэн 100 гаруй уран бүтээлийг бүтээж, түүний дууг дуулаагүй одод байдаггүй.

Мөн орчин цагийн залуусыг байлдан дагуулсан “Киви” хамтлагийг үүсгэн байгуулж продессерээр нь ажиллаж, үүнээс гадна дуучин олон шинэ залуу уран бүтээлчийг төрөн гаргасан. Түүний хувьд 1998 онд “68”, 1999 онд “My Love Songs” болон 2000 онд “Angel” гэсэн цомгуудаа гаргаснаас хойш удтал завсарлаж 2017 онд “Өнгө аяс”, “Удахгүй” зэрэг цомгуудаа гаргасан. 1994 онд “Намайг Ангирмаа гэдэг”, 1995 онд поп дива нартай хамтарсан “Вавилон мөрний эрэг дээр”, 2000 онд “Ах, дүү ая зохиогч”, 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хүргэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хил дээр гацсан зэсийн баяжмал, төмрийн хүдрийг экспортолж эхэллээ

Замын-Үүд боомтод гурван сар саатаад байсан Эрдэнэтийн зэсийн баяжмалыг экспортлож эхэлжээ. Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. Ингэхдээ “Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсан. Үүний дагуу өнөөдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргаж, энэ сарын 27-ны 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор гурван сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдээллээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ч.Отгочулуу: Хэрэггүй барилга барихын оронд тэтгэврийг нэмэх хэрэгтэй

Ардчилсан намын төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Эрх баригч нам амлалтаа мартаад байгаа учир бид хамтдаа сануулах нь зүйтэй. МАН анх тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмнэ гэсэн амлалт өгсөн. Гэвч тоо баримт их өөр байна. Инфляц албан ёсоор 15 хувь, албан бусаар 60-70 хувьтай байгаа. Гэтэл тэтгэвэр үүнтэй уялдаж өсөхгүй байгаа юм.

Өнгөрсөн онд 353 мянган иргэн нийт 1.8 их наяд төгрөгийн тэтгэвэр авдаг байжээ. Энэ тоо төдийлөн өсөхөөргүй харагдаж байна. Өндөр настнуудын сард авч байгаа тэтгэврийн хэмжээний худалдан авах чадвар эрс буурсан.

2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартой тэнцдэг байв. Тэгвэл өнөөдөр 150 ам.доллар болж буурсан байна. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвар нь 20 хувиар унасан. 2016 онд тэтгэврийн мөнгөөрөө 50 кг мах авдаг байсан бол одоо 30 кг мах ч авч хүрэхгүй. Зөвхөн махаар илэрхийлэхэд өндөр насны тэтгэвэр авагчдын худалдан авах чадвар 40 хувиар буурсан байна.

Тэтгэврийг нэмэх боломж бий юу гэж асуух байх. Энэ онд зургаан их наяд төгрөгөөр барилга, байгууламж барина гэсэн төсвийг баталсан. Тэтгэврийн нийт мөнгөнөөс гурав дахин их мөнгө. Олон хэрэггүй бүтээн байгуулалт байгаа. Зарим сумын төвд хоёр дахь соёлын ордонг барьж байна. Энэ нь зардал нэмэх учир хувьчлах нь зүйтэй. Үүний оронд өндөр насны тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Дундаж тэтгэвэр 380 мянга орчим төгрөг. Энэ мөнгөөр яаж амьдрах вэ бодоод үзээрэй.

Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ гэж амласан. Улсын төсөв гурав дахин, хөшөөнд очиж буй мөнгө гурваас дөрөв дахин өссөн. Харамсалтай нь тэтгэвэр 30-40 хувиар унасан байна гэдгийг сануулъя” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд 201 өрхийн 8304 толгой мал шүлхийгээр өвчилжээ

Шүлхий өвчин 15 аймгийн 90 суманд гарчээ | News.MN

Говь-Алтай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Нэгдүгээр сарын 25-ны байдлаар Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт, Жаргалан, Төгрөг, Дэлгэр суманд шүлхий өвчнөөр 8304 толгой мал оношлогдсон тухай тус аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Гоц халдварт шүлхийгээр өвчилсөн 8304 толгой малын 8073-н шинж тэмдэг нь арилсан бол 66 малыг устгалд оруулаад буй. Мөн нийт 516576 толгой малыг вакцинжуулаад байна. Малын гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг он дуустал зогсоож, аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг бүрэн зогсоосон билээ.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ

БНАСАУ-аас өнөө өглөө Япон тэнгисийн зүүн тийш харвасан хоёр пуужин богино зайн тусгалт баллистик пуужин байж магадгүй талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.

Штабуудын дарга нарын холбооноос мэдээлснээр, БНАСАУ-ын зүүн нутгийн Хамхун хотын бүсээс 08:00 цагийн орчимд хоёр пуужин харвасан байна.

“Пуужингуудыг Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан хэмээн үзэж байна” гэж Японы Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл гараагүй байна.

БНАСАУ энэ он гарсаар зургаа дахь удаагаа пуужин харваж байгаа нь энэ юм. Үүнд энэ долоо хоногийн эхээр харвасан далавчит байж магадгүй пуужингуудыг оруулсан байна.

“БНАСАУ нэгдүгээр сарын 5-17-ны хооронд баллистик пуужингуудыг дөрвөн удаа туршилтаар харвасан. Мөн мягмар гарагт далавчит пуужин бололтой хоёр пуужинг газраас харвасан” гэж БНСУ-ын цэргийн төлөөлөгч мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ 2018 оноос түр зогсоосон цөмийн болон тив алгассан баллистик пуужингийн туршилтаа эхлүүлсэн байж магадгүй гэсэн мэдэгдлийг хийсэн юм. Тодруулбал, “БНАСАУ өмнөх өдөр болсон намын хуралдаанаар АНУ-ыг сөрөн зогсохын тулд “хүчин чадавхиа илүү баталгаатай, үр дүнтэйгээр нэмэгдүүлэх бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэх” ёстой гэсэн дүгнэлтэд хүрснийг” нэгдүгээр сарын 20-нд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжилжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 2273 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 2273 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 1183 нь Улаанбаатар хотод, 1090 нь орон нутагт батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 59737 хүн байна.