Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

DNN-ЯРИЛЦЛАГА: ​Юу ч бодолгүй хийсэн бичлэг маань их хандалт авч, цааш үргэлжлүүлэх урам өгсөн


Сүүлийн үед шинэ содон, хошин бичлэгүүдээрээ олонд танигдсан “Армата студи”-ийн гишүүн “Юумар” пэйжийн админ Б.Тэмүүжинтэй ярилцлаа.

Түүний хамгийн сүүлд оруулсан бичлэг нэг хоногийн дотор 173.000 хүнд хүрч 19.000 лайк цуглуулсан юм.


-Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Тэмүүжин гэдэг. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул. Одоогоор СУИС-ийн Театр урлагийн жүжиглэх урлагийн дөрөвдүгээр курст суралцдаг.

-Багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан бэ?

-Хөгжимчин, дуучин л болно гэж боддог байлаа. Эмээгийнхээ орон дээр хөшиг татчихаад хөгжим тоглоод, дуулдаг хүүхэд байсан гэж ярьдаг юм. Төгөлдөр хуураар 13 жил хичээллэж байна.

-Яагаад влог хийх болсон талаараа сонирхуулаач. Мөн ямар сэдвийг онцолдог вэ?

-Сонирхлоороо чөлөөт цагаараа фэйсбүүк дээр богино хэмжээний бичлэгүүд хийж эхэлсэн. Өмнө нь зөндөө бичлэг хийдэг байсан ч тэр болгон хүмүүст хүрдэггүй байсан юм. Тэгээд анхны юу ч бодолгүй хийсэн бичлэг маань хандалт их авах үед цаашаа сайжруулаад явахад боломжийн санагдсан. Влогны сэдэв гэвэл хэзээ ч дуусашгүй хайр дурлалын талаар онцолдог.

“Юумар” нэрний талаар тайлбарлавал. Олон хүн сонирхдог байх?

-“Юумар” гэдэг нь мэргэжлийн жүжигчний уран чадварын талаас инээдтэй, хөгжилтэй гэсэн утгатай үг л дээ. Өмнөх фэйсбүүк нэр маань “Аааашшшшшахкуюу” байсан(инээв).

-Пэйжээ нээгээд хэдий хугацаа өнгөрч байна вэ?

-2021 оны долдугаар сарын 11-нд нээж байлаа. Одоо 8 сар болох гэж байна. Хэдхэн сарын дотор хандалт нь өссөн байхыг хараад улам их хичээж, сайжруулах ёстойгоо ойлгодог. Одоогийн байдлаар 57.537 дагагчтай.

-Анхны бичлэг нь олонд хүрэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Гоё санагдсан уу?

-Тухайн үед хөдөө найзуудтайгаа зугаалж байсан юм. Тэгээд утасны цэнэг дуусах гээд нэг найздаа тохиолдсон явдлын талаараа хошигносон байдлаар бичлэг хийгээд оруулаад орхичихсон. Орой нь хотод ирээд утсаа асаатал фэйсбүүкт их мэдэгдэл, найзын хүсэлт ирчихсэн байсан. Тэр үед маш гоё санагддаг юм билээ. Тэгээд л дараа дараагийн бичлэгтээ илүү анхаарч, сэтгэл гаргачихвал боломжтой гэж бодоод илүү хөдөлмөрлөж эхэлсэн.

-Олонд хүрсэн бичлэг нь ямар утгатай байсан бэ?

-Манай найзад тохиолдсон явдал л даа. “Манай найз охин гэрийнхэнтэйгээ Хөвсгөл рүү аяллаа гэсэн чинь өөр залуугийн стори дээр Тэрэлжид явж байна” гэдэг утгатай бичлэг.

Нэг бичлэг хэр олон хүний оролцоотойгоор хэдий хугацаанд бүтэх үү?

-Ганцаараа бичиж байх үедээ 5-10 минутыг зарцуулдаг. Хааяа шаардлагатай үед нэг хоёр хүнээр гэрэл тавиулж, утсаа бариулж туслуулдаг. Тэр үед 15-30 минут болно.

-“Юумар” пэйжид албан ёсоор хүн нэмэх бодол бий юу?

-Цаашдаа найз охины дүр бүтээх нэг эмэгтэйг албан ёсоор урьж хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь илүү хөгжиж, хүрээгээ тэлнэ.

-Бичлэгээ ямар насны хүмүүст түлхүү хүргэхийг зорьж байна вэ?

-Өсвөр насныхан их үзэж сонирхож байгаа санагддаг. Харин одоо хийж буй ажлууд маань 20-30 насныхны хүрээг хамруулахаар чиглэгдсэн.

No description available.

-Албан байгууллага, үйлчилгээний газрууд реклам, сурталчилгааны талаар холбогдох уу?

-Ер нь холбогддог. Гэхдээ миний бичлэгийг 13-17 насны хүүхдүүд үздэг учраас тэр болгон рекламны санал хүлээж авдаггүй. Харин “Армата студи” маань реклам, зар сурталчилгааны саналыг хүлээж авч хамтарч ажилладаг.

-Цаашдаа фэйсбүүк бичлэгээ үргэлжлүүлэх үү?

-Бичлэгээ үргэлжлүүлнэ. Хүрээгээ тэлж, олныг хамруулах болно. Хажуугаар нь “Армата студи”-н хамт олонтойгоо кино контентоо бас бүтээнэ. Удахгүй “Хоньтээнт” нэртэй 40 минутын богино хэмжээний контент IPTV-ээр цацагдана. Нэмж сонирхуулахад контентынхоо ОСТ-ыг нь өөрөө дуулж байгаа шүү(Инээв).

No description available.

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй дэлхийн есөн улс

Ямар улс орнуудад коронавирус бүртгэгдээгүй вэ?

2022 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар хурдацтай тархсан ч вирусийн нэг ч тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй есөн улс байна.

Судалгаагаар, 2022 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар дэлхий дээр ийм есөн улс байгаагийн хоёр нь Ази тивд, долоо нь Далайн орнуудад байгаа аж. Тодруулбал, коронавирусийн халдваргүй бүх улс бөмбөрцгийн зүүн хагаст байрлаж байна.

“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАРГҮЙ АЗИЙН ОРНУУД

Умард Солонгос хүн амын тоогоор нь авч үзвэл, коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хамгийн их хүн амтай улсад тооцогдож байна. Умард Солонгосын эрх баригчид хилээ 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр гадаадын жуулчдад хаасан. Өмнөд Солонгосын эх сурвалжуудын мэдээлснээр, “КОВИД-19”-ийн халдвар Умард Солонгост илэрсээр байгаа ч үүнийгээ нууцалж байгаа хэмээн үзэж байгаа юм.

ТУРКМЕНИСТАН

Албан ёсны мэдээллээр, Туркменистанд коронавирусийн халдвар илрээгүй аж. ДЭМБ-ын төлөөлөгчид 2020 оны долдугаар сард Туркменистан улсад арав хоногийн айлчлал хийсэн ба “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол нотлогдоогүй ч гэлээ амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Тус улсад коронавирусийн халдварын хохирогчид байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бие даасан эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэсэн ч, ахмад настнуудын нас баралтын шалтгаан нь зүрхний дутагдал, харин залуучуудын хувьд уушгины хатгалгаанаас болж эндэж байгаа гэж байгаа юм.

“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАРГҮЙ ДАЛАЙН ОРНУУД

НАУРУ бол өмнөд Микронезийн Номхон далайн баруун хэсэгт орших шүрэн арал бөгөөд 13.5 мянган хүн амтай.

2022 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар Науруд коронавирусийн халдвар болон сэжигтэй тохиолдол нэг ч бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг хэвээр байна. Тус улсад “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалт нэлээд идэвхтэй явагдаж байгаа юм. Нэгдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 7,764 хүн буюу 61.7 хувь нь вакцины эхний тунд, 7,364 хүн буюу 58.5 хувь нь хоёр дахьтунд хамрагджээ.

НИУЭ бол Номхон далайн өмнөд хэсэгт орших улс. Шинэ Зеландын вант улсын нэг хэсэг. Хоёр мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар тус улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. 2021 оны зургадугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 1,202 хүн буюу 74.2 хувь нь эхний тунд, хоёр дахь тунг 1,150 хүн буюу 71.8 хувь нь хийлгэжээ.

ТУВАЛУ бол Полинезийн Номхон далайн муж. Тус улс 11.2 мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 24-ний байдлаар тус улсад коронавирусийн халдварын талаар мэдээлэл бүртгэгдээгүй. 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 6,230 хүн буюу 56.3 хувь нь эхний тунд, 5,884 хүн нь буюу 53.2 хувь нь вакцины хоёр тунда хамрагджээ.

МАРШАЛЫН АРЛУУД нь Микронезийн Номхон далайн муж улс. Арал нь 60 мянган хүн амтай. Нэгдүгээр сарын 26-ны байдлаар тус улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй.

ВАНУАТУ бол Номхон далай дахь арлын улс. 318 мянган хүн амтай. Тус улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн долоон тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барж, зургаан хүн эдгэрсэн. Харин өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна. 2022 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд эхний тунг 109,176 хүн буюу 34.2 хувь хүн, хоёр дахь тунг 69,288 хүн буюу 21.7 хувь нь хийлгэжээ.

МИКРОНЕЗИ нь Далайн Каролин арлууд дээр байрладаг муж улс. Өнөөдрийн байдлаар тус муж улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

ТОНГА бол Полинезийн арал. 108 мянган хүн амтай. Өнөөдрийн байдлаар тус арлын улсад коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ба нэгдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 74,4 мянган хүн буюу 68.8 хувь нь эхний тунд, 64,68 мянган хүн буюу 60.1 хувь хоёр дахь тунд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2022 оны төсөвт өөрчлөлт оруулахаар боллоо

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах УИХ-ын даргын захирамж гарчээ.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган маргааш буюу Баасан гаригийн 14:00 цагаас эхлэх товтой байна.

ЗАХИРАМЖ:

Categories
мэдээ нийгэм

Д.Ган-Эрдэнэ: Цахилгаан шатны эвдрэл, гэмтлийг СӨХ хариуцна гэж хуульд заасан байдаг

В московском доме упал лифт с десятью пассажирами: Дом: Среда обитания:  Lenta.ru

Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарсан. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унаж, амиа алджээ.

Уг осолтойхолбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрээр “Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, гэрээт ААН, СӨХ-ны цахилгаан шатны засвар үйлчилгээг хийн ажилладаг. Өнөөдрийн байдлаар 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ тавьдаг. Бид зөвхөн гэрээт СӨХ-ны цахилгаан шатын засварлаж, хяналт тавьдаг. Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг ба ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан.

Нийслэлд 7000 гаруй лифт байдаг ба НМХГ, барилга хот байгуулалтын яам гээд эрх бүхий байгууллага дүгнэлт үйлдэн хяналт тавин ажилладаг. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг.

Дээрх 7000 гаруй цахилгаан шатнас ашиглалтын хугацаа дууссан нь 134 бий. НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Лифт эзэмшигч байгууллага нь СӨХ-ны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн заалт:

12.4.2 холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;

БГД-ийн ЗДТГ-аас 2021 оны 4-р сарын 07-ны өдөр ирсэн албан хүсэлтийн дагуу тус байрны хоёрдугаар орцонд ашиглагдаж буй БНХАУ-д үйлдвэрлэсэн, 12 зогсоолтой, хүн зөөврийн цахилгаан шатанд нэн яралтай эд анги, сэлбэг материалын техникийн тодорхойлолт гарган мөн сарын 16-ний өдөр хүргүүлж байжээ. Тус техникийн тодорхойлолтын дагуу цахилгаан шатыг БГД-ийн хөрөнгө оруулалтаар засварлахаар худалдан авах ажиллагааг зарлаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

АБГББХ: Ээлжит чуулганы хугацаанд 14 хуулийн төсөл батлуулжээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа, Байнгын хороодын хамтарсан хуралдаан хоёр удаа хуралдаж, давхардсан тоогоор 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай өнөөдөр мэдээлэв.

Байнгын хорооны хуралдаанаар 18 хуулийн төсөл хэлэлцсэн бөгөөд хэлэлцэх эсэхийн нэг санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн дөрвөн санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн гурван танилцуулга боловсруулжээ. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцсөн талаарх нэг санал, дүгнэлт бусад асуудлаар мөн нэг санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 47 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 14 хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд:

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Уг хуулийг баталснаар аймгийн төвөөс алслагдсан нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдэж, орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Уг хуулийг баталснаар кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах, цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулах нөхцөл бүрдсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлуулсан. Ингэснээр, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгасан юм.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн дүнгийн тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

“Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлууд хэлэлцүүлгийн шатанд байгаа болно

Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн газраас хариуцлага тооцох боломжгүй” гэв

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 86 дугаар байрны лифтэнд гарсан осолтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас: “Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байр Цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 1 дүгээр орцны 7 дугаар давхраас 1 дүгээр давхрын цахилгаан шатны хонгилд А /3 настай, эрэгтэй/ унаж бэртсэнийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэж өгсөн. Иргэн А /3 настай, эрэгтэй/ эмнэлэгт очсоны дараа нас барсан.

Одоогийн байдлаар цагдаагийн газраас ямар нэгэн хариуцлага тооцох боломжгүй бид зөвхөн хяналт шалгалтыг хийн ажиллаж байна. Эцсийн шийдвэрийг шүүх байгууллага гаргана. Мөн мэрэгжлийн байгууллагууд иргэдийн аюулгүй орчинг хангах эргүүлээд иргэд хэрэгжилтийн хяналт шаардлагыг тавих хэрэгтэй байна” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна

NEWS агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулсаар 15 жилийн ойтойгоо энэ жил золгож байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч, түүчээлэгч нь байж ирсэн бөгөөд уншигчдаа бодит, баталгаатай эх сурвалжаар хангах, уншигчдын мэдэх эрхийг хангаж ажиллаж иржээ. Мөн хэвлэл мэдээллийн салбартаа мэдээллийг уншигчдад унших, сонсох, үзэх гэсэн төрлүүдээр шинэ содон, сонирхолтой мэдээ мэдээллийг түгээсээр 15 жилийг үдэж байна.

NEWS агентлаг 15 жилийнхээ ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбартаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цахим мэдээллийн сайтуудынхаа дунд “News-15” спортын наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ. Буцаан олголтоор нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөг олгогдох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Ерөнхийлөгчийн зүгээс инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг бий болгож байгаа. Иймд Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг өчигдөр чиглэл болгосон.

Харин эх сурвалжийн хэлснээр Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Ямартай ч бар жилийн босгон дээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал шийдэгдэх хүлээлттэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог.

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна” хэмээн мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн олимпод оролцох тамирчид хувцсаа гардан авлаа

“Бээжин-2022” өвлийн олимпод цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох эрх аваад буй.

Тамирчид олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулав.

Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ. Монголын олимпын баг ирэх Даваа гарагт Бээжинг зорино.