Categories
мэдээ нийгэм

Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээг шинэчилсэн гэрээ байгууллаа

Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээг шинэчилсэн гэрээ байгууллаа

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс хоёр орны боловсролын байгууллагуудын хооронд урт хугацааны харилцааг бий болгохоор Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний шинэчилсэн гэрээнд энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан нар оролцов. Шинэчилсэн гэрээгээр хөтөлбөрт оролцогчдод өмнө нь тавьж байсан барьцааны шаардлагыг албан ёсоор цуцалж, тэтгэлэгт хамрагдах боломжийг эдийн засгийн байдлаас үл хамааран бүх монгол залууст нээлттэй болгож байна.

“Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны 35 жилийн дипломат харилцааны үндсэн суурь нь байж ирсэн бөгөөд өнөөдрийн арга хэмжээ энэхүү өдрийг тэмдэглэх төгс ёслол болж байна” хэмээн Элчин сайд Клечески хэллээ.

Фулбрайтын хөтөлбөр Монголд 28 жилийн өмнө эхэлсэн бөгөөд Монголын анхны Фулбрайтын зочин-судлаач 1994 онд, анхны оюутан 1995 онд АНУ руу явж байжээ. Түүнээс хойш АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр нийт 400 гаруй хоёр талын солилцоог Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд байна.

Хамтарсан Фулбрайтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр 2009 оноос эхэлж, 2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр 100 гаруй монгол оюутан боловсрол, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг мэргэжлээр магистерийн зэрэг эзэмшжээ.

“Энэхүү 100 гаруй залуучууд өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй, тухайн салбар бүрдээ манлайлагч болсон гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан ёслолын үеэр хэлэв.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам нь жил бүр нийт 2 сая гаруй ам. долларын санхүүжилттэй 120 гаруй хоёр талын, бүрэн тэтгэлэгт солилцоог хэрэгжүүлж байна.

АНУ-ын Засгийн газрын боловсролын солилцооны тэргүүлэх хөтөлбөр Фулбрайт нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг олон улсын боловсрол, соёлын солилцооны боломжийг санал болгодог хөтөлбөр юм. Фулбрайт хөтөлбөр нь ээдрээтэй, үргэлжид хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд хүмүүсийг хооронд нь холбож байх зорилготой. Дэлхийн Фулбрайтуудын сүлжээ нь АНУ болон хамтрагч улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, мэдлэг мэдээллийг түгээж, дэлхийн өнцөг булан бүрд амьдрах нөхцөлийг сайжруулсаар байна.

АНУ болон Монгол Улс нь энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих үүднээс хоёр орны хүмүүс хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажилласаар ирсэн.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 14:00 цагт хуралдана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргажээ.

Ээлжит бус чуулганаар:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан маргааш буюу баасан гарагийн 14.00 цагаас эхэлнэ.

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан намрын чуулган завсарлуут гишүүд хөдөө гадаа яваад эзгүй байгаа билээ. Ээлжит бус чуулган яаралтай зарласантай холбогдуулан гишүүдийг дуудаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 52 хувьцаат компанийн ₮513.5 саяын 1.4 сая ширхэг хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн зах зээл хамгийн өсөлттэй байна

Өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 513,596,733.29 төгрөгийн үнийн дүн бүхий 1,481,331 ширхэг хувьцаа арилжигдсэн байна.

Ингэхдээ 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ.

Үүнээс “Жидакс” ХК (SOH +15.00%), “Хот девелопмент” ХК (SDT +14.99%) болон “Бөөний худалдаа ” ХК (BHL +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хархорин” ХК (HHN -13.04%), “Ариг гал” ХК (EER -9.36%) болон “Талх чихэр” ХК (TCK -9.21%) хувьцаа хамгийн их уналттай гарсан байна.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 25,748 ширхэг нэгж эрхийг 9,726,265 төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 195 ширхэг үнэт цаасыг 19,498,050 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.99 хувиар буурч 41,324.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд төгрөг болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Улс хооронд тээвэрлэх бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж байхыг анхаарууллаа

Ачаа тээвэр, карго үйлчилгээ үзүүлэгч байгууллага тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж, баримт бичгийн бүрдлийг хангахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Мөн хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээс зайлсхийх, бараа бүтээгдэхүүн илгээж буй иргэд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, хориотой эд зүйлс илгээж хууль, журам зөрчихгүй байхыг анхааруулсан байна. Учир нь улс хооронд тээвэрлэж, илгээж буй ачаа бараанаас гарал үүсэл нь тодорхойгүй, гаалийн бүрдүүлэлтгүй хүнсний бүтээгдэхүүн, амьтны гаралтай хориотой бараа бүтээгдэхүүн илэрч дотоодын болон гадаад улсын хууль тогтоомжийг зөрчих тохиолдол гарч байгаа аж.

Гарал үүсэл нь тодорхойгүй, гаалийн бүрдүүлэлтгүй ачаа, бараа тээвэрлэх, илгээх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд ачаа тээврийн үйлчилгээнд хориг тавих, торгууль ногдуулах, иргэд эд зүйлс, хөрөнгө мөнгөөр хохирох эрсдэлтэйг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Буяндалай Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна. Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нарын удирдлагад 15 боксчин оролцож буй. Тэгвэл Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Баярхүүгийн Буяндалай хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан Фулбрайт хөтөлбөрийн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурлаа

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс нь монголын оюутан залууст чанартай боловсрол эзэмших боломж олгон хоёр орны боловсролын байгууллагуудын хооронд урт хугацааны харилцааг бий болгох хамтын үүрэг хүлээж буйгаа бататган хамтарсан Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний шинэчилсэн гэрээнд энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа.

Шинэчилсэн гэрээ нь хөтөлбөрт оролцогчдод өмнө нь тавьж байсан барьцааны шаардлагыг албан ёсоор цуцалж байгаа бөгөөд энэ нь тэтгэлэгт хамрагдах боломжийг эдийн засгийн байдлаас үл хамааран бүх монгол залууст нээлттэй болгож байгаа юм.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан нар байлцав.

“Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь энэхүү 35 жилийн дипломат харилцааны үндсэн суурь нь байж ирсэн бөгөөд өнөөдрийн арга хэмжээ нь энэхүү өдрийг тэмдэглэх төгс ёслол болж байна” хэмээн Элчин сайд Клечески хэллээ.

Фулбрайтын хөтөлбөр Монголд 28 жилийн өмнө эхэлсэн бөгөөд Монголын анхны Фулбрайтын зочин-судлаач 1994 онд, анхны оюутан 1995 онд АНУ руу явж байжээ. Түүнээс хойш АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр нийт 400 гаруй хоёр талын солилцоог Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд байна.

Хамтарсан Фулбрайтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр 2009 оноос эхэлж, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр 100 гаруй монгол оюутан боловсрол, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг мэргэжлээр магистерийн зэрэг эзэмшээд байна.

“Энэхүү 100 гаруй залуучууд өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй, тухайн салбар бүрдээ манлайлагч болсон гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан ёслолын үеэр хэлэв.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам нь жил бүр нийт 2 сая гаруй ам. долларын санхүүжилттэй 120 гаруй хоёр талын, бүрэн тэтгэлэгт солилцоог хэрэгжүүлж байна.

АНУ-ын Засгийн газрын боловсролын солилцооны тэргүүлэх хөтөлбөр Фулбрайт нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг ба олон улсын боловсрол, соёлын солилцооны хосгүй боломжийг санал болгодог хөтөлбөр юм. Фулбрайт хөтөлбөр нь ээдрээтэй, үргэлжид хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд хүмүүсийг хооронд нь холбож байх зорилготой. Дэлхийн Фулбрайтуудын сүлжээ нь АНУ болон хамтрагч улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, мэдлэг мэдээллийг түгээж, дэлхийн өнцөг булан бүрд амьдрах нөхцөлийг сайжруулсаар байна.

АНУ болон Монгол Улс нь энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих үүднээс хоёр орны хүмүүс хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажилласаар ирсэн.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны зээлдэгчдийг шалгуулахыг үүрэгдэв

Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийнэ | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас авсан 26 зээлдэгчийн нэр хэвлэлээр ил болсон. Иймээс дээрх зээлээ төлөөгүй компанийг АТГ-т шалгуулах үүргийг өгсөн байна.

Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн билээ.

Тус банкны зарласан чанаргүй 26 зээлдэгчийн нэрсийг хүргэе. Тус банкнаас өмнө нь тэднийг зээлээ цаг тухайд нь төлөхийг сануулж, хэвлэлийн бага хурал хийж байсан юм. Монгол Улсын Хөгжлийн банкийг “дампууруулсан” 26 компани дотор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас авхуулаад, улстөрчдийн халаасны компаниуд ч бий. Улмаар Хөгжлийн банкнаас “Улстөрчдийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Зориуд бусаар зээл авч, ажил хийх ёстой аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан” гэж тодотгож байв.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмнэ

60, 70 оныхон хангалттай тэтгэвэр авч чадах уу? | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Тэгвэл Засгийн газар, Сангийн яам энэ асуудлаар судалж, тодорхой шийдвэр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, Сар шинийн өмнө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргах юм байна.

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэл инфляцийн өсөлт нь бага орлоготой иргэдэд дарамт учруулж байгаа бөгөөд ялангуяа зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрээрээ амьдардаг иргэдэд эдийн засгийн хүндрэл хүндээр тусч байгаа учраас ийн шийдвэр гаргах судалгааг Сангийн яам хийж байгаа юм байна.

Ингэхдээ Засгийн газар төсөвт тодотгол хийхгүйгээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр судалж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 134 цахилгаан шат шаардлага хангахгүй болжээ


Хотжихуй №01: Цахилгаан шатыг хэрхэн ашиглах вэ? | by Buyandelger  Dagvasumberel | Buyad | Medium

Нийслэлийн хэмжээнд аж ахуй нэгж, орон сууцны зориулалтын 7000 гаруй цахилгаан шат байдгаас ашиглалтын хугацаа дууссан 134 цахилгаан шат бий хэмээн “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээллээ.

Харин НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэжээ.

Аливаа орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцахаар хуульд заасан байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од ‘’Холимог тулааны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн’’-нд оролцож амжилт гаргасан ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа.

Тус клубын үүсгэн байгуулагч, байлданы самбо төрөлд дэлхийн 7 удаагийн хошой аварга МУГТ Б.Дамланпүрэвийг МЗХ-ны ойн медаль хүндэт тэмдгээр шагнаж, дасгалжуулагч багш Олон улсын хэмжээний мастер Л.Батбаярыг МЗХ-ны ”Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдэгээр, залуу тамирчин Б.Агарзандан, Л.Балдан-Очир, О.Ганзориг нарыг тэргүүний залуу алтан медалиар, С.Гэрсэнс, Н.Хишигбаяр, Н.Батцэнгэл нарыг Хөдөлмөрийн алдар медалиар, А.Тэмүүлэн, Б.Хүрэлболд, П.Содномдорж, Г.Өлзийбат, Б.Тэнгис нарыг ”Тамирчны алдар” цол тэмдэгээр тус тус шагналаа. Спортын хүнд төрлөөр хичээллэж өөрийн хүч хөдөлмөрөө бүрэн дайчилж үлгэр дуурайлал үзүүлдэг тамирчид, багш дасгалжуулагчдадаа амжилтийн дээдийг хүсэн ерөөе.