Categories
мэдээ цаг-үе

12 хуудас гэрээслэл бичиж үлдээгээд амиа егүүтгэжээ

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Содон” хороололд оршин суух эмэгтэй ариун цэврийн өрөөндөө хоолойгоо боомилж нас баржээ.

Тодруулбал, 32 настай У нь гэрээслэл бүхий тэмдэглэл бичиж үлдээгээд, дулааны шугамаас хоолойгоо боомилж нас барсан байна. Хэрэг болсон газраас 12 хуудас гэрээслэл бүхий дэвтэр олдсон аж. Хэргийг өдгөө харъяаллын дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Оюунцэцэг: Үндэслэлгүй хөрөнгөжсөн субьектээ тодорхойлоход алдаа гардгаас үүдэж ял оноож чадахгүй байна

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн талаар хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг хуульд хэрхэн авч үзэж байна вэ?

-Манай улсын хувьд энэ гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол…” гэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзэхэд уг гэмт хэргийн субьект нь зөвхөн нийтийн албан тушаалтан юм.

Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-4.1.9-д тус тус заасан этгээдүүдийг хамааруулан үзнэ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгө нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эзэмшил, ашиглалд бус өмчлөлд байсан нь тогтоогдсон бөгөөд өмчлөгч нь нийтийн албан тушаалтан байх хуулийн шаардлага нь уг гэмт хэргийн субьектийг тодорхойлохоос гадна зөвхөн түүний үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан хууль ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн ойлголт, агуулгад нийцэх ёстой байдаг.

Харин нийтийн албан тушаалтан өөрийн гэмт үйлдэлдээ төрөл садан, найз нөхөд болон бусад хүнийг ашигласан тохиолдол нь түүний гэмт хэрэг үйлдэх, түүнийгээ нуун далдлах арга тул нийтийн албан тушаалтны гэмт үйлдлийн хариуцлагыг бусад хүмүүст халдаан хэрэглэж болохгүй юм.

-Орлогоосоо давсан хөрөнгөтэй, зарлагатай төрийн албан хаагчид, дарга нарын тухай баримт мэдээллүүд гардаг. Яагаад тэд хариуцлага хүлээхгүй байна вэ?

-Нийгэмд энэ талаар ихээхэн яригддаг боловч энэ мөн л хууль эрх зүйн орчноосоо шалтгаалж байгаа юм. Учир нь манай улс зах зээлийн чөлөөт эдийн засагтай улс. Энэ утгаараа иргэн хүн хэдий хэмжээний орлого олж байгааг төрөөс зохицуулах болон хөрөнгө орлого олох нөхцөлийг хязгаарлах боломжгүй. Ярьж байгаа сэдвийн хүрээнд бол эрүүгийн хуульд энэ гэмт хэрэгт шалгагдах субьектийг тодорхой зааж өгсөн байна.

Нийтийн албан тушаалтны хууль бус орлогын цаана буй үйлдэл, эс үйлдэхүйг нотолж чадахгүй боловч хууль бус орлого олох гэмт явдлыг таслан зогсоох эрүүгийн эрх зүйн энэхүү хэм хэмжээ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тусгагдсан бөгөөд манай улс 2005 онд уг гэрээнд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлд анх хуульчлан тодорхойлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлээр үргэлжлүүлэн эрүүжүүлсэн.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн боловч түүний хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан бол энэ талаараа үндэслэл бүхий тайлбараа нийтийн албан тушаалтан өөрөө гаргах үүрэгтэй.

-Шалгаад хариуцлага хүлээлгэсэн тохиолдол ховор юм биш үү. Энэ асуудал хуулиндаа байна уу?

-Энэ гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдал цөөхөн байгаа. Энэ талд дээр нарийн дүгнэлт хэлэх боломжгүй юм. Жишээ нь, өмгөөлөгч бидний хувьд ихэвчлэн яллагдаг, шүүгдэгч талын эрх ашгийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ордог тул илүү хүний эрх, мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим талаас нь тайлбарладаг юм.

Нэгэнт манай улс дээр ярьснаар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тохиолдлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэчихсэн. Манайх дотоодын хуульдаа ч бас энэ тухай хуульчилчихсан. Харин тухайн хүний хамаарал бүхий хүмүүс эд хөрөнгө, өмчлөх эрхтэй.

Энэ эрхэд нь хууль бусаар халдаж, нийтийн албан тушаалтны хувийн байдалд хамаатуулан ойлгож болохгүй гэж үзэж байна.

Энэ нь Олон улсын хүний эрхийн зарчмууд, шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх гэсэнд нийцэх нь чухал юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар нийтийн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй. Гол нь субьектээ зөв тогтоож, үйл баримтандаа эрх зүйн зөв дүгнэлт хийх нь чухал байх.

Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа цөөн тохиолдол нь мөрдөн байцаалтад буцах, цагаатгах тогтоол гарсан байгаагаас харахад тухайн хэргийг бүрэн эргэлзээгүйгээр нотолж тогтоож чадаагүй, тухайн гэмт хэргийн субьектийг зөв тодорхойлж чадахгүй байгаа юм болов уу гэж үзэхээр байна.

Тиймээс хуулийн талаас боловсронгуй болгох асуудлыг цагдаа, прокурорын байгууллага энэ тал дээр байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу.

-Улсын бүртгэлээр нэг иргэн хувьдаа 60 орчим орон сууц эзэмшиж байгаа мэдээлэл нийгэмд ихээхэн анхаарал татаж байсан. Тухайлбал, ийм тохиолдлын цаана үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах боломж байдаг уу?

-Авлигын эсрэг хуулиараа нийтийн албан тушаалтан жил бүр өөрийн хөрөнгө орлогыг мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу мэдүүлсэн хөрөнгө орлогод Авлигатай тэмцэх газраас дотоод хяналт шалгалтыг явуулж байгаа. Энэ шалгалтаар дээрх гэмт хэрэг илэрдэг гэж хэлж болох юм.

Өөр байдлаар иргэний хөрөнгө орлогыг энэ зүйл заалтаар шалгах боломжгүй юм. Харин иргэн олох ёсгүй орлого олсон бол Иргэний хуульд заасан үндэслэлээр тогтоолгож болдог.

Categories
мэдээ цаг-үе

Дулааны шугамын гэмтлийг засаж халаалтаа тавихаар ажиллаж байна

Дулааны шугамын засварын ажил үргэлжилж байна

Өчигдөр Баянзүрх дүүрэгт Кино үйлдвэр орчмын дулааны шугамд гэмтэл гарсны улмаас айл өрхүүдийн халаалт, хэрэглээний усгүй болсон талаар мэдээлсэн.

Эрчим хүчний яамнаас өнөөдөр өглөө засвар хийж дууссан эсэхийг тодруулахад “Дулааны шугамын гэмтлийг шөнөдөө ажиллаад арилгасан. Халаалтаа хэвийн шахахаар ажиллаж байна. Удахгүй Улаанбаатар дулааны шугам сүлжээ компаниас мэдээлэл хийнэ” гэлээ.

НЗДТГ-аас урд шөнө 00 цагийн орчимд “Амгалан дулааны станцад цахилгаан тасарснаас сүлжээний насос зогссон. Үүнээс шалтгаалан ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөн. Одоогоор 2 газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн. УБДС ХК-ийн 2 бригад гэмтэл устгах ажлыг хийж байна.

Амгалан дулааны станцад ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг, УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчин сая орлоо. УДДТ-ийн усыг бүрэн буулгасан. Бусад нь залгагдахад бэлэн. ОСНААУГ болон хувийн ОСК-иуд бэлэн байдалд байна. Нэмж гол шугаманд гэмтэл илрэхгүй бол ойролцоогоор 3 орчим цагийн дараа сүлжээг дүүргээд залгах болов уу. Хэрэглэгчдийн халаалт өглөө. гэхэд л бүрэн сэргэнэ. Салаа шугаманд илэрвэл таслаад бусад хэрэглэгчдийг залгаад явчихна” гэж мэдээлсэн.

03.50 цагт: “Гагнуур дуусч Кино үйлдвэрийн салааг залгаж эхэллээ. Сүлжээний залгалтын ажил эхэлж байна. Сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэнэ. 5 цагийн орчимд бүрэн ачааллаа авна” гэв.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин могой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 28, Сугар гариг. Билгийн тооллын 26, эрхтний тэнгэрт одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8:25 цагт мандан, 17:45 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Их нууруудын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 34-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Үйлдвэр, уурхайгүй бол үүднээс дээш гарахгүй юм байна л даа​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ерөнхий сайд асан Д.Содном “Шинээр
байгуулагдаж байгаа Эдийн засаг,
хөгжлийн яамны сайдыг УИХ-ын
гишүүдээс томилж болохгүй” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Хөгжлийн
банкны
чанаргүй
зээлдэгчид ба
дампуурлын
сураг” гэв.

УИХ-ын гишүүн, МАНын орон тооны бус нарийн бичгийн дарга,
НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл “Олон жил
алдаатай явж ирсэн тэтгэврийн
зөрүүг зөв шийдвэрлэх цаг
болсон” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үйлдвэр, уурхайгүй бол үүднээс
дээш гарахгүй юм байна л даа” хэмээн өгүүллээ.

Төвөд судлаач Г.Ням-Очир “Бууз, банш хазахын
тоолонгоор олуулаа хүчирхэг
болно гэсэн бэлгэдэлтэй” гэлээ.

Иргэн Н.Жамьян “Хүү лифт налаад л
шүүрэхийн завдалгүй хонгил руу
уначихсан” гэснийг “Баримт, үйл явдал”-ын нүүрээс уншаарай.

Улсын аварга саальчин Д.Алдарцэцэг “Сааль арвин байж, цагаан
идээ маань бусдын сэтгэлд хүрэх л сайхан байдаг” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад хүйтний эрч чангарна

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 27-ны 20.00 цагаас 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. Тус аймгийн нутгаар 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур Хараа, Ерөө, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгаас Улсын аваргууд тодорлоо

Сар шинийн босгон дээр улсын аварга малчид, тариаланчдаа тодруулдаг уламжлалтай. Энэ жил Төв аймгаас 15 Улсын аварга тодорлоо. Улсын хошой аварга малчин өрхөөр Эрдэнэ сумын малчин Т.Мэндсайхан, Улсын аварга малчин өрхөөр Эрдэнэсант сумын Ж.Ёндон, Баянцагаан сумын П.Баньд, Баянжаргалан сумын Т.Дашдаваа, Алтанбулаг сумын Ү.Даваадорж, Баян-Өнжүүл сумын Ц.Бат-Очир нар тодорчээ.

Улсын аварга тариаланч хамт олноор Цээл сумын “Цээлийн хур” ХХК, Угтаалцайдам сумын “Жаврай үр” ХХК, Эрдэнэсант сумын “Хөнөг нуур” ХХК шалгарсан байна. Улсын аварга тариаланчаар Баянцогт сумын тариаланч Д.Гомбосүрэн, Цээл сумын тариаланч Э.Ганбаатар, Угтаалцайдам сумын тариаланч С.Энхболд, Улсын аварга фермерээр Борнуур сумын Б.Энхбаяр, Борнуур сумын Ч.Жамбалдаш, Эрдэнэ сумын “Шим агро” фермер тус тус шалгарлаа.
Categories
мэдээ нийгэм

Өргөгч цамхаг бүхий тусгай чиг үүргийн хоёр автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тусгай чиг үүргийн хоёр автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлэх камер, авто замын хяналтын камерын засвар, арчлалт хийхэд зориулсан хүн өргөгч цамхагтай тусгай зориулалтын автомашин юм.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буй 400 гаруй гадна төхөөрөмж болон 130 км шилэн кабелийг хариуцан ажилладаг байна. Улмаар жилд 1000 гаруй дуудлага мэдээллийн дагуу дээрх төхөөрөмж, кабелийн арчлалтыг хийдэг аж. Харин 2010 оноос хойш тусгай чиг үүргийн нэг автомашинаар дуудлага мэдээллийн дагуу ажиллаж ирсэн байна. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын Захиргаа, Хөдөлгөөн зохицуулалт хариуцсан Орлогч дарга Л.Батцоож энэ үеэр “Өнөөдрөөс эхлэн засвар үйлчилгээний гүйцэтгэлийн хурд хоёр дахин нэмэгдэж байна. Улмаар энэ хэмжээгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн галт тэрэгний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Орон нутгийн галт тэрэгний хуваарь өөрчлөлт орлоо | News.MN

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Тус компанийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсож, үүрэг өгөв.

2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил дуусаж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, анхны тээвэрлэлтийг гүйцэтгэх бэлтгэлийг эхлүүлжээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “ЗТХЯ-наас техникийн комисс томилогдон Зүүнбаян талаас 280 километр замд шалгалт хийж, Улаанбаатар талаас төмөр зам хэмжигч галт тэрэг явуулж үзсэн. Комиссоос замын чанар сайн, балласт багатай байна гэсэн үнэлгээг гаргасан. УБТЗ-ийн ажилчид хоёрдугаар сарын 10-наас Цогтцэций буюу Тавантолгой чиглэлийн өртөөн дээр хоёр сум угсрах, өртөөний замуудыг хайргаар чигжих ажил хийгдсэнээр гуравдугаар сарын 15-наас галт тэрэгний хөдөлгөөн, төмөр замаа нээхэд бэлэн болно.

Үндсэндээ 2019 оны хавар эхэлсэн 416 километр төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, галт тэрэг явах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр зам эвдээд байна гэх шүүмжлэл дагуулдаг “Тавантолгой түлш” ХК-ийн мидлингийн тээвэрлэлт хамгийн түрүүнд хийгдэнэ. Мөн Цогтцэций-Чойр чиглэлийн авто замын нүүрс тээвэр Тавантолгойгоос Зүүнбаян, Сайншанд, Замын-Үүд чиглэлд төмөр замаар явна. Цаашид 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу нүүрсний гарц нэмэгдэх юм” гэв.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан “Манай компанийн ерөнхий захиалагчаар ажилласан Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замын ажил дуусаж байна. Монгол инженерүүд, монголчууд нэгдэж энэхүү томоохон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэлээ. Галт тэрэгний хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Бэлтгэл ажил хангагдсан” гэлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгажээ.