Түүхийн шинжлэх ухааны доктор Б. Гүнчинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ШУА-ийн Археологийн хүрээлэнд “Чулуун зэвсгийн судалгааны салбар”-ын эрхлэгчээр ажилладаг.
-“Монгол орон бол хүн төрөлхтний өлгий нутаг” гэж манайхан ярих дуртай. Харин та бүхний судалгаагаар тийм биш гэдгийг нь тогтоосон гэсэн. Яагаад ийм дүгнэлт хийсэн бэ?
-Энэ онолыг анх АНУ-ын Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн захирал Х.Осборн гаргасан бөгөөд Р.Ч.Эндрюс хөгжүүлэн, 1926 онд туурвисан “Эртний хүний мөрөөр” бүтээлдээ “Бид зөвхөн эртний эгэл биетийн өлгий рүү ч нэвтэрсэн юм биш, энэхүү экспедицийг дуусахаас өмнө Төв Ази бол эртний хүний өлгий нутаг мөн болохыг батална гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн бичсэнээс хойш бараг 100 жил өнгөрчээ. Харамсалтай нь үүнийг батлах боломж өнөөг хүртэл олдоогүй юм. Үүний учир нь саяхныг хүртэл нэн эртний хүний ямарваа нэгэн яс олдоогүй байсантай холбоотой. Хүн төрөлхтний өлгий нутгийн талаар дэлхийн олон судлаачид янз бүрийн үзэл бодолтой байдаг л даа. Хуучин чулуун зэвсгийн үеийг судалдаг судлаачдын барьж байгаа гол үндэслэл бол ухаант хүн Африк тивд үүсээд, гурван замаар салбарлаж гарчээ. Энэ үйл явц ойролцоогоор 1.8 сая жилийн тэртээгээс эхэлсэн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Ингэж явахдаа тэд Бага Азиар дамжаад, одоогийн Израилийн нутагт буй Левантаас нэг хэсэг нь Европын нутагт орж, Гималайн нуруугаар дамжиж, Сибирь рүү нэвтэрсэн байна гэж үзсэн. Бидний олж мэдсэнээр Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн хугацаа 750 мянган жил, 800 мянган жил, сая жил гэж үздэг. Сүүлийн хоёр он цаг харьцуулсан судалгааны үр дүнд тогтоогдсон. 750 мянган жил нь лабораторийн баталгаатай хугацаагаар Цагаан агуйд амьдарч байсан хүний он цаг гэж гарсан. Харин өнөөгийн Монголын нутгаас бидэнд олдоод байгаа эртний ухаант хүнтэй холбоо бүхий олдвор бол Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Салхитын алтны уурхайг ухаж байх үед гарч ирсэн хүний толгойн хөмсөгний хэсэгтэй дагзны дээд болон ар хэсгийн яс юм. Энэ толгойн яс 34 950-33 900 жилийн тэртээд холбогдох эртний ухаант хүний яс юм.
-Тэгэхээр эртний хүмүүс тив алгасч нүүдэллэх тээврийн хэрэгсэлтэй байсан юм уу?
-Хөлийн хурдаар л нүүдэллэнэ шүү дээ. Энэ нүүдэл үндсэндээ 800 мянга орчим жилийг замдаа зарцуулан Монголд ойролцоогоор сая жилийн тэртээ орж ирсэн гэж үздэг. Алтайн нуруугаар дамжиж, Монголд орж ирсэн байдаг. Алтайн нурууны хойд биеэр орж ирсэн нэг зам бий. Нөгөө зам нь Алтайн нурууны урд биеэр орж ирсэн байдаг. Гималайн нуруунаас салаад хоёр замаар орж ирсэн ул мөр ажиглагдаж байна л даа. Энэ дүгнэлтэд ганцаараа ч хүрсэн юм биш. Нэлээд олон судалгааг харьцуулж дүгнэсний эцэст Монгол нутаг бол эртний хүн төрөлхтний өлгий голомт нутаг гэдэг худлаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Гэхдээ зарим судлаачид ухаант хүн Ази, Африкт энд тэнд зэрэг үүссэн юм байна гэдэг.
– Зарим судлаачдын ийм дүгнэлт байдаг л даа. Африкт эхлээд үүсээд, тэндээсээ гарсан гэж миний ярьж байгаа онол. Зарим нь болохоор өөр өөр газруудад үүсчихээд, сая жилийн тэртээд Африк руу очоод, тэндээсээ буцаад салцгаасан ч гэдэг. Анх ОХУ-ын Уулын Алтайн Денисовын агуйгаас олдсон эртний хүний генитэй ижил ген бүхий хүний ясны хэсэг Түвдийн тэгш өндөрлөгөөс олдоод байгаа зэрэг нь нэгдүгээр үзэл үнэн болох нь батлагдаад байгаа юм.
Тал талаас нэг газар очоод буцаад сална гэж байхгүй шүү дээ. Харин Африкт бол гурав, дөрвөн голомт байсан юм билээ. Би эх газраар дайрч ирсэн хэсгийг нь ярилаа шүү дээ. Зарим хэсэг нь урагшаа салаад, Австралиар дамжаад сая жилийн тэртээд Африк руу очоод, тэндээсээ буцаад салцгаасан ч гэдэг. Анх ОХУ-ын Уулын Алтайн Денисовын агуйгаас олдсон эртний хүний генитэй ижил ген бүхий хүний ясны хэсэг Түвдийн тэгш өндөрлөгөөс олдоод байгаа зэрэг нь нэгдүгээр үзэл үнэн болох нь батлагдаад байгаа юм.
Тал талаас нэг газар очоод буцаад сална гэж байхгүй шүү дээ. Харин Африкт бол гурав, дөрвөн голомт байсан юм билээ. Би эх газраар дайрч ирсэн хэсгийг нь ярилаа шүү дээ. Зарим хэсэг нь урагшаа салаад, Австралиар дамжаад хэлэх юм байхгүй. Яагаад гэвэл дагзны яс нь л олдсон. Тэндээс хүйсийг нь тодорхойлж чадсан. Ямар ДНХ-гийн гинжин урвалтайг нь тогтоосон. Энэ нь Төв Ази болон Сибирийн эртний хүн судлалын салбарт дараалсан үе байж. Монголоор дамжаад, гарчээ гэсэн дүгнэлт гаргасан шүү дээ.
-Дагзны яснаас өөр юм олдоогүй юу?
– Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт Салхитын алтны уурхай гэж байдаг. Алтны уурхайн карьер руу нинжа нар дайрч орсон байдаг. Тэдний ул мөрөөр гарч ирсэн.
Нөгөөдүүл нь хамаа намаагүй ухсан юм билээ. Тэр үеэр нь гарч ирсэн. Анх олсон гээд байгаа нөхөр “Би эндээс олсон” гээд зааж өгсөн. Хоёр, гурав дахиж Монгол, Франц болон Монгол, Оросын багийн бүрэлдэхүүнтэй очиж, нэлээд удаан ухаж малтаж үзсэн л дээ. Толгойн яс чулуужин хадгалагдаж үлдсэн хөрсийг олсон. Харамсалтай нь юу ч олдоогүй.
-Эртний хүмүүс удаан хугацаагаар амьдарч байсан Цагаан агуйн зургийг интернэтээс харсан. Чулуун шат хүртэл харагдсан. Эндээс чулуун зэвсгийн дурсгал хэдэн мянгаараа олдсон гэдэг билүү?
-Нутгийн ард иргэд эрт дээр үеэс энэ агуйг мэддэг байсан л даа. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт сумын төвөөсөө зүүн хойшоо 45 орчим км газарт байдаг агуй. Агуйг анх манай археологич, академич Д. Дорж гуай 1972 онд үзсэн юм билээ. Дараа нь 1985 онд Монгол-Зөвлөлтийн Түүх-Соёлын Хамтарсан Экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан хайж олоод очиж үзсэн байдаг. 1987-1989 онуудад экспедицийнхэн уг агуйд малтлага судалгаа хийсэн юм. Тодорхой нэг хэсэгт ажилласан л даа. 1990-ээд онд манайд болон ОХУ-д үүссэн нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан энэ ажил зогссон. 1993 онд АНУ-ын Аризонагийн их сургуулийн профессор Ж.Олсен Монголд ажиллах хүсэлт гаргасны дагуу академич Д.Цэвээндорж, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич А.П.Деревянко нарын зүгээс дэмжлэг аван гурван улсын хамтарсан “Монголын чулуун зэвсгийн үе” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлсэн юм. 1995-2000 онд Цагаан агуйд гурван хэсэг газарт малтлага судалгаа хийсэн. Гэхдээ агуйгаа бүтэн малтаагүй, таллаж малтсан. Дараа дараагийн шинжлэх ухааны шинэ ололт амжилт гаргах судлаачдад үлдээсэн. Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн хугацаа 1985 оны үед 500 мянган жилийн өмнө гэж тооцогдож байсан. Бид он цаг тогтоох нарийвчилсан судалгааны үр дүнд 750 мянган жилийн өмнө энэ агуйд хүн амьдарч байсныг тогтоосон. Бид агуйд хийсэн тухайн үеийн малтлагаа бүрэн
булаад орхисон. Чулуун шат энэ тэрийг сүүлд нутгийнхан хийсэн юм билээ. Дотор нь бас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үзүүлэн маягаар хийсэн байгаа. Гэхдээ агуйн боржин чулуун хадтай гялтганадаг хэсэг, эртний хүмүүсийн хадан дээр зурсан зосон зураг байсан. Тэр бүгдийг арилгасан байсан. 2019 онд манай болон Орос, Америкийн судлаачдын хамтарсан баг агуйн он цагийн судалгааг тогтоох судалгааг дахин шинэчлэхээр санхүүжилт олж авсан. Энэ судалгааны ажлын үр дүнд 2019 онд хайгуул маягтай очиж үзсэн. 2020 онд ковидоос шалтгаалаад ажиллаагүй. Энэ жил судлаачдаа Казахстаны нислэгээр дамжуулж авчирсан. Манай судлаачид наймдугаар сарын сүүлчээс аравдугаар сар хүртэл малтлага судалгааны ажил хийсэн. Дахиад гурав, дөрвөн жилийн хугацаанд малтлага судалгаа хийж байж энэ ажил дуусах юм. Энэ жилийн хувьд гол ололт бол хоёр хэсэг газар цоолсон ясан эдлэл, зөөлөн төрлийн чулуугаар хийсэн зүү олдсон. Энэ бол гайхамшигтай олдвор. Урьд өмнө Цагаан агуйд хийгдсэн малтлага судалгааны үеэр бид малын болон амьтны ясанд анхаардаггүй байсан. Чулуундаа л анхаардаг байв. Гол юм нь тэр л байсан. Энэ жилийн хувьд бүх мал, амьтны ясыг түүвэрлэж, угааж цэвэрлэж судлах болсон. Үүний үр дүнд агуйн цөөвөр гэдэг чононцор маягийн амьтны яс олдлоо. Дараа дараагийн судалгаагаар энэ бүгд улам нарийсаж гарч ирэх болов уу.
-Цагаан агуйд эртний хүмүүс маш удаан хугацаагаар амьдарч байсан гэсэн үү?
– 750 мянгаас МЭӨ 3000-4000 жил хүртэл хугацаанд хүмүүс үе үеэрээ суурьшин амьдарч байсан.
-Эртний хүмүүсийн зурсан хадны зосон зураг үлдсэн гэсэн. Өөр ямар ул мөр үлдсэн байдаг вэ?
-Агуйн эргэн тойронд чулууг цуулаад янз бүрийн хэлбэр дүрстэй болгоод орхисон байсан. Чулуун зэвсэг хийхэд ашиглаж болох чулуунууд их хэмжээгээр байсан. Үүнд тулгуурлаад анх туршилтын цооног малталт хийсэн байдаг. Үүнийгээ өргөтгөж малтан судалсан. Монгол нутагт байгаа олон соёлт давхарга бүхий суурин гарч ирсэн. Хадны зургийн хувьд агуй дээрээ өрхтэй. Тооно шиг хэсэгтэй. Тэнгэр нь нэвт харагддаг. Тэр хэсэг нь битүү тортог болсон. Агуйн дотор ороод гол хонгилын зүүн урд талын хэсэг дээр хэсэгхэн газарт зосон зураг байсан юм. Сүүлийн үеийн хүмүүсийн нэр ус, маань бичсэн бичигнүүд бас их байдаг л даа.
Эртний хүний гавлын яс
-Хуучин чулуун зэвсгийн үеийн тэмээн хяруулын өндөгний хальсыг зүлгэж хийсэн зүүлт илрүүлсэн гээд байсан даа?
-Тэмээн хяруулын олон төрөл зүйл байдаг юм билээ. Монголын нутаг дэвсгэрт, Өмнөд Монголын хэсэгхэн газарт Азийн тэмээн хяруул гэж байжээ. Тэр нь одоо сөнөж үгүй болсон. Өндөг нь хатуулаг ястай, тухайн үеийн хүмүүс өндөгний хальсыг нь олон төрлийн зориулалтаар ашиглаж байсан юм билээ. Өндгийг нь идээд, хальсанд нь шингэн зүйл хадгалж байжээ. Гоёл чимэглэлийн зориулалтаар бас ашиглаж байж. Манайд Азийн тэмээн хяруулын өндөгний хальсаар гоёл чимэглэл хийдэг байсан нь олон тоогоор олдож байна л даа.
-Та чулуун зэвсэг судалдаг. Чулуун зэвсгээр ямар хэмжээний ан хийдэг байсан бол?
-Би 1992 онд УБИС төгссөн. 1998 онд, “Мезо-неолит Юго-Восточного фаса Гобийского Алтая” сэдвээр түүхийн ухааны дэд доктор (Ph)-ын зэрэг хамгаалсан. Шинэ ба дунд чулуун зэвсгийн үеийг судалж байсан. Харин 2021 онд “Монголын дээд палеолитын эхэн үе” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан юм. Ер нь нум сум үүсээд, сумны зэв, жадны үзүүр бий болсоноос эхлээд, хүмүүс олноороо амьтныг хөөж тууж унагах, эсвэл тодорхой зайнаас харваж, жад шидэж, чулуун алх, сүхээр цохих зэргээр ан агнаж, хоолоо олж иддэг байсан. Чулуун зэв аль болох хатуу байх тусмаа сайн байдаг. Агнасан амьтныхаа арьсыг өвчихийн тулд хусуур хасуур зэрэг багажнуудыг хийсэн байдаг. Арьсыг чиглэлийнх нь дагуу махнаас нь салгах багажийг чулуугаар хийсэн байв. Яваандаа амьтны ясаар хийх нь илүү гэж үзээд ясаар ийм багаж хийх болсон. Монголд цөөн олддогоос биш уг нь Солонгосын хойг, Хятадын хойд хэсэг болон Японд байдаг галт уулын талст чулуу хамгийн хурц иртэй зэвсэг болдог.
-Таны хамгийн сүүлд ажиллаж байгаа судалгаа юу байна?
-Сүүлийн үед ажиллаж байгаа судалгаа гэвэл Төлбөрийн гол, Цагаан агуй байна. Ховд аймгийн урд хэсгээр явж агуйнууд явж үзсэх санаа байсан ч сүүлийн хоёр жилд амжсангүй. Ирэх жилээс болох байх. Сүхбаатар аймгийн нутгаар бас явж хайгуул судалгаа хийж үзэх сонирхолтой байна. 2015 онд эхлээд түр зогсоосон байгаа нэг том судалгааны төсөл бол Хөвсгөл аймгийн нутагт байгаа агуйнуудад туршилтын цооног малтаж, судалгаа хийж үзэх юм. Хөвсгөл аймгийн Улаан- Уул сумын нутагт Цагаан агуйтай төстэй хөрстэй байж болох нэг агуй олсон. Эдгээрт туршилтын малталт цооног судалгаа хийж үзэх хүсэл байгаа. Мөн Говь-Алтай аймгийн нутаг дахь зарим агуйг судлах сонирхол бий.
-Та эртний хүмүүсийг судалдаг. Орчин үеийн хүмүүсийг хэр сонирхдог вэ?
-Одоо тэгээд сонирхоно л доо. Археологичид янз бүрийн үед холбогдох булш бунхан малтах судлах хэрэг гарна. Тэр үеийн хүмүүсийн ясыг өнөөгийн хүмүүсийнхтэй харьцуулж харах тохиолдол байлгүй яах вэ.
-Эртний хүмүүсийн яс орчин үеийнхээс өөр байдаг уу?
-Ясны ерөнхий бүтэц ижил. Гэхдээ харьцангуй урт, хугараад эдгэсэн тохиолдлууд таарна.
-Та эртний хүмүүсийн яс, зэвсэг судлаад байхаар эртний хүн зүүдлэгдэх тохиолдол байсан уу?
-Үгүй ээ. Гадны дотны нөхөдтэй ярьж байхад ч экспедицидээ явах гээд яарч байна, майхандаа байна гэх мэтээр зүүдэлж байсан тухайгаа ярилцдаг. Түүнээс биш эртний хүмүүсийн дунд ороод, хамт амьдраад, хөөгдөж туугдаж зүүдэлсэн удаа байхгүй.
-Хамгийн их цаг зарцуулсан ажил юу байдаг вэ?
-Салхитын хүний тухай асуудал байна даа. Салхитын хүний яс 2006 онд олдсоноосоо хойш 14-15 жилийн дараа эхний үр дүнгүүд нь гарч ирж байгаа. Төв Азийн эртний ухаант хүн хэрхэн үүссэнийг тайлбарласан “Denisovan ancestry and population history of early East Asians” өгүүллийг хамтран бичилцэж “Science” сэтгүүлд 2020 оны аравдугаар сард хэвлүүлсэн. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Хятадаас олдсон 14 ясны тухай өгүүлэл хэвлэгдсэн. Тэдгээрийн хоёр нь яг манай Салхитын хүнтэй адилхан. Тэгэхээр дахиад аль зэрэг задрахыг хэлж мэдэхгүй байна. Бид 2020 онд Макс Планкийн хүрээлэнд ажиллах ёстой байсан. Хөл хорионоос болоод хаагдсан. 2022 онд Макс Планкийн хүрээлэнд очоод дахиад л нөгөөдөхтэйгөө ажиллана. Тэгэхээр Салхитын гавлын ясан дээр хамгийн удаан ажиллаж байна даа.