1.Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль
-Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
-Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
-“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох болно. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг эхний зургаан сард 100 мянга хүртэлх төгрөгөөр олгож, үлдсэн зургаан сард 50 хувь хүртэлх мөнгийг олгож, үлдсэнийг нь хуримтлуулах юм.
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөг төсөвлөв.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Шинэ төрсөн хүүхдийн аавд 10 хоногийн цалинтай чөлөө олгоно.
-Амралтын өдрөөр, илүү цагаар, томилолтоор ажиллуулах зэргийг ажил олгогч ажилтнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хийлгүүлнэ. Ялангуяа, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд илүү цагаар ажиллуулах, шөнийн цагаар ажиллуулах, амралтын өдрөөр ажиллуулах, нийтийн амрах баяраар ажиллуулахыг хориглоно.
-Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна
-Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхахыг хориглоно. Тухайлбал, ажлын байрны зар тавихдаа эмэгтэй хүн авахгүй гэж заасан бол шууд ялгаварлан гадуурхалт гэж үзэж, хууль зөрчсөнд тооцно. Эмэгтэй гэж бичээгүй ч эрэгтэй хүн ажиллахаас аргагүй байдлаар ажлын зараа тавьсан бол шууд бус ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.
-Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Тодруулбал, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх, сурч боловсроход саад учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй. Харин 13-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно. Мөн 15 нас хүрээгүй хүүхдийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулах бол өөрөөс нь болон эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зөвшөөрлийг тухай бүрд нь авна.
-Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно
-Шинээр ажилд орж буй ажилтан болон ажилтан ажлаа хийх явцад боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг барьцаа авдаг асуудал байсныг хуулиар хориглосон.
-Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг таван хэлбэртэй болгосон байна. Нэгд, хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах. Хоёрт, хамт олны дунд нээлттэй сануулах. Гуравт, үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах. Дөрөвт, албан тушаал бууруулах. Тавд, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.
Сахилгын арга хэмжээг заавал үе шатаар нь биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.
3.Кино урлагийг дэмжих тухай хууль
-Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сантай болно.
-Кино зураг авах зориулалттай төрийн өмчийн барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна.
-Олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчид мөнгөн шагнал олгоно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тусгай ангиллын виз олгоно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд кино зураг авалт хийхэд 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг шаардлага хангасан дараах зардалд зарцуулсан нь буцаан олголт тооцох урьдчилсан нөхцөл болно.
-18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өдрийн цагаар буюу 06.00-22.00 цагт өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр нэвтрүүлэхийг, кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглоно.
4.Соёлын тухай хууль
-Иргэн хуулиар хориглосноос бусад тохиолдолд соёлын үйлчилгээ, арга хэмжээнд чөлөөтэй оролцож, соёлын үйл ажиллагаа эрхэлнэ.
-Соёлын байгууллагыг өмчийн аль ч хэлбэрт үндэслэн үүсгэн байгуулж болно.
-Уран бүтээлийн сэдэв, төрөл зүйл, арга барил, дэг сургууль, урсгал чиглэлийг чөлөөтэй сонгож, бүтээл туурвих, ур чадварынхаа нууцыг хамгаалуулна.
-Гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтөлнө.
-Соёлын ажилтан уран бүтээл туурвихдаа архив, номын сангийн үйлчилгээг чөлөөтэй авах.
-Дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
-Соёлын ажилтан соёлын үйл ажиллагаа эрхлэн, үүсгэн байгуулагчаас тогтоосон цалин, нэмэгдэл хөлс авна.
-Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлд дараах дэмжлэг үзүүлнэ.
5.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль