Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө 12 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ардчилал Монголоос алсран холдсоор л байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн
асан, эдийн засагч С.Дэмбэрэл “Төр өөрөө
уймарсан нь өнгөрсөн хоёр
жилийн менежмэнтийн алдаа
байсан” хэмээснийг II, III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Өнөөгийн
бодлогоо хэвээр
үргэлжлүүлбэл
оны эхний
хагасаас
төгрөгийн ханш
дээр дарамт
мэдэрч эхэлнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилал Монголоос
алсран холдсоор л байна” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аар 74 төрлийн
худалдаа, үйлдвэрлэл,
үйлчилгээнд зөвшөөрөл
шаардахгүйгээр үйл
ажиллагааг чөлөөтэй
эрхлэх нөхцөл, боломж бүрдсэн. Энэ талаар сурвалжиллаа. Худалдаа
эрхлэгч Н.Халиун “Төрийн албаны хүнд
суртлаас салчихвал хөргөгч,
лангуу авч чанартай бүтээгдэхүүн
нийлүүлэхийг бодно” хэмээв.

Мал эмнэлгийн
ерөнхий газрын дарга Б.Ганзориг “Хот айлууд нэг худгаас малаа усалж байгаа нь өвчин
тархах томоохон шалтгаан болж байна” гэснийг VIII нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ШУА-ийн Философийн
хүрээлэнгийн Шашин судлалын салбарын
эрхлэгч, доктор М.Батаа “Бурханы шашин монголчуудын эв нэгдэл, ёс
зүй, соёл, сэтгэл зүйд том үүрэг гүйцэтгэж байна” хэмээн ярилаа.

Археологич Кристен Пийрсон “150 метр урт монгол бичгийн
хуйлмал ажиллахад хамгийн хэцүү нь байлаа” хэмээснийг “Америкийн Монголчууд” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 86888990 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нутгийн 50 гаруй хувь нь цастай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20,1 см-ээс их, Увсын Малчинд 25 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Ерөөд 11-20 см цастай байна.

Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Завханы Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу, Баянтэс, Өвөрхангайн Хайрхандулаан, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Хүдэр, Дорнодын Халхголд 6-10 см, нутгийн зүүн хойд хэсэг, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар 1-5 см цастай, бусад нутгаар цасгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын түгжрэлд нөлөө үзүүлдэг гэх нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор тодорхой байршлын сургуулиудын хичээл эхлэх болон тарах цагийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт даалгасан байна.

Энэ дагуу нийслэлийн Боловсролын газраас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулах асуудлаар судалгааны дүнг танилцуулах, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжинд байршилтай түгжрэлд нөлөө бүхий төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах хугацаа, төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын цагт өөрчлөлт оруулах, багш нарыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг асуудлаар санал боловсруулж, холбогдох газарт уламжлахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 105 жолооч согтуугаар жолоо барьж, 236 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1680, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 209, гэмт хэргийн шинжтэй 64 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 105, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 172, хүний биед халдсан 61, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 122, эрүүлжүүлэх байранд хоносон 236, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 87 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм спорт

ОУХМ С.Энхбат Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алтан медаль хүртлээ

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Турк Улсын нийслэл Истанбул хотноо болов.

Тэмцээний M1 ангиллын 74 кг-д өрсөлдсөн ОУХМ С.Энхбат дөрвөн алтан медаль хүртэв.

Мөн 120 кг-д ОУХМ Т.Саяфолла газраас таталтын төрөлд алт, цээжнээс шахалт, штангтай суултынхад тус бүр мөнгөн медаль хүртэн, нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт оров.

105 кг-д хүч сорьсон Б.Бямбасүрэн алт, мөнгө, хүрэл, +105 кг-д Н.Отгонбаяр нэг алт, хоёр мөнгө, 93 кг-д Ц.Цэнддорж хоёр хүрэл, 74 кг-д Д.Батсүх хүрэл, +120 кг-д Т.Надмид мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Монгол Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаан энэ сарын 8-нд болно

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан болно.

Тус барилдаан Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороонд болох бөгөөд үүнд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглох нь ээ.

Хүндэтгэлийн барга хэмжээ энэ сарын 8-нд болох агаад түрүү бөх тав, үзүүрлэсэн нь гурав, их шөвөгт шалгарсныг тус бүр нэг сая төгрөгөөр байлах аж.

Зохион байгуулагчаар Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороо ажиллаж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д “омикрон” хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдлууд бүртгэгджээ

БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан өвчтөн нас барсан эхний хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.

Сөүлээс өмнө зүгт 329 км-ийн зайд орших Гванжу хотод коронавирусээр халдварласан байсан 90 гаруй насны хоёр өвчтөнийг нас барсных нь дараа шинжилгээ хийхэд “омикрон” хувилбар илэрсэн байна. “Эдгээр нь Өмнөд Солонгост “омикрон” хувилбараар халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдлууд юм” гэж мэдээлэлд дурджээ.

Өвчтөнүүд өнгөрсөн долоо хоногийн даваа, лхагва гарагт нас баржээ. БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагууд нас барсан шалтгааныг нарийвчлан судалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


2022 оны 01 сарын 03-ны 20 цагаас 2022 оны 01 сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 05-наас 2022 оны 01 дүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Монгол-Алтайн уулсаар, 6-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 8-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7,8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

2022 онд бүх нийтээр 15 өдөр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. Тодруулбал,

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар-5,

Цагаан сараар-3,

Шинэ жилээр-1,

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр-1,

Хүүхдийн баяраар-1,

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр-1,

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр-1,

Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр-1,

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр-1 өдөр амардаг билээ.

2022 онд бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна. Энэ онд нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн хоёрт нь бямба гараг таарч байна. Тодруулбал, Шинэ жилийн баяр, Улс тунхагласны баярын өдрүүдэд бямба гараг таарч байна.

1.Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /бямба гариг/

2.Цагаан сар-Хоёрдугаар сарын 2, 3, 4-нд /лхагва, пүрэв, баасан/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /мягмар гариг/

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр-Тавдугаар сарын 16 /мягмар гариг/

5.Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /лхагва гариг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 /даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 24 /пүрэв гариг/

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /бямба гариг/

9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /пүрэв гариг/