Categories
мэдээ нийгэм

Хүнсний дэлгүүрээс өсвөр насны хүүхдүүд таван ширхэг виски хулгайлжээ

Өчигдөр /2021.01.03/ Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах нэр бүхий хүнсний дэлгүүрээс өсвөр насны хүүхдүүд таван ширхэг виски хулгайлжээ. Улмаар худалдагч хүүхдүүдийг үйлдэл дээр нь барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Шалгалтаар хулгай хийсэн хүүхдүүд 16-18 насных болох нь тогтоогдсон бөгөөд эд мөрийн баримтаар шилтэй вискинүүдийг хураан авсан аж. Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ам.долларын ханш 2849 төгрөг байна

Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,849.48 төгрөг байна. Энэ нь 2021 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хаалтын ханш юм.

Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар байна. Энэ нь нэг талаараа Монгол улсаас ам.доллараар хийх гүйлгээ багасах, тухайн дэвсгэртээр үйлчилгээ авч, аялал зугаалга цар тахлаас үүдэн багассантай шууд холбоотой юм.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны 3, жимс жимсгэнийн 4 сортыг энэ онд дахин туршихаар болжээ

Улсын сорт сорилтын зөвлөлийн хурал болж, тарианы таримлын 10 сорт, хүнсний ногооны 3 сорт, жимс жимсгэнийн 4 сортыг энэ онд дахин турших шийдвэр гаргажээ.

Тус хурлаар үр тарианы 17, хүнсний ногооны 13, жимс жимсгэнийн 4 сорт нийт 34 төрлийн таримлын сортыг туршсан дүн судалгааны тайланг хэлэлцэн дээрх шийдэлд хүрчээ.

Мөн таримлын туршилтын арга зүй, стандарт шаардлага, ургамлын морфлоги, биологийн шинжүүд болон жишиг сортуудаас судлагдсан жилүүдэд ургацаар давж шалгарч байгаа туршлагын дүн, танилцуулгыг үндэслэн үр тарианы таримлын 4 сорт, хүнсний ногооны таримлын 10 сортыг ирээдүйтэй сортоор баталсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


2022 оны 01 сарын 04-ний 20 цагаас 2022 оны 01 сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 06-наас 2022 оны 01 дүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 9-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8, 9-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Төрөөд удаагүй нярайг өлгийдөөд зам дагуу орхисон байжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын арын зам дагуу төрөөд удаагүй нярай хүүхдийг өлгийдөөд газарт тавьсан байсныг иргэн олж, цагдаа дууджээ.

Тухайн нярай 3.4 кг жинтэй, 50.5 см урттай, хэвийн бойжилттой хүүхэд байна. Өдгөө Нялхсын клиник сувилалд шилжүүлэн асарч байна. Цагдаагийн байгууллагаас нярайн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахимаар авч болох иргэний бүртгэлийн 12 төрлийн лавлагаа

Иргэний улсын бүртгэлийн лавлагааг дараах газруудаас авах боломжтойг УБЕГ-аас зөвлөлөө.

  • Иргэний улсын бүртгэлийн лавлагааг иргэн өөрт ойр байгаа улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс харьяалал харгалзахгүй бүх төрлийн лавлагааг авна.

Лавлагаа авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Иргэнийг нотлон гэрчлэх баримт бичиг (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, баримт бичгийн хуулбар) г.м Бичиг баримтгүй тохиолдолд гарын хурууны хээний бүртгэлээр лавлагааг авч болно.

Лавлагааг хэнд олгох вэ?

  • Тухайн иргэнд эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.

Цахимаар авч болох лавлагаанууд:

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа (Маягт № И-1)
  2. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний(Маягт № И-3)
  3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (Маягт № И-5)
  4. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (Маягт № И-6)
  5. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (Маягт № И-8)
  6. Үндэсний гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа (Маягт № И-14)
  7. Үндэсний гадаад паспортын бүртгэлийн (анх удаа авсан) лавлагаа (Маягт № И-15)
  8. Үндэсний гадаад паспортын бүртгэлийн (дахин авсан) лавлагаа(Маягт № И-16)
  9. Иргэний үнэмлэхийн лавлагаа (Маягт № И-17)
  10. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (Маягт № И-19)
  11. Регистрийн дугаарын лавлагаа (Маягт № И-20)
  12. Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа (Маягт № И-21)

Цахимаар гарахгүй тохиолдолд хаанаас авах вэ?

  • Дээрх 12 төрлийн лавлагаа нь цахимаас гараагүй тохиолдолд иргэн өөрт ойрхон бүртгэлийн аль ч нэгжид хандаж болно.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

2022 онд тохиох одон орны үзэгдлүүд

Энэ онд сарны бүтэн хиртэлт, нар хиртэлт, дөрвөн солирын бороо тохиох юм. Нарийвчлан авч үзвэл нарны хагас хиртэлт аравдугаар сарын 25нд, бүтэн сар хиртэлт арваннэгдүгээр сарын найманд болно. Мөн Акваридын солирын бороо тавдугаар сард тохиох юм. Энэ үеэр агаар мандалд 50 орчим солир шатах аж. Харин Персейдын солирын бороог наймдугаар сарын сүүлчээр харах боломжтой бөгөөд 100 орчим солир шатна. Одон орончдын тодорхойлсноор энэ оны хамгийн хүчтэй солирын бороо Квадрантид юм. 120-150 солир шатаж буйг ажиглах боломжтой уг солирын бороо уржигдар болж өнгөрчээ.

2022Геминидын солирын бороог арванхоёрдугаар сард харах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 244 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт 2085 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 1786 зөрчил, 92 гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, эрүүлжүүлсэн 244, хүний биед халдах 82, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 148, хулгайлах 87, гэр бүлийн хүчирхийлэл 180, согтуугаар автомашин жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 122, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх 120 дуудлага бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Б.БЕЙСЕН: -Монгол хүний удмын санг хамгаалах талаар одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр байна уу. Удмын сангийн аюулгүй байдлын асуудал, тэр дундаа цус ойртолтын асуудлаар тодорхой ажил хийж байгаа юу. Монгол хүний удмын санг хамгаалахын тулд генетикийн судалгааны лабораторийг байгуулж, хромсомын хэмжээнд судлах нь чухал.

Ц.ТУВААН: –Хоёр хөрш орон хүн амаа өсгөх бодлого тавьж байна. Энэ асуудал дэлхийн бусад улсуудад мөн нэг номерын асуудал болсон. Эл цаг үед монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих асуудлыг хэлэлцэж байгаа нь чухал. Ургийн бичгийг цаашид хөтөлдөг болох талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд манлайлан явах нь зөв. Төрөлттэй холбоотойгоор ураг байх үед нь удамшлын өвчтэй эсэхийг нарийвчлан оношлох боломжийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн хөдөөд залуу гэр бүлийн, ялангуяа залуу эмэгтэйчүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах талаар тогтоолын төсөлдөө тусгах нь зөв.

Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож, өд уг хуралдаан үргэлжилж байгаа тул хойшлуулах хүсэлт гаргажээ.

Мөн шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Ийнхүү шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.