Categories
мэдээ нийгэм

Жүдо бөхийн 2022-2024 онд мөрдөгдөх шинэ дүрмийг танилцуулжээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Парис-2024” олимпын эрхийн төлөөх шинэ мөчлөг эхлэх гэж байгаа тул барилдааныхаа дүрэмд хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт оруулжээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас Парисын олимпын мөчлөг гурван жил үргэлжлэх тул жүдо бөхийг хамгийн сайн хэлбэрээр үзүүлэхийн тулд шүүгчийн шүүлтэд өөрчлөлт оруулж, шинэ нөхцөл байдал, шинэ бэлтгэлжилт шаардлагатай болсон гэдгийг илтгэсэн байна.

IJF-гийн спорт хариуцсан захирал Владимир Барта “Бид улс бүрээс дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг хүлээн авлаа. Тус холбоо /IJF/ хайртай спортоо шинэчлэхийн тулд түншүүдийн саналыг авч шаргуу ажиллаж байна. Энэ шинэ дүрмүүд 2022 оноос эхлэн хэрэгжиж 2024 оныг дуустал хүчинтэй байх юм. Дүрмийн зарчим нь тамирчдыг болон спортыг бүхэлд нь хамгаалахын зэрэгцээ жүдо бөхийг илүү эрч хүчтэй, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сонирхлыг татахуйц болгоход чиглэгддэг” хэмээн онцолжээ.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, IJF-ийн шүүгчдийн хянагч Нейл Адамс 2022 оны 1 дүгээр сарын 28-30-нд Португалд болох “Одивелас-2022” Гран при тэмцээний үеэр хэрэгжих бүх дүрмийг дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Categories
мэдээ цаг-үе

Казахстан: Зэвсгээ хаяагүй хүн бүрийг устгана гэж анхааруулав

Казахстанд нэгдүгээр сарын таванд дэгдсэн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, улмаар ХАБГБ энхийг сахиулагчдыг илгээх шийдвэрийг гаргаж байлаа.

Улмаар нэгдүгээр сарын зургааны өдөр Казахстанд Оросын энхийг сахиулагчдын эхний ээлж болох Агаарын десантын тусгай зориулалтын 45 дугаар бригадын цэргийн алба хаагчид очсон юм. Мөн Беларусь улс ч энхийг сахиулах ротоо Казахстан руу илгээжээ. Энхийг сахиулах ажиллагаанд Армени, Тажикистаны цэргийн алба хаагчид ч оролцож байгаа юм. Харин Киргиз улс цэргээ илгээхийг ард түмэн нь эсэргүүцэн жагссан тул энхийг сахиулагчдаа Казахстан руу илгээхээс татгалзсан байна.

Казахстанд болсон үйл явдлыг хүчирхийллийн замаар тус улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гэсэн гаднаас хийсэн оролдлого хэмээн Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Эмх замбараагүй байдлын үеэр Казахстанд 2298 хүн саатуулагдсан бол мянга гаруй эсэргүүцэгч гэмтэж бэртсэн байна. Харин эсэргүүцэгчид болон энгийн иргэд дундаас хичнээн хүн амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Алматы хотод болсон мөргөлдөөний улмаас хууль сахиулах байгууллагын 18 ажилтан амиа алдаж, 700 гаруй нь шархаджээ. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын хоёр ажилтны толгойг тасдсан байсныг олсон байна. Одоо хотын гудамжийг цэвэрлэсэн, төрийн байгууллагуудын барилгыг эрх баригчид бүрэн хяналтдаа авчээ.

Мөн Казахстаны цагдаагийн газар жагсагчид зэвсгээ хаяхгүй бол шууд буудна хэмээн сүрдүүлсэн байна. Энэ талаар Алматы хотын цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгч Салтанат Азирбек мэдэгджээ.

“Зэвсгээ хаяхаас татгалзсан хэн бүрийг устгана” хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч “Хабар24” сувгаар мэдэгдсэн байна.

Казахстаны Прокурорын газар олныг хамарсан эмх замбараагүй байдал, терроризмын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хэрэгт оролцогчдыг найман жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэж болзошгүй гэнэ.

Казахстаны нийслэл Нур-Султанд хяналтын зургаан пост гарсан, нэгдүгээр сарын зургааны өдөр ямар нэг эсэргүүцэл, жагсаал гараагүй байна.

ХАБГБ-ын 2500 энхийг сахиулагч Казахстанд ажиллана

Казахстанд энхийг сахиулагчид хичнээн хугацаагаараа үүрэг гүйцэтгэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ нь нөхцөл байдал болон Казахстаны удирдлагын байр сууриас хамаарна гэж ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась мэдэгдсэнийг Lenta.ru мэдээлсэн байна.

Түүний өгүүлснээр, Хамтын аюулгүй байдлын энхийг сахиулах хүчний 2500 цэрэг Казахстанд ажиллагаа гүйцэтгэх гэнэ. Гэхдээ шаардлагатай бол хүч нэмэгдүүлнэ хэмээн тэрбээр онцолжээ.

Пүрэв гаригт энхийг сахиулах хүчний Оросын бие бүрэлдэхүүн Казахстанд очон бол мөн өдрийн үдэш Беларусийн цэргүүд очсон юм. Харин өнөөдөр буюу нэгдүгээр сарын долооны баасан гаригт Армени, Тажикистаны цэргүүд газардах юм байна.

ХАБГБ-ын цэргүүд төрийн болон стратегийн чухал объектууыг хамгаалах, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэв журам сахиулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд харин жагсаал цуглаан тараах зэрэг ажиллагаа явуулахгүй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд энхийг сахиулагчид зэвсэг ашиглах эрхтэй гэдгийг дурдсан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 21-нд хаана

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 21-ний баасан гаригт хаахаар төлөвлөж байна. Шаардлагатай бол долоо хоногоор сунгаж болзошгүй.

Намрын чуулганаар 73 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлсэн. УИХ-ын тухай хуулийн 18.1-т “Улсын их хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нээс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан.

Энэ удаагийн чуулганаар 2022 оны Улсын төсвийн тухай хуулийг баталж, криптоюлютыг хуульчлав. Ойрын хугацаанд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолууд, Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг батлах юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 773 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 773 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 597 нь Улаанбаатар хотод, 143 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 33 тохиолдол батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 6737 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 3207 иргэн байна.

Categories
мэдээ цаг-үе

МИАТ: Токио, Сөүл чиглэлийн нислэгээ цуцаллаа

Коронавирусийн шинэ хувилбар болох омикрон халдварын улмаас МИАТ компани Улаанбаатараас БНСУ, Японы чиглэлд үйлдэхээр товлосон нислэгээ цуцалжээ.

Улаанбаатар-Токио чиглэлийн нэгдүгээр сарын 30-ны нислэг, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нэгдүгээр сарын 12,15,19,22,26,29 өдрүүдийн нислэг цуцлагдаад байна.

Улаанбаатар-Сөүл чиглэлийн хоёрдугаар сарын сарын 01,08,15,22-ний нислэгүүд цуцлагдаад байна. Нислэг цуцлагдсан талаарх мэдээллийг өнөөдөр МИАТ компани нэгдсэн байдлаар өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөргөн нуурын мөс цөмөрч автомашин живжээ

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шандас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг өчигдөр /01.06/ өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж гурван метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган таталгаар холбосон бөгөөд таван метр урт, арван метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. Өнөө өглөө /01.07/ 07:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Утга зохиол судлаач, яруу найрагч П.Батхуяг таалал төгслөө

Утга зохиол судлаач шүүмжлэгч, “Алтан өд”-ийн 5 удаагийн шагналт, МЗЭ-ийн шагналт, СУИС-ийн Урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор П.Батхуяг таалал төгсөж Монголын утга зохиолын салбарт хүнд гарз тохиолоо. П.Батхуяг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн яруу найрагч, хүүрнэл зохиолч, утга зохиол судлаач байлаа. Талийгаачийн ар гэр, түүний уран бүтээлийг уншиж, номын дууг сонссон үе үеийн залууст эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

БНАСАУ Бээжингийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгджээ

БНАСАУ удахгүй болох Бээжингийн Олимпын наадмыг бүх талаар дэмжиж байгаа ч оролцож чадахгүй болсноо БНХАУ-ын талд мэдэгдсэн талаар БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл баасан гарагт мэдээлжээ. Мөн АНУ-ыг өвлийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэж байгааг нь шүүмжилсэн байна.

“БНАСАУ-ын Олимпын хороо, Биеийн тамир, спортын яам энэ талаараа Хятадын Олимпын хороо тэргүүтэй байгууллагуудад лхагва гарагт захидлаар дамжуулан мэдэгдсэн” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

“Бид дайсагнагч хүчнүүдийн шийдвэр хийгээд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас Олимпын наадамд оролцох боломжгүй болсон ч гайхамшигтай сайхан Олимпын наадам зохион байгуулахын төлөөх Хятадын нөхдийнхөө хүчин чармайлтыг бүх талаар дэмжих болно” гэж “KCNA” агентлаг захидлыг эш татан уламжилжээ.

Өнгөрсөн онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ БНАСАУ-ыг Токиогийн Олимпын наадамд “COVID-19” цар тахлын улмаас оролцохоос татгалзсаных нь хариуд Бээжингийн Олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн юм.

БНАСАУ мөн АНУ-ыг “Олимпын наадмын нээлтийг амжилттай явуулахад саад учруулах зорилгоор Хятадын эсрэг явуулж буй үйлдлээ улам бүр ил тод болгож байгааг” шүүмжилсэн нь Хятадын хүний эрхийн байдалтай холбогдуулан Засгийн газрын төлөөлөгчдөө илгээхгүй байх Вашингтоны шийдвэрийг илэрхийлсэн бололтой байна.

“БНАСАУ-ын Олимпын хороо, Биеийн тамир, спортын яамны хувьд ийм үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Олимпын Хартийн үзэл санааг үл хүндэтгэсэн, олон улсын тавцан дахь БНХАУ-ын дүр төрхийг гутаах гэсэн оролдлого хэмээн үзэж байна” гэж захидалд дурджээ.

БНСУ нь олон улсын спортын тэмцээнүүдээр дамжуулан БНАСАУ-тай харилцаа холбоогоо сэргээж, Солонгос хоорондын “хөрсөн” харилцааг сайжруулна гэж найдаж байсан юм. Гэвч ийм боломж улам бүр багасаж байгааг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён өнгөрсөн сард мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Өнөөдрөөс коронавирусийн халдварын эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой” гэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр

“Манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн бусад оронд гарч буй халдварын давлагааг судлан, тактикаа боловсруулан ажиллаж байна.

Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан АНУ-д өдөрт 1 хүртэл халдварын тохиолдол бүртгэгдэж байна. ӨАБНУ-д халдварын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурсан. Ер нь омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байна. Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэх бодлого баримталж байгаа. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах хайбрид дархлаа өндөр байна.

Омикрон хувилбараар өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байгаа. Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа хүмүүс халдвар авах тохиолдол тав дахин нэмэгдэж буй.

Өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол энэ хувилбарт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсад “омикрон” хувилбарын 12 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NJS шинжилгээгээр хийдэг.

Эдгээр тандалтаар альфа болон дельта, S генийн алдагдлыг тодорхойлдог.

ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа.

Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.

Тэгвэл вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул – Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээс нэг илэрсэн” гэв.