Киргизийн Парламент Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны бүрэлдэхүүнд багтан Казахстан руу цэргийн алба хаагчдаа илгээх шийдвэрийг гаргажээ. Парламентын гаргасан шийдвэрийн дагуу 150 цэргийн алба хаагч, 19 нэг техник Казахстаныг зорих юм байна.
“Манай цэргийн алба хаагчид Казахстаны нутаг дэвсгэр дээр жагсаал цуглаан тараахад оролцохгүй, харин улсын онц чухал объектуудыг хамгаална” хэмээн Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны дарга Камчыбек Ташиев мэдэгдсэн байна. Киргиз улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллаг.ын бүрэн эрхэт гишүүн бөгөөд Казахстаны эрх баригчид тусламж хүссэнийг хайхрахгүй орхиж болохгүй гэж тэрбээр мэдэгджээ.
Киргизийн хуулийн дагуу гадаад улс руу цэрэг илгээхийн тулд энэ асуудлыг парламентаар хэлэлцэх ёстой. Киргизүүд цэрэг илгээхийг эсэргүүцсэний улмаас энэ улсын цэргийн алба хаагчид Казахстан руу явахгүй гэсэн мэдээлэл гарч байсан ч өчигдөр болох ёстой байсан парламентын хурал ирц бүрдээгүйн улмаас баасан гариг хүртэл хойшлон, ийнхүү өнөөдөр хуралдаж шийдвэр гарчээ.