Categories
зурхай мэдээ цаг-үе

Цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 8, Санчир гариг. Билгийн тооллын 6, могойг хүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:40 цагт мандан, 17:17 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруунаас хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд А.Ариунзаяа Суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргэж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн чиглэлээр олон ажил хийснийг дурдлаа.
Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах, нийгмийн хамгааллаар дамжуулж цочролд хариу үзүүлэх арга хэмжээг сайжруулах зэрэг чиглэлээр маш олон ажлуудыг үр дүнтэй хамтран зохион байгуулж ажилласныг онцлов.
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нь хүүхдийн чиглэлээрх эрх зүйн орчныг сайжруулах, цочролд бэлэн байдал, хариу арга хэмжээг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажилласанд талархалтай байгаагаа илэрхийлэв
Цаашид 2023-2027 оны хооронд Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-г хэлэлцэн, баталж, хамтын ажиллагаа улам илүү өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ
Categories
мэдээ нийгэм

​Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжийг бууруулсныг эсэргүүцэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүрийн тэтгэмж дээр нэмэлтээр олгож байсан 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс олгохгүй болсныг эсэргүүцэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хамгаалах байгууллагаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр нийгмийн хамгааллийн сайд А.Ариунзаяа нарт шаардлага хүргүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 188 мянган төгрөгийн амьжиргааны тэтгэмжийг сар бүр авдаг байсан. Харин 2020 оны тавдугаар сараас цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёр дахь багц арга хэмжээнд тусгагдсан хүүхэд, эмзэг бүлгийн иргэд, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүрийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгосон.

Харин энэхүү 100 мянган төгрөгийн нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс олгохгүй болжээ.

“Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал “Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байдаг. Гэтэл хөдөлмөр эрхлэх боломжгүй зөвхөн тэтгэмжээрээ амьдарч нэмэлт эм, бэлдмэл гэх зэрэг олон зүйлийг авдаг, төрийн хайр халамж зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд 288 мянган төгрөгийн орлогоосоо 100 мянгыг тануулж байгааг эсэргүүцэж байна” хэмээн хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг цуцалсан хэрнээ хүүхдийн 100 мянган төгрөгийг долдугаар сарын 1хүртэл олгож байгаа нь төр иргэдээ ялгаварлаж буй хэрэг юм. Хил хаагдаж, бүх зүйлийн үнэ нэмэгдсэн энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж юунд ч хүрэхгүй байгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын зохицуулагч байгууллагуудаас мэдэгдэж, дараах хоёр шаардлагыг хүргүүлсэн. Тус шаардлагад:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль хэрэгжих хугацаанд дээрх 100 мянган төгрөгийн нэмэгдлийг хэвээр үргэлжлүүлэх.
  2. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрөөс үзүүлж буй халамжийн, тэтгэмжийг үнийн инфляцитай уялдуулан амьжиргааны баталгажих түвшинд , хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэн нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээг авах гэсэн шаардлагууд багтсан юм.
Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн биржид 2.3 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржийн энгийн арилжаагаар 46 ХК-ийн 2.3 сая ширхэг хувьцааг 1,583,795,181.47 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байв.

Энэ өдөр “Монгол алт” (ERS+14.99%), “Би ди сек” (BDS+13.21%) болон “Мандал Даатгал” ХК (MNDL+12.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин “Улсын их дэлгүүр” (UID-10.79%), “Шарын гол” (SHG-5.88%) болон “Монинжбар” ХК (MIB-5.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 63,065 ширхэг нэгж эрхийг 31.5 сая төгрөгөөр арилжив. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаасыг 1,470 доллароор арилжсан байна. Мөн компанийн багцын арилжаанд 1.7 сая ширхэг үнэт цаасыг 392.6 сая төгрөгөөр арилжжээ. ТOП-20 индекс 0.82 хувиар буурч 43757.00 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,054,586,891,614.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Монголын спортын корпорацаас зохион байгуулж буй Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Спортын 15 холбоог нэгтгэсэн улсын аварга шалгаруулах тэмцээн “Степп Арена” ордонд болох юм. Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохиогдох спортын төрөл бүр албан ёсны аваргаа тодруулж байгаа бөгөөд хүндийн өргөлтөөр эхэлнэ. Спортын төв ордноос өдөр бүр тогтсон цагийн хуваарийн дагуу “Степп Арена” ордон руу автобус хөдлөх бөгөөд билет авсан болон мандаттай хүмүүст автобус үнэгүй аж. Мөн тус тэмцээнийг Монгол тв, Тэнгэр тв, MNB спорт, ETV телевиз шууд дамжуулах юм байна. Тэмцээн маргаашнаас энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ.

үргэлжилнэ.

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Categories
гадаад мэдээ нийгэм

Өвлийн олимпийн бамбар Дачин, Чичхар зэрэг хотоор дамжин аялана

“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын галт бамбар дамжуулах ажиллагаа энэ сарын 5-нд Хармөрөн мужийн Харбин хотод болжээ.

Тус арга хэмжээнд дээрх хотын удирдах албаны хүмүүс, тамирчид оролцсон байна. Мөн Хармөрөн мужийн Дачин, Чичхар зэрэг хотоор дамжин аялах нь ээ.

Categories
мэдээ нийгэм

4000 гаруй албан хаагч зургаан дүүргийн 99 хороонд ажиллана

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, түлшний чанар болон хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг.

Дээрх хяналтыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрөөс /2021.01.07/урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхлэх гэж байна.

Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдаас бүрдсэн 4000 гаруй албан хаагч зургаан дүүргийн 99 хороонд ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна

Маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 8-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруунаас хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Амралтын өдрүүд буюу 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, ирэх долоо хоногийн эхээр 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгө олгох журмыг шинэчилж байна

Хүүхдийн мөнгө олгох журмыг шинэчилж байгаагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дуулгалаа. Тус журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн лхагва гаригийн хуралдаанаар батлах юм байна.

Хүүхдийн 100 000 төгрөгийг жилийн эхний хагас жилд бүхлээр нь олгоно. Ингэхдээ ebarimt, e-halamj, E-Mongolia зэрэг цахим системүүдэд хөгжүүлэлт хийж, эцэг эхчүүдэд Хүүхдийн мөнгийг бэлнээр авах эсвэл хуримтлуулах гэсэн сонголтыг санал болгох аж. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс иргэдийн хүсэлтийг хүлээн авна.