Categories
гадаад мэдээ цаг-үе

Европын Холбоо: Казахстаны эрх баригчид жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх ёстой

Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель Европын Холбоог төлөөлөн мэдэгдэл хийхдээ Казахстанд хүчирхийлэл гарч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж, нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулахад туслахыг санал болгов.

Бямба гараг /2022.01.08/-ийн орой Брюссель хотноо тараасан баримт бичигт “Европын Холбооны чухал түнш Казахстан улсад тайван жагсаал эцэстээ хүчирхийлэл болсонд бид санаа зовж байна” гэжээ.

Жозеп Боррель мөн үймээн самууны үеэр амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, олныг хамарсан хүчирхийлэл тархаж байгааг буруутгав.

ZERKALO.AZ Жозеп Боррель: Европа должна извлечь уроки из ситуации в  Афганистане -

“Нөхцөл байдал цааш улам даамжрахаас сэргийлж, хүчирхийллийг өөгшүүлэхээс зайлсхийж, цаг ямагт тайван байж, үймээн самууныг өөр зорилгоор ашиглахгүй байх нь чухал. Бид хямралыг энхийн замаар зохицуулахад туслахад бэлэн байна” хэмээн Жозеп Боррель мэдэгдэлдээ дурджээ.

Тэрбээр “Гадны цэргийн тусламжаар Казахстан улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, түүнчлэн бүх иргэдийн үндсэн эрхийг хүндэтгэх ёстой” хэмээн онцлов.

Жозеп Боррель Европын Холбооны нэрийн өмнөөс Казахстаны эрх баригчдад хандан “Энэ хүнд хэцүү үед хүний эрх, иргэдийнхээ үндсэн эрх чөлөө, тухайлбал, жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэх зэрэг үүргээ биелүүлэх”-ийг уриалав.

Казахстанд болж буй үймээн самуунтай холбогдуулан ХАБГБ-аас ОХУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг анги нэгтгэлүүдээс бүрдсэн энхийг сахиулах баг бүрэлдэхүүнийг Казахстан руу илгээсэн. Казахстан дахь ХАБГБ-ын энхийг сахиулагчдын тоо 2.5 мянга хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байгаа аж.

ОХУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Андрей Сердюков Казахстан дахь ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагааг удирдаж байгаа юм.

(Эх сурвалж: EuroNews)

Categories
мэдээ нийгэм

МҮБХ-оос зөрчилтэй өмсгөлөө засахыг бөхчүүдэд үүрэг болгов

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр (2022.01.08) болж, танхимаар 37 гишүүн, цахимаар 4 гишүүн, нийт 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

  1. Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах,
  2. Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах,
  3. Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны гуравдугаар сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд, давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)
  4. Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн байх (Үүнд, Бөхийн зодог. Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна. Ханцуйг гурав бөгжилж ширэхийг зөвшөөрнө. Ингэхдээ их биеийн дээд ширээснээс 3.0 см зайтай байна. Ширээсний өргөн нь 5 эгнээнээс хэтрэхгүй. Зодогны элэг бүсийг мяндас, хөвөн утас, хадгаар бөөрөнхийлөн сүлжиж, 1.5 см-ээс багагүй голчтой хийнэ. Зодгонд өөр нэмэлт ширээс хийх, үндсэн ширээсийн дундуур давхар ширээс хийх, дотор талд нь утас зангидах, өнгө дотрын хооронд хатуулга хийхгүй. Бөхийн шуудаг: Шуудаг таван ширээстэй байна. Гуяны арын ухлаадас нь өгзөгний махыг таллаж дарсан байна. Уяаны зай нь ширээснээсээ 1.5 см-ээс багагүй зайтай байна. Шуудагны ар ба өвөр талд нь босоо ширээс гаргахыг зөвшөөрнө. Шуудагны уяа гаргах нүхийг савхи буюу илгээр хийж бөхөлж болно. Шуудагны дээд, доод уяаг элэг бүсийн адил зөөлөн эдээр гурваар сүлжин хийх бөгөөд ерөнхий голч нь 1.5 см-ээс багагүй байна).

Бөхчүүд зодог шуудгаа 2022 оны зургадугаар сарын 15 гэхэд бүрэн бэлдэж, бүх төрлийн барилдаанд оролцоно.

  1. Өмсгөлийг шалгах комиссын гишүүнээр

Улсын арслан Д.Ганхуяг

Улсын заан Д.Бумбаяр

Улсын заан Д.Баасандорж

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Улсын начин С.Багахүү нарыг томилов.

  1. Өмсгөлийн стандарт шалгах журмыг хавсралтаар баталж, мөрдүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
  2. Хурлаар хэлэлцэх бусад асуудлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, МҮБХ-ны удирдлагууд тодорхой асуултуудад хариулж, мөн зохих мэдээлэл өглөө.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы ирэх долоо хоногт /2022.01.13-14/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2022.01.13/

ХААНА

10.00

· Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан

“Их хуралдай” танхимд


ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2022.01.14/

ХААНА

10.00

· “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудал

· Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны тайлан болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2021.12.28-ны өдөр ирүүлсэн, хаалттай/

· Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулга

· Бусад

“Их хуралдай” танхимд

Categories
гадаад мэдээ

Казахстаны тагнуулын газрын дарга асныг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилжээ

Казахстаны тагнуулын газрын дарга асан эрхмийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай тус улсын үндэсний аюулгүй байдлын хороо өчигдөр зарлажээ.

Баривчлагдсан Карим Массимов нь уг хороог тэргүүлж байгаад хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдсөн юм.

Казахстаны эрх баригчид Алматы хотод хяналтаа тогтоож чадсан ч зарим хэсэгт нь “террорист” халдлага үргэлжлэн гарсаар байгааг тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа мэдээлжээ.

Бослого тэмцлийн цаана гадаадад бэлтгэгдсэн “террористууд” байгааг Токаев байнга хэлдэг ч тодорхой нотлох баримт үзүүлэхгүй байна.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын цэрэг Казахстанд орсон явдлыг шүүмжлэхдээ “Түүхээс харахад Оросууд нэгэнт танай гэрт орж ирсэн бол буцааж гаргахад маш хэцүү байдаг” гэж хэлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам Блинкений мэдэгдлийг няцаахдаа “Америкчууд танай гэрт орж ирвэл амьд үлдэх, дээрэмдүүлэхгүй, хүчиндүүлэхгүй байх маш хэцүү байдаг” гэж хариу барьсан байна.

Казахстанд эхэлсэн иргэдийн тэмцэл анх шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн агуулгатай байсан бол сүүлдээ тус улсыг 30 орчим жил захирсан экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн болж өргөжсөн юм.

Казахстаны дотоод хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй хүн баривчлагдаж, “зэвсэгт гэмт этгээдүүд”-ээс 26 хүн, хууль сахиулагчдаас 18 хүн алагдсан байна.

Эрх баригчид Массимовын баривчилгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Массимов нь ерөнхийлөгч асан Назарбаевын ойрын холбоотон байж, түүний засаглалын үед хоёр ч удаа ерөнхий сайдын албыг хашиж байжээ.

Өнгөрч буй долоо хоногт Токаев бас Назарбаевыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаалаас нь огцруулсан юм.

Эндээс харвал Казахстаны улс төрийн дээд хүрээнд эрх мэдлийн төлөө тэмцэл явагдаж байж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Хотын стандартыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой юм.

Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгйнхэн өчигдөр хуралдаж Хотын стандарт, хяналтын газраас 2020-2021 онд судлан боловсруулсан хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцжээ.

Нийслэлийн иргэдийн ажил, амьдралд нэн шаардлагатай хотын стандартуудыг 2022 оны эхний улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлуулахаар төлөвлөжээ. Цаашид хотын стандартыг боловсруулах, хянан хэлэлцэх үүрэг бүхий “Хотын стандартын зөвлөл”-үүдийг мэргэжлийн салбар, чиглэл бүрээр байгуулан ажиллуулах нийтлэг дүрмийн төслийг боловсруулаад байна.

Нийслэлийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн нэг болсон хотын стандартыг бий болгож мөрдүүлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахад чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний талонд хамрагдаж буй иргэдэд хоёр удаа боломж олгоно

2021 онд шинэчилсэн халамжийн журмаар 200-гаас дээш малтай өрхийг хүнсний талон олголтоос хассан. Харин дээрх дэмжлэгийг авч байгаа хүмүүст тодорхой болзол, шаардлага тавьсан байна.

Үүнд хүнсний талонд хамрагдах хугацааг хоёр жил болгож энэ хугацаанд хоёр удаа сургаж, ажилд зуучлах аж. Иргэн эхний удаад ур чадвар болон бусад зүйлээс шалтгаалж татгалзаж болно. Тэгвэл дахин нэг удаа санал тавих бөгөөд тэр үед дахин татгалзвал төр үүрэг хүлээхгүй. Хүнсний талон олгохгүй. Гэхдээ үүн дээр ялгавартай хандах ба хүнс тэжээлийн дэмжлэг, төрийн халамж үйлчилгээ авах шаардлагатай ахмад, өнчин хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй зорилтот хүмүүст хамааралгүй юм.

Мөн Хүнсний эрхийн бичиг олгох журмыг шинэчлэн баталж гэрээт дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг 235 мянга орчим хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цахимжуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэг

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгийн хуваарийг хүргэж байна.

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгийн хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд Харцага Н.Золбоо түрүүллээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан Дорнод аймагт өчигдөр болж өндөрлөлөөө. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож, улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын харцага О.Хангай, улсын начин Б.Чимэдвандан нар туналаа.

Categories
мэдээ нийгэм

Сэргээн нутагшуулсан тарваганы тоо 13.6 хувиар өсчээ

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид, БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд сэргээн нутагшуулсан тарваганы тоо 13.6 хувиар өсжээ. Тодруулбал, судлаачид сүүлийн хоёр жилийн хугацаанд 70 тарвага сэргээн нутагшуулсан байна. Тарвага нутагшуулсан газрыг орон нутгийн иргэд ,Байгаль хамгааллын газар, улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтнүүдийг хянагчаар ажиллуулж хууль бус ан агнуур хийх зөрчлийг бууруулжээ. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг аж.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 1010 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 1010 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 771 нь Улаанбаатар хотод, 231 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 8 тохиолдол батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 9281 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 60 иргэн байна.