Categories
мэдээ нийгэм

Өрхийн хэрэглээ өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар буурчээ

Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас эхлэн хөл хорионы дэглэм шат дараатай суларсан. Мөн Засгийн газар, Монголбанкнаас өрхийн орлогыг дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн юм. Бодлогын хүрээнд өрхийн сарын дундаж орлого нэмэгдсэн хэдий ч өрхийн хэрэглээ өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар бууралттай гарчээ. Цар тахлын үед тээвэр, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний болон зарим нэр төрлийн импортын барааны хэрэглээ түлхүү танагдах хандлагатай гэж Монголбанкнаас мэдээлжээ

Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

С.Энхболд: Дотоодод омикрон хувилбарын 5 тохиолдол бүртгэгдлээ


Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Дэлхий дахины анхаарал татсан омикрон хувилбар 145 улсад бүртгэгдсэн. Монгол Улсын хувьд өнгөрсөн Баасан гариг буюу гаднаас ирсэн иргэдийн сорьцод 12 тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээлсэн . Монгол Улс геномын дараалал тодорхойлох шинжилгээ хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн иргэд болон дотоодод бүртгэгдсэн сорьцуудад шинжилгээ хийсэн.

Өнөөдөр ПСР шинжилгээгээр S генийн алдагдал илэрсэн дүн илэрсэн. Эдгээрээс омикроны таван тохиолдол бүртгэгдсэн байна.

Эрдэмтэд Covid-19-ийн шинэ хувилбар омикроны давлагаа нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр дэгдэх тооцоолол гаргасан. Гэсэн ч иргэд та бүхэнд айж сандрахгүй байхыг зөвлөж байна. Омикрон хувилбар нь дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн болохыг олон улсын судалгаагаар тогтоосон” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.


2022 оны 01 сарын 09-ний 20 цагаас 2022 оны 01 сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Дархадын хотгороор 23-28 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 13-18 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 2022 оны 01 дүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Халдвар эрчимтэй нэмэгдвэл эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй

Монгол Улсын Засгийн газар, УОК-иос гарсан шийдвэрийн дагуу цар тахлын дараагийн давлагааны хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна.

ЭМЯ: Халдвар ийм байдлаар эрчимтэй нэмэгдвэл эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй хүрнэ
2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26, 27-р хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүдээр очиж, үйл ажиллагаатай танилцав.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар хангалаа. Энэ удаагийн давлагаа нь томуутай хавсарч байгаа тул эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүх, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох явахгүй байх зэргээр дэглэм сахихыг зөвлөлөө. Мөн сайд С.Энхболд иргэдээ нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав.

Дэлхийн 140 гаруй улсад тархаад буй омикрон хувилбар манай улсад бүртгэгдсэнийг өнгөрсөн баасан гарагт ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсад шинэ оны өмнөхөн өдөрт дунджаар ковид-19-ийн 200 тохиолдол илэрч байсан бол одоо халдварын тархалт тав дахин нэмэгдэж 1000-д хүрлээ. Иргэд сар шинийн бэлтгэл хийж гадуур олноороо явах, баяраар олуулаа цуглах зэрэг эрсдэл халдварын тархалтыг улам нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарт хүнд ачаа бууж болзошгүй боллоо. Хэрэв тархалт ийм байдлаар эрчимжвэл эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тиймээс иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал барихыг ЭМЯ-наас анхааруулсаар байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний үнэмлэхийн оронд QR код уншуулна

Улсын бүртгэлийн ерөнхий газраас регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаар хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон талаар мэдээлэв. Тодруулбал, тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болов.

Мөн иргэний үнэмлэхийн оронд QR код уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой. Тус газраас мэдээлснээр, хүн бүрт иргэний бүртгэлийн дугаар олгожээ. Энэ нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий үл давхардах, өөрчлөгдөхгүй тоо аж.

Энэхүү бүртгэлийн дугаарыг хэрэглэснээр тухайн иргэний хаалттай болон хязгаартай мэдээллийг өөр хэн нэгэн мэдэх боломжгүй. Тиймээс энэхүү дугаар нь хувь хүний талаар ямар нэгэн мэдээлэл агуулахгүй юм байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Анхцэцэг УАШТ-ээс алтан медаль хүртлээ

Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Мөсөн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 15 багийн 121 туйванчид хүч чадлаа сорьж байгаа. Тэгвэл хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний -87 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлж, энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Түүний хувьд эхний оролтоор 90, хоёр дахь оролтоор 93 кг, гурав дахь оролтоор 95 кг-ыг захиалж, амжилттай өргөн аваргын болзол хангалаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хагас боловсруулсан алтны 84.6 хувийг Швейцар руу экспортлов

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16095.8 сая ам.доллар болжээ. Энэ нь 2020 оны мөн үеэс 3220.5 сая ам.доллар буюу 25 хувиар өссөн дүн юм.

Экспорт импортын дүнгээс 2398.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав. Экспортод 9247.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар ихэссэн байна. Экспортын барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзлэв.

Экспортын барааны нийт дүнд:

Эрдэс бүтээгдэхүүн 7516.0 сая ам.доллар буюу 81 хувь;

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 89 сая ам. доллар буюу 1.0 хувь;

Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 1025.4 сая ам. доллар буюу 11.1 хувь;

Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 47 сая ам.доллар буюу 0.5 хувь;

Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 370.7 сая ам.доллар буюу 4.0 хувийг тус тус эзэлжээ.

Эдгээр нь нийт экспортын дүнгийн 97 хувь болж байна. 2021 онд экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 92 хувийг БНХАУ-д гаргажээ.

Харин жоншны 72.6 хувийг БНХАУ-д, 27.4 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 84.3 хувийг Италид, самнасан ноолуурын 70 хувийг Италид, 14.4 хувийг Их Британид; ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны 15.4 хувийг БНСУ-д, 84.6 хувийг Швейцар руу тус тус экспортолжээ. Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92 хувь болж байна.

Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортолсноос:

БНХАУ-д 82.6 хувь,

Швейцарт 9.4 хувь,

Сингапурт 2.8 хувь,

БНСУ-д 2.4 хувь тус тус ногдож, нийт экспортын 97 хувийг дээрх орнууд эзэлжээ.

Гаалийн байгууллага гадаад худалдааны өнгөрсөн оны гүйцэтгэлийг экспортын 25.8519, импортын 246.012 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргасан байна. Үүнээс тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 12.620, импортын 40.93 мэдүүлэг байжээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын кадастрын нэгдсэн цахим системд ШШГЕГ холбогдлоо

Газрын кадастрын нэгдсэн цахим системээс ШШГЕГ-ын иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа газрын лавлагааг цахимаар түргэн, шуурхай авах боломжтой боллоо.

Өмнө нь ШШГЕГ-аас газраас иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа газрын лавлагааг авахын тулд 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудад 30 гаруй албан бичгийг цаасаар явуулж, 5-20 хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Харин одоо газартай холбоотой лавлагааг цахимаар шуурхай солилцох, газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг цахимаар шийдвэрлэх боломжтой боллоо. Газрын кадастрын нэгдсэн цахим систем төрийн байгууллагууд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цаг хугацаа, үргүй зардлыг хэмнэж, үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.


2022 оны 01 сарын 09-ний 20 цагаас 2022 оны 01 сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Дархадын хотгороор 23-28 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 13-18 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 2022 оны 01 дүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: Чингэлэг тээврийг эхлүүлэх Монголын талын бүх бэлтгэл хангагдсан

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын шинэ хувилбарын энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцлоо. Уузалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Элчин сайд Вэньруйд хандан “Цар тахлын нөхцөлд хил, гаалийн үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг оруулах гарц, орцыг ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар байгуулж, миний бие даргалан ажиллах болсон. Тиймээс тантай уулзаж, Эрээн боомтод төвлөрсөн ачаа барааг яаралтай татан авах асуудлаар санал солилцож байна. Мөн чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байна. Монголын талын бүх бэлтгэл хангагдсан. Хилээр орж ирсэн ачаатай чингэлэгийг 48 цагийн дотор буцаан гаргана. Цагаан сарын баяр дөхөж байгаа учир таныг эдгээр асуудлыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газарт уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн хоёр улсын Засгийн газар хоородын комиссын цахим хурлыг ойрын үед хуралдуулж, хилийн боомтын тоог нэмэгдүүэх, Замын-Үүд чөлөөт бүсийг нээх бэлтгэл ажлыг эхлүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгааг Элчин сайдад хэлэв. Харин Элчин сайд Цай Вэньруй Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана. Цар тахлын нөхцөлд ажил хэргээ явуулахын тулд ойр ойрхон уулзаж, хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэдгээ илэрхийллээ.