Categories
мэдээ цаг-үе

Казахстан: Алматы хотын дарга халдлагад өртжээ

Казахстаны Алма-Ата хотын дарга Бакытжан Сагинтаев халдлагад өртсөн хэмээн мэдэгдэв. Энэ талаар тус улсын “ORDA.kz.” агентлаг мэдээлэв.

Сагнитаевийн хэлснээр, машинаараа явж байхдаа бууны суманд өртсөн аж. Түүнээс гадна “Алматы” телевизийн ажилтнууд болон түүний хамтрагчид буудалцааны амьд гэрч болсон аж. Буудалцаанаар телевизийн сувгийн жолооч өртөж, үхлийн шарх авсан байна. Мөн албан хоёр хүн бэртэж, шархаджээ.

Хотын дарга Сангинтаевын жолооч бас шархадсан ба Сагинтаев амийг нь аварсан жолоочдоо талархлаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломжийг Засгийн газар судалж байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиуд дээр саналаа нэгтгэхээр хэлэлцсэн. Эдгээр хуулиудыг хэлэлцэх эсэх асуудалд МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Өнөөдөр хэлэлцээд хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэдэг байр суурин дээр тогтлоо.

Ингээд чуулганы хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулж, төрийн бус байгууллага, сангийн төлөөллийг оролцуулж, хэлэлцүүлэг хийн ойлголтоо нэгтгэн, явцын дунд засаад, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Хоёрдугаарт, өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад, дотоод нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, хоёр хөрш орон болон Казахстан улсын нөхцөл байдал, тэнд байгаа монгол иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх талаар мэдээлэл хийлээ.

Харин дотоод нөхцөл байдалтай холбоотой нэлээд асуудал байна. Ялангуяа үнийн өсөлт, инфляц эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс УИХ, Засгийн газраас энэ чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр Засгийн газар судалгаа хийж байгаа.

Түүнчлэн хил гаалийг хэвийн ажиллуулж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх шаардлага бий. Мөн утааны асуудал зэрэг цаг үеийн асуудлыг бүлгийн хурлаар ярилцлаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын халамжийн мөнгө олгох хуваарь

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг ХХҮЕГ-аас гаргажээ.

Энэ сард халамж, тэтгэвэр, тэтгэмж, насны хишиг, хүүхдийн мөнгийг 20-25-ны хооронд олгох хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсын хамгийн өндөр настан 111 настай

Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд нийт иргэдийн 0.005 хувь буюу 155 иргэн 100 ба түүнээс дээш настай гэж бүртгэгджээ.

Манай улсын хамгийн өндөр настай иргэн 111 настай бөгөөд Хэнтий аймагт амьдардаг бол 107 настай иргэн Баянзүрх дүүрэгт амьдарч байна.

100 ба түүнээс дээш настай ахмадуудын 136 нь эмэгтэй, 19 нь эрэгтэй. Өндөр настнуудын 100 нь орон нутагт, 55 нь нийслэл Улаанбаатарт бүртгэлтэй.

Өвөрхангай 15 буюу хамгийн олон өндөр настантай аймаг хэмээн бүртгэгджээ.

Манай улс 65 нас хүрч буй иргэндээ насны хишиг тэтгэмж жилд нэг удаа олгодог. Энэ жил 1956 оны долдугаар сарын 16-ны өдрөөс 1957 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хооронд төрсөн 65 нас хүрсэн ахмад настан 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн дотор EHALAMJ.MN халамжийн нэгдсэн системд бүртгүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргахыг ХНХЯ-наас зөвлөлөө.

Цахимаар хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд харьяа хорооныхоо халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хүсэлт гаргах боломжтой аж.

  • 65-69 настанд 50,000
  • 70-79 настанд 80,000
  • 80-89 настанд 150,000
  • 90 түүнээс дээш настанд 250,000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгож байгаа юм.
Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан шахмал түлш савлах шинэ шуудайны 35 хоногийн нөөцтэй байна

Агаарын чанарын талаарх долоо хоног бүрийн ээлжит мэдээллийн үеэр сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шинэ шуудайн 35 хоногийн нөөцтэй байгааг мэдээллээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн “Таван толгой түлш” компани хангамжийн 10 баазаараа дамжуулан сайжруулсан шахмал түлшний шуудайг буцаан худалдан авах ажлыг эхлүүлсэн. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж худалдан авч байгаа. Хангамжийн долоон баазад иргэдээс худалдан авсан хуучин шуудайд дахин нүүрс савлаж ашиглаж байгаа бөгөөд хангалттай хэмжээний шуудай цугларч байгаа учраас шинэ шуудай хэрэглэхгүй байгааг мэдээлэв.

Харин шахмал түлшний үйлдвэрийн шугамд хуучин шуудай ашиглах боломжгүй байдаг тул шинэ шуудай ашиглаж байгаа. Одоогоор шинэ шуудайн 35 хоногийн нөөцтэй байгаа аж

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд” мөсний баяр 21 дэх жилдээ зохион байгуулагдана

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд 21 дэх жилдээ болох гэж байна.

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог. Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд баярын үеийн арга хэмжээ, хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл​: Д.Ганбатыг огцруулсныг албажуулж өгөхийг УИХ-ын даргаас шаардаж байна

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцлоо.

УИХ-ын гишүүн О.ЦогтгэрэлӨнгөрсөн долоо хоногт УДШ-ийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Энэ тогтоолд тодорхой зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны болохыг тогтоосон. Ийм учраас АН-ын маргаан гэж байхгүй. Нөгөө тал гэж ярьж буй нөхдүүд дээд шүүхийн шийдвэрт тулгуурлаж хариулт аваарай. Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Гэхдээ хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа. Намын үйл ажиллагаа шийдэгдчихлээ.

Одоо харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад бэрхшээл байна. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхийн саналаар сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргад хүсэлт шаардлага тавьсан. Иймээс УИХ-ын даргад АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллах бололцоог хангахыг тулд дахин шаардлага хүргүүлнэ. УИХ-ын дарга АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангахыг шаардаж байна. Дараачийн удаа Үндсэн хуулийн Цэцэд хандахаас эхэлж ажлаа хийнэ. Д.Ганбат даргын ганцаар зарласан хуралд гишүүд оролцохгүй байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Модны хэрэглээ буурсанаар зууханд уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсгэж байна” гэв

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар 21350 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нөөцийг цагаан сарын баяр дуустал ашиглана. Энэ долоо хоногт борлуулалтын явуулын цэгүүд ажиллана. Өнөөдрөөс эхлэн 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлшийг олгож байна. Айл өрхүүд таван төрлийн зуух хэрэглэж байна. Түлш стандарт хангасан ч зуух стандартын бус байна.Модны хэрэглээ буурсанаар зууханд ноцолт биш уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсэж буй.

Мөн бид ЖАЙКА-тай хамтран авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцдаа хоруу чанар бүхий утаа ялгаруулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа “Өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехэд гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Бидний зүгээс үйлдвэрийн нэгдүгээр цех болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрт гарсан галын улмаас нийлүүлэлт тасалдахгүй. Шаардлагатай тохиолдолд нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ” гэлээ.

Categories
гадаад мэдээ

НАТО-ийн удирдлага ОХУ-д итгэлгүй байна


НАТО-ийн эвслийн улсуудын Гадаад хэргийн сайд нарын цахим уулзалтын дараа “Санал зөрчилтэй асуудлыг шийдвэрлэж улс төрийн дэвшилд хүрэхийн тулд бид мэдээж Оросын санаа зовж буй асуудлыг анхааралтай авч хэлэлцэх болно. Гэхдээ асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд оросууд эхлээд ам, ажлын зөрүүгээ арилгаж итгэлцэх нөхцөлийг бий болгох ёстой. Мэдээж НАТО ОХУ-тай яриа хэлэлцээр хийх л болно. Гэхдээ энэ хэлэлцээр амжилтгүй болно гэдэгт бид бэлэн байх ёстой” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг анхааруулав.

Мөн тэрээр “Европын Холбоо болон НАТО-гийн тэлэлт Европ тив даяар эрх чөлөө, ардчиллыг түгээхэд үнэлж баршгүй тус дэм болсон учир энэхүү үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх нь ойлгомжтой. Иймээс НАТО-гийн хаалга Украин, Гүрж төдийгүй Финлянд, Шведийн хувьд ч нээлттэй” гэж нэмж мэдэгдэв.

ОХУ НАТО-г хэлсэн амандаа хүрэлгүй тус улсын хилд хэт ойртсон гэж өөрийн улсын Аюулгүй байдлын баталгааг АНУ болон барууны улсуудаас бичгээр гаргаж өгөхийг шаардаж байгаа бол НАТО нэг улс өөрийн нөлөөллийн бүс бий болгон бусад улсыг дохио зангаагаар удирддаг байсан цаг үе өнгөрч улс болгон өөрсдөө бие даасан шийдвэр гаргах эрхтэй болсон гэж үзэж байгаа юм. Тэр ч байтугай Европын Холбооны нөлөө бүхий албаны хүмүүс бид болон Украины төлөөлөл оролцоогүй АНУ, ОХУ-ын хэлэлцээрээс юу ч горьдох хэрэггүй. Хэрэв ОХУ өөрийн өнөөгийн байр сууриа эрс өөрчлөхгүй бол бидэнтэй хийх ОХУ-ын хэлэлцээр ч амжилтад хүрэхгүй гэж ил тод мэдэгдсээр байна. Тэгвэл “АНУ-ын засаг захиргаа ОХУ-тай хийх зөвлөлдөх уулзалтаар аюулгүй байдлын олон асуудлыг хэлэлцэх бөгөөд ирэх долоо хоногт Европт хийх яриа хэлэлцээний өмнө бид холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт холбоо харилцаатай байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Карин Жан-Пьер мэдэгдэв. “Бид асуудлыг бүхэлд нь хэлэлцэнэ гэж бодож байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстанд оруулснаар Оросын нөлөө нэмэгдэхэд хүрнэ гэж АНУ санаа зовж байгаа эсэхийг тодруулан асуухад Жан-Пьер “Европт хийх хэлэлцээ өргөн хүрээний асуудлыг хамарна” гэж давтан хэлсэн байна.

Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх ОХУ, АНУ хоорондын хэлэлцээ нэгдүгээр сарын 10-нд Женев хотноо болно. Үүнээс гадна Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал нэгдүгээр сарын 12-нд, ОХУ болон ЕАБХАБ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ нэгдүгээр сарын 13-нд болох юм. Мөн Казахстан, Украинд дайн дэгдвэл Кавказын нуруу болон Сирид дайны гал дахин дүрэлзэж, Беларусь улсад иргэдийн бослого гарна. Гэхдээ Казахстан, Украин, Кавказын нуруу, Сири, Беларусь гэсэн таван фронт зөвхөн ОХУ-ын хүчийг л сарниулах зорилготой байх болно. Гол фронт мөс нь хайлж худалдааны цоо шинэ зам бий болж буй жирийн иргэдгүй, зөвхөн цэрэг байрлаж байгаа Арктикт явагдана. Учир нь энэ шинэ усан замд хэн нөлөөллөө тогтоож чадсан нь дэлхийн худалдаанд тэргүүлэх байр эзэлнэ гэж олон улсын зарим шинжээчид дүгнэж байна. Бас орчин үеийн том улсуудын дайн хэт их хөрөнгө мөнгө, асар их хохирол учруулах тул ямар ч дайн болохгүй, эдгээр халуун цэгүүдэд ОХУ-ын хүн хүч, хөрөнгө мөнгө хий дэмий урсан, АНУ болон барууны орнуудын эдийн засгийн хоригийн нөлөөгөөр иргэдийнх нь тэвчээр барагдаж Оросын авлигажсан төр солигдон ардчиллын замд харьцангуй тайван замаар орно гэж үзэх судлаачид ч байгаа юм.


Израилийн судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар “Pfizer/BioNTech” компанийн “Ковид-19”-ийн вакцины дөрөв дэх тун эсрэг биетийн түвшинг долоо хоногт тав дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон нь өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст дахин нэмэлт тунг санал болгох шийдвэрийг бататгажээ. Гэхдээ энэ нь урьдчилсан судалгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид хараахан үнэлгээ дүгнэлт хийгээгүй байгаа юм. “Энэ бол сайн мэдээ. Дөрөв дэх тун вакцинд хамрагдсан хүмүүсийг халдвар авахаас, улмаар хүндээр өвчлөхөөс тодорхой хэмжээгээр хамгаална гэдгийг энэхүү үр дүн харуулж байна” гэж иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэмжсэн Ерөнхий сайд Нафтали Беннетт мэдэгджээ.


Нефть олборлогч томоохон улсууд ирэх сард олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсоны дараа нефтийн үнэ өсчээ. Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 91 цент буюу 1.2 хувиар өсч, 76.99 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондонгийн “ICE” биржид “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх үнэ 1.02 ам.доллар буюу 1.3 хувиар өсч, 80 ам.долларт хүрчээ. Нефть олборлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ цахимаар хуралдаж, хоёрдугаар сард өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Мөн “ОПЕК” нэгдлийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Кувейтын Хайсам аль Гайс сонгогдон юм. Өнгөрсөн даваа гаригт тусгай цахим бага хурал хуралдаж шинэ даргаа сонгосон бөгөөд Аль-Гайс наймдугаар сарын 1-нд тушаалдаа орно.


Их Британийн гол салбаруудыг гадны нөлөөнөөс хамгаалах зорилготой Үндэсний аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын тухай хууль тус улсад хэрэгжиж эхэлжээ. Шинэ хуулийн гол зорилгуудын нэг нь Их Британид чухал ач холбогдолтой аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг гадаадын хяналтад орохоос урьдчилан сэргийлэх явдал юм. Хууль зохиогчдын онцолж байгаагаар, энэ нь эрх баригчдад аюултай байж болзошгүй хэлэлцээ бүрийг нэг бүрчлэн авч үзэх боломжийг олгон, улс орныг хамгаалах хангалттай уян хатан байдлыг бий болгоно гэдгийг цохон тэмдэглэжээ. Шинэ журамд хамаарах эдийн засгийн гол 17 салбарын дунд эрчим хүч, иргэний зориулалттай цөмийн төслүүд, батлан хамгаалах, давхар зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр, сансар, хиймэл дагуулын технологи, хиймэл оюун ухаан, квант технологи, дэвшилтэт робот, синтетик биологи зэрэг салбар оржээ.


Польшийн Засгийн газар Беларусьтай залгаа хилийнхээ дагуу хана барихаар дотоодын хэд хэдэн компанитай гэрээ байгуулсан талаар Польшийн Дотоод хэргийн дэд сайд Мацей Васик мэдэгджээ. Ханыг өнгөрсөн 10 дугаар сараас хүчин төгөлдөр болсон хилийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу барих аж. Энэхүү хуулийг Беларусаас олон цагаач иргэн хилээр нэвтрэхийг завдсаны дараа баталсан юм. Мөн Польш улс Ойрхи Дорнод, Африкийн иргэдийг хил давуулахгүйн тулд Беларусьтай залгаа хилээ хаагаад байгаа юм.

Европын Холбоо хүний эрхийн асуудалтай холбогдуулан Минскт хориг арга хэмжээ авсны хариуд цагаачдын хямрал үүсгэсэн хэмээн Беларусийг буруутгаж байгаа билээ.



BBC.CNN. REUTERS. RIA Novosti-гоос

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

​Эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 1 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 2 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1500 хэрэгт хяналт тавьж, 248 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 31, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 3, Авлигын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.