Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Омикрон хувилбарыг NGS технологиор бүрэн илрүүлэх боломжтой

ХӨСҮТ-өөс NGS технологийг нутагшуулж Ковид19 вирусийн хувилбарыг тогтоож, баталгаажуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн лабораторийн судлаач, анагаах ухааны доктор Г.Цогзолмаа” Манай төвөөс Ковид19 халдварын шинэ хувилбарын тандалтыг хоёр аргаар хийж байна. Нэгдүгээрт омикрон хувилбарын мутац илрүүлэх PSR тандалт, хоёрдугаарт омикрон хувилбарын S генд суурилсан тандалт шинжилгээ. Үүний дараагаар сорьцыг баталгаажуулах үүднээс хамгийн сүүлд NGS технологиор сорьцод шинжилгээ хийж мутацлагдсан шинэ хувилбарыг олж тогтоох боломжтой. Бид омикрон хувилбарын сорьцын шинжилгээг иргэдээс түүвэрчилсэн байдлаар сонгож хийж байгаа. Ингэхдээ ихэвчлэн орон нутаг болон гадаадаас зөөвөрлөгдөн ирж буй зорчигчдын сорьцод тандалт судалгааг хийж байна. Манай улсад вирусийн шинэ хувилбарыг олж тогтооход энэхүү NGS технологийг нутагшуулахаас өмнө гадаад улс руу сорьц явуулж шинэ хувилбарыг илрүүлдэг байсан. Өнөөдрийн байдлаар бид Монгол Улсад шинэ төрлийн вирусийг өөрсдөө бүрэн илрүүлэх боломжтой болсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрөвдүгээр тунд 2367 иргэн хамрагджээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Тэрбээр хурлын эхэнд 2022 он иргэд рүүгээ чиглэсэн жил байхыг дурдаад, иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ онцоллоо.

Хотын дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90 хувьтай байлаа. Тухайлбал, эмзэг бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ дагуу 6098 өрхийн судалгааг гаргаж, нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөжээ. 2021 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн нийт 41 удаа болж, 461 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88.2 хувьтай байжээ.

Дөрөвдүгээр тунд 2367 иргэн хамрагджээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна” гэв.

Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэйг дурдлаа.

Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд www.ulaanbaatar.mn сайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа.

Бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодруулахад “Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулна” хэмээв.

Хотын дарга “Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангагдсан байх шаардлагатай. Улаанбаатар хот явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байна. Цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийнэ” хэмээв.

Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна

Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Баруун үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн ажиллана” гэсэн бол Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. Сүүлийн 15 хоногт нөөцдөө гар хүрээгүй. 611 борлуулалтын цэг ажиллаж байна. Цагаан сар өнгөртөл бүх дүүрэгт явуулын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Нэгдүгээр сарын 7-9-ны хооронд МХЕГ, НМХГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. Зөрчил бага гарч, санал их ирсэн. 102 дугаарын утсанд арванхоёрдугаар сарын 20-ноос хойш түүхий нүүрс түлсэн байх магадлалтай гэх 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрч, зөрчлийн арга хэмжээ авлаа. Улаанбаатар хотод нийтлэг хэрэглэдэг таван төрлийн зуух байна. Зуухнуудад хэмжилт хийж байна. Зуух бүрийн хоруу чанар, хэмжилтийг хийнэ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр “Арванхоёрдугаар сарын 30-наас хойш нийт 13 төрлийн хяналт шалгалт хийлээ. Шатахуун түгээх станцын шатахуунд лабораторийн шинжилгээ, нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч байгаа утаа, зуухнуудад хэмжилт хийсэн. Энэ бүхний үр дүнгээс түлш, зуухны зохицолгооны асуудал гарч ирсэн. Иргэд стандарт бус зуух ашиглаж, хий уугалт үүсгэж байна. Зуухны стандартыг батлуулахаар ажилдаа орсон. Бүрэн, давхар шаталттай, уугалт багатай зуух хэрэглэх шаардлагатай байна. Өндөрлөг цэгүүдэд зургаан явуулын цэг ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Мөн энэ жил Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна. Энэ нь 60 мянга орчим тонноор түлшний хэрэглээг нэмжээ.

Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа

Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна. Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна. Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” хэмээн танилцууллаа.

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах.
  • Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгаж ажиллах.
  • Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах.
  • Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
  • Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтад үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах.
  • Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
  • Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчилж ажиллахыг үүрэг болгов.
Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагаар НОБГ-т ирсэн. Дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна.

Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна

Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа нийслэлийн удирдах ажилтнуудад танилцуулав.

“Мөн энэ жил Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна. Энэ нь 60 мянга орчим тонноор түлшний хэрэглээг нэмлээ. Баруун үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн болно” гэсэн бол Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. Сүүлийн 15 хоногт нөөцдөө гар хүрээгүй. 611 борлуулалтын цэг ажиллаж байна. Цагаан сар өнгөртөл бүх дүүрэгт явуулын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй. Нэгдүгээр сарын 7-9-ны хооронд МХЕГ, НМХГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. Зөрчил бага гарч, санал их ирсэн. 102 дугаарын утсанд арван хоёрдугаар сарын 20-ноос хойш түүхий нүүрс түлсэн байх магадлалтай гэх 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрч, зөрчлийн арга хэмжээ авлаа. Улаанбаатар хотод нийтлэг хэрэглэдэг таван төрлийн зуух байна. Зуухнуудад хэмжилт хийж байна. Зуух бүрийн хоруу чанар, хэмжилтийг хийнэ” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр “Арван хоёрдугаар сарын 30-наас хойш нийт 13 төрлийн хяналт шалгалт хийлээ. Шатахуун түгээх станцын шатахуунд лабораторийн шинжилгээ, нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч байгаа утаа, зуухнуудад хэмжилт хийсэн. Энэ бүхний үр дүнгээс түлш, зуухны зохицолгооны асуудал гарч ирсэн. Иргэд стандарт бус зуух ашиглаж, хий уугуулж байна. Зуухны стандартыг батлуулахаар ажилдаа орсон. Бүрэн, давхар шаталттай, уугалт багатай зуух хэрэглэх шаардлагатай байна. Өндөрлөг цэгүүдэд зургаан явуулын цэг ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаан буудайн импорт 15.7 дахин өсчээ

Монгол Улс 2021 онд 227 мянган тонн улаан буудай импортолжээ. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 1.7 дахин өссөн дүн бол 2019 онд буюу цар тахлын өмнө үеийг бодоход 15.7 ДАХИН өссөн дүн байна.

Гаалийн ерөнхий газрын гаргасан гадаад худалдааны статистикаас харвал энэ нь хүнсний импортод хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүнд багтаж байгаа юм.

Харин импортын хэмжээ хамгийн ихээр буурсан хүнс нь улаан буудайн гурил байна. 2019 онд манай улс 2,886 тонн улаан буудайн гурил импортолж байсан бол энэ онд 613 тонн болж, 80% буурчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42% мөн буурсан үзүүлэлттэй байна.

Тариалсан улаан буудайгаараа 100% дотоодоо хангах боломж бүрдсэн талаар өнгөрсөн оны есдүгээр сард ХХААХҮЯ мэдээлж байв. Гэвч зохицуулалтгүйн улмаас нийт тариалсан улаан буудайн 30 орчим хувь буюу 130 мянган тонн улаан буудай үтрэм дээрээ үлдсэнийг Монголын үндэсний тариаланчдын холбооноос арванхоёрдугаар сард мэдээлээд 2022 онд улаан буудай тариалахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Энэ нь дотоодын хоёр жилийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээний улаан буудай импортолсон байснаас үүдэж бий болсон нөхцөл хэмээн тайлбарласан.

Харин салбарын сайд нь тооцоо хийсний үндсэн дээр гурил экспортолно гэж хамгийн сүүлд мэдээлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаарх мэдээллийг өглөө.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөж байна. Өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллана. Түүнчлэн 6098 зорилтот өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ.

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142-р тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй 18 ажлын 15 нь хяналт шалгалт руу чиглэсэн. Тухайлбал, гэр хорооллын айлуудад түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал хэрэглээнд ямар байгаа талаар болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуухын шүүлтүүрт хяналт шалгалт хийж байна. 195 мянган айл стандартын болон стандартын бус таван төрлийн зуух хэрэглэдэг.

Зуух болгонд хэмжилт, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг бид зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийлээ. Жилд 15-20 мянган зуух борлогддог байсан бол цар тахлаас шалтгаалан 2021 онд зуух үйлдвэрлэн, импортолдог аж ахуйн нэгжүүдийн борлуулсан зуух нийлээд 2000 хүрэхгүй байна. Үүнээс үзэхэд стандарт зуухны худалдаа 10 дахин буюу эрс багасжээ” хэмээв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 байна. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байна” хэмээн мэдээлэв.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш хэрэглэж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд түүхий нүүрс шатааж байгаа. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна” гэдгийг онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Экспорт 2021 онд 9.2 тэрбум ам.долларт хүрч, 2020 оны мөн үеэс 29.2 хувиар өсчээ

ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн 2021 оны гадаад худалдааны статистик мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улс 2021 онд дэлхийн нийт 162 улстай гадаад худалдаа хийсэн байна. Үүнээс 64 улсад бараагаа экспортолж, 159 улсаас бараа бүтээгдэхүүн импортолжээ. Экспорт 2021 онд 9.2 тэрбум ам.долларт хүрч:

  • өнгөрсөн оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар буюу 22.1 хувиар,
  • 2019 оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллар буюу 21.4 хувиар өссөн.

Өнгөрсөн онд 6.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь:

  • 2020 оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 29.2 хувиар,
  • 2019 оны мөн үеэс 721.1 сая ам.доллар буюу 11.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан.

2021 онд 2.7 тэрбум ам.долларын 15.7 сая тонн чулуун нүүрсийг экспортолжээ. Энэ нь 2019 оны мөн үеэс 310.4 сая ам.доллар буюу 20.8 сая тонноор буурсан. 2020 оны мөн үеэс 12.9 сая тонн буюу 640.3 сая ам.доллароор өсжээ.

2020 онд 1 тонн нүүрсийг 74.3 ам.доллароор экспортолж байсан бол 2021 онд 176 ам.доллар болж 101.7 ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна. Чулуун нүүрсний 89.2 хувийг БНХАУ руу экспортолсон” гэлээ.

Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3.509 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ.

Мөн бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу эрсдэлийн судалгаанд суурилан худалдааны луйвар, гаалийн зөрчлийг илрүүлэн таслан зогсоож нийт 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Жүдо бөхийн “Гранд мастерс” улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Жүдо бөхийн “Гранд мастерс”-ын эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 17-нд болно.

Спортын төв ордонд зохион байгуулах тус тэмцээн эрэгтэйчүүдийн М1 буюу 30-34 нас, М2- 35-39 нас, М3- 40-44 нас, М4- 45-49 нас, М5- 50-54 нас, М6- 55-59, М7- 60-аас дээш нас гэсэн ангилалаар 60, 66, 73, 81, 90, -100, +100 кг жинд шилдгүүдээ шалгаруулна. Харин эмэгтэйчүүд дээр дурдсан насны ангиллаар 48, 52, 57, 63, -78, +78 кг жинд медальтнуудаа тодруулна.

Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах дэлхийн наадам, бусад олон улсын ахмадын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад орших юм байна.

Categories
мэдээ цаг-үе

ЕБС-ийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 болгох санал боловсруулжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Энэ үеэр Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

Тэрбээр “Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна. Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5,000 багшийн 1,672 нь такси, хувийн унаагаар явж байна.

Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Төрийн тусгай албаныхнаас бүрдсэн хоёр баг Эрээнээс ачаа зөөнө” гэв

МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлын мэдээллийн дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилийн ачаа бараа таталтыг хэрхэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй жолооч, тусгай алба хаагчдаас бүрдсэн баг хоёр улсын тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулж ачиж, Замын-Үүдэд буулгана. Ингэж буулгасныг хэн ч очоод Улаанбаатар руу тээвэрлэж болно. Чингэлэг зөөх хоёр баг ажиллана. Нэг нь 100 хүнтэй. Нэг баг нь тээвэрлэлт хийж байхад нөгөө баг нь тусгаарлагдана. Энэ бол тээвэр ложистикийн хүндрэл, инфляцыг бууруулах алхам гэж үзээд энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.

Хил дээр цэрэг аваачиж болохгүй дүрэмтэй. Тиймээс энэ багт цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолоочдыг оруулж ажиллуулна. Уучлаарай, Замын-Үүдэд үйл ажиллагаа эрхэлдэг ТББ болон жолооч нар аа. Үүнийг бид хийж үзэхээс өөр аргагүй” гэлээ.