Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Дайны дараах Монгол Японы харилцаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Үндсэн хуулийн эрх
зүйн хорооны тэргүүн
В.Удвал “Манай улсад
мөрдөгдөж
байгаа хууль,
эрх зүйн
орчноор
аваад үзвэл
Цэц гомдлыг
хүлээж авах
боломжгүй”хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хуульч Л.Галбаатар “Хэвлэл мэдээллийн
эрх чөлөөний тухай хуулийг
хэрэгжүүлдэггүйд л асуудал байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Дайны дараах Монгол Японы харилцаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Нийслэлийн
Мэргэжлийн хяналтын
газар /НМХГ/-ын дэд
дарга С.Даваасүрэн “Сайжруулсан
түлш чийглэг ихтэй учраас
утаа ялгаруулж байх
магадлалтай” хэмээв.

“Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна” гэх сурвалжлагыг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

“Эрээнээс дундын
зуучлагчгүйгээр ачаа бараагаа
татан авах боломжтой юу?” гэснийг I-VI нүүрнээс үргэлжлүүлэн уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 86888990 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АТГ 511 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны нэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Түүнчлэн эрүүгийн 533 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 511 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-ээс мэдээллээ. Мөн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар нэг мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд хоёр мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хүлээн авчээ.

facebook sharing button

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК 1118 гомдол хүлээн авчээ

Улсын Их Хурлын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Зөвлөгөөнд 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Зөвлөгөөнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцож, ХЭҮК-ын чиг үүрэг, Комиссын гишүүний бүрэн эрх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар болон хүний эрхийн зөрчил, гомдол, мэдээлэл хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийн түгээмэл гарч буй зөрчлийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд ХЭҮК 1118 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 868 нь нийслэлээс, 320 нь орон нутгаас ирүүлсэн.

Гомдол, мэдээллийн мөрөөр 118 удаагийн хяналт шалгалтыг хийж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Комиссын гишүүний 45 шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахуулахаар Комиссын гишүүний 58 зөвлөмжийг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, мөн 1017 иргэнд, 352 цагийн хүний эрхийн зөвлөгөө өгч хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан талаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Найман үйлчилгээг цахимжуулж, Е-Mongolia системд нэгтгэжээ

Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагаа, тодорхойлолт авах найман үйлчилгээг цахимжуулж, Е-Mongolia системд нэгтгэсэн талаар Хуульзүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Үүнд:

-Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа

-Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт

-Гадаадын иргэний бүртгэл

-Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт

-Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт

-Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт

-Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт

-Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авах боломж бүрдлээ. Мөн 2022 онд Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Дундын цэгт дахин халдвар гарвал 28 хоног хил хаагдана” гэв

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Замын-Үүдэд цэргийнхэн тээвэр хийж эхэлсэнтэй холбогдуулан, ажлын хэсгийг зохицуулах, чиглэл өгөх зорилгоор тус аймагт ажилласан. Хурлаас гарч ирсний дараа тээвэрчид амдан уулзаж, “Бидний ажлыг зогсоож, цэргийнхнийг яагаад оруулж ирсэн” талаар С.Амарсайханаас асуухад ийн хариуллаа.

“Цэргүүдийг тээвэрт явуулах болсон шалтгаан нь тогтвортой хилээр ачаа бараа оруулах юм. Гурав хоног хилээ нээгээд халдварын дэг алдагдсанаас болж хил хаагдсан. Дахин хилээ хаалгаж болохгүй. БНХАУ-ын талд 100 орчим тээвэрчдийг тусгаарлаж байгаа. Дахин дундын цэгт халдвар бүртгэгдэх юм бол 28 хоног тээвэр зогсоно. Алдаа гаргаж болохгүй байна.

Тээвэрчдийн ажлыг булаагаагүй. Дундын цэгт л алдаа гаргахгүйн тулд ийм шийдвэрт хүрсэн. Дундын цэгээс Замын-үүдэд ирсэн ачааг Улаанбаатар руу зөөх нь тээвэрчдэд нээлттэй. Нарийн яривал дундын цэгийн тээвэрт оролцох ч боломжтой гэдгийг өнөөдрийн уулзалтаар хэлсэн. Дундын цэгээс Замын-Үүдэд ирсэн жолооч бүр хоёр сар тусгаарлагдана. 5000 машин дундаас 50 хан машин оруулах шийдвэр гарсан. Энэ олон жолооч дундаас сонговол маш замбараагүй байдал үүсэх учраас тэр” хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.


2022 оны 01 сарын 11-ний 20 цагаас 2022 оны 01 сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 28-33 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 13-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны дундуур говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулна

Манай улсад байгаа гадаад иргэдийн бүртгэлийг энэ онд цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

Одоогоор тус байгууллагын 8 үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia системд нэгтгэжээ. Үүнд:

  • Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
  • Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
  • Гадаадын иргэний бүртгэл
  • Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
  • Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
  • Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
  • Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
  • Олон улсын болон гадаад улсын ТББ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
  • ташрамд мэдээлэхэд, Гадаадын иргэн, харьяатын газар бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхэлсэн юм. Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Булган аймаг 2022 оныг аялал жуулчлалын жил болголоо

Булган аймаг 2021 оныг “Аялалын хог хаягдалгүй аймаг” болгон зарлаж байсан бол энэ жил “Ногоон аялал жуулчлалыг дэмжсэн, байгаль эх дэлхийдээ ээлтэй аялал жуулчлалын жил” болгон зарлаж байгаагаа “VISIT BULGAN-2022” форумын үеэр онцолжээ.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ талаар ярихдаа “Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зориулалтын савнууд байрлуулах зэрэг тоймтой ажлыг зохион байгуулсан. 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана” хэмээжээ.

Форумд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяр оролцож “Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Тус аймаг аялал жуулчлалын ITM Олон улсын үзэсгэлэнгийн 2022 оны түнш аймгаар тодорч, шилжин явах тугаа Хэнтий аймгаас хүлээн авсан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жуулчдыг татах, ая тухыг хангах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэм болох арга хэмжээнүүдийг зохион байгуулахад салбарын яам дэмжин хамтран ажиллах болно гэдгийг онцолсон юм.

Categories
мэдээ цаг-үе

ЭМДЕГ: Давтан халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүй

Манай улсад коронавируст халдварын омикрон хувилбарын тохиолдлууд албан ёсоор бүртгэгдээд буй. Үүнтэй холбогдуулан дотоодод халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй байгаа талаар мэдээлэл гарч, олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулж байна. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “ЭМДЕГ-аас коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн ӨЭМТ байгаа бол мэдэгдэж болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

К.Токаев: Энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэж дууссан

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өнөөдөр Парламентын хуралдаанд хэлсэн үгэндээ АБХАГБ-ын энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэсэн тул гаргах ажиллагааг хоёр хоногийн дараа эхлүүлнэ гэж мэдэгджээ. “Энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүлсэн. Гаргах ажиллагаа 10 хоног үргэлжлэх төлөвтэй” гэж тэрээр онцолсон байна.

Казахстанаас НҮБ-д суух Байнгын төлөөлөгийн газраас өчигдөр НҮБ-д хандаж, Казахстанд үнэхээр гаднын алан хядагчид төрийн эргэлт хийх гэж байсныг нотлох баримтуудыг ойрын хугацаанд гаргаж өгнө гэж бичгээр мэдэгдсэн. Мөн өдөр Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев үймээн самуунаас болж учирсан хохирлын хэмжээг 2-3 тэрбум ам.доллар гэж үнэлсэн юм. Тэрээр Европын холбооны Ерөнхийлөгч Шарль Мишельтэй цахимаар уулзахдаа мөн улс оронд нь гаднын алан хядагчид халдсан гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.