Categories
мэдээ нийгэм

АТГ: Хахуульд авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгов

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.

Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.

Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ.

Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна.

Эх сурвалж: АТГ

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Зудын эрсдэл 14 сумыг хамарчээ

Энэ сарын 18-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар шөнөдөө 32-37 градус хүртэл хүйтэрч, цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Зудын эрсдэл нийт нутгийн 2.6 хувийг хамрах төлөвтэй байгаа юм. Харин манай улсын 10.8 хувьд дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гэх тооцоог Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тэгвэл эрсдэл өндөр хэсэгт Баян-Өлгий, Увс, Ховд болон Төв аймгийн зарим газруудыг онцолсон байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Цэнгэл, Алтай, Булган, Төвийн Баяндэлгэр сумд, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын цөөн багийн нутаг хамрагдаж байгаа юм. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байжээ. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20,1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см цастай байсан аж.

Бусад нутагт 0-5 см цастай байгаа юм. Нийт нутгийн 80 хувьд зуншлага сайн байсан ч Дундговь, Өмнөговь, Дорноговь болон Сүхбаатарын цөөн хэдэн сумды нутгаар муу үнэлгээтэй байсан. Зуншлага муу байснаас үүдэж эдгээр бүс нутагт өвөлжилт хүндрэх эрсдэл тулгараад байгаа юм. Мөн зарим аймгууд шүлхий өвчнөөс улбаалж малаа отроор өвөлжүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь малчид өвөлжилтийн эрсдэлтэй нүүр тулахад хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Роснефть”,”Эрчис ойл” компаниуд хамтарч шинэ нисэх буудалд шатахуун нийлүүлнэ

ОХУ-ын “Роснефть” компани Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд онгоцны түлш нийлүүлэх оператор компани болж бүртгүүлэхээр ажиллаж байгаа тухайг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэлдээ дурдагдсан юм.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “ОХУ-ын “Роснефть” компани болон Монголын төрийн өмчит “Эрчис ойл” компанитай хамтарсан оператор компани байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр улсын төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, операторын үүргийг гүйцэтгэх буюу цэнэглэх боломж бүрдэнэ. Ингэснээр манай нефтийн салбарт шинэ хуудас нээж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дээврээс үсэрсэн хоёр хүүхдийг эмнэлэгт хүргэж, нэгийг нь буулгажээ

Бага насны гурван хүүхэд дээврээс үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг 18:00 цагийн үед гарчээ.

Тус хэргийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн “Манай аврах ангийнхан газар дээр нь ажиллаж байгаа. Надад албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Урьдчилсан байдлаар “Бичил” хорооллын нутаг дэвсгэрт байрлах есөн давхар орон сууцны дээврээс 8-9 дүгээр ангийн гурван хүүхэд үсэрч, амиа хорлохыг завдсан. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байснаас нэг охиныг буулгаж, үсэрсэн хоёр хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

2021 оны “Шилдэг шог зураач”-аар С.Цогтбаяр шалгарчээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмнести Интернэйшнл” байгууллагатай хамтран зохион байгуулдаг “Шог зургийн үзэсгэлэн”-гийн шилдгээр шог зураач С.Цогтбаяр шалгарчээ.

Тэрээр ” Ихэнх шагналаас ичдэг болсон энэ цаг дор харин бахархаж хүндэтгэмээр нэгэн омогшил хүртсэнээ хуваалцъя. Байгуулагдаад удаагүй байгаа “Шогч бийр” шог зураачдын холбооноос жил бүр шилдгээ шалгаруулж байх шийдвэр гарсны анхных нь энэ бөлгөө. Цомын загварыг манай барималч, шог зураач Н.Оргил маань хийсэн бөгөөд хад чулууг хага яран ургаж буй цэцгийн дэлбээ нь бийрэн хэлбэртэй байгаа нь юунд ч үл хоригдох үзэл санаа, үнэний төлөө дуугарч чадах уран бүтээлийг билэгдсэн аж. Сонгож авсан ардчилал эрх чөлөөний замаараа алдаа оноогоо цэгнэн дүгнэж улам урагшлах уу аль эсвэл нэг намын дарангуйлал, үзэл суртлын нөлөөлөл, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь улам ихээр хааж боох цензүртэй тоталитар дэглэм рүү буцах уу гэдэг салаа зам дээр ирчхээд байгаа. Энэ эгзэгтэй цаг үед ийнхүү шог зураачид маань нэгдэж нийлж эргэнд сэргэж өндийж байгаа чухам л цагаа олсон хувьсгалын тохироо, чөлөө завшаан хэмээн сэтгэл өег өөдрөг, цоглог цовоо болж ирж байна шүү. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй” гэж цахим хурдастаа хуваалцжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хивэг 18 мянган төгрөгийн үнэтэй байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” тусгай дугаарт мал аж ахуйтай бүх төрлийн мэдээ, мэдээллийг малчидад түргэн шуурхай өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.

Малын өвс, тэжээлийн үнэ ханшийг танилцуулж байна.

Ногоон өвс 8000, овъёосны ногоон тэжээл 8000, будааны ногоон тэжээл 8000-10000, хивэг 25 кг 17000, алтан тариа хивэг 25 кг 18000, улаанбуудай 50 кг, 40000, тэжээлийн будаа 40 кг 30000, монгол хорголжин тэжээл 40 кг 32000, орос хорголжин тэжээл 40 кг 36-38000 төгрөгийн үнэтэй байна.

May be an image of text

May be an image of text

May be an image of ‎text that says '‎алтантариа ΘBC тэжээлийн YHэ, ханш اان ! 109 мод лавлах 2021.12.17 хорголжин 109,70172067,70172077 хорголжин тэжээл /монгол/ 40 кг: 27.280年 /неат-тэй дун/ 1 TH: 682.000年 /неат-тэй дун/ хивэг S د 25 кг: 16.500年 /неат-тэй дун/ 1 TH: 660.000 /неат-тэй дун/ холимог холимог багсармал тэжээл /овъёос/ 25 кг: 20.500年 /неат-тэй дун/ 1 TH: 820.000年 /неат-тэй дун/‎'‎

Categories
гадаад мэдээ

Сүүлийн 30 жилийн хугацаанд кофены эрэлт эрс нэмэгджээ

Кофены үйлдвэрлэлд их хэмжээний ус, эрчим хүч зарцуулдаг. Ердөө 125 мл кофе үйлдвэрлэхэд 140 литр ус шаардлагатай. Мөн кофег хатаах, шарах, тээвэрлэх, исгэх зэрэг дамжлага бүр нь их хэмжээний эрчим хүч зарцуулдаг байна.

Дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч орон бол Бразил. Бразилын Амазоны ширэнгэн ойн хомсдол сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал, 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын хооронд 13,235 км2 буюу 2,429 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой устжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ш.Алтанбагана ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн ДАШТ ОХУ-ын Москва хотод үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 100 кг-д дэлхийн аварга Ш.Алтанбагана хүрэл медаль хүртэв.

WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын Москва хотод болов. Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахмад тэрбээр ийнхүү дэлхийн аваргын медалиа нэгээр нэмлээ.

Ш.Алтанбагана ДАШТ-ээс хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, монгол түмнээ баярлуулаад байсан юм.

Тэрбээр 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлээд байгаа юм.

Мөн 2010, 2014 онд IPF, 2016 онд AWPC холбооны Ази АШТ-ээс, 2018 онд IPL холбооны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Үүний сацуу 2015, 2017 онд WPFG холбооны Цагдаагийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон юм

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд кобальтын үнэ тогтворжих төлөвтэй байна

Цэнэг хураагуур үйлдвэрлэлийн гол түүхий эд кобальтын үнэ 2022 онд тогтворжих төлөвтэй байна.

Кобальтын үнэ 11 дүгээр сард 10 хувиар өсөж, сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрсэн юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 92 хувиар өсжээ. Улс орнуудад нийлүүлэлтийн доголдол үүссэнтэй зэрэгцээд кобальтын үнэ 2022 онд 8.3 хувиар буурах төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн хэмжээнд кобальтын эрэлт 2022 онд 195 мянган тонн болж нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Ц.Бадмаараг

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал

Улсын Их хурлын намрын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, түр хорооны болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг танилцуулж байна.

ДАВАА ГАРАГ /2021.12.20/

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

10.00

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

МЯГМАР ГАРАГ /2021.12.21/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

13.30

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

350 тоот өрөөнд

16.00

Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

11.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Үндсэн хууль” танхимд

14.00

Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” МУИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/

Хэлэлцэх асуудал:

· Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсох

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

ЛХАГВА ГАРАГ /2021.12.22/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

16.00

Боловсролын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

10.30

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

11.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их засаг” танхимд

14.00

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Их засаг” танхимд

ПҮРЭВ ГАРАГ /2021.12.23/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

БААСАН ГАРАГ /2021.12.24/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2021.12.23, 12.24/

· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулга

· Бусад