Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж, дуусаад байна.
Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирээд байсан юм.

1 хүн, нисэх онгоц болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Харин 4 дэх цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-ний өөрийн эх орондоо ирлээ.
Өнгөрсөн нэг жил хоёр сар гаруйн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд угтаж баяр хүргэсэн юм.

6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Улсын онцгой комиссыншийдвэрээр “Багабаян энхийн төлөө” цогцолборт 10 хоногийн хугацаатай тусгаарлаж байна.
Энхийг сахиулагч цэргийн алба хаагчдадаа талархал илэрхийлж амжилт ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна.


2021 оны 12 сарын 19-ний 20 цагаас 12 сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Туул голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 23-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, харцага О.Хангай үзүүрлэв

Говь-Алтай аймгийн бөхийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, у.ө.и.н Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, у.н Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав. Хантайшир дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулууддаа хүндэтгэл үзүүллээ.

7 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг Хантайшир дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон Хантайшир дэвжээний бусад удирдлагууд гардууллаа.

12 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Дараагийн барилдаан 2021 оны 12-р сарын 25-ны бямба гарагт Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Categories
гадаад мэдээ нийгэм

Филиппинд хар салхины улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Филиппиний төв нутгийн хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас 480 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун байшин барилга сүйдэж, үерийн гамшиг нүүрлэжээ.

Филиппиний Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, хоёр дахь том хот болох Себуд “Рай” хар салхины улмаас 31 хүн амиа алджээ. Мөн ойролцоогоор 3700 орчим байшин барилга сүйдэж, усанд автсан байна.

Цаашид амиа алдсан хүмүүс, сүйдсэн байшин барилгын тоо улам нэмэгдэж болзошгүйг холбогдох албанаас анхааруулжээ. Засгийн газар алслагдмал арлуудын оршин суугчдыг аврах, тусламж үзүүлэхийн тулд цэргийн нисэх онгоц илгээхээр төлөвлөж байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Фэйсбүүк” компани 50 мянган хэрэглэгч халдлагад өртөхийг анхаарууллаа

“Фэйсбүүк” компани тандалт хийдэг долоон бүлгийг хориглосноор 50 мянган хэрэглэгч кибер хөлсний халдлагын бай болохыг анхаарууллаа. Тус компанийн сэрэмжлүүлэг нь хохирогчдын данс руу чиглэсэн “боловсронгуй халдагчид”-аас сэрэмжлүүлж, хэрэглэгчдэд найзын хүсэлтийг хүлээн авах, танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байхыг уриалж байна.

Пүрэв гаригт нийтэлсэн заналхийллийн тайландаа сэтгүүлчид, тэрс үзэлтнүүд, авторитар дэглэмийг шүүмжлэгчид, сөрөг хүчнийхэн болон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн гэр бүл” гэх мэт хүмүүс рүү кибер хөлсний халдагчид дайрч буйг анхааруулжээ.

Эдгээр хүмүүсийг онилсон хөлсний халдагчид нь АНУ-ын засгийн газраас саяхан хориг тавьсан Израилийн тагнуулын программ хангамжийн NSO групптэй төстэй байсан ч Мета хэлэхдээ ” NSO бол илүү өргөн цар хүрээтэй дэлхийн кибер хөлсний салбарын зөвхөн нэг хэсэг юм”.

Хохирогчдод илгээсэн сэрэмжлүүлгийн хажуугаар Мета 100 гаруй орны хүмүүсийг онилсон долоон аж ахуйн нэгжийг татан буулгаж, зогсох, зогсоох захидал илгээсэн гэж мэдэгдэв.

Тус компанийн мэдээлснээр түрээсийн хяналтын долоон бүлэг Хятад, Израиль, Энэтхэг, Хойд Македон улсад байрладаг бөгөөд тэндээсээ 100 гаруй орны хүмүүсийг “ялгаваргүйгээр” онилсон байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Цахилгаан хөдөлгүүртэй “Hummer” автомашин худалдаанд гарлаа

АНУ-ын General Motors компани цахилгаан хөдөлгүүртэй “Hummer EV Edition” машинаа худалдаанд гаргажээ. Энэхүү машин нэг мянган морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй юм. Түүнчлэн бүрэн цэнэглэсэн үед 530 км зам туулах багтаамж бүхий батарейтай аж. Үнийн хувьд нэлээд өндөр буюу 110 мянган хоёр зуун ерэн таван ам доллар юм.

Машин дөрвөн дугуйгаа бүгдийг нь нэг өнцгөөр эргүүлж хөндлөн явах “CrabWalk” системээр тоноглогдсоноороо онцлог аж. Мөн бартаат замаар зорчиход зориулж эх биеэ 15 см өргөх системтэй үйлдвэрлэжээ.

2023 оны хавар дараагийн “Hummer EV 2X” загвар 89 мянга есөн зуун ерэн тав ам долларын үнээр худалдаанд гарах ажээ. 625 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр бүхий энэ загвар бүрэн цэнэглэсэн үед 480 км туулахаар бүтээгдэх гэнэ.

Харин хамгийн хямд загвар буюу 79 мянга есөн зуун ерэн тав ам долларын үнэтэй “Hummer EV 2” загвар бүрэн цэнэглэсэн үед 400 км зам туулах багтаамжтайгаар 2024 оны хавар худалдаанд гарахыг General Motors компани мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж байна

Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаанд нийт 140 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцон өөрсдийн бүтээсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан таниулж, худалдан борлуулж байгаа юм. Мөн хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 орчим хоршоо оролцож байна.

Засгийн газрын зүгээс цар тахлын амаргүй нөхцөл байдалд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжиж, дөрвөн өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон бол нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлээ сонгож, эх оронч худалдан авалт хийх иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Мишээл экспо төвд болж буй тус үзэсгэлэн худалдаа өнөөдрийг /2021.12.19/ дуустал үргэлжлэх тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжихийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

М.Анхцэцэг: Төрийн дууллаа эгшиглүүлж чадсандаа маш их баяртай байна

Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийн өргөлтийн дэлхийн аварга М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр “Төрийн дууллаа эгшиглүүлж чадсандаа маш их баяртай байна. Бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Хүндийн өргөлтийн спортыг үзэж, дэмжиж, ойлгож, хайрладаг бүх хүнд баярлалаа. Энэ биеийг минь төрүүлж, өдий зэрэгтэй болгосон аав ээждээ баярлалаа. Энэ амжилтийн минь хамгийн гол тулгуур болсон Хосбаяр багшдаа, хүндийн өргөлтийн холбооны хамт олонд маш их баярлалаа.

Үзэгч байхгүй бол спорт байхгүй. Тиймээс биднийг үзэж, дэмжиж, хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа. Илүү олон амжилтыг гаргаж, дахин дахин баярлуулна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Гавьяат тамирчин М.Анхцэцэг Узбекстан улсын Ташкент хотноо болсон хүндийн өргөлтийн ДАШТ-д 87 кг-ын жинд огцмоор 109 кг, түлхэлттэйгээр 141 кг, нийлбэрээр 250 кг-ыг амжилттай өргөж, алтан медаль хүртсэн юм. Ингэснээр тэрбээр хүндийн өргөлтийн Монгол Улсын анхны дэлхийн аварга тамирчин болон эх орондоо ирж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чөлөөт бөхийн УАШТ “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар хуралдсан дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар ирэх жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг хэлэлцэж баталлаа.

Ийнхүү 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 11-14-ний хооронд “Буянт-Ухаа” спорт цогцолборт дөрвөн дэвжээн дээр зохион байгуулахаар болов.

Үүний дараа буюу нэгдүгээр сарын 20-23-нд Францад Grand Prix de France Henri Deglane, 20-24-нд Казахстанд Кунаевын нэрэмжит, 26-30-нд Красноярскт Ярыгин Гран При гэсэн олон улсын тэмцээн болох аж.

Мөн Ардын боловсролын тэргүүн ажилтан, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 20-22-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болох нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид хамтдаа” спорт өдөрлөг боллоо

Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бид хамтдаа спорт өндөрлөг болж өнгөрлөө. Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Амжилтын Гэгээн Од Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дэмжин оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг хүргэх үүднээс зохион байгуулсан спорт өдөрлөгт 70 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо. Тэмцээн нийт таван төрлөөр явагдаж, тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ
“Хөгжлийн бэрхшээл хүнээс биш нийгмээс бий болдог. УИХ-ын гишүүний хувьд уг ялгаварлалыг үгүй хийхийн эсрэг ажиллаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт хийнэ. Үүний жишээ болгож 2022 оноос эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сувилал, Camp-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барина.” гэлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй 11000 гаруй иргэн байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд тэдэнрүү чиглэсэн ажлыг дүүрэг орон нутаг, холбогдох удирдлагууд огт хийж байгаагүй. Тиймээс “Бид Хамтдаа” спорт өдөрлөгийг жил бүр зохион байгуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.