Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар 20-нд буюу өнөөдөр хуралдахаар товлосон. Энэ дагуу хурал 17:00 цагийн үед хуралдаж дуусчээ.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харьяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Эх сурвалжийн мэдээллээр О.Цогтгэрэл даргатай АН-ын тамга тэмдгээ улсын бүртгэлд бүргүүлэх хүсэлтийг Дээд шүүхээс хангаагүй аж. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл АН-ын дарга байх боломжгүй гэж үзэж, бүртгэхээс татгалзжээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар энэ сарын 23-наас хүйтний эрч чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

2021 оны 12 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-наас хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Давхар дээл”-ийн асуудлаар ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг товлолоо

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа болон хуульч Э.Үүрцайх нарын Үндсэн хуулийн цэцэд өгсөн мэдээллийн агуулгыг нэгтгэж, “Давхар дээл”-ийн асуудлаар маргаан үүсгээд буй. Тус маргаанийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан хэлэлцэж, “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Давхар дээл”-тэй УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудал өрнөх юм.

Тэгвэл арванхоёрдугаар сарын 27-нд тус маргааныг хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг товложээ.

Тодруулбал, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг эл өдөр товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

800 гаруй хүүхдийн шүдийг үнэгүй эмчилсэн Б.Бадамцэцэг “Нийслэлийн шилдэг залуу”-гаар тодорлоо

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас Улаанбаатар хотын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр , авьяас чадвараараа бусдыг манлайлан өсвөр үе залуучуудад үлгэр дуурайлал үзүүлж буй шилдэг залуучуудыг алдаршуулах “Нийслэлийн шилдэг залуу” арга хэмжээг дөрөв дэх удаагаа зохион байгуулав.

Энэ удаа есөн эрхэм “Нийслэлийн шилдэг залуу”-гаар тодров. “Хотын соёлыг түгээгч залуу”-гаар Л.Лхагважаргал, “Спортын түүчээ залуу”-гаар Б.Бат-Оргил, “Уран бүтээлч залуу”-гаар Г.Алтандуулга, “Инновац-шинийг санаачлагч залуу”-гаар Т.Мөнхбаяр, “Хүмүүнлэгийн үйлстэн залуу”-гаар Б.Бадамцэцэг, “Ногоон хөгжлийг дэмжигч залуу”-гаар Я.Энхбаатар,

“Интерпренер залуу”-гаар Ж.Ганхуяг, “ Нийгмийн салбарын манлайлагч залуу”-гаар Н.Булгантамир, “Төрийн албан хаагч залуу”-гаар Х.Алтаншагай нар шалгарч, шагналаа өнөөдөр гардаж авав.

“Нийслэлийн шилдэг залуу”-гаар тодорсон, мисс, жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэг энэ онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г байгуулсан. Сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчлээд буй.

Дөрвөн жилийн хугацаанд төрсөн өдрөөрөө 300 гаруй хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж, оношилж өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд


1.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга https://legalinfo.mn/mn/detail/16230709635751
2.Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709584961
3.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709602851
4.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16106891904801
5.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595944531
6.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381596620471
7.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381596644081
8.Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595772311
9.Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595887621
10. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230779072091
11.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16231112784611
12.Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх,мөрдөх хугацааг хойшлуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709652901
13.Соёлын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709374521
14.Соёлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230812107921
15.Кино урлагийг дэмжих тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709404501

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Эрээний талд гацсан 130 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүсэд хүргэж байна

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас авто замын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд чингэлэг тээврийн туршилтыг хоёр үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцаж, хяналт тавьж ажилласан байна.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн байна. Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг гурав хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Улмаар энэ сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэлсэн талаар ГХЯ-наас мэдээллээ. Зуны түлштэй, асахгүй удсан тээврийн хэрэгслийг асаах, эхний ээлжид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудыг “0” цэгт тээвэрлэж хүргэх, улмаар гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ойрын хугацаанд бүрдүүлж дуусган Монголын талд шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

Өнөөдрөөс эхлэн Хуан Юй гаалийн баталгаат талбай руу чингэлэгт ачих ачаа, барааг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжид 50 чингэлэгт ачаа ачиж, хилийн “0” цэгт хүргэх ажлыг дээр дурдсан 130 гаруй автомашиныг Монголын талд шилжүүлж өгсний дараа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Эрээн хотын удирдлагаас мэдэгджээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ресторан, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй болох чиглэлүүдийг танилцууллаа.

Хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байна.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуй нэгж байгууллага нь жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг.

Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөгийг зарцуулдаг байна. Эхний ээлжид 74 үйл ажиллагааг хялбарчлалаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд өөрсдөө хариуцлагатай байж ажиллаасай. Цаашид засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж буй.

Шинэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ийм бүтэц бий болж байна. Нийслэлийн худалдан авах үйл ажиллагаа буюу тендерт иргэд хяналт тавьж ажиллах бололцоотой болгоно.

Улаанбаатар хотын иргэн халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байя гэсэн үүднээс ашиг олох гэж буй хувийн хэвшлүүдээ дэмжиж байна” гэв.

Ах ахуй нэгж байгууллагуудад тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан шаардлага, шалгалтууд хамгийн их дарамт болдог.

Цаашдаа нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой биш бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох ба Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх аж.

Хуулиар нийслэлийн нутаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.

Ингэхдээ

  • Тусгай зөвшөөрөл
  • Зөвшөөрөл
  • Эрх, батламж
  • Гэрчилгээ
  • Тодорхойлолт
  • Дүгнэлт
  • Үнэмлэх
  • Гарын үсэг
  • Бусад төрд байгаа баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдээс шаардахыг хориглоно.

Тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох үйл ажиллагааны чиглэлүүд:

  1. Бөөний худалдааны төв
  2. Агуулах дэлгүүр
  3. Худалдааны төв
  4. Зах (барилгын материал, мод, авто техникийн гэх мэт)
  5. Их дэлгүүр
  6. Хайпермаркет
  7. Супермаркет
  8. Үзүүлэнгийн танхим
  9. Outlet
  10. Бүүтэг
  11. Мини маркет,
  12. Хүнсний дэлгүүр
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр
  15. Мухлаг
  16. Үйлчилгээний цэг буюу ТҮЦ
  17. Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа
  18. Дахивар худалдан авах цэг
  19. Ресторан
  20. Баар, диско, биллиард, караоке бусад
  21. Кафе
  22. Цайны газар (Нийтийн болон байгууллагын)
  23. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  24. Coffee Shop
  25. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  26. Үсчин
  27. Гоо засал
  28. Хумс засал
  29. Хувцас захиалга, засвар
  30. Гутал захиалга, засвар
  31. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар
  32. Ахуйн электрон цахилгаан хэрэгслийн засвар
  33. Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга, засвар
  34. Цүнх захиалга, засвар
  35. Нүдний шил захиалга, засвар
  36. Цоож, түлхүүр захиалга, засвар
  37. Цаг засвар
  38. Хими цэвэрлэгээ, угаалга үйлчилгээ
  39. Гэрэл зураг дүрс бичлэгийн үйлчилгээ
  40. Цэвэрлэх үйлчилгээ
  41. Айл нүүлгэх үйлчилгээ
  42. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  43. Зочид буудал
  44. Дэм буудал
  45. Жуулчны бааз
  46. Амралтын газар
  47. Гэр буудал
  48. Нийтийн халуун ус
  49. Саун
  50. Бассейн
  51. Чийрэгжүүлэлтийн төв, фитнесс, спинниг, аеробик, иог, бүжиг гэх мэт
  52. Алжаал тайлах төв, иллэг
  53. Нийтийн бие засах газар
  54. Авто засвар
  55. Дугуй засвар
  56. Автомашин угаалгын үйлчилгээ
  57. Автомашины доторлогоо
  58. Автомашины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон бусад аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материал худалдаа
  59. Авто зогсоол
  60. Цахим байрны үйлчилгээ
  61. Хүүхдийн байрны үйлчилгээ
  62. Нийтийн байрны үйлчилгээ
  63. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  64. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  65. Дэм буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  66. Дэм буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  67. Жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  68. Соёл урлагийн, дуу хөгжим, кино, бүжиг, драма, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будалт, будаг хувиргалт, сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээ авах, сунгах
  69. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн кино үзүүлэх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгох сунгах
  70. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авч сунгуулах
  71. Биллиард боулинг, дэлгэцийн гольф автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах сунгах
  72. Диско клуб ажиллуулах зөвшөөрөл шинээр авах сунгах
  73. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах сунгах

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 2022 оны төсөв батлагдлаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаар дүүргийн 2022 оны төсвийг хуралд оролцсон 42 төлөөлөгчөөс 100%-ийн саналаар дэмжиж 70,775,083.6 төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлэээр ажил хийгдэхээр боллоо. Үүнд

1. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Сүхбаатар жанжны гэрийн буйрыг “Номын сан” болгон тохижуулах
2. Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, камержуулалт, гэрэлтүүлэг суурилуулах
3. Сургууль цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажил
4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил
5. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Экстрем талбайн бүтээн байгуулалтын ажил
6. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” байгуулах
7. Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн” барьж байгуулах
8. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд хороодыг холбосон авто зам
9. Иргэдийн эрүүл, аюулгүй зорчих ажлын хүрээнд хороо бүрд явган хүний зам шинээр барьж байгуулах, тохижуулах
10. Хороо бүрд иргэн бүрт хэрэгтэй ногоон байгууламжийг барьж байгуулах
11. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч урьдчилан сэргийлэх ажил хийх
12. Нийтийн орон сууцны дээвэр, фасадны засвар
13. “Хоггүй бол ГОЁ” ажлын хүрээнд дүүргийн хог тээврийн ачилтыг нэмэгдүүлэх
14. Шинэ суурьшлын бүс байгуулах ажил
15. Жишиг гудамж, хороодын тохижилтын ажил
16. Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зэрэг нийт 50 гаруй ажил, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
269600481_322156539774234_7662273198397695398_n
269601059_322156486440906_1435307946057497378_n
269624730_322156603107561_1220377742765667131_n
269600481_322156539774234_7662273198397695398_n
269601059_322156486440906_1435307946057497378_n
269624730_322156603107561_1220377742765667131_n
2021 онд Баянзүрх дүүрэг нийт 7 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэсэн бол 2022 оны төсөвт өмнөх үеийнхээс 14 дахин их хөрөнгөөр дүүргийн иргэдийн ажиллаж амьдрах орчныг сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулахын тулд олон бүтээн байгуулалт, засвар, тохижилтын ажлыг хийнэ.
Ингэснээр иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
269599348_322156633107558_8655483200761184630_n
Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны чуулганыг ирэх оны 3 сард хийхээр товлов

МҮОХ-ны ээлжит чуулган энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд явагдах байсан. Гэвч чуулганы үеэр сонгуулийн үйл ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй хараат бус сонгуулийн комисс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсны улмаас чуулганыг хойшлуулахаас аргагүй нөхцөл үүссэн.

Тиймээс өнөөдөр МҮОХ-ны бүх гишүүдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж, олимпын чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо. МҮОХ-ны дүрмийн 14.2-т “МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө гишүүдийн хурлаас зарлана” гэж заасны дагуу чуулганы товыг тогтоосон байна.

Гуравдугаар сарын 28-нд болох чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох болно.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд 277 иргэн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад 2021 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр ирсэн дуудлага, мэдээллийг танилцуулж байна. Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд холбогдож өгнө үү.