Categories
мэдээ нийгэм

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргилын амиа алдсан хэргийг хаажээ

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил өнгөрөгч оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнх нь амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байна. Өнгөрөгч оны есөн сард түүний амиа алдсан хэрэг хаагдсан тухай мэдээлэл гарахад ар гэрээс нь үгүйсгэж, өмгөөлөгчөөр дамжуулан мэдээлэл хийж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Оны онцлох 10 ААН-ийг тодруулна

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг жил бүр шалгаруулан өргөмжилдөг. Бизнесийн салбарын нэр хүндийг тодорхойлж, оны онцлохуудыг шалгаруулах тус хүндэтгэл ёслолын ажиллагаа “Entrepreneur-2021” энэ онд 24 дахь удаагаа энэ сарын 28-нд болох гэж байна.

Оны онцлох ААН-үүдийг 24 дахь удаагаа шалгаруулна.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил өнжсөн уг үйл ажиллагаа, шалгаруулалтад ороцох ААН-үүдийн материал, танилцуулгыг хүлээн авч дуусчээ. Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан энэ оны Онцлох 10 аж ахуйн нэгжийг тодруулахын зэрэгцээ тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар шилдгүүдийг шалгаруулж өргөмжлөх юм.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийг 120 мянган төгрөгөөр нэмэх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.12.21/ өргөн барьжээ.

Эл хуулийн төсөл нь дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох зорилготой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы үеэр “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ” хэмээн мэдэгдэж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд шинэ жилийн цэнгүүн болохгүй

Шинэ он гарахад 10 хоног үлдэж байна. Нийслэлчүүд төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг. Гэвч дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жил “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулаагүй. Энэ жилийн хувьд ч төв талбайд олныг хамарсан баярын үйл ажиллагаа хийхгүйг эх сурвалж хэллээ.

Түүнчлэн төрийн байгууллагынхныг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол 2021 оны аравдугаар сарын 27-нд гарсан билээ.

Шинэ жилийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байгаа ч нийслэлчүүдийн сүлд модыг зассан хэвээр байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяр наадмаас татгалзахыг уриалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​С.Эрдэнэбат: Монгол хүний дундаж цалинг 10 саяд хүргэх бодлогыг баримтална

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны XXIII Их хурлаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Хурлаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг сольсон бөгөөд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажлаа өгч, түүний оронд Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг томилжээ. Хурлаас гарсан зарим шийдвэр, хийж хэрэгжүүлэх бодлогын МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат танилцуулав.

Тэрээр “Монголын Үйлдвэрчний холбооноос Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, хөгжлийн хөтөлбөрт зарим нэмэлт өөрчлөлт орууллаа. Үүнд, цар тахлын нөхцөл байдлын үед чанартай, байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай байна.

Нийгмийн тэгш бус байдлыг арилгах ялангуяа хүн амын дийлэнх ядуурал руу гулсан орж байгаа энэ цаг үед Үйлдвэрчний эвлэлийн холбоо баялгийн шударга хуваарилалтыг бий болгох тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэх бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж оролцоно. Ингэхдээ цалин хөлсийг 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьсан. Цаашлаад Монгол Улсын иргэний дундаж цалинг 2030, 2040 он гэхэд ойролцоогоор Скандинавын орнуудтай ижил буюу 10 сая төгрөгт хүргэх бодлогыг баримталж, энэ хүрээнд Засгийн газартай хамт ажиллаж, шахаж шаардах болно.

Мөн халамжаас хөдөлмөрийн бодлогод шилжих төрийн бодлогыг дэмжиж байгаа. Үүнтэй зэрэгцэн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлэх, мөн баялгийг хуваарилахдаа халамж гэхээс илүү ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлогыг урамшуулах бодлогыг дэвшүүлэн тавьсан.

Хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлэх бололцоо хомс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжих болно. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилчдын ур чадварыг нэмэх, ирээдүйд байхгүй болох ажлын байрнаас урьдчилан сэргийлэх асуудлыг тавьсан.

Түүнчлэн, төрийн үйлчилгээний албан хаагчдыг хэвээр нь байлгах тухай хатуу шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар, УИХ-аас тодорхой шийдэл гаргаж арванхоёрдугаар сарын 25-ны дотор өгөхгүй бол бид хуулийн дагуу олгосон дараагийн тэмцлийн арга хэлбэр лүү шилжих болно. Алдаатай, дутуу тооцсон ийм хууль шийдвэрээ засаж залруулах ёстой. Цаашид энэ байдал даамжирвал магадгүй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэдгээрийн гишүүд хяналтаас гарах эрсдэлтэй байгаа юм шүү гэдгийг урьдчилан хэлмээр байна.

Мөн тэтгэврийн реформын шинэчлэл хийх болно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг насаараа бид төлдөг гэвч эрчүүдийн 50 хувь нь үр шимийг нь хүртэж чадахгүй гунигтай тавиланд байсаар байна. Иймд бид тэтгэврийн реформын ажилд манлайлан оролцоно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжтой боллоо. Даатгуулагч нь ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх. Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад “ажил хайгч иргэн”-ээр бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болох юм. Тухайлбал, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахимаар болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад хандан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаах гэж байна” гэв

ШШҮХ-ийн гадаа төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн 2 настай охины өмгөөлөгч мэдэгдэл хийлээ.

Хохирогч охины ээж “Хэргийн нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаахаар болж байна. Одоогоор охины сэтгэл санаа тогтворгүй байгаа.

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд шулуун гэдэс гэмтсэн, урагдал байна гэсэн. Архангай аймгийн эмч нар үзэхэд урагдал байна, хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Гэтэл хотод ирэхэд өөрөөр эргэлээ” гэлээ.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баттогтох “Энэ хэрэг Архангай аймагт гарсан. Хүүхдийг үзүүлэхэд урагдалтай байна гэж дүгнэлт гарсан юм. Прокуророос харьяалал тогтоохдоо Сонгинохайрхан дүүрэгт шалгуулахаар өгсөн. Ингэхдээ Архангай аймгийн эмнэлгийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд урагдал байхгүй гэж гараад байгаа. Мөн охины ээжийг хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй байгаа. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэнг томилсон” гэв.

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ-д “омикрон” хувилбарын халдвараар 1 хүн нас баржээ

АНУ-д коронавирусний “омикрон” хувилбарын халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай “ABC” телевиз өчигдөр /2021.12.20/ мэдээлжээ.

Тус телевизээр мэдээлснээр, нас барсан өвчтөн нь 50 орчим насны эрэгтэй бөгөөд Техас муж улсын Харрис тойргийн оршин суугч аж. Уг эрэгтэй вакцинд хамрагдаагүй, эрүүл мэндийн асуудалтай байсан байна. АНУ-д “омикрон” хувилбар давамгайлах болсон гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв даваа гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт цуглуулсан мэдээллээр уг хувилбар халдвар авсан хүмүүсийн 73 хувьд нь илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Монголд омикрон хувилбар бүртгэгдээгүй

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлжээ солилцож, эх орондоо ирээд байв. Харин тэдгээр энхийг сахиулагчдаас коронавирусийн омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгэв.

Иймд УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодруулаад “Шинжилгээний хариу нь гараагүй байгаа. Хэрэв шинжилгээний хариу нь эерэг гарах юм бол мутаци вирус илрүүлдэг тусгай оношлуураар үзнэ. Үүний дараагаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ген дараалал тогтооно. Иргэд цахимд худал мэдээлэл тарааж байгаа нь нийгмийг айдаст автуулах сөрөг талтай” гэлээ.

Монгол Улсад одоогоор омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлээ “E Mongolia”-гаар хийх боломж бүрдлээ

“E Mongolia” үйлчилгээнд одоогоор 600 гаруй үйлчилгээг нэвтрүүлсэн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлсэн.

Шинээр нэвтэрсэн үйлчилгээнүүдийн нэг нь цэргийн бүртгэл. Ингэснээр иргэд цэргийн бүртгэлээ хийлгэх гэж өөрийн биеэр очих шаардлагагүй болж, “E Mongolia”-гаар хийх боломж бүрдлээ.