Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 121 жолооч согтуугаар жолоо барьж, 262 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1679, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150, гэмт хэргийн шинжтэй 94 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 121, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 165, хүний биед халдсан 96, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 262, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 109 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Болор цом-39” наадамд оролцох 25 яруу найрагч тодорлоо

Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байна.
Наадмын эхний даваанд нийт 144 шүлэг ирсэн бөгөөд “Болор цом”-ын төлөө өрсөлдөх 25 яруу найрагч тодорлоо.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд гал түймрийн аюулаас 1263 хүний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлагын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 17.6 хувиар, аварсан хүний тоо 33,1 хувиар, аварсан хөрөнгө 9,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гал түймрийн 38 хувь буюу 936 нь ил галаас, 29 хувь буюу 709 нь цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, 16 хувь буюу 389 нь пийшин зуух, яндангийн цонолтоос 17 хувь буюу 467 нь машин техникийн гэмтэл, хүүхдийн болгоомжгүй үйлдэл зэргээс шалтгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-12-21

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 220 км төмөр замын үеийг угсарлаа

“Тавантолгой төмөр зам” ХХК Засгийн газрын тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, 2022 оны долдугаар сарын 01-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж буй.

2021 оны III улирлын байдлаар төслийн талбайд 2300 орчим хүн, 800 орчим техник, хүнд машин механизмтайгаар ажиллаж байна. Төслийн доод бүтцийн ажил 96.8 хувьтай, ачилтын тойргийн газар шорооны ажил 100 хувь дуусаж, хил холболтын газар шорооны ажил 94.9 хувь, эрчим хүч 61.5 хувь, дохиолол холбоо 36.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Түүнчлэн өртөө зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд үргэлжилж, төслийн хэмжээнд нийт 220 км гол замын үеийг угсрав.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

  • БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурна.
  • Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
  • Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
  • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
  • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ.
  • 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
  • Улсад жилд 20–28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгч, улс орны эдийн засагт бодит дэмжлэг болно.
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
гадаад мэдээ

БНХАУ хүйтэн дайны нөхцөл үүсгэхээ болихыг УАЦЭ-ээс шаардлаа

БНХАУ-ын Гадаад харилцааны яам Олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг хадгалахын тулд Дорно зүгт тэлэх бодлогоосоо татгалзахыг Умард Атлантын цэргийн эвслээс шаардлаа. ОХУ-ын ГХЯ-наас энэ сарын 17-ны өдөр ЕХ, УАЦЭ-тэй байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийг боловсруулснаа олон нийтэд тьанилцуулсан бөгөөд уг санамж бичигт яг ийм агуулга туссан юм. Энэхүү санамж бичиг гарсны араас БНХАУ дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Европын холбоо Дорно зүг тэлэх бодлогоо хэрэгжүүлж хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан нэг бус улсыг эгнээндээ нэгтгэсээр өдгөө Украиныг элсүүлэхээр зэхэж байгаа юм. Хэрвээ Украиныг нэгтгэвэл УАЦЭ ОХУ-ын хилд тулж очих юм. ОХУ үүнээс сэргийлж, шахалт үзүүлэхийн тулд Украинтай хиллэх хилийнхээ дагуу их хэмжээний цэргийн хүч хуралдуулж байгаа билээ.

Categories
мэдээ цаг-үе

Дулааны шугам задарч, их хэмжээний ус алджээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 31-р байрны ард талд газар доор байрлах дулааны шугам задарч, их хэмжээний халуун ус алджээ.

Шугамын эвдрэлийг засахаар албаныхан ажиллаж байгаа бөгөөд ойр хавийн айлуудын дулааныг түр хугацаанд хаах аж.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

​“БОЛОР ЦОМ-39” наадмын хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд болно


Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байна.
Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирсэн бөгөөд тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөнө.
Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг юм.
“Болор цом 39” наадмын онцлог, хөтөлбөрийн талаар МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо, МҮОНРТ-ийн дарга А.Бүрэнбаатар нар 2021 оны 12 дугаар сарын 22-ны 12 цагт “Өдрийн сонин”-ы мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх тул хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг урьж байна!
Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн ААШТ Монголд болно

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор товлогджээ. Тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд болох юм.

Монголын чөлөөт бөхийн холбооноос тэмцээн зохиох хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хүргээд байсан. Тэгвэл 2022 онд тэмцээн зохион байгуулах эрхийг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ цахимжлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус салбарт хийгдэж буй цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр биеэр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь тамга дарж, баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулаад тухайн байгууллагын нягтлан тайлангаа цахимаар явуулахдаа байгууллагын цахим гарын үсгээр түүнийгээ баталгаажуулдаг тул заавал нийгмийн даатгалын хэлтэс дээр ирж, баталгаажуулах шаардлагагүй. Хэрвээ цахим гарын үсэг байхгүй бол жилдээ хоёр удаа заавал ирж, цаасаар нь баталгаажуулах хэрэгцээ шаардлага байгаа. Гэхдээ ирэх онд иргэн бүрт цахим гарын үсэг олгож, хэрэглээг нэвтрүүлж байгаа учир цаашид энэ мэтчилэн тайлангуудаа цахим гарын үсгээр баталгаажуулж, биеэр хэлтэс дээр ирэх хэрэгцээ шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын хувьд цахимжуулалт маш сайн хийгдсэн. Нийгмийн даатгалын сайн дурын гэрээгээ цахимаар байгуулах, төлбөрөө цахимаар төлөх гэх мэт ажлууд хийгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт “e-Mongolia” аппликейшнд нэгдэж, нэвтэрсэн байгаа. Энэхүү үйлчилгээ нь дээрээсээ хоёрт буюу вакцинжуулалтын гэрчилгээний дараах түгээмэл үйлчилгээнд орж байна. Тус тодорхойлолтыг одоогоор 1.4 сая иргэн цахимаар авсан байна. Нийгмийн даатгалын газраас одоогоор 5 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байгаа. Түүнээс гадна, хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг халамжийн үйлчилгээнүүд “e-Mongolia”-д орсон байгаа.

Цахим шилжилт, цахим үйлчилгээнүүдийн хамгийн гол зорилго нь иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, авилга, хээл хахуулиас ангид байх, хувь хүний нөлөөллийг бий болгохгүй байх гэсэн ийм чиглэлтэй байдаг.

Өнөө өглөө бид нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тодруулбал, ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжийг бүрдүүлж өглөө. Гэрээсээ гарахгүйгээр даатгуулагч ndaatgal.mn цахим хуудсаар орон, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ цахимаар бүртгүүлэн авах боломжтой. Цаашид бид “e-Mongolia” платформ дээр бүхий л үйлчилгээгээ нэгтгэхээр ажиллаж байна. ЭМЯ-тай бид хамтран эрүүл мэндийн листийг 2022 оны 01-р сард багтаан цахимаар авах боломжийг бүрдүүлнэ. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор листээрээ дамжуулаад хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56,000 иргэнд илүү олголт хийгдсэн байна. Энэ үйлчилгээ мөн адил цахимжуулахаар ажиллаж байна. Тус үйлчилгээ нь цахимжсанаар илүү олон хүн тус тэтгэмжийг авах боломж нь нээгдэнэ.

Сүүлд бол бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ “e-Mongolia” платформд нэгтгэсэн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгогддог үнэмлэх юм. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэмлэх, тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол “e-Mongolia”-д хандаж, үнэмлэх шуудангаар шууд авах эсвэл өөрийн төлөөллийн хүнээрээ дамжуулан авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ