Categories
гадаад мэдээ

ДЭМБ-аас “Новавакс” вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭМБ-аас АНУ-ын “Новавакс” компаниас үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинд “Яаралтай тусламжийн үед хэрэглэх” тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэснээр новавакс нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан 10 дахь вакцин болж байгаа юм.

Мөн үүнтэй холбоотойгоор “Новавакс” компанийн хувьцаа 8.7 хувиар өссөн аж. “Новавакс” компани нь цар тахлын эхэн үед Трампын Засаг захиргаанаас хамгийн том санхүүжилт авсан ч, үйлдвэрт нь саатал гарсны улмаас олон сарын турш үйл ажиллагаагаа тасалдуулаад байв.

Categories
мэдээ нийгэм

Э.Одбаярт оноосон торгуулийг хүчингүйд тооцов

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх мэргэжил арга зүйн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас зөрчил холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “…Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих…” зөрчил үйлдсэн гэж 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №6506, №6507 дугаартай шийтгэлийн хуудсуудаар тус тус 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Шүүх зөрчилд холбогдогч Э.Одбаярын гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад зөрчилд холбогдогч Э.Одбаярыг “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь уг хуулийн Дөрөвдүгээр бүлэгт “…гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцогчийн эрх үүргийг” тодорхойлсон байх тул уг заалт нь иргэн Э.Одбаярын хуулиар хүлээсэн үүрэгт хамааралгүй гэж үзлээ.

Иймд зөрчилд холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 61 тээврийн хэрэгсэл, импортын 38 шинэ автомашин татан авчээ

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг хоёр үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцсан байна.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн олон нийтэд мэдэгджээ.

Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг гурван хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хятадын тал энэ сарын 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэжээ.

Улмаар манай талаас энэ сарын 21-ний өдрийн 08:00-15:10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2,786 тонн ачаа буюу

  • барилгын материал 26 машин (1276 тн),
  • гэр ахуйн бараа 4 машин (80 тн),
  • хүнс 2 машин (47 тн),
  • бэхжүүлэгч 1 машин (67 тн),
  • бодис 2 машин (111 тн),
  • тоног төхөөрөмж 2 машин (69 тн),
  • төрөл бүрийн бараа 24 машин (965 тн) ачсан тээврийн хэрэгсэл болон
  • импортын 38 шинэ автомашин, механизм автобус, суудлын машин, ачааны машин, эксковаторыг татан авах ажлыг зохион байгуулсан байна.

Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс “0” цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр Хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгосон байна.

Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг Хятадын талаас зохион байгуулжээ.

Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас өнөөдөр 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгдсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Монголд “Омикрон”-ы халдвар тархах нь цаг хугацааны асуудал

УОК-иос мэдээлж байна.

Дэлхийн 100 гаруй оронд омикрон вирусийн халдвар тархаад байна. Монголд Омикроны халдвар тархах нь цаг хугацааны асуудал боллоо.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Бид гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэхь хоногт нь PCR-ийн шинжилгээ авч байгаа.

Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоногоос авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөвөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Иймд цаашид Омикрон хувилбарыг манай улсад тархахаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах нөхцөл шаардлагыг тавихаар боллоо. Үндсэндээ нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм. Омикрон манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс аль болох эрсдэлийг бага хохиролтой даван туулах, бууруулах зорилготой ийм шийдвэр гаргаж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Хятад улс криптовалютын арилжаагаа эхлүүлэв

Хятад улс криптовалют, блокчэйн технологийн салбарт том алхам хийж, өөрсдийн албан ёсны койноо гаргав. Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay group”-д хариуцуулах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Хятад улс энэхүү койноо албан ёсоор худалдаж эхэлсэн бөгөөд зөвхөн “Yu­anPay group”-ийн цахим хуудсан дээр зарласан үнээр авах боломжтой юм байна. Худалдан авалт хийсэн хамгийн анхны улс Австрали болсон аж. Уг койны эхлэх үнэ нь ердөө 0.01 ам.доллар гэж Хятадын Сангийн сайд Лю Күн мэдэгдэв.

“DMO” Санхүүгийн группийн ахлах шинжээч Тан Эн Чэн Хятад улсын криптовалют 10 жилийн дотор биткойноос илүү гарна гэж хэлжээ. Тэрбээр “Энэ оны сүүлч гэхэд Хятадын криптовалют дор хаяж 10 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Бидний тооцоолж буйгаар, ирэх зургаан сарын хугацаанд койны үнэ баараггүй 1000 хувь хүртэл өснө. Хэрвээ Хятад улс блокчэйн технологио цаашид идэвхийлэн хөгжүүлсээр байвал 10 жилийн дотор л нэгж үнэ болон нийт үнэлгээгээр Биткойныг гүйцнэ” гэв.

Ийнхүү улс төрд нөлөө бүхий улсын засгийн газрууд болон дэлхийн томоохон банкуудын айдас биеллээ олжээ. Учир нь криптовалют нь шинжлэх ухааны ололт учир улс төрөөс огт хамааралгүй гүйлгээ хийх мөнгө юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний есөн сард 213 хүүхэд сүрьеэгээр өвчилжээ

Улсын хэмжээнд халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ өвчин бичигдсээр байна. Тодруулбал, жилд сүрьеэгийн 3500 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Уг өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас бардаг болохыг эрүүл мэндийн салбарынхан онцлов.

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс өнөөдөр /2021.12.22/ “Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний хэмжээний цахим уулзалтаас гарсан шийдвэр, тулгамдсан асуудлын талаар мэдээлэв.

Энэ үеэр сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол нэмэгдсээр байгааг онцолсон. Энэ оны эхний есөн сард 14 хүртэлх насны 213 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ялангуяа цар тахал, хөл хорионоос шалтгаалан сүүлийн хоёр жилийн хугацаанд сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн тоо хоёр дахин буурчээ. Тухайлбал, 2021 оны III улирлын байдлаар сүрьеэ өвчний 1735 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 36.3 хувиар буурсан аж. Илрүүлгийн хувь буурснаар өвчлөл улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж.

Сүрьеэ амьсгалын замаар дамжин халдварладаг, архаг явцтай өвчин тул иргэд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд 10-15 хүнд халдвар тараадгийг эмч мэргэжилтнүүд тодотгов. Иймд цаашид сүрьеэгийн илрүүлгийг нэмэгдүүлэх, далд халдварын эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар албан даалгаврыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд онцлов.

Categories
мэдээ эдийн-засаг

ЗГ: Батлагдсан төсөвтөө хэмнэлт хийж, өр, авлага үүсгэхгүй ажиллахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тусгагдсан онцлог арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэхтэй зорилгоор тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Гадаад худалдааг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал, багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдэд олон улсын жишигт нийцсэн ногдол ашгийн бодлого хэрэгжүүлэх асуудлыг тусгалаа.

Төсвийн хэмнэлтийн горимыг 2022 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан батлагдсан төсөвтөө хэмнэлт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллахыг үүрэг болгов.

Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, соёл, нийтийн биеийн тамир, хүүхэд хамгааллын үйлчилгээг үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр төсөвт тусгаж батлуулсан. Үүнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байна.

Түүнчлэн төсвийн байгууллагын зарим нийтлэг ажил, үйлчилгээг хувийн хэвшилд гэрээний үндсэн дээр шилжүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч болон бүх шатны Засаг дарга нарт даалгах чиглэлийг өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулж мэдээлэл хийхдээ,

“Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгох асуудал байхгүй. Тэдний цалин, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж зэрэг бүх зардал одоо байгаа орон тоогоороо төсөвт тусгагдаад орон нутаг руу шилжсэн” гэж хэллээ.

Товч мэдээ
· Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
· “Хорт хавдрын навигаци болон стереотактик эмчилгээний төв байгуулах төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк ХК-ийн хооронд байгуулах экспортын зээлийн гэрээний төслийг хэлэлцээд уг гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
· “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкийг 2021-2023 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

No description available.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа өндөр насны тэтгэврийг дараалсан долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Долоон жилийн дунджаас тэтгэврийг бодож тогтоовол өндөр тогтоно, олон жил шимтгэл төлснөөр авах тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэнэ гэж тайлбарлаж байгааг тэрбээр үгүйсгэсэн.

No description available.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хүний амьдралд өөрөөс нь хамаарахгүйгээр өвдөх, осолдох, эндэх гэх зэрэг олон эрсдэл тохиолддог. Иргэдийн амьдралд тохиолдох эрсдэлүүд хэзээ, хэдийд тохиолдохыг хэн ч урьдчилан тааж мэдэх боломжгүй юм. Тэгэхээр нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болдог.

No description available.

Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим нь өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа юм гэлээ.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Хуулийн төсөл тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зорилготой гэдгийг тэрбээр тодотгон хэлсэн.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, таван жилийн дундаж гэж байсныг долоон жил болгосон нь их буруу алхам болсон. Ажлын байр тогтворгүй манайх шиг улсад дараалсан долоон жилд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс тооцож тэтгэвэр тогтоох гэдэг шаардлага маш хэцүү, тэр дундаа хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүдэд их хохиролтой хэмээлээ. Тиймээс дараалсан долоон жил гэж заасныг таван жил болгон өөрчлөх шаардлага бий болоод байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тэр хуулийн төсөлтэй өнөөдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл уялдаж байгаа юу хэмээн тодруулсан. Тэрбээр, тэтгэврийн хэмжээ маш их ялгаатай байгаа. Нэг салбарт ижил хугацаагаар ажилласан атлаа хэдийд тэтгэвэр тогтоолгосноо шалтгаалан авч буй тэтгэврийн хэмжээ маш их зөрүүтэй байгаа. Өргөн барьсан төслүүдэд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдэхээр тусгасан байгаа юу. Тэтгэвэрт гарах насыг хүн амын дундаж наслалт хэд байхад тогтоосон бэ. Тэтгэвэр тогтоолгох насны асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн асуултыг тавьсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 7 жил буюу 84 сар гэсэн хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулагчид шударга, ижил тэгш байдлаар тэтгэвэр бодож олгох ёстой гэсэн гол концепцыг баримталсан. Сайн дураар даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд л өндөр хэмжээгээр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга бус байдлыг зогсоохоор дээрх шаардлагыг оруулж байгаа юм. ОУВС ч ийм шаардлага тавьж байсан. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог болохоор аав ээжийгээ асрах, ах дүүгээ халамжлах зэргээр тодорхой хэмжээгээр буюу 5-6 сараар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан байхад тэрхүү тасалдал тэтгэвэр тогтоолгох хугацаанд нөлөөлөхгүй байхаар тусгасан байгаа.

No description available.

Тэтгэврийн зөрүүг арилгах тооцоо хийхэд 2022 онд 600 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг 2015 оноос хойш шинэчлээгүй явж байгаа учир тэтгэврийн зөрүү үүсч байгаа. Шинэ хуулийн төсөлд цаашид тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байхын тулд жил бүр тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчилж батлах тухай заалт оруулсан. Мөн инфляцийн түвшин дөрвөн хувь хүртэл өссөн бол инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэн явахаар шинэ хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн тэтгэврийн бодолтод өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд оруулсан байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж байхад монгол хүний дундаж наслалт 63 байсан. Харин өнөөдөр 70 болж нэмэгдээд байгаа. Хуулиар тэтгэвэрт гарах насыг жил тутам гурван сараар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ өөрөө хүсвэл эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь хэвээрээ байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд долоон жилийн хугацаагаа нэмээд явахаар тусгасан нь шударга бус байна гэж үзэж байгаа. Таван жилийн цалингийн дунджаар тэтгэврээ аваад явна гэж бодож байсан хүмүүст долоо болоод цаашид өсөөд явна гэдэг хүнд тусч байна гэсэн байр суурь илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, 2018 онд тэтгэвэрт тогтоолгох тооцооллыг долоон жил болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой тэтгэвэрийн хэмжээнд гарсан өөрчлөлтийн талаар тодруулж байлаа. Хамгийн бага хэмжээгээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд хамгийн өндрөөр төлөн өндөр тэтгэвэр тогтоолгодог гэж ярьж байна. Ийм байдлаар тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн талаарх тоон мэдээлэг өгөхийг мөн хүссэн.

No description available.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, хүн бүрийн ажилласан жил, авч байсан цалинтай холбоотой болохоор тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн мэдээлэл өөр өөр байгаа. Дунджаар нийт тэтгэвэр тогтоолгосон 34.000 хүнээс түүвэр судалгаа хийж үзсэн. Нийт тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн 10 мянга орчим хүний тэтгэвэр 15 орчим мянган төгрөгөөр буурч тогтоогдсон байх магадлалтай гэсэн тооцоолол гаргасан. Сүүлийн таван жилд нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож буй хэсэг бий. Ийм хэсэгт 12 орчим мянган хүн байна гэсэн тооцоо бий гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, С.Чинзориг нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БХБЯ: Хөшигийн хөндийн дагуул хот байгуулахад БНСУ-тай хамтарч ажиллана

Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах асуудлаар БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа, Монгол Улсын “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-тай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хөшигийн хөндийн дагуул хотын эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд талууд хамтарна гэж БХБЯ-наас мэдээллээ.

3 хүн, дотор болон "ifez IFEZ- CDC of Mongolia Μου Signing ì¸ì²œê²½ì œìžìœ êµ¬ì—­ì²­- 몽골 건설개발센터(CDC) 간 2021. 12. 21.(Tue) ifez moHroлyblH 6apилra, xoT 6aйryyлaлTblH Ram Construction dez Ministry dez ifez ifez dez ifez ifez ifez ifez ifez xewиrийH xeHAийH Aaryyл xoT 6aйryyлaxaA 6Hcy-Taй xamTap4 aжиллaHa" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

2021 оны 12 сарын 22-ны 20 цагаас 12 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 26-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.