Categories
мэдээ нийгэм

Ардын эмч А.Нота болон академич П.Нямдаваад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медалийг өнөөдөр гардуулж байна.

Төрд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн эрхмүүдээс онцолбол,

  • Вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор П.Нямдаваад,
  • Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал эмчилгээг онолын хувьд баталгаажуулж, практикт бүрэн нэвтрүүлэн үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн ЁА.Нотад Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Categories
мэдээ нийгэм

Утсаа шалгуулсангүй гэх шалтгаанаар эхнэрээ зоджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, 44 настай М эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Тодруулбал тэрбээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ хардаж, “Утсаа шалгуулсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, зоджээ.

Улмаар М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 480 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Японд “омикрон” хувилбарын тохиолдлын тоо 200-д хүрчээ

Японд пүрэв гаригт коронавирусийн “омикрон” хувилбарын 40 тохиолдол шинээр илэрснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 200-д хүрчээ.

Эрүүл мэндийн яамны төлөөлөгчдийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 33 нь даваа гараг хүртэлх долоо хоногт хилийн чанадаас ирсэн хүмүүс байна. Тодруулбал, АНУ, Их Британи, Кени, Нигери зэрэг орноос иржээ.

Мөн Киото, Осака, Чиба мужид тус бүр нэг хүн, Окинава мужид дөрвөн хүн “омикрон” хувилбараар халдварласан нь батлагдсан байна. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Киото, Осакад илэрсэн тохиолдлуудын эх уурхай нь тодорхойгүй байгаа тул дотоодод халдварласан тохиолдол гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд мөнгө угааж байсан 800 хятадын толгойлогч нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Өнгөрсөн 2019 онд манай улсад БНХАУ-ын 800 иргэн ирж, цахим сүлжээ ашиглан мөнгө угааж байсныг илрүүлсэн. Тэгвэл тэднийг толгойлж байсан хятад иргэдэд өнгөрсөн есдүгээр сард ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хорих ялаар шийдгэжээ.

Мөн шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 4 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.

Тэгвэл тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс өчигдөр буюу энэ сарын 23-нд хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өчигдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн горимын санал гаргалаа. Тэрээр “Засгийн газар болоод хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлыг хариуцсан түр хороогоор үүнийг хаалттай хэлэлцсэн. Тиймээс уг асуудлыг чуулгын хуралдаанд хаалттай горимоор хэлэлцүүлнэ үү” гэлээ. Г.Тэмүүлэн гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулснаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд төрийн дээд шагнал, одон, медалиар шагнаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орцонд хог шатааснаас болж гал алджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 16 дугаар байр 2 дугаар орцны шатны хонгилд гал гарчээ. Иргэнээс галын тухай дуудлагыг өчигдрийн 22.16 цагт утсаар өгсөн гэнэ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид гал гарсан газарт 22.21 цагт очиход тус байрны 2 дугаар орцны хонгилд хог шатаж байжээ.

Тус гал түймрийн улмаас Дархан-Уул аймгийн харъяат 43 настай, эрэгтэй угаартсан байна. Хохирогч 43 настай эрэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгсөн гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын хөлөг, түүний эд анги, тоног төхөөрөмжийг татвар хураамжаас чөлөөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо өнөөдөр төслүүдийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн талаар танилцууллаа.


Гаалийн тариф, гаалийн татварын тухай төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлснээр, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрдсэн. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой.

Монгол Улсын тухайд Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тээвэрлэгчдийн хууль бус орлогыг хураажээ

Импортын бараа бүтээгдэхүүн болох нарийн ногоо, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэхдээ үнэ хөөрөгдөж 20-30 сая төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд торгууль ногдуулсан байна. Тодруулбал, 243 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, 38 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

facebook sharing button

Categories
мэдээ нийгэм

“Омикрон” хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байна

Коронавирусийн Омикрон хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг нь эхний судалгаануудын үр дүнгээс харагджээ. Тус хувилбарыг судалсан эхний ажлуудын тайлан өчигдөр Их Британи, Өмнөд Африк улсад нийтлэгдэв. Омикрон нь коронавирусийн бусад бүх хувилбаруудтай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал багатай гэнэ. Хэдийгээр хөнгөн өвчлүүлдэг хэдий ч тархах чадвар өндөр учраас эмнэлгүүдийн ачаалалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа талаар судлаачид хэлж байна.

Их Британи улсад омикрон хувилбарын вирус тархаж буй. Үүнтэй холбоотойгоор тус улсад цар тахал гарснаас хойш нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо анх удаа 100 мянга давжээ. Шотландад явуулсан судалгааны үр дүнгээс харвал дельта хувилбарын тархалт эхлээд тодорхой хугацаанд 47 хүнийг хүндээр өвчлүүлж байсан бол ижил хугацаанд тархахдаа омикрон хувилбар 15 хүнийг хүндээр өвчлүүлсэн. Өөрөөр хэлбэл дельтатай харьцуулахад омикрон нь 60 гаруй хувиар цөөн хүнийг хүндээр өвчлүүлж байгаа нь харагджээ.