Categories
зурхай мэдээ цаг-үе

Шарагчин тахиа өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 27,Сумъяа гариг. Билгийн тооллын 23, Тугчин одтой, шарагчин тахиа өдөр.

Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дларах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 34-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Сэтгүүлчид сэлфидсэнээс болж айлчлал муу болоогүй ээ!” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зөвшөөрснөөс бусдыг хориглодог хүнд суртлыг халах ёстой” гэснийг I-IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Бүдэг гэрэлтэй айлууд бол бидний
очих ёстой айл” хэмээх сурвалжлагыг I-VI нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сэтгүүлчид сэлфидсэнээс болж айлчлал муу болоогүй ээ!” хэмээн өгүүллээ.

“MN
partners” хуулийн фирмийн
захирал Ц.Мөнхбат “Эдийн засгийн судалгаагүй
Хөдөлмөрийн хуулийн шинэ заалтууд ажил
олгогчдыг боомилох эрсдэлтэй” гэв.

Удирдахуйн ухааны
магистр П.Бадамдорж “Эрдэнэбүрэнгийн
УЦС төсөл дээр “Иваны дуу”-г
түрж байгаа нь гэрэл цохисон,
энэ дуу явахгүй ээ” хэмээв.

Хууль зүйн ухааны доктор
Б.Өнөрмаа “Прокурорын
байгууллагын үйл ажиллагаа
бүхэлдээ хүний эрхийг л
хамгаалахад чиглэгддэг” гэснийг
VII нүүрнээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ үндэсний-бөx

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2021 оны 12-р сарын 29-ний 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

23 голомтод 9517 толгой мал шүлхий өвчнөөр өвчилжээ

2021.12.25-ны байдлаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 12 сумын 23 голомтод 9517 толгой мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөд байгаа бөгөөд Аймгийн засаг даргын 2021.12.05-ны өдрийн А/604 дугаартай “Хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамж гарч Монгол улсын засгийн газрын 2018 оны 266-р тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газарын даргын А/187-р тушаалаар батлагдсан “Шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөвсгөл аймагт оношлогдсон шүлхий өвчний анхны тохиолдол Бүрэнтогтох сумын Сангийн далай багт 2021.12.02-нд бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 12 сумын нутагт тархаж, өвчилсөн малын тоо 9517 хүрсэн нь тухайн өвчний халдвар маш хурдан тархаж байгааг харуулж байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд өвчлөл гарсан бүс нутгийн мал, мах, арьс, шир, ноос, ноолуур, сүү, цагаан идээг экспортод гаргах, зах зээлд нийлүүлэх асуудал бүрэн зогсдог тул цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүй байхын тулд орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, малчид, мал бүхий иргэд шат шатандаа дараах урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

-Орон нутгийн удирдлагууд сумынхаа мэдрэмтгий мал амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Монгол улсын мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

– Мэдрэмтгий эрүүл мал амьтдыг үзлэг, тандалтанд хамруулж, хяналтад авах

-Эрсдэлтэй цэгүүдэд халдваргүйтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, хүн мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих

-Гоц халдварт шүлхий өвчний тухай, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг байнга хүргүүлэх

-Сумын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтнүүд орон нутгийн удирдлагуудыг мэдээ, мэдээллээр хангах, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын саналыг Сумын онцгой комисст хүргүүлэн гарсан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх

-Малчид, мал бүхий иргэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэх, мал сүрэгтээ ажиглалт, тандалт хийж, байнгын хариулга, маллагаатай байлгах

-Мал сүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд яаралтай мэдэгдэх

-Орон нутгийн иргэд, малчид шилжилт хөдөлгөөнөө хязгаарлах, онцын шаардлагагүй бол эрсдэлтэй бүс нутгаар явахгүй байж мал сүргээ гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчлав

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны 12-р сарын 25-26 шилжих шөнө үүрэг гүйцэтгэж, Баянгол, Багануур дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 2 хүнийг олж тогтоон, Нийслэлийн Засаг даргаас тогтоосон цагийн хязгаар зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, согтуугаар болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 22 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 6 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 19 хүнийг ар гэр асран хамгаалагчид, түргэн тусламжийн 103-т 7 хүнийг тус тус нь хүлээлгэн өгчээ.

Хүйтний эрч чангарч өдөртөө -22, шөнөдөө -30 дээш хүйтэрч байгаа үед шинэ жил тэмдэглэх нэрээр иргэд архидан согтуурч, хөлдөж осгох улмаар амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэл үүсч байгааг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

III тунгийн хамрагдалт 41,8 хувьтай байна

Их Британи даяар өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

2021.12.25-нд нийслэлийн хэмжээнд I тунд 16, II тунд 32, нэмэлт сэргээх тунд 421, нийт 469 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.284 (76.8 хувь), 16-17 насны 26.908 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Шагайн харвааны тэмцээн болж байна

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монголын үндэсний их баяр наадмын нэг төрөл болох Шагайн харвааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монгол шагайн харвааны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэх, харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Дорноговь аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жил, Сайншанд сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадмын шагайн харвааг нөхөж явуулах, Харваачдын цол тэмдэг олгох зорилгоор нээлттэй тэмцээнийг Дорноговь аймгийн Шагайн салбар холбооноос санаачлан зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр билгийн тооллын бэлгэдэлт Морин цаг буюу 11.40 минутад Соёмбо цогцолборт ёслол төгөлдөр хийлээ.

Тус тэмцээнд Архангай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймаг, Улаанбаатар хотоос нийт 26 багийн 200 гаруй харваачид онч мэргэнээ сорихоор хүрэлцэн ирж оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Улсын үнэт баялаг бол иргэдийн эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнд салбарын сайд С.Энхболд нийт эрүүл мэндийн салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр “Нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууддаа Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэнд дэвшүүлье. Улс орны үнэт баялаг бол хүн амын эрүүл мэнд юм шүү гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Поп дива С.Наранд Гавьяат жүжигчин цол олгохоор болжээ

Монголын урлагийн салбарт гялалзаж яваа уран бүтээлч, поп дива, Соёлын тэргүүний ажилтан С.Наранд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Хөвсгөл аймгийн харьяат уран бүтээлч түүнийг хүчирхэг хоолой, нүдний шилгүйгээр төсөөлөхийн аргагүй.