Categories
мэдээ нийгэм

Хазарачууд Монгол Улсад орогнох хүсэлт гаргажээ

Талибуудын угсаатны цэвэрлэгээний бодлогын улмаас Афганистаныг орхин гарах дүрвэгсдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Афганистанд амьдарч буй Хазара Монгол угсаатны бүлэглэлүүд Монголд орогнох хүсэлт гаргаж эхэлжээ.

Олон улсын тусламжаар 300-1000 Хазаруудыг Монголд түр хоргодох газар хүссэн. Монголын хүний эрхийн төлөө тэмцэгчид мөн Афганистанд олон янзаар хэлмэгдэж, хүчирхийлэлд өртөж буй Хазаруудыг хүлээн авах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Хазара Монголчууд бол эрт дээр үеэс Афганистанд амьдарч ирсэн Монгол угсаатны үндэстэн юм.

Судлаач, Хүний эрхийн зүтгэлтэн Б.Мөнхбаяр “Миний гарт байгаа бичиг бол Афганистаны ‘’Монголын үндэсний нийгмийн зөвлөл ‘’ гэдэг байгууллагын бичиг юм. Энэ дээр юу байна гэвэл Монголын ард түмнээс ямар ч тусламж авахад бэлэн байна. Манай Афгани дахь Монгол цустай Хазарачуудыг төрөл бүрээр хавчин гадуурхаж, дарлаж доромжилж байна гэж тодорхой бичсэн байгаа. Бас дэлхийн Хазарачуудын зөвлөл гэдэг байгууллагаас саяхан бас бичиг ирсэн. Энэ хоёр бичгийг аль алийг нь би төрд дамжуулсан байгаа. Энэ бичиг нь бол 300-1000 Хазарачуудыг гадны санхүүжилтээр түр Монгол улсад орогнуулах боломжийг хүссэн ийм бичиг байгаа. Энэ мэтчилэн одоо Хазара ард түмэн монголчуудаас тусламж хүссээр байна.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Categories
мэдээ нийгэм

“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт”-ыг Италийн талтай хамтарч хэрэгжүүлнэ

Итали улсын Милан хотноо суух өргөмжит Консул Паоло Бонеттиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Италийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах шаардлага байгааг дурдаад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой уулзалт болж байгааг онцоллоо.
Өнгөрсөн тавдугаар сард “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөл Итали Улсад ажиллаж, “Дархан арьс ширний цогцолбор” төслийг хэрэгжүүлэх Санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн аравдугаар сард төслийн нарийвчилсан ТЭЗҮ, судалгааг хийх ажлыг эхлүүлэхээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Итали улсад ажиллаж, Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттэй хэрэгжүүлсэн ИМАГРО компанийн ерөнхийлөгч ноён Массимо Поллио болон холбогдох албаныхантай уулзаад ирсэн.

2 хүн болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “ОХУ-д байгуулсан үйлдвэрийн зураг төслийн дагуу Монгол, Италийн талаас хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хамтарсан ажлын баг байгуулах, цаашид хоёр орны Жижиг, дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ЖДҮГ болон Итали улсын Засгийн газрын САЧИ даатгалын байгууллага, ИМАГРО компани хооронд хамтран ажиллах Санамж бичгийг ойрын хугацаанд үзэглэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Categories
мэдээ соёл-урлаг

“Аргил цагаан өвгөн” туулийг хайллаа

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, туульсыг залсны дараа МУСГЗ Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч Эрдэнийн Баатаржав, МУСГЗ Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайллаа.

Үүний дараа 3800 орчим мөр шүлэгтэй “Аргил цагаан өвгөн” туулийг хайлж эхлэв. “Аргил цагаан өвгөн” тууль нь сайн сайхан бүхийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. “Аргил цагаан өвгөн” туулийг өглөөний 11:40 минутад хайлж эхлэн 18:30 минутад жаргаана.

Ёслолын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, судлаач Др. Ж.Энэбиш, Ж.Төгсжаргал зэрэг судлаачдын төлөөлөл байлцав.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ

Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачиллаа. Уг аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлан оролцож, дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн аль болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллан бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд III тун чухал ач холбогдолтойг тус байгууллагуудын зүгээс онцолж байлаа.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны тэргүүн М.Есөнмөнх “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ресторан, зоогийн газар, түргэн хоол, цайны газар, баар, караоке, сүлжээ дэлгүүрүүд тус уриалгад нэгдэн, вакцинжуулалтын таван цэгт III тундаа хамрагдаж байна. Хоёр өдрийн хугацаанд 2000-3000 ажилтныг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулахаар тооцоолсон. Вакцин хийлгэх хугацаа нь хараахан болоогүй ажилтнууд бас байгаа. Тэдгээр ажилтан өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандах боломжтой” хэмээв. Вакцинд хамрагдахаар ирсэн “Мондакц” ХХК-ийн захирал Ж.Мөнхсайхан “Эрүүл мэндээ хамгаалахын тулд вакциндаа хамрагдлаа. Вакцины талаар иргэд, олон нийт бага зэрэг буруу ойлголттой, мэдээлэл дутмаг байх шиг санагдсан. Би II тунгаа хийлгэснээс хойш дөрвөн сарын дараа ковидоор өвчилсөн. Хоёр тун вакцинд хамрагдсан тулдаа хүндрэлгүй, хөнгөн тусаад эдгэрсэн. Одоо III тунгаа хийлгээд эсрэг биетээ нэмэгдүүлээд авбал хэсэгтээ дархлаа сулрахгүй байх гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудад гаргаж өгсөн вакцинжуулалтын I цэгт 12:00 цагийн байдлаар 70 гаруй хүн ирж, III тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалт 19:00 цаг хүртэл үргэлжлэх тул дээрх салбарын ажилтнууд өөрсдийн цаг завдаа тохируулан, вакцинжуулалтын цэгүүдэд хандах боломжтойг зохион байгуулагчид хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Угаарын хийн хордлогын дуудлагын тоо 282-оор багассан” гэв

НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /НАБТГ/, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны үр дүнгийн талаар мэдээллээ.

НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир шууд хүний амьсгалыг боомилж, амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болдог. 2019-2020 оны галлагааны улиралд 2970 иргэн угаартсан тоо бүртгэгдсэн. Мөн оны зөвхөн аравдугаар сард 712 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард 430 угаарын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад дуудлагын тоо даруй 282-оор багассан гэсэн үг. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ирж буй дуудлагын 205 нь угаарын дуудлага байсан бол бусад дуудлага нь даралт ихсэх, толгой өвдөх гэх мэт өөр шалтгаантай байна” хэмээв.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд манай алба хаагчид хяналт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш, шахмал түлшний зөв хэрэглээний талаар заавар, зөвлөгөө өгч, хяналт, шалгалт тогтмол явуулахын дээр автомашины чанга яригчаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч хэвшиж байгаа. Угаарын хордлогод өртөж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Үүнд, хур тунадас орсон үед сайжруулсан түлшийг бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаарын хордлогод орох нь олон. Мөн айл өрхүүд яндангаа хөөлөхгүй, пийшин зуухны битүүмжийг хангаагүй, тэдгээрт завсар зай гарснаас утаа гарч угаарын хордлогод өртдөг. Угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх, зай нь дууссан үгүйг шалгахгүй байна. Уг нь сайжруулсан түлшний шуудайн дээр уг түлшийг хэрхэн ашиглах заавар бий. Түүнийг үзэж танилцалгүй хаяж орхидог. Энэ мэт шалтгаанаар иргэд угаартах нь бий” гэлээ.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Иргэд гэр, байшингийнхаа дулааныг алдахгүйн үүднээс яндангийн хаалтаа хаах нь олон. Сайжруулсан шахмал түлш түлсэн үедээ яндангийн хаалтыг хааж болохгүй. Хаалт, сойлт хэрэглэх нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа тохиолдолд тохиромжгүй арга юм. Мөн “Таван толгой түлш” ХХК-аас айл өрхүүдийн угаар мэдрэгчид нэмэлтээр дамжуулагч суурилуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй айл өрхөд дамжуулагч суурилуулсан. Анхны дохио аравдугаар сарын 6-нд ирсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрлээ гэх дохио манай хяналтын дэлгэцэд ирсэн. Энэ бүрд бид тухайн айл руу холбогдож, 24 цагаар хяналт тавьж байгаа” хэмээн онцоллоо.

“Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх есөн төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм. Мөн зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийн янданг хөөлөх зорилт тавьснаас одоогоор 3005 айл өрхийн янданг хөөлжээ.

Categories
мэдээ спорт

Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.

2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн бүсгүй тэрбээр тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид ийнхүү олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг.

АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгдээ удахгүй олон улсын тэмцээн дээр ажиллах томилгоо авч, амжилттай шүүн явуулахыг хүсье.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн долоо хоногт 1159 автомашин, 930 вагон нүүрс хилээр нэвтэрчээ

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 1159 автомашин, 930 вагон нүүрс хилээр нэвтэрсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Монголбанк 18.35 тн үнэт металл худалдан авсан бөгөөд энэ сарын 3-ны байдлаар дэлхийн з/з-д 1,764.7 ам.доллар , Зэсийн баяжмал 9,458.5 ам.долларын ханштай байв.

Харин төмрийн хүдэр, баяжмалын ханш 109.1 ам.доллар байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер Lil Thug E-ийн эмчилгээний зардлын 78 хувь нь бүрджээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ.

Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй билээ. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.

Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 78 хувь буюу 501.5 сая төгрөг бүрджээ. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС:

  • ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг
Categories
мэдээ нийгэм

Энэ сарын нислэгийн хуваарь

Энэ
сард олон улсын нийт 39 хуваарьт нислэг үйлдэх төлөвлөгөө гарчээ.

Гэхдээ “ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдварын нөхцөл байдлаас
шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудад өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл, ажлын явцын талаар мэдээлэл сонсож байна.

Уулзалтаар энэ намрын ургацын ажил нийт нутгаар жигд шувтарч байгаатай холбоотой ургац хураалт, өвс тэжээлийн бэлтгэл, нөөц хангалт, отрын бүс нутаг дахь мал, малчны нөхцөл байдал, аймгууд хүнсний хэрэгцээндээ болон зах зээлийн махны нөөц бүрдүүлэлтэд хэрхэн оролцох талаар нь тодруулж байна.

Аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ерөнхийдөө 80 гаруй хувьтай хангагдаж, нийт нутгаар цаг агаар тогтуун байгаа мэдээллийг сайдад өгсөн байна.