Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 250 сая 610 мянга давж, эдгэрсэн хүний тоо 226 сая 841 мянгад хүрлээ.
Month: November 2021
“Баян Монгол” чуулгын “Пянзны баяр” энэ сарын 19-нд цагаас “On’n Off Production House”-д болох гэж байна. Тоглолтод “Баян Монгол” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нар оролцоно.
Мөн урилгаар дуучин Б.Хонгор, Б.Солонго, Ж.Ариунжаргал нар оролцох аж. Тус тоглолтын удирдаачаар С.Саруул-Од, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, хөтлөгчөөр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ажиллана. Тоглолтын хөтөлбөрт “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянз болон цомгийн уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүд багтжээ. Тасалбарын үнэ 60 мянган төгрөг бөгөөд Улсын Филармонийн касс болон www.ticket.mn-ээс худалдан авах боломжтой юм. Сануулахад, тоглолт үзэхээр сонирхож буй бол Ковид 19-н эсрэг вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байх шаардлагатай аж.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулахтай холбоотой журмын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт “Энэхүү үйлчилгээ байх нь зөв. Гэхдээ төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих…зэрэг дүгнэлт гаргалаа” хэмээв.
Тэрбээр мөн “Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” гэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан “ДЭМЖЬЕ” ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 28 хороонд Олон улсын стандарт бүхий 3Х3 сагсан бөмбөгний талбай ашиглалтад орлоо.
Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын иргэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгож, спортоор дамжуулж иргэдийн эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлжээ.
Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол өчигдөр гарсан.
Тэгвэл мөргүүлсэн цагдаа нуруу нугас хэсэгтээ гэмтэл авсан байна. Тиймээс ГССҮТ-д хэвтэж, үзүүлж байгаа гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Маргааш Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгох аж.
Замын хөдөлгөөний дүрмийн 8.13 зохицуулагчийн_биет_зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан. Түгжрэл сааталтай энэ цагт цагдаагийн алба хаагч та бүгдийг аюулгүй зорчуулахын төлөө үүрэг хүлээн ажиллаж байдгийг анзаарч нэг харна уу.
Зууны манлай дуучин Б.Сарантуяа Герман улсад тоглолтоо хийнэ. Тэрбээр энэ сарын 12, 14-ны өдрүүдэд Берлин, Дюсселдорф хотноо тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Тэрбээр сүүлд фенүүдтэйгээ “Хайрын бурхан” пянзны баяраа хийсэн билээ. Түүний анхны пянз нь 12 инчийн 140 грамм, өнгөт, LP буюу удаан тоглогддог бөгөөд 10 дуутай.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ.
Түгжрэлийг бууруулах ажлын мэдээллээс Монгол Улсын Засгийн газар танилцууллаа.
Иргэдийн 91 хувь нь түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон гэж үзэж байгаа аж. Тодруулбал,
- 75 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал машины хэрэглээ буурна
- 69 хувь нь явган алхах, дугуйгаар явах боломжийг нэмэгдүүлбэл машины хэрэглээ буурна
- 66 хувь нь автомашин зардалтай ч хэрэглэсээр байх болно
- 50 хувь нь жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд торгуулийг нэмэх ёстой
- 47 хувь нь автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа тул хязгаарлах шаардлага үүссэн гэв.
Жишээлбэл, автомашины хэрэглээг бууруулахын тулд
- 86 хувь сургуулийн автобусыг нэмэх
- 85 хувь ажлын уян хатан цагийг нэвтрүүлэх
- 80хувь нь чанарын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлахыг дэмжсэн
- Автомашины шинэ дугаар олголтод квот тогтоодог болохыг 34% нь дэмжихгүй байна гэж хариулжээ.
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 2-4 хэм хүйтэн байна.
2021 оны 11 сарын 08-ны 20 цагаас 11 сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 23-28 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Халх голын сав газраар ялимгүй цас, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Хорин нэгэн Дара эхийн чуулган тусгай үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сарын 9-11-нд дэлгэнэ.
XVII зууны Монголын цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болсон “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлийг “чуулган” болгож анх удаа дэлгэн толилуулж буй тус үзэсгэлэн уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч гэсэн урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь, нэг дороос үзэх ховорхон боломжийг үзэгчид, та бүхэндээ олгож байна.
Бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, энэрлийн мишээлтэй, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, үзэсгэлэн гоо, идэр жавхаалаг төгс бүсгүйн байдлаар бүтээж ирсэн түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй сод бүтээлүүдийг дэлгэсэн “Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэнд урьж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан. Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, УДБЭТ гэхчлэн газруудад найман тоглолт зохион байгуулагджээ.
Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна. Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн туслахад анхаарч байгаагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга онцоллоо.
Түүнчлэн тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт барилга байгууламжийн чиглэлээр хэд хэдэн шалгалт хийж, Зайсан, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн ойролцоо барилга барьж буй компаниудыг шалгаж, тусгай зөвшөөрөлгүйг нь хааж, зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авч, ноцтой зөрчлийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.