Categories
мэдээ нийгэм

Байгалийн гамшигт өртсөн 24 иргэнд иж бүрэн гэр өгчээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр олгохоор болсон.

Шийдвэрийн дагуу аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг долоон сумын 24 иргэнд иж бүрэн гэрийг гардуулан өгчээ.

Categories
мэдээ цаг-үе

Шүлхий өвчин гарсан аймгуудаас амьд мал тээвэрлэхийг хоригложээ

Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймгуудад гарсантай холбоотойгоор амьд малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулжээ. Мөн махны үйлдвэр, тусгай зөвшөөрөл авсан махны дэлгүүрүүдийг регистрийн дугаараар мах, махан бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг зөвлөлөө.

Мал эмнэлгийн газраас Орхон аймгийн хэмжээнд малын мялзан, шүлхий өвчний голомт байгаа эсэхэд тандалт шинжилгээ хийхэд голомт илрээгүй байна. Мөн Жаргалант, Баян-Өндөр суманд үхэр, адуун сүрэгт сүрьеэ, яам өвчнийг илрүүлэх харшил сорилын тандалт шинжилгээг түүврээр хийхэд илрээгүй ажээ. Гэхдээ цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн 11 дүгээр сард иргэд идшээ бэлтгэж нөөцөлдөгтэй холбогдуулан хоёр суманд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах үүргийг аймгийн Онцгой комиссоос өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Чулуун нүүрсний экспорт 43.6 хувиар буурчээ

Монгол улсаас экспортолдог бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг тооцоолсон тоон үзүүлэлт гарчээ. Үүнд Монгол улсаас гардаг Чулуун нүүрсийг 13.5 сая тонныг экспортолсон тухай мэдээлэл ирлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 43.6 хувиар буурсан тоо юм. Харин 2019 оны мөн үетэй харьцуулбал 58.4 хувиар буурсан байна.

Чулуун нүүрсний экспорт буурсан нь цар тахлын нөлөөгөөр БНХАУ-руу тээвэрлэх нүүрс тээвэр зогсонги болсонтой шууд холбоотой юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Шинээр сонгогдсон гишүүд сургалтанд хамрагдлаа

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг /2021.11.08/ зохион байгууллаа.

Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Э.Батшугар нар оролцлоо.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд үзүүлэх хэвлэл мэдээлэл, техник, тоног төхөөрөмж, төсөв хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газар хэлтсийн дарга өгч гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Э.Одбаяр, Д.Монголхүү нар хэргийнхээ талаар мэдээлэхгүй байх баталгаанд гарын үсэг зуржээ

“No double standards” хөдөлгөөнийхөн УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нартай уулзаж, иргэд – xууль саxиулагчид – орон нутгийн засаг заxиргааныxны хооронд үл ойлголцлыг байнга үүсгэдэг “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” Монгол улсын xууль хэрхэн хэрэгжиж буй асуудлаар УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг сонсгол xийx xүсэлт бичгийг УИX даxь Ардчилсан намын бүлэгт гардууллаа.

Эрүүгийн хуулийн 23.1-ээр тус хөдөлгөөнд нэгдсэн 10 гаруй залуусыг хоморголон, яллагдагчаар татаад байгааг уулзалтанд оролцогчид мэдээлээд, тэдгээр залуусыг хэргийн талаар мэдээлэхгүй байх баталгаанд цагдаа нар гарын үсэг зуруулж “амыг нь үдчихээд”, ЦЕГ-ын эрх мэдэлтнүүд өөрсдөө дур зоргоороо хэргийг задлан, мушгин гуйвуулсан мэдээллийг олон нийтэд байнга өгч сурталчилж байгааг эсэргүүцэж байгаагаа хэллээ.

Хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзахдаа УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нар нээлттэй хэлэлцүүлэг сонсголыг УИX-аар хэлэлцүүлэxэд шаардлагатай гарын үсгийг цуглуулаxад бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө АН болон УИХ дахь түүний бүлэг тууштай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид Өмнөд Суданы үерийн голомтод ажиллаж байна

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын хэмжээнд сүүлийн гурван жил дараалан үерийн гамшиг нүүрлэж байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар тус улсын 10 мужийн найм нь үерт нэрвэгдэн Жонглэй болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Юнити мужид хамгийн их хохирол амсаад байна.

Энэхүү үерийн гамшигт өнөөдрийн байдлаар 800,000 орчим хүн нэрвэгдсэн бөгөөд цаашид гамшигт өртөж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй.

Ажиллагааны газар оронд орон нутгийн хүн амын 80 орчим хувь нь хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай төдийгүй тус улсын цагийн байдал, эдийн засгийн уналт болон коронавирусийн халдварт өвчин ихэссэн зэрэг нь иргэдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь эх орондоо буцсан энэ үед батальоны хариуцлагын бүсэд үерийн түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж, НҮБ-ын бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангахын тулд үерээс хамгаалах далан босгох, иргэдийн нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэж байна гэж ЗХШТ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Энхмаа: Түлэнхийн төвийг бүхэл бүтэн эмнэлэг байхад нь акталж нураагаад 10 гаруй жил өнгөрлөө

– ОДОО ТУС ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ТАЛ НЬ АЛГА БОЛСОН –

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн ГССҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, Эрх зүйн магистрант О.Энхмаатай ярилцлаа.


-Таныг эх хүүхдийн төлөө үйлсэд сэтгэл гарган эрүүл мэндийн салбарт олон ажил хийснийг хүмүүс мэддэг. Хэзээнээс юуны учир тэмцлээ эхлэх болов?

-Би Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт унтуулга, сэхээний эмчээр аижлладаг байлаа. Тэр үед эхчүүдэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн шалан дээр гудас дэвсээд хэвтдэг, нэг орон дээр 2-3 хүн хөл толгойгоо зөрүүлж хэвтдэг, нэг нэг цагаар ээлжилж ороо хүлээж хэвтэх зэрэг явдал их байсан. Зай талбай хомсоос болоод эмнэлгүүдийн ачаалал маш их байлаа. Би 12 жил улсад ажилласан. Үүнээс дөрвөн жил нь түргэний эмчээр, хоёр жил өрхийн эмч, төрөх сэхээний эмнэлэгт зургаан жил ажиллалаа. Энэ хооронд төрөхөд ямар үйл явдал болдгийг бүгдийг үзсэн. Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт ажиллаж байх үед эмнэлгийн захирал н.Оюунцэцэг ариутгалын зургаан тасгийн гурван тасгийг хувийн эмнэлгээр ашигладаг байлаа. Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын логотой нөхөн үржихүйн амбулатори хэмээн 16 жил ашигласан. Санхүүгээ эргэлдүүлж, мөнгө угааж ашиглаж байхад нь тухайн үед чимээгүй л явдаг байсан. Гэвч өөрт нь юм барьж орох чадваргүй асрагч, сувилагч нарыг маш их дарамталдаг. Тэднийгээ өмгөөлөх явцаас миний тэмцэл анх эхэлсэн.

-2015 оноос хойш өнөөг хүртэл ямар үр дүнд хүрээд байна вэ?

-Зургаан жил гаруй хугацаанд тэмцэл өрнүүлээд нийгмийнхээ төлөө зүтгээд явж байхад “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-д маань төрийн дээд байгууллага, УИХ,

Засгийн газар, ЭМЯ, Эрчим хүчний яам, ГХЯ, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэх мэт томоохон байгууллагуудаас 66 албан бичиг ирсэн. Манайх нийтдээ 1050 албан тоот дээд, дунд шатны бүхий л албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. Энэ бүх ажлын хүрээнд гурван томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахгүй арваад жил болсныг түргэвчлүүлэн ашиглалтад оруулсан. Сонгинохайрхан дүүрэг буюу хотын баруун бүс Тахилтад 100 ортой нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил 20 хувийн явцтай байна. Одоогийн байдлаар 900 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Бидний зорилго бол Монголд хийгддэггүй томоохон мэс ажилбаруудыг хийх, сургалтын баазтай болж олон улсын эмч нартай хамтын ажиллагаатай цогц эмнэлгийг барих явдал юм.

Гурав дахь ажил маань Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаад 11 жил болоод царцсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилготой тэмцлийг эхлүүлсэн. Энэ эмнэлгийн газрын 60 хувьд нь хувийн орон сууц, оффиссын барилга барьж хувийн хэвшилд шилжүүлсэн байгааг олж илрүүллээ. Эмнэлгийн зориулалттай зөвшөөрөл авсан газар хувийн хэвшилд очсон байгаа хууль бус ажиллагааг хууль тогтоох байгууллагуудад гомдол гаргаж явсны хүчинд одоо ажил хэрэг болоод явж байна.


-Та хууль хяналтын ямар байгууллагуудад хандав?

-Маш олон байгууллагад хандсан. АТГ-т 600 хуудас, гурван хавтаст хэрэг үүсгээд хэрэгт холбогдогчдыг мөрдөн байцаах ажиллагаа явуулсны үр дүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Энэ хэрэгт ЭМЯ, Нийслэлийн газрын алба, Сангийн яам, Улсын иргэний бүртгэл мэдээллийн төв гэх мэт төрийн байгууллагуудад албан бичиг шаардлага тавьж, буцаад хариу авч нотлох баримтууд болох 12 гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Энд маш олон хуулийн этгээд, иргэд оролцсон. Өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан маш олон баримт бий. Миний гомдлоор энэ хэргийг илрүүлэх үйл ажиллагаа явуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэргийг хаахыг оролдсон. Намайг хэргийн материалтай танилцахыг зөвшөөрөөгүй. Би Прокурорын газрын дарга н.Баянжаргалд шаардлага хүргүүлээд маргааш нь Нийслэлийн прокурорын газрын дарга н.Жамбалсүрэн намайг дуудаж уулзан “Та хэргийн хохирогч биш. Тиймээс та хэрэгтэй танилцах ёсгүй” гэж хууль бус заалт харуулан намайг хэргээс хөөн зайлуулахыг оролдсон.

-Та дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэв энэ эмнэлгийн 9500 м.кв газар луйварчин дээрэмчдийн гарт ороогүй байсан бол магадгүй Гэмтлийн түлэнхийн эмнэлэг шиг дахиад бүтэн нэг эмнэлгийн газар байх ёстой байсан. Яагаад гэвэл анх 2004 онд эмнэлгийг барих зориулалтаар 16400 м.кв талбай хуваарилж өгсөн бол өнөөдөр 7339 м.кв болтлоо агшсан байна. Ингээд би 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд таниулах ажлаа эхэлсэн. 2021 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргалаа. 200200446 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээр нотлох баримтыг хавсаргасан. Хоёрдугаарт, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 131-т шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас шүүхийн буруу шийдвэр тогтоогдсон тохиолдолд тухайн буруу шийдвэрийг цуцлах боломжтой гэсэн хууль байна. Тиймээс энэхүү хуулийг мөрдлөг болгож Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд иргэнийхээ хувиар өргөдөл гаргасан.

-Та Яармагт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг царцсан байхад ашиглалтад оруулахаар их тэмцсэн гэлээ. Тэр үед ямар үйл явдал болсон юм бэ?

-9.7 тэрбум төгрөгийн луйврын булхайг илчилсэн. Хувийн болгох зорилгоор тэр барилгыг царцаасан байсан. Энэ талаар би “Нийгмийн төлөөх миний зүтгэл” номондоо бичсэн. 2015 оноос хойш тэмцсэн миний тэмцлүүд энэ номонд багтсан байгаа. Манай ТТБ-ыг улсын шүүхэд ард түмний төлөөлөл болж орох боломжтойг АТГ-ын н.Сайнжаргал комиссар зөвлөсөн. ГССҮТ-ийн түлэнхийн тасагт 0-5 насны хүүхэд ихэвчлэн түлэгдэж ирдэг. Бүхэл бүтэн эмнэлэг байхад нь акталж нураагаад нэг эмнэлгийн буланд аваачиж орхиод, эмнэлгийн барилга нь өнөөг хүртэл 10 гаруй жил баригдаагүй царцсан хэвээр байна. Үүнийг хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлэх талаар маш их тэмцсэн.

Гэвч эмнэлгийн газраас хэн дуртай нь авч хувьдаа завших, зарж үрэх тухай нэг ч заалт байхгүй. Тиймээс бид өнөөдөр хуулийн төсөл санаачлах хуулийн баг бүрдүүлээд явж байна. Одоогийн байдлаар бидэнтэй дөрвөн хуульч нэгдэж, ард түмнээс 100 мянга гаруй хүний гарын үсэг зуруулаад, УИХ-ын Тамгын газарт албан бичгээ хүргүүлсэн. УИХ-ын намрын чуулганаар ард түмэнд нээлттэй хэлэлцүүлэг хийх зарчмаар энэхүү хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих ажлын процессыг зохион байгуулж байна.

-Эмнэлгүүдийг хувьчилна гээд байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг хувьчилна гээд улайран зүтгэж байна. Ийм эмзэг хүнд цаг үед эмнэлгүүдийг хувьчлах юм бол ард түмний эрүүл мэндэд заналхийлсэн, хор хохирол учруулсан явдал болно. Эмнэлгүүд хувьчлагдах юм бол төлбөр нэмэгдэнэ. Жишээ нь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хар л даа. Менежмэнтийн хувьчлалаар сайжирсан гээд байгаа. Гэтэл тоног төхөөрөмж байхгүй. Дээрээс нь нас баралтаар толгой цохиж байна. Зөөврийн аппарат байхгүй. Үүнээс авахуулаад менежмэнтийн хувьчлалаар өөдөлсөн юм алга. Ядаж л улсын эмнэлэгт очоод дараалал нь дийлдэхгүй ч үнэ төлбөргүй үзүүлдэг шүү дээ. Гэтэл хувьчлагдвал төлбөр төлнө. Энэ хэцүү цагт төлбөр төлөх чадвартай эмнэлгээр үйлчлүүлэх хэдэн хүн байх бол.

-Таныг эмч эрүүл мэндийн салбарынхан хэр дэмждэг вэ?

-Хамт ажиллаж байсан намайг мэддэг хүмүүс их дэмжинэ л дээ. Харамсалтай нь ил гараад шударгаар дуугарах хүн байхгүй. Яагаад гэвэл О.Энхмааг дэмжвэл тэрэнтэйгээ цуг зайлаарай гэж дарамталдаг байсан юм байна лээ.

-Одоо танд ямар нэгэн дарамт шахалт ирдэг үү?

-Маш их ирнэ. Чи яаж амьд сэрүүн яваад байдаг юм гэсэн заналхийллийн шинжтэй мессэж, чатууд их ирдэг. Муухайгаар хараах, ерөөх зүйл их. Энэ бүхнийг үл хайхарч ард түмний эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн хүний хувьд зорилгоосоо ухрахгүй явж байна.

-Одоо Түлэнхийн төвийн барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Түлэнхийн төв өөрөө бие даасан байгууллага, тусдаа санхүүжилттэй. Гэтэл одоо ГССҮТ-ийн хатавчинд амьдраад найман жил болж байна. Түүнээс өмнө “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд сарын 750 сая төгрөгийн түрээс төлж байршиж байлаа. Одоогоор ГССҮТ-ийн нэгхэн тасагт хоног өдрийг өнгөрөөх маягаар л үйл ажиллагаагаа явуулж байна. Нарийн мэргэжлийн хагалгаанууд нь хийгдэж чадахгүй 1960-1970 оных шигээ ухарчихсан явна. Миний нэхэмжлэлийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлд надад хариу ирүүлсэн. 2019 онд 97 хувьтай явж байсан барилгын ажил 2020 онд 97.3 хувьтай явж байна гэсэн хариу ирсэн. Бүтэн нэг жилийн дотор 0.3-хан хувь ажил хийгдсэн тухай хуурамч бичиг гаргаж өгч байна.

-“Хүрээ” амаржих газрыг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү нүүлгэсэн гэсэн. Хуучин барилга нь одоо ямар зориулалттай ашиглагдаж байгаа вэ?

-“Хүрээ” амаржих газрыг Яармаг руу шилжүүлээд хуучин газар дээр нь зургаан давхар шинэ эмнэлэг барина гээд 2016 онд нийслэлийн төсвөөс 300 сая төгрөгөөр зураг төслийг нь хийгээд гаргачихсан. Гэтэл хийсэн ажлаа шууд салхинд хийсгээд тухайн газрыг өөр зориулалтаар ашиглах гэж байсныг бид илрүүлж, Засгийн газар, ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын н.Цэндмаа даргад өргөдөл бичиг гаргаж байж болиулсан. н.Цэндмаа дарга намайг 2015 онд анх тэмцлээ эхэлж байхад “Дөрөвдүгээр төрөхөө бариулаад дотор нь ажиллаж байвал чи Монголын бахархал шүү” гэж хэлж байсан. Зургаан жилийн дараа намайг Дөрөвдүгээр төрөхөө ашиглалтад оруулаад “Хүрээ” амаржих газрыг нүүлгэсний дараа тухайн үед надад урам өгч байсан тэр хүн эмнэлгийн газрыг өөр зорилгоор ашиглах гэж байсанд үнэхээр бухимдал төрсөн.

Categories
мэдээ нийгэм

“Жендэр ба хөгжил-2021” үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотноо өнөөдөр “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ – 2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын Их Хурлын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцож үг хэлэв.

Харин чуулганы онцлох илтгэлийг “Монгол Улс дахь жендэрийн хөгжлийн асуудал” сэдвээр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр тавьсан юм.

2018 оны Тогтвортой хөгжлийн зорилго болох ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулахад уг чуулганы гол зорилго оршиж байна.

k2wfqe_252413743_4435776316500651_6488617692436970076_n_h450 "Жендэр ба хөгжил-2021" үндэсний чуулган болж байна
kp6hs9_252992063_4435775173167432_5223615620247052610_n_h450 "Жендэр ба хөгжил-2021" үндэсний чуулган болж байна

“Улаанбаатарын тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн гурван дэд чиглэлээр 21 зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн Үндэсний Хороо нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөнд тусган амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд, үүнд АХБ-тай хамтран Японы Засгийн газрын санхүүжилтээр 2017-2019 онд “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”, 2019-2021 онд “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслүүд ихээхэн дэмжлэг үзүүлсэнийг онцлон дурдах нь зүйтэй билээ.

Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 204 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1543, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 160, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 84 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 87, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 112, хүний биед халдсан 60, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 124, эрүүлжүүлэх байранд хоносон 204, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 74 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Энэ онд зэсийн баяжмал 1.2 сая тонныг экспортолжээ

Монгол улс энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2019 онтой харьцуулбал 1.3 хувиар буурсан тоо болж буй.

Манай улс ирэх оны төсвийн төсөлд зэсийн баяжмалаас ихээхэн ашиг олно хэмээн тооцоод байгаа бөгөөд дэлхийн зах зээл дээр ч уг төрлийн баяжмалын үнэ өсөөд байгаа аж.