Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple”-ийн анхны компьютер 400 мянган ам.доллароор зарагджээ

АНУ-ын “Apple” компанийг үүсгэн байгуулагчид болох Стив Возняк, Стив Жобс нарын бүтээсэн анхны компьютер дуудлага худалдаагаар 400 мянган ам.доллароор зарагджээ.

Хавайн коа модон хэсгээс бүрдсэн Энэ удаагийн дуудлага худалдаагаар зарагдсан компьютер нь өмнө нь хоёрхон эзэнтэй байсан аж. Анхны эзэн болох коллежийн профессор нь уг компьютерыг өөрийн шавьдаа 650 ам.доллароор зарж байжээ.

2014 онд Нью-Йорк дахь дуудлага худалдаанд орсон нэгэн “Apple-1” компьютер 905 мянган ам.доллароор үнэлэгдэж байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавируст халдварын тохиолдол буурч, нэмэлт тунд хамрагдах иргэдийн тоо өсчээ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Коронавирст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 8987 тохиолдлоор буурчээ. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалт нэмэгдэж байна. Өдөрт 1000-1500 хүн нэмэлт тунд хамрагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд өдөрт 8-10 мянган хүн хамрагдаж байна.

“Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 1,2 сая уут, сав баглааг БНХАУ-ын тусгай үүргийн онгоцоор 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд татан авсан. Мөн энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ.

Энэ сарын 1-9-нд төмөр замын Сүхбаатар боомтоор нийт 12 вагон хүнсний ногоо, ургамлын тос, 63 чингэлэг, 23 вагон бусад хүнсний ачаа, Замын-Үүд боомтоор долоон вагон нарийн ногоо, 94 чингэлэг, 36 вагон хүнсний ачаа хүлээн авсан байна.

Хятадын төмөр замд таван вагон нарийн ногоо, 17 вагон хүнсний ачаа татан авахаар ачуулсан талаар Шадар сайд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан коронавируст халдвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн дотоодын үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэнд, Сангийн сайд нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 20-ноос эхэлнэ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 мянган тн мах бэлтгэх санхүүжилт бүрэн шийдэгдсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5500 тн мах бэлтгэж, нөөцлөөд байна.

Энэ сарын 20-ноос ирэх сарын 20-нд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд ажиллана.

Өргөтгөсөн арга хэмжээний үеэр идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

“Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.11.10) 14 цаг 12 минутад 60.0 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг тогтоолын төслийг өөрөө санаачлан боловсруулсан тул Улсын Их Хурлын тухай хуулийн 27.2-т заасны дагуу хуралдаан удирдахаас татгалзаж байгаагаа хэлж, тус Байнгын хорооны хамгийн ахмад гишүүн Хавдисламын Баделхан гишүүнээр хуралдаан удирдуулах саналтай байгаагаа танилцуулав.

Төсөл санаачлагч, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хийв.

No description available.

Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан тус хуульд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэлхам, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг Байнгын хорооны даргын шийдвэрээр байгуулан ажиллалаа.

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 3 удаа, дэд ажлын хэсгийн хурал 6 удаа хуралдсан. Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг танилцуулж, гишүүдээс гарсан саналуудыг нэмж тусгасан.

Улсын Их Хурлаас 2009 онд батлагдсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулагдсан.

No description available.

Дүрмийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгасан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Бямбацогт, С.Ганбаатар, Б.Баярсайхан нар Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, төсөл санаачлагчаас асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой хийгдсэн ажил, хууль өргөн баригдах эсэх талаар тодруулав. Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагын тухай хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, өнгөрсөн хугацаанд удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулагдсан, уг хуулийг нэн яаралтай оруулах шаардлагтай гэсэн тайлбар хийв.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн 11 дүгээр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул гишүүдийн олонхын саналаар батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг хэрцгийгээр хүчирхийлсэн этгээдийн ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Золбоосайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Золбоосайханыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 20 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ж.Золбоосайханд 20 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн дарга нарыг гэм буруутайд тооцлоо

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гаригт Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдэд ял шийтгэлээ. Тэд Өмнөд Судан улсад явуулж буй UNMISS ажиллагаанд оролцож байхдаа багийнхаа нэг энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт холбогдсон юм.

Дотоодын цэргээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Д.Г-ыг цэргийн багийн захирагч тэргүүтэй дээрх гурван алба хаагч “Цэргийн баазад болсон явдлыг ар гэртээ хэлсэн. Ар гэрийнхэн нь ЗХЖШ-т гомдол гаргасан байна. Хараалын үг хэлэхгүй байснаас болж цэргийн алба хаагч нар эмзэглэдэг болжээ” гэх мэтээр дарамталж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, Д.Г-ыг гутаан доромжилсон. Мөн цэргийн багийн захирагчийн дэргэдэх зөвлөлийг хуралдуулалгүйгээр салаа, тасгийн захирагч нарын тушаалыг бууруулж, үндэслэлгүйгээр шийтгэн сэтгэл санааны хямралд оруулсан. Энэ мэт байдлаас болж билээ.

Түүнчлэн шүүгдэгч Э.Ганбатыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд ротынхоо хоёрдугаар салааны дарга Д.Олонхүү, ротын ахлагч, сургагч ахлагч Б.Сэргэлэн нарын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор ирсэн дэд ахлагч Д.Т-ийг дэд ахлагч Н.Л-тэй маргаж, зодолдсон гэх шалтгаанаар таван шийдвэр гүйцэтгэгчийг зодож, халуун наранд хантааз, дуулгатай нь зогсоосноос нэг нь ухаан алдсан.

Ийнхүү цэргүүдтэйгээ дүрмийн бус байдлаар харилцаж, дэглэсэн. Дээрх ротын сургагч ахлагч Б.Сэргэлэнг Д.Г-ыг амиа хорлоход хүргэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн энхийг сахиулагчдыг дэглэснээс гадна 2020 оны зургадугаар сарын 16-ны салааныхаа буудагч, дэд ахлагч Б.Б-ийг хуваарьт хичээлд хамрагдаагүй гэх шалтгаанаар зодсон үйлдэлд буруутгасан юм.

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ хэргийг хэлэлцэн шүүгдэгч Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял оноогоод Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсгийн “бусдыг амиа хорлоход хүргэсэн” гэм буруутайд тооцож, Б.Баттүвшинд гурав, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт хоёр жил зургаан сар хорих ял оноожээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Б.Баттүвшинг нэг жил, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг зургаан сар хорихоор болжээ.

Шүүх ийнхүү энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэснээрээ цэргийн багийг бүрдүүлэгч зэвсэгт хүчний офицерууд нь төрийн цэргийн бусад байгууллага буюу дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагынхныг гадуурхдаг, дээрэнгүй харилцдаг, дэглэдэг гэдгийг батлав.

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпийн бэлтгэл бүрэн хангагджээ

БНХАУ Бээжингийн 2022 оны өвлийн олимпийг Бээжин, Жанчхүү, Яньчин гэх гурван газарт хуваарилан зохион байгуулна. Одоогийн байдлаар олимпийн 12 ордон, талбай, барилга байгууламжийг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөөд байгаа талаар CCTV мэдээллээ. Тухайн бүсүүдэд цагаан олимпыг угтсан өвлийн спортын олон улсын тэмцээн уралдааныг удаа дараа амжилттай зохион байгуулж, бэлтгэл туршилтыг хангалттай хийж гүйцэтгэжээ.

Бээжин дэх “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпийн нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, “Мөсөн тууз” хэмээн нэрлэгддэг Тэшүүрийн үндэсний төв ордонд олимп, паралимпын тэшүүртэй гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Бээжингийн хамгийн том үйлдвэр байгаад хаягдсан районыг шинээр засварлан тохижуулж байгуулсан цанын спортын “Шөүган” төв нь дэлхийн хамгийн анхны байнгын ажиллагаатай снөүбордын харайлтын тавцан бөгөөд өвлийн олимпийн түүхэнд анх удаа аж үйлдвэрийн байгууламжийг дахин ашиглаж бүтээсэн тэмцээний талбай гэдгээрээ онцлог болжээ. “Усан шоо” хэмээн нэрлэгддэг Усан спортын үндэсний төвийг “Мөсөн шоо” болгон өөрчилж, өвлийн олимпын кёрлингийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Харин хоккей, богино зайн тэшүүр, уран гулгалт зэрэг төрлийг Ү Кэсүний спортын төв ордон болон Бээжингийн спортын төв ордонд хийх ажээ.

Жанчхүүгийн тэмцээний бүсэд олон улсын стандартаар байгуулсан Үндэсний цанын спортын төвд цанын харайлтын таван төрөлт тэмцээн болон Нордикийн тэмцээнийг зохион байгуулна.

Бээжингийн хойд хэсэг дэх алслагдсан дүүрэг Яньчинд олимпийн хоёр шинэ ордон бүхий спортын их талбайг байгуулсан бөгөөд Уулын цанын үндэсний төв Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай замтай. “Цасан луу” хэмээгдсэн энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах сарын аяны хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай утсыг хэрхэн ажиллуулж байгаа талаарх зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ санаачлан зохион байгууллаа.

Тус уулзалтад НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Л.Зэндмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Э.Мөнхгэрэл, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаа болон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтаар “Ковид-19” халдварын цар тахлын хариу арга хэмжээнд яаралтай дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх 119 утсыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд зориулсан www.duudlaga.mn сайттай холбож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Оролцогчдын зүгээс www.duudlaga.mn-ээр дамжуулан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээг үзүүлэх, боломжтой мэдээллийг хүргэх, 119 утсанд нийтлэг ирдэг асуултын хариултыг бичсэн гарын авлагаар дохионы хэлмэрчээр уншуулсан видео шторк бэлтгэн хүргэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн зайнаас зөвлөн туслах www.duudlaga.mn сайтын операторуудад “Ковид-19” цар тахалтай холбоотой нийтлэг ирэх асуултыг эрэмбэлэх, энгийн асуултад хариулах тусгайлсан сургалтад хамруулах зэрэг тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болов.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Инстаграм: Хамгийн олон дагагчтай шинэ үеийн төлөөлөл

Монголчуудын 3 хүн тутмын нэг нь сошиал сүлжээг идэвхтэй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа бий. Голчлон Фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг платформуудыг хэрэглэдэг.

Үүнтэй холбоотойгоор Монголын инстаграм хэрэглэгчдийн дундаас хамгийн олон дагагчтай 10 хэрэглэгчийг танилцуулж байна. Тэдний 6 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй.


1.Инстаграм хаяг: maukiss_

Jason & Jayel влогоор олонд танигдсан “116” хамтлагийн бүжигчин Jayel 333 мянган дагагчтай.нэг буюу түүнээс олон хүн-н ойртуулж авсан зураг байж магадгүй

2.Инстаграм хаяг: thunderzrapper

Чадварлаг реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал нийт 352 мянган дагагчтай юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө “Хатуу” нэртэй уран бүтээлээ гаргасан. Одоо “Тоонот” студид харъяалагддаг.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, гадуур хувцас болон костюм гэх мэтийн зураг байж болно

3.Инстаграм хаяг: ardiin_ania_gigi

Ардын аниа Жижи хэмээн цахим ертөнцөд танигдсан влогчин бүсгүй Г.Ган-Эрдэнэ 246 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн, цэцэг болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4.Инстаграм хаяг: ujin_buya

“Манайд 1 удаа” киноны гол дүрийн жүжигчин Б.Үжин 188 мянган дагагчтай.

1 хүн, сууж байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

5. Инстаграм хаяг: minayu_1

“The Wasabies” хамтлагийн дуучин Э.Аминхүслэн 164 мянган дагагчтай.

Зургийн тодорхойлолт алга байна.

6.Инстаграм хаяг. baniuh

Дуучин Roockie буюу У.Мөнхбагана 146 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

7.Инстаграм хаяг: krystal_gna

Тик токчин Г. Гансувд 144 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн, хөлийн өмсгөл, дотор болон

8.Инстаграм хаяг: ebolzgono

“Vandebo” хамтлагийн дуучин Ebo 120 мянган дагагчтай. Түүнийг Б.Эрдэнэболд гэдэг.

Зургийн тодорхойлолт алга байна.

9.Инстаграм хаяг: jasonn _zz

Jason & Jayel влогоор олонд танигдсан бүжигчин Jason 126 мянган дагагчтай.

Зургийн тодорхойлолт алга байна.

10.Инстаграм хаяг: khaliun_dancer

“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б. Халиун 122 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

БЭЛТГЭСЭН: Д. БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

“Эхний ээлжинд 30 гаруй компанийг төрийн өмчид үлдээнэ” гэв

Төрийн өмчит хувьцаат компаниудыг бүтцийн хувьд өөрчилж дөрвөн хэлбэрээр зохицуулахаар болсон.

Тэгвэл эхний ээлжид ямар компаниудыг төрийн өмчид үлдээх талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн оролцоотой аж ахуй нэгжүүдийг бүтцийн хувьд гурван чиглэлээр өөрчилнө.

  1. Стратегийн хувьд 100 хувь төрийн өмчид байх шаардлагатай компаниуд
  2. Хувьцаат компани болгох, бирж рүү гаргаж олон нийтийн хяналтад оруулан үр өгөөжийг нь сайжруулах
  3. Цаагдаа төрийн өмчид байх шаардлагагүй, үр өгөөжгүй компанийг татан буулгах

Эхний ээлжид төрийн өмчид байх шаардлагатай компаниудыг зарлаж, цаашид анхааран ажиллахаар болсон. Өнөөдрийн байдлаар 30 гаруй компани бий. Үүнд:

  1. Эрдэнэт үйлдвэр
  2. Монгол-Росцветмет
  3. Эрдэнэс Оюутолгой
  4. Улаанбаатар дулааны сүлжээ
  5. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  6. Дархан дулааны сүлжээ
  7. Диспетчерийн үндэсний төв
  8. Монгол хүйт байгаль хамгаалах төв
  9. Монголын газрын тос боловсруулах үйлдвэр
  10. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал
  11. ДЦС – 2
  12. ДЦС – 3
  13. ДЦС – 4
  14. Дарханы ДЦС
  15. Эрдэнэтийн ДЦС
  16. Даланзадгадын ДЦС
  17. Багануурын ДЦС
  18. Налайхын ДЦС
  19. Хөвсгөлийн ДЦС
  20. Ховдын ДЦС
  21. Дулаан шарын гол
  22. Улаангомын ДЦС
  23. Амгалан ДЦС
  24. Эгийн голын УСЦ
  25. Тавантолгой түлш
  26. Авто тээврийн үндэсний төв
  27. Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар
  28. Барилгын хөгжлийн төв
  29. Монголын төмөр зам
  30. УБТЗ
  31. Төрийн орон сууц корпорац
  32. Хөгжлийн банк
  33. Эрчим хүчний дамжуулах дэд станц эзэмшиж буй төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн этгээдийн зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдүүд
  34. Орон нутгийн АЗЗА компаниуд
  35. Дулааны болон цахилгааны түгээх компаниуд багтаж байна” гэв.