Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Э.Бямбажав: Рио Тинто “Нимгэн капиталжуулалтын дүрэм”-ээр Монголын өрийг өсгөж, “Оюу толгой”-г алдагдалтай ажиллуулж байна

Сангийн сайд асан Э.Бямбажавтай Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний талаар ярилцлаа.


-Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах яриа хэлэлцээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Мэргэжлийн хүний хувьд та ч бас ажиглаж санал бодлоо уралдуулан суугаа болов уу. Хоёр талын байр суурийг яаж харж байгаагаас ярилцлагаа эхэлье.

-Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу Монголд айлчлаад манай ажлын хэсэгтэй хэлэлцээ хийж байгаа юм байна. Тус захирлын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас эшилж, шинэ бодит мэдээллээс эхэлж ярих нь зүйтэй болов уу. Стив Тибоу захирал ярилцлагын эхэнд Монголд зохих хэмжээний эрх, үүрэгтэйгээр ирсэн гэжээ. Тийм учраас энэ хүний хэлэлцээнд хандаж байгаа хандлагаас эхэлж зарим дүгнэлт, санал нэмэрлэмээр байна. Тэрээр Оюу толгой төсөл бол Монголын гэрэлт цамхаг гэж нэрлэсэн байна. Тийм л дээ, гэрэлт цамхаг гэж үнэлсэн нь сайхан хэрэг. Үнэндээ Оюу толгой ордод 48 сая тонн зэс, 2000 тонн алт, их хэмжээний мөнгө, молебдин бусад хольцууд байгаа. Үнэ цэнэтэй энэ ордоосоо Монголын ард түмэн тодорхой хэмжээгээр хүртэх, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ илүү үр өгөөжтэй оруулах байх гэж хүсч байгаа нь мэдээжийн асуудал. Одоогийн байдлаар Оюу толгой компани хэлэлцээний дагуу тогтворжуулсан татваруудаа төлж байгаа. Энэ нь бага ч биш л дээ. Татвар төлөгчийнхөө хувьд Монголд эхний тавд орж явдаг. Гэтэл ил уурхай нь алдагдалтай ажилладаг гэдэг. Үүнд эргэлзээ бий. Хөрөнгө оруулалтын зардал өслөө гэхэд ил уурхай нь 1 сая гаруй тонн баяжмал авч байгаа мөртлөө яагаад алдагдалтай ажиллаж байна вэ. Яагаад баяжмалын өртөг өндөр гараад байна вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байгаа юм. Жишээ нь, 2020 онд гэхэд Оюу толгой компани нь 750 мянган тонн зэсийн баяжмал гаргасан байгаа. Үүний дотор цэвэр зэс 105 мянган тонн, алт 5 тонн, мөнгө 27 тонн гаргасан.

Тэгвэл бүтээгдэхүүний энэ хэмжээ Эрдэнэт үйлдвэрээс бараг хоёр дахин их байдаг. Эрдэнэт өнгөрсөн 2020 онд 640 мянган тонн зэсийн баяжмал гаргаснаас цэвэр зэс нь 131 мянган тонн, молибдены баяжмал 6000 тонн байсан. Үүнээс нь цэвэр молибден нь 2.8 мянган тонн, мөнгө 45 тонныг авсан байх жишээтэй. Гэтэл татварын хувьд Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд 938 сая төгрөг улсын төсөвт оруулсан байхад Оюу толгой 418 сая төгрөгийг оруулсан. Өөрөөр хэлбэл, хоёр дахин бага. 2019 онд ч адилхан, бүтээгдэхүүний хэмжээ бараг хоёр дахин илүү байхад татвар нь хоёр дахин бага байсан. Татварын ийм ялгаа байгаа юм.

-Сонирхолтой харьцуулалт байна. Далд уурхай ашиглалтад орвол бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин нэмэгдэнэ гэдэг байх аа?

-Далд уурхайн хөрөнгө оруулалтын ажил тусдаа явагдаж байна. Гэтэл ил уурхай нь санаа зовоож байна. Түүгээр ч барахгүй далд уурхай ашиглалтад ороход бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин нэмэгдэнэ гэж байгаа. Гэтэл 2051 он хүртэл алдагдалтай ажиллана гэх мэдээллийг саяны ярилцлагадаа дурдсан байсан. Үүнд олон нийт дургүйцэж, баяжмалын өртөг зардал, зэс, алт, молибдены гадаад зах зээлийн үнэ зэрэгтэй харьцуулан “Оюу толгойн гэрээнд үр ашгийг 53 хувь Монголд ногдоно” гэсэн нь нотлогдохгүй, харин ч зээлийн өр өссөөр байгааг буруушааж Оюу толгойн үнэ цэнэ бодитой, шударга байхыг хүссээр байна. Оюу толгойн төслийн эхний 30 жил дууссаны дараах 20+20 жилд Монголд ашигтай болно. 2050 он хүртэл ногдох ашиг гарахгүй гэдгээ Рио Тинто, Туркойз Хилл Ресурс өөрсдөө зарлаад байгаа шүү дээ. Энэ нь бидний мэдэж байгаагаар далд уурхайн хөрөнгө оруулалт их өссөн гэхээс илүүтэйгээр “хамгийн бага татвар төлөх, өртөг зардлыг өсгөх, ногдол ашиг хуваахгүй байх, баялгийн эзний өрийн дарамтыг нэмэгдүүлэх, зээлээ төлж дуустал алдагдалтай ажиллуулах” зарчимд суурилсан, Үндэстэн дамжсан корпорацийн хэрэгжүүлдэг “Нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг хэрэгжүүлээд байгаа юм.

-“Нимгэн капиталжуулалтын дүрэм” гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Өөрөөр хэлбэл, хувьцааны санхүүжилтээс гадна хувь нийлүүлэгчдийн зээл, төслийн зээл гэсэн давхар давхар зээлүүдийг үндэсний хэд, хэдэн компаниар дамжуулаад орлогыг зарлага болгоод төлөх татварын хэмжээнээс хасаад явдаг. Дээр нь хүүг нэмэгдүүлдэг. Татварт төлөх зохих орлогоос хасаад явдаг ийм аргуудыг хэрэглэснээс болж байна гэж харж байна. Энэ бол Үндэстэн дамнасан корпорацийн хийдэг ажил болохоос компани бүр хамтран ажиллагч болгон хийдэг ажил биш л дээ. Харамсалтай нь бидний байгуулсан 2009, 2010 оны гэрээнүүдэд нимгэн капиталжуулалтын дүрмийн гол зарчмуудыг аваад хийчихсэн. Түүгээр ч барахгүй энэ аргын нэг хэсэг бол хүүгээс хүү боддог. Ингэхдээ хүүг улирал тутам боддог. Улирал тутмын хүүгээс дахин хүү боддог. Ингээд ирэхээр манай өр нэмэгдэхээс өөр аргагүй. Жишээ нь, Рио Тинтогоос ирсэн тооцоогоор 1.3 тэрбумын хөрөнгө оруулалтыг хүүг нь тооцоод 2.2 тэрбум болгочихоод түүнийгээ 2051 он гэхэд 22 тэрбумын өртэй болох нь гэж мэдэгдээд байгаа. Ерөөсөө үндсэн хийсэн ажил нь 1.3 тэрбум байхад хүүгээс хүү бодож нимгэн капиталжуулалтын аргаар 22 тэрбум болгочихож байгаа юм. Банкны ердийн журмаар бол өр 7 тэрбумаас ч хэтрэхгүй. Бид 30 гаруй жил хүү төлөхгүй байлаа ч өр энэ тооноос хэтрэхгүй.

-Тэгэхээр гэрээ хэлэлцээний эхний анхаарах асуудал энэ байх нь гэж ойлголоо?

-Нэгдүгээрт, дээрх нимгэн капиталжуулалтын аргыг зоргсоох хэрэгтэй байна. Хоёрт, татвартай холбоотой олон асуудал байгаа. Гэрээнүүдэд татварын хуулийг зөрчсөн олон заалтууд орсон байдаг. Татварын хуулинд дөрвөн төрлийн татварыг л тогтворжуулдаг. Гэтэл хуучин гэрээгээр бол хуульд заасан тогтворжуулж болох дөрвөн төрлийн татвараас гадна өөр татварууд тогтворжуулсан. Мөн НӨАТ-ыг Оюу толгой компанийг төлбөл зохих татвараас хасч тооцох, уурхайн нөхөн сэргээлт хаалтын зардал, газар ашигласны төлбөр, усны төлбөр, эрчим хүчний зориулалтаар ашиглах газрын төлбөр, хураамж, Рио Тинтогийн хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн хүүг болон төлбөл зохих татвар зэргийг татвар ногдох орлогоос хасахаар зааж, аль болох татвар бага төлөх журмууд хууль зөрчиж тогтоосон байдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

-Монголын талын эрх мэдлийн асуудал үргэлж яригддаг сэдэв. Хөрөнгөө ашиглуулж байгаа тал ямар эрх эдлэх ёстой юм бэ?

-Монголын Засгийн газар Оюу толгойн 34 хувийг эзэмшдэг боловч энэ гэрээгээр ямар ч эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдлийг Рио Тинтод өгсөн. Өөрөөр хэлбэл, тэгш бус гэрээ. Олборлох, боловсруулах, борлуулах бүтээгдэхүүний хэмжээг Рио Тинто зөвхөн ганцаараа тогтооно гэдэг. Хоёрт, менежмэнтийн асуудлыг Рио Тинто л шийднэ гэсэн заалт байгаа. Хувь эзэмшигчдийн шийдвэрийг олонхын саналаар гаргана гэдэг ч Рио Тинтогийн саналаар л явна гэсэн үг. Учир нь Оюу толгойн ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь Рио Тинтогоос, гурав нь Монголоос байдаг. Ямагт олонх нь байгаа учраас Риогийн талд бүх асуудлыг шийднэ. Тийм учраас одоогийн манай гурван хүний хэлж байгаа үг, тавьж байгаа санал ямар ч шийдвэрт нөлөөлөхгүй, Монгол талын гишүүдийн оролцоо байхгүйтэй адил. Гэрээ хэлэлцээний явцад өөрчлөх ёстой асуудал энэ мөнөөсөө мөн.

Түүнээс гадна төслийн эхний хугацаа дуусаад 30 жилийн дараа хоёр талын эзэмших хувь 50/50 болгож болно гэж заасан байгаа. Гэтэл бүх удирдлага, бүх эрх мэдэл, менежмэнт Рио Тинтогийн мэдэлд хэвээр байна гэж гэрээнд байна. Аль ч цаг хугацаанд нэг тал бүх эрх мэдлийг мэдэх юм бол 50/50 хувь болгож яах юм. Нэгэнт л алдагдалтай ажиллаж байгаа, 30 жилийн дараа ч алдагдалтай ажилласан хэвээр байна гээд байгаа. Өөрөөр хэлбэл, ийм тэгш бус, нэг талаас бүх юмыг шийддэг байдлыг өөрчлөх шаардлагатай. Дээр нь Монголын талаас олгосон бүх эрх мэдэл, бүх зөвшөөрлүүд, гаргаж өгсөн хөрөнгө, Оюу толгойн үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад олон улсаас зээл авч байгаа. Шимтгэлийг нь Рио Тинтод төлдөг. Энд хөрөнгөө барьцаалж байгаа 34 хувийн тал ямар ч оролцоо байхгүй. Ямар зээлийг ямар нөхцөлөөр яаж авах талаар мэдээллийг Монголын төр мэдэхгүй. Тийм учраас энэ бол шударга бус хэлэлцээ.

-Монголын тал ногдол ашиг хүртэх хугацаан дээр ихээхэн маргадаг. 2051 оноос ногдол ашиг хүртэх боломжтой гэж тооцоолол таныхаар хэр үндэслэлтэй вэ?

-Анх гэрээг байгуулахдаа 50 жил, 70 жил, 100 жил ашиглах уурхай гэж үзэн төслийн эхний хугацааг урт тогтоож, олон янзын хөнгөлөлт, чөлөөлөлт олгохоор гэрээ байгуулсан. ТЭЗҮ-ээр таван жилд өртгөө нөхнө гэсэн тооцоог Рио Тинтогийн тал хийснээр үндэслэн гэрээнүүдийн бүх нөхцөлийг тохирсон. Гэтэл одоо Рио-оос ирүүлээд байгааг мэдээллээр бол 2051 он хүртэл ногдол ашиггүй (40 гаруй жил) ажиллана гэж байгаа. Оюу толгой төслийн Монголын өр манай эдийн засаг даахгүй хэмжээнд хүрэх, тогтворжсон хэдэн татвараас өөр Монголын нийт ард иргэдэд ногдох үнэ цэнэ Оюу толгойд байхгүй байх тооцоо, сануулгыг энэ нөхөд хэлээд байгаа. Эдгээр байдлыг бодолцон төслийн эхний хугацааны 30 жил дуусахад Оюу толгой компани тухайн үед Монголд мөрдөж буй хуулийн дагуу ажилладаг болж, одоогийн гэрээнүүдээр тогтоосон элдэв хөнгөлөлт, чөлөөлөлт, тогворжуулалт зэргийг хүчингүй болгох нэн шаардлагатай. Түүгээр зогсохгүй Рио нь 30 жилийн дараа төслийн 16 хувийг ямар ч үнэ төлбөргүй, элдэв нөхцөлгүйгээр манай талд шилжүүлэн өгч, оролцоог 50:50 болгож, тэгш эрхтэй байхаар гэрээнүүдийг өөрчлөх ёстой гэж харж байна.

-Саяхан Рио Тинтогоос ирсэн захидалд Монголын талд ихээхэн хөнгөлөлт үзүүлж байгаа дүр зураг харагдаж байна. Засгийн газрын зүгээс хөнгөлөлтөөс илүү үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Хэр зөв алхам бэ?

-Гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр зарим хөнгөлөлт үзүүлснээр энэ асуудлыг шийдэхгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн үлдэгдлийг жаахан бууруулаад, татвараасаа жаахан төлөөд, нэг ёсондоо жаахан чихэр амсуулаад цаашдаа бүх юм аа хэвээр нь байлгана гэдэг хүлээн зөвшөөрч болохгүй. Хуучин гэрээ болохгүй байгаа учраас үндсэн зорилтоо хангаж чадахгүй. Тиймээс үнэ цэнийг нь ижил үнэлгээтэй болгоё гэвэл гэрээндээ л өөрчлөлт оруулах ёстой. Засгийн газрын саналыг тэр талаараа дэмжиж байна. Эцэст нь нөхөд минь эх үүсвэр чухал биш. 66/34 гэсэн оролцогч талууд байдаг юм байж бодъё. Гэхдээ хөрөнгө оруулалтын зардал, ашиглалтын зардал хоёрыг битгий хутгаач. Энэ бол хоёр өөр эх үүсвэртэй, хоёр өөр зардал. Хөрөнгө оруулалтаа 5.3 байна уу, 6.7 болно уу түүнийгээ жич ярья. Ашиглалтын зардлаа бүтээгдэхүүний борлуулалтаар л тооцъё. Талуудын оруулсан бодит хөрөнгө оруулалтыг ашиглан зэс, алтны бүтээгдэхүүн гарган авч, талуудаас гаргасан хөрөнгийг богино хугацаанд нөхөн олгоод, цаашдаа ногдол ашгаа хуваагаад явах нь талуудын хамтран байгуулсан Оюу толгой компанийн шууд үүрэг байвал зохих юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин гахай өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 11, Бархасбадь гариг. Билгийн тооллын 7, Яруу эгшигт одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7:52 цагт мандан, 17:20 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 22-27 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Олон Чингис” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны
дарга С.Бямбацогт: хүний хувийн
мэдээлэлд халдсан бол
хуулийн хариуцлага
хүлээдэг болно” гэснийг V нүүрээс
үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Олон Чингис” нийтлэл хэвлэгдлээ.

Өвөрхангай аймгийн
Зүүнбаян-Улаан сумын дунд
сургуулийн төгсөх ангийн
сурагч охин бусдын гарт
амиа алдсан хэрэг өнгөрсөн
аравдугаар сард гарсан. Талийгаач охины ээж Н.Аюуш “Охин минь алга болчихоод байхад багш нар нь “Хайр
дурлалдаа шатаж яваа” гэж тавлаад хөдөлж өгөхгүй байсан” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “No double standart”
хөдөлгөөний зохион
байгуулагч Д.Монголхүү “Цагдаа нар бүх
баримтаа дэлгэчихсэн, харин би
дэлгээгүй байгаа” гэв.

Үндэсний урлагийн их
театрын ерөнхий удирдаач
Монгол Улсын Урлагийн
гавьяат зүтгэлтэнН.Буянбаатар “Наадмын нээлтэд
есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх
хүндэтгэлийн хөгжмийг морин
дээрээс удирдах завшаан олдсон” хэмээснийг “Уран бүтээлч” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нисэх-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансар чиглэлийн гүүрэн тулгуурт нийтийн тээвэр 2024 онд ашиглалтад орно

Гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хотын дарга Д.Сумъяабазар өглөө.

Тэрбээр “Нийтийн тээврийн шинэ хэрэглээг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний ээлжид 16 км урт, 13 зогсоолтойгоор нийт 500 мянган иргэн үйлчлүүлэх байдлаар тооцоолж сая Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хавар дөрөвдүгээр сарын дундаас ажлаа эхлүүлнэ. ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Нийт 800 орчим багана суурилуулах өрөмдлөгийн ажил хийхээр тооцоолж байгаа. Ингээд эхний трассыг 2024 ондоо багтаад ашиглалтад орох юм.

Байршлын хувьд,

  • Эхний трасс нь Нисэхийн тойрог-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансарын тойрог гэсэн чиглэлтэй байна.
  • Хоёр дахь трасс нь Гэгээнтэн төв-хотын төв-Зунжин гэсэн чиглэлтэй.
  • Гурав дахь нь Толгойт дэд төв-ГССҮТ-32-ын тойрог-Шар хад гэсэн чиглэлтэй байна” хэмээн танилцууллаа.
Categories
мэдээ нийгэм

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ:

· Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

· Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг шинэчлэн батлав.

· Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам баталлаа.

· 2021 оны аравдугаар сарын 13-15-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан Зөвлөлийн ээлжит III хуралдаанаас гаргасан шийдвэрийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг хамтарсан Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.10) хуралдаан 11 цаг 21 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Засгийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн хүснэгтийн 7 дахь заалт буюу нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд “5,116.1” гэснийг “5,197.1” гэж, мөн заалтын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.9” гэснийг “11.1” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

No description available.

Хуралдаан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөлтэй Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэж хэлэлцсэн тул уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй болж, нийт хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Энэ талаарх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх үед Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжигдсэн ч хуралдаан даргалагчаас уг саналаар дахин санал хураах шаардлагатай гэсэн чиглэлийг өгсөн. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос дээшгүй хувь нь дэмжлээ. Иймд төслийн “29.13.Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтод цацраг хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 29.9-д заасан чиг үүргээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж өөрчлөх,мөн төсөлд “Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

No description available.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас “Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох хэсэг, зүйл, заалттай уялдуулах чиглэлийг өгсөн.

“Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн нарасуулт асууж, санал хэллээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1.-т заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, тогтоолын төсөлд:

“1.2.Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн албанд ашиглаж байгаа суудлын автомашины ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас бусад төрийн байгууллагуудын суудлын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах;”

“1.3.2022 оны төсвийн жил төсвийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэдүүлэх;”

“1.4.улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах;

1.5.улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээндзохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө УИХ-д танилцуулах ;

1.6.Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхдээ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх, хөгжлийн бодлогод нийцсэннотолгоо, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх;

1.7.төсвийг төлөвлөх, шат шатанд өргөн мэдүүлэх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, ил тод, нээлттэй болгох;

1.8.Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аудитын дүгнэлтэд дурдсан төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судлан үзэж, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулж 2022 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн дэд заалтууд нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

No description available.

Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1.-т зааснаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдөхгүйгээр, үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийхтэй холбоотой Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зургаан саналын томьёолоор санал хураалт явуулсан.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрэн хайх ажиллагаа 14 дэх хоногтоо үргэлжилж байна

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Хөтөл ус” нууранд хоёр зорчигтой суудлын автомашин живж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгийн газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрлийн ажиллагаа өнөөдөр 14 дэх хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд нуур бүхэлдээ мөстөж, томилгоот алба хаагчид нэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нуурын эрэг хэсгээр 10-15см, гол хэсэгтээ 6-7см зузаантай хөлдсөн байна.

Иймд аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат, Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батхүү, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Н.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тухайн газар нутагт очиж, авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, зарим хүндрэлтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид мөсөн доор гүний шумбалт хийх, цооног гаргах, Камаз, Маз автомашинаар нуурын усыг соруулах зэргээр ажлын зургийн төлөвлөгөөний дагуу эрэн хайх ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ дуучдаар бүл нэмсэн “Тоонот” студи 3 жилийн ойн тоглолтоо хийнэ

2018 оноос эхлэн шинэ залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээгээд буй “Тоонот” студи гурван жилийн ойн баяраа энэ сарын 19-нд өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэх гэж байна.

Тэд жил бүр “Toonot volume” цомог гаргадаг бөгөөд энэ жил ч мөн адил “Toonot volume-3” цомгоо гаргажээ.

“UG palace”-д болох уг тоглолтод тус студийн найман уран бүтээлч TOONOT VOL.1,2,3 цомгийн хит дуунууд болон соло дуунуудаа хүргэх аж.

“Тоонот” студи нь “Open mic”-ээр авьяасаа гайхуулаад амжсан Г.Уянгадарь охин болон бидний мэдэх “Дижитал” хамтлагийн Эркаг багтаа нэгтгэжээ. Ийнхүү уран бүтээлчдийнхээ тоог нэмж, найман гишүүнтэй болсон “Тоонот”студийн хамт олон “UG Palace”-д нэгэн үдэш үзэгчдийг доргиох гэж байна.

Тоглолтын тасалбарыг ЭНД дарж захиалах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

СЗХ: Иргэд, даатгуулагчдад хүргэх зөвлөмж

Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 онд шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн хүрээнд даатгалын бүтээгдэхүүний бүртгэлийн үйл ажиллагааг илүү хялбаршуулаад байна. Тус журмаар даатгалын компани нь бүртгүүлэх бүтээгдэхүүний мэдээллийг тодорхой загвар маягтын дагуу Хороонд мэдэгдэх ба тухайн мэдэгдлийг Хороо өөрийн цахим хуудсанд байршуулснаар бүтээгдэхүүнийг бүртгэсэнд тооцох зохицуулалттай болсон. Мөн журмын хүрээнд даатгалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд тусгагдсан тул эдгээр шаардлага болон даатгалд хамрагдахтай холбоотой зөвлөмжийг даатгуулагч иргэд, байгууллагуудад хүргүүлж байна.

Даатгалын багц дүрмийн хүрээнд даатгалын бүтээгдэхүүнд дараах шаардлага тавигдахыг анхаарна уу.

  1. Даатгалын гэрээг монгол хэл дээр үйлдэх;
  2. Утга санаа, үг хэллэг нь ойлгомжтой байх, хоёрдмол санаа агуулаагүй байх;
  3. Даатгалын гэрээнд дараах нөхцөлүүд тусгагдсан байна:

– Даатгагч, даатгуулагчийн эрх үүрэг

– Даатгалын эрсдэл

– Даатгалын үнэлгээ

– Даатгалын гэрээний хугацаа

– Гэрээг сунгах, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөл

– Даатгалын хураамжийн хэмжээ

– Хураамж төлөх хугацаа, хураамж буцаах нөхцөл

– Гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцөл

– Нөхөн төлбөр олгохоос татгалзах

4. Даатгуулагчийн хүсэлтээр даатгалын гэрээ гадаад хэл дээр байгуулагдсан тохиолдолд тухайн гэрээг монгол хэл дээр давхар үйлдэх зэрэг болно.

Даатгагч компани, даатгалын зуучлагч, төлөөлөгчөө сайтар судлах

  • Даатгагч компани, даатгалын зуучлагч, төлөөлөгч нь Хорооноос олгосон зөвшөөрөлтэй эсэхийг анхаарах, даатгалын компани бүтээгдэхүүнүүдээ Хороонд бүртгүүлсэн эсэхийг нягтлах;
  • Даатгалын компани даатгалын бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжоор даатгуулагчийг хангах үүрэгтэйг анхаарах;
  • Даатгалын бүтээгдэхүүнүүд өөр өөрийн онцлог, ялгаатай тул даатгалд хамрагдах болон хасагдах нөхцөлүүд, даатгалын тохиолдол үүсэхэд бүрдүүлэх баримт бичиг, хураамжийн хэмжээ зэрэгтэй сайтар танилцаж, харьцуулж, асууж, зөвлөгөө авах;
  • Даатгуулагч даатгалын тохиолдол гарсан бол нэн даруй даатгалын компанидаа мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол даатгалын нөхөн төлбөр олгох эсэх талаар гэрээнд заалт байгааг сайн харах;
  • Даатгалын хохирол үнэлгээний зардлыг хэн төлөх талаар асууж тодруулах, таны өөрийн буруугаас үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг тодруулж мэдэх;
  • Монгол Улсаас бусад улсад таны даатгал үйлчлэх эсэх зэргийг гэрээний нөхцөлөөс сайтар судлаарай.

Эх сурвалж: СЗХ