Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нефтийн үнэ өсчээ

Нефтийн үнэ лхагва гарагт мэдэгдэхүйц буурсныхаа дараа пүрэв гарагт өссөн байна. Лондоны “ICE Futures” биржийн лхагва гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 2.5 хувиар буурч, нэг торх нь 82.64 ам.доллар болж байсан бол пүрэв гарагт 0.25 хувиар /0.21 ам.доллар/ өсөж, нэг торх нь 82.85 ам.долларт хүрчээ.

Үүний зэрэгцээ Нью-Йоркийн барааны бирж дээр (NYMEX) “WTI” маркийн нефтийн 12 дугаар сарын фьючерс үнэ 0.22 хувиар өсөж, нэг торх нь 81.52 ам.долларт хүрчээ. Харин өмнөх өдөр нь нэг торх нь 81.31 ам.доллар болж, 3.3 хувиар буурсан байна.

Нефтийн үнэ ийнхүү өсөхөд АНУ-ын инфляцын түвшин сүүлийн 30 жил байгаагүй дээд хэмжээнд хүрсэн мэдээтэй холбоотойгоор ам.долларын ханш чангарсан, түүнчлэн тус улсын нефтийн нөөц нэмэгдсэн тухай мэдээ нөлөөлсөн гэж санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн “MarketWatch” цахим хуудас мэдээлжээ.

АНУ-ын нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт 1 сая торхоор нэмэгдэж, 435.1 сая торх болсон гэж тус улсын Эрчим хүчний яам мэдээлсэн байна. Харин шатахууны нөөц 1.56 сая торхоор буурч, 212.7 сая тор болсон байна. Шинжээчид бензиний нөөц 1.6 сая баррелиар буурна гэж таамаглаж байжээ.

АНУ мөн стратегийн нөөцөөсөө нефть зарах төлөвлөгөөгөө зогсоосон тухай мэдээ зах зээлд эергээр нөлөөлсөн гэж “Commerzbank”-ны шинжээчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд өнөөдөр УДЭТ-ын уран бүтээлчид цэцэг өргөлөө.

2016 онд театрын 85 жилийн ойгоор их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн Ш.Гүрбазарын зохиол болох “Жаргаагүй нар” жүжгийг найруулж тавьсан. Түүнчлэн “Учиртай гурван толгой” жүжиг анх тавигдсан түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн жүжгийн зохиол бэлэн болжээ. Уг жүжгийг Монгол туургатан театр тавихаар бэлтгэл ажилдаа орсон байна.

96-2 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

Categories
мэдээ нийгэм улс-төр

Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулган дээр хэлсэн үгэндээ дэвшүүлсэн 4 үндсэн зорилтын нэг нь Шударга ёс, цахим засаглал тогтоох тухай асуудал байсан. Энэ хүрээнд цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих бололцоо бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халах асуудлаар Засгийн газраас сүүлийн 6 сард ихээхэн идэвхтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл юм. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байна. Бид Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Зөвшөөрлийн тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулийн төслүүд, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна” гэв.

Тэрбээр “Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг цар тахлын эрсдэлийг даван туулах арга хэмжээтэй адил түвшинд авч үзэж, онцгой анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй.

Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.

Хуулийн төсөлд:

-шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим;

-шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилго;

-шүгэл үлээх хэлбэр;

-шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шийдвэрлэх процесс;

-шүгэл үлээгчийн баталгаа буюу хувь хүний нууцын хамгаалалт, аюулгүй байдал;

-шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх явцад өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлтээс ангид байх зарчим;

-шүгэл үлээгчид үзүүлэх хамгаалалтын арга хэлбэр, түүнийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ;

-шүгэл үлээгчийг дэмжих, урамшуулах тогтолцоо, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг зохицуулалтууд туссан байна.

Шүгэл үлээх үйл ажиллагаатай холбогдуулан гарах санхүүжилтийг боломжит бага зардлаар бүрдүүлэхийн тулд авлига, ашиг сонирхол, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөний тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүрдүүлэхээр тооцжээ.

Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалах арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэсэн байдаг. Энэ бол Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийт, олон ул

Categories
гадаад мэдээ нийгэм

Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Монголд ирнэ

2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ 10 сарын 25-наас 11 сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан.

Тус тэмцээнд МБХны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ.

МХБны хувьд ОУБХны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсад айлчлахыг урьсан. ОУБХны ерөнхийлөгч МБХны урилгыг хүлээн авч, өнөөдөр манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Тэрээр 19 цаг 40 минутад “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өөрийн зөвлөх болон ОУБХны төлөөлөгчдийн хамт ирнэ.

Монгол улсад хоёр хоногийн хугацаатай айлчлах бөгөөд МБХны удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаас гадна Маргааш буюу 11 сарын 12-ны өдөр “Ган” спорт төвд МБХны баг тамирчдын бэлтгэлтэй танилцаж хэвлэлийнхэнд нээлттэй мэдээл өгнө.

Ташрамд сонирхуулахад, ОУБХны ерөнхийлөгч Умар Кремлевийн хувьд 2020 оны 12 сарын 12-ны өдөр ОУБХны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Түүний хувьд тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй юм. Энэ жилийн хувьд ДАШТийг өндөр шагналын сантай зохион байгуулж чадсан юм.

ДАШТ-д жин тус бүрд түрүүлсэн тамирчин:

  • Алт-100.000 ам.доллар
  • Мөнгө-50.000 ам.доллар
  • Хүрэл-20.000 ам.доллар тус тус олгосон юм.
Categories
гадаад мэдээ нийгэм

Эрээн хотод хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байна

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ. Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. Эдгээр бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх хугацаанд иргэд гэрээсээ гарах боломжгүй байсан тул тэдний хоол хүнсийг гэрийн үүдэнд нь хүргэж өгдөг байсан аж.

Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна. Ковид 19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа, үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Токио-2020 зуны олимп, паралимпын наадамд амжилт гаргасан гавьяат тамирчин Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Тодруулбал, Э.Содномпилжээ нь Токио 2020 зуны Паралимпын XVI наадамд пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоон паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан байна.

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костатай хүч үзэн, өчих мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртсэн юм.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар, Токио-2020 олимп, паралимпын наадамд тамирчдаа бэлтгэж амжилт гаргасан дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Хосбаяр нарт гавьяат дасгалжуулагч цол олгов.

Түүнчлэн жүдо бөхийн 81 кг-ын жинд зодоглож олимпын мөнгөн медаль хүртсэн Саид Моллай, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимпын хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа нарт Сүхбаатарын одон хүртээлээ.

Ташрамд дурдахад, Япон улсын нийслэл Токио хотноо энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан юм. Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Саид Моллай хүртсэн бол хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртсэн.

Мөн паралимпын XVI наадамд таеквондо, пауэрлифтинг, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, буудлага гэсэн 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин өрсөлдсөнөөс пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан.

Монгол Улсын баг тамирчид 1964 оноос хойш 14 зуны олимпод оролцож 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Ардын багш 3, гавьяат багш 17 төрлөө

Монгол Улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ардын багш цолоор:

Ж.Нямжав /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль/

Н.Ням-Осор /Их-Засаг их сургууль/

Д.Бадарч

Гавьяат багш цолоор:

Б.Жадамба /МУБИС/

Д.Алтанхүү /Увс аймгийн ЕБС-ийн ахмад багш/

Ц.Батаа /Төв аймгийн МСҮТ-ийн багш/

Д.Ганчимэг /Сант сургууль/

Р.Бат-Эрдэнэ /МУИС-ийн захирал асан/

З.Бат-Эрдэнэ /Нийслэлийн 1-р сургуулийн багш/

Ш.Борчулуун /Сүхбаатар аймгийн ЕБ-ын 1-р сургуулийн ахмад багш/

Ж.Галбадрах /Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн ХХК-ийн Ерөнхийлөгч/

П.Ганболд /Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахмад багш/

А.Должмаа /Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш/

Г.Мандалсүрэн /Баянзүрх дүүргийн 122-р цэцэрлэгийн эрхлэгч/

Ж.Нямсан /Өмнөговь аймгийн МСҮТ-ийн захирал асан/

Д.Отгонбаяр /Өвөрхангай аймгийн боловсролын газрын арга зүйч/

Ш.Хоролсүрэн /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын 2-р сургуулийн ахмад багш/

Ж.Цэвэгмид /ШУТИС-ийн тэргүүлэх профессор/

Г.Цэгмид /Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш/

Г.Цэдэндамба /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш/

17 хүнд Гавьяат багш, гурван хүнд Ардын багш цол хүртээж хоёр хүнд Алтан гадас, хоёр хүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, нэг хүнд Сүхбаатарын одон гардууллаа

Сүхбаатарын одонгоор:

Д.Амар /МУГБ/

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Р.Нямцэрэн /Боловсролын хүрээлэнгийн дэд захирал/

А.Цолмон /БШУЯ-ны ЕБ-ын хэлтсийн дарга/

Алтан гадас одонгоор:

Ч.Гажиддулам /Багшийн хөгжлийн газар/

С.Эрдэнэтуяа /Нийслэлийн 2-р сургуулийн дизайн технологийн багш/

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны сайт халдлагад өртжээ

Монголын томоохон төрийн байгууллагын сайтууд байс гээд л хакердуулдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Өнөөдөр гэхэд л Монголбанкны сайт халдлагад өртсөн байна.

Засгийн газраас цахим үндэстэн аяныг санаачилж, томоохон арга хэмжээ хүртэл зохион байгуулсан. Ирэх онд Цахим хөгжлийн яамыг байгуулахаар ажиллаж буй. 1,8 тэрбум төгрөгийн төсөвтэй, 80 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдах уг яам бэлтгэл ажилдаа аль хэдийнэ орсон.

Гэвч улсынх нь банк санхүү, эдийн засгийнх нь гол судсыг барьдаг Монголбанкны сайт нь хакердуулчихсан, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орчихсон байна.

http://mongolbank.mn/

Categories
мэдээ нийгэм

“Монгол киноны сар” аян явагдаж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил” хэмээн зарласан хэдий ч энэ хугацаанд аюулт өвчний улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үетэй хөл нийлүүлэн Монгол Улс соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, баялаг бүтээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болох, дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохоор зорьж, Монгол Улсын Соёлын яамнаас энэ сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан юм.

Энэ аяны хүрээнд 11-р сарын турш Монгол кино, Монгол анимейшн бүтээлийг дэмжих “Анимейшн төсөл шалгаруулах уралдаан”, “Кино ба бизнес” форум, “Үндэсний кино бүтээл нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх” судалгааны хэлэлцүүлэг зэрэг кино салбарын олон арга хэмжээнүүд болох юм.

ym56en_Movie_months_Animation_x974-727x1024 “Монгол киноны сар” аян явагдаж байна

Соёлын бүтээлч сарын хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, төрийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд соёлын бодлогыг тусгах, өв соёлоо хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, олон нийтэд зориулсан төрөл бүрийн урлагийн арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Мөн сарын төгсгөлд салбарын төлөөллүүдийг хамруулсан Соёлын форумыг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26-нд бүх нийтээрээ амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “4.1.8 Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1”,“4.1.9 Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”-нд бүх нийтээрээ амардаг.

.