Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжүүд 600 сая мод тарьж, ургуулахаа батламжиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин үндэсний компаниуд нийт 608.500.000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин нэгдэж буй аж ахуй нэгжүүдэд мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, хамтран ажиллах юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй компаниуд:
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК 180,000,000
“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК 100,000,000
“БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК 100,000,000
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 100,000,000
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК 40,000,000
“ӨСӨХ ЗООС” ХХК 30,000,000
“САУСГОБИ СЭНДС” ХХК 15,000,000
“СТЕП ГОЛД” ХХК 10,000,000
“ТАВАНТОЛГОЙ” ХК 6,000,000
“БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК 5,000,000
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК 5,000,000
“БОРОО ГОУЛД” ХХК 3,000,000
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК 3,000,000
“БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК 2,500,000
“АЛТАЙН ХҮДЭР” ХХК 2,500,000
“МОНГОЛРОСЦВЕТМЕНТ” 2,000,000
“МОНПОЛИМЕТ ГРУПП” 1,000,000
“БАГАНУУР” ХХК 1,000,000
“МОЭНКО” ХХК 1,000,000
“ПЛАТИНУМ ЛАНД” ХХК 1,000,000
“ШИВЭЭ ОВОО” ХК 500,000 мод тарьж ургуулахаар батламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Гал гарч болзошгүй 62.783 зөрчил илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газараас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналт шалгалтыг хийжээ.

Хяналт шалгалтад 71,155 айл өрхийг хамруулснаас гал түймэр гарч болзошгүй 62,783 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 15,801 зөрчлийг арилгуулсан байна. Хяналт, шалгалтаар цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал, гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчсөн, үнс, нурмаа ил задгай асгасан үнс нурамны сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөр хүчдэлийн шугаман доор буусан зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15.3-т “Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталлаа.

2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн А/322, А/780 дугаар тушаал, захирамжийн дагуу 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсний дээр журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүрэг, зохицуулах харилцааг тодорхой заасан байна.

Хамтарсан тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 хороод хоёрдугаар бүсэд орж байсныг нэгдүгээр бүс буюу сайжруулсан хатуу түлш хэрэглэх бүсэд шилжүүлж, Баянгол дүүргийн 24, 25 дугаар хороо дөрөвдүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүсэд нэмэлтээр оруулсан байна.

  • Журмын төслийн 4.1.5 дахь хэсэгт “Энэхүү журмын 1.2.3-д заасан сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүргийг тус тус хүлээнэ” гэж шинээр нэмж тусгасан.

Тайлбар: Сайжруулсан шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахыг хориглох мөн тээвэрлэсэн тохиолдолд улсын өмч болгож сайжруулсан түлшний нөөц багасах, хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

  • Журмын төслийн 5.1.8 дахь заалтыг “Хууль бусаар тээвэрлэсэн, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж, Амгалан дулааны станцад буулгах, сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, улсын орлого болгох ажлыг Цагдаагийн байгууллага зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчилд тооцон арга хэмжээг ногдуулна” гэж шинээр нэмж тусгасан.

Тайлбар: Энэхүү заалтад тусгасан арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн А/1033 дугаар захирамжийн дагуу “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Зөвлөлийн ажиллах журам” –аар зохицуулна.

“Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-тай https://legalinfo.mn/mn/detail/16231325191501 линкээр орж танилцана уу.

Categories
мэдээ спорт

Б.Бундхорол Бразил Жюү Жицүгийн Мастерсын Дэлхийн аварга боллоо

“IBJIF” холбооноос зохиодог Бразил Жюү Жицүгийн Masters-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо боллоо.

Тэмцээний -76.2 кг жинд Б.Бундхорол алтан медаль хүртсэн бол, Т.Тулга мөнгөн медаль хүртжээ.

Үүнтэй зэрэгцэн JJIF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлнэ.

Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өчигдөр эх орноосоо мордсон.

Categories
мэдээ улс-төр

Хоёр яам шинээр байгуулах Засгийн газрын саналыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ.

Төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах, тэдгээрийн сайд нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд нэмэх зэрэг асуудлыг тусгасан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. Байнгын хороо ажлын багаас гаргасан болон УИХ-ын даргаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого” гэсэн асуудлыг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын нутагшилт, дасан суурьшлын ерөнхий төлөвлөлт” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн хөгжлийн асуудал” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Батшугар нар асуулт асууж хариулт авсан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийн эцэслэн батлах бэлтгэл хануулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 443 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна

Монгол улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар нийт 443 цахилгаан тээврийн хэрэгсэлд гэрчилгээ болон улсын дугаар олгосон.

Эко буюу 100 хувь цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй машины улсын дугаарыг ногоон өнгөөр ялгадаг билээ.

Ингэснээр энэ төрлийн машинуудыг дугаарын хязгаарлалтад оруулдаггүй давуу талтай гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

автомашин болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Дельта давлагааны үед 5-11 насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгджээ

Одоо томуугийн үе эхэлсэн учраас хүүхдүүдэд томуугийн вакцин хийж эхэлсэн. Улмаар томуугийн тархалт өмнөх үеүдээс буурсан нь давхар амны хаалтын үр ашиг гэж яамнаас мэдээллээ.

Одоогоор нэгдүгээр тунд 2.2 сая иргэн хамрагдаад байна. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд нийт 484 мянган иргэн хамрагдсан. Энэ нь зорилтот бүлгийн 24 хувь юм. Гэвч Баян-Өлгий тэргүүтэй зарим аймагт зорилтот бүлгийн иргэдийн 10 хүрэхгүй хувь нь нэмэлт вакцинаа тариулсан байна.

5-11 насны хүүхдүүдийн өвчлөл дельта давлагааны үед нэмэгджээ. Манай улсын нийт өвчлөлийн 9.6 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ спорт

Г.Эрхэмбаяр Бразил жюү жицүгийн Дэлхийн аварга боллоо

АНУ-ын Лас Вегас хотод болж буй Бразил жюү жицүгийн мастерс ангиллын тэмцээнд Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ.

Тэрээр бор бүсний М3 ангиллын +100 кг жинд барилдан дэлхийн аварга боллоо.

Өнөөдөр манай улсын хоёр тамирчин мастерс ангилалд медаль хүртээд байсан гэж Монголын жюү жицүгийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг эцэслэн батална.

Ирэх оны төсвийн тухай хуулийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуулийн заалттай билээ.

  • Монгол улсын засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
  • Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Бүсчилсэн хөгжлийн удирдлага хөгжлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Радио долгионы тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Монгол улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Монгол улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг
  • Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Зээлийн батлан даалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийг
  • Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг
  • МУ-ын 2022 оны төсвийн хууль баталсантай холбоотой зарим арга хэмжээ авах тухай тогтоолыг
  • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
  • Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг
  • УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.

Нийт 43 хуулийг эцэслэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл 13 хоногт хоёр дахин буурахаар байна” гэв

Дэлхийн улс орнууд болон дотоодод “ковид-19” халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр өглөө.

Тэрбээр “Зүүн Европын улсууд, Баруун Европын цөөн улсад халдварын дөрөв дэх давлагаа эхэлж, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-д өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 250-д хүрлээ. Тус улсын ЭМЯ-ны зүгээс энэ давлагааны улмаас 100 мянга орчим хүн эндэх тооцоолол гарсныг танилцуулсан.

ОХУ-д долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурахгүй байна. Өдөрт бүртгэгдэх тохиолдол 40 мянга, нас баралт 1,200-д хүрснийг мэдээллээ. Эдгээр улсуудад вакцинд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 30-50 хувийг эзэлж байна. Вакцины хамралт сул байгаа нь энэ давлагааны үед тохиолдол, нас баралт өндөр байхад хүргэлээ.

Харин вакцины гурав дахь тунд хүн амынхаа 20 хувийг хамруулсан Их Британи улсад тохиолдлын тоо 12 хувь, нас баралт 5 хувь, эмнэлэгт хэвтэлт 10 хувиар буурсан байна.

Манай улсын хувьд гурав дахь тунгийн хамралт 15 хувийг давлаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 26.3 хувиар буурсан. Шинжилгээнд эерэг эзлэх хувь 18.1 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт гэж харж байгаа. Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна.

Нас баралт 20 хувь буурч, эмнэлэгт хэвтэлт дээр тодорхой үр дүн мөн гарсан” гэдгийг хэллээ.