Categories
мэдээ нийгэм

Харуулын даргаа хөнөөсөн Х-д 11 жилийн хорих ял оноож, М-ийн зорчих эрхийг нэг жилээр хязгаарлажээ

Говь-Алтай аймгийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.7 дугаар зүйлийн 2, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “ажлын цаг дууссан” тул 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад үргэлжлүүлэхээр завсарласан бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан 3 цаг 30 минут үргэлжилж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Х-г ЭХТА-ийн 10.1-1 дэх хэсэг заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.М-тэй бүлэглэн ЭХТА-ийн 17.2-1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг ЭХТА-ийн 28.5-1 дэх хэсэгт заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.7-2-т заасан “Цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, ЭХТА-ийн 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Т.М-г ЭХТА-ийн 28.5-1, 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч О.Х-тэй бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.8-1-д заасан “байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн ЭХТА-ийн 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

О.Х, Т.М нарт Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, шүүгдэгч Т.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эх сурвалж: Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэм зэм” постдрамын жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 25, 26-нд болно

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бөгөөд “Фауст” постдрамыг найруулсан, ГИТИС-ийн төгсөгч М.Батболд найруулахаар болсон билээ. Тус жүжгийн гол дүр Раскольниковт соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрд гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Алена Ивановнад гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Аркадий Иванович Свидригайловын дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглох юм.

Түүнчлэн Монголын Эмнести интернэшнл “Орфей” театр болон “Гэм зэм” постдрамын жүжгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд худалдан авсан тасалбар бүрийн 1 хувийг хүний эрхийн төлөөх үйл хэрэгт зориулах юм байна.

Ташрамд дурдахад, .

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: Гурван ажлын хэсэг байгуулж, ахлагч, гишүүдийг томиллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.16) хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван ажлын хэсэг байгуулахаар тогтов.

No description available.

Хуралдааны эхэнд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт, хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хүнсний тухай хуулийн хэрэгжилт тэр дундаа стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайн асуудлыг яаралтай оруулж ирж байгаа нь сайшаалтай хэмээгээд Ажлын хэсгийн гишүүд хөдөө орон нутагт газар дээр нь ажиллах тухай санал хэлж байв.

No description available.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, тус Байнгын хорооноос орон нутагт ажиллах ажлыг зохион байгуулах болно гэлээ. Ингээд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Н.Ганибал, Г.Дамдинням нар ажиллах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувийн саналаар дэмжигдлээ.

No description available.

Үргэлжлүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Г.Дамдинням, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувийн саналаар дэмжигдлээ.

Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Бейсен, Т.Аубакир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжигдсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Эрүүл хооллосноор тархины харвалтаас сэргийлж чадна

Тархины харвалтаас сэргийлэхийн тулд дараахь зөвлөмжийг хүргэж байна.


-Цусны даралтаа тогтмол хянах
-Эрүүл хооллох
-Биеийн жингээ хянах
Тамхинаас татгалзах
-Тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийх
-Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахыг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Учрал: Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас биш

Эдийн засгийн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн Э.Батшугар “Виртуал хөрөнгийн хууль бол цаг үеэ олсон хууль юм. Бусад улс орны хуулийг харахад бүрэн төгс зохицуулж чадсан хууль байхгүй юм билээ. Ерөнхийдөө бүгдээрээ янз янзын дүрэм журам туршаад, зарим нь хориглочихсон. Гэхдээ хууль боловсруулахдаа нэг зүйлийг маш тодорхой болгосон. Виртуал хөрөнгө гэдэг нь үнэт цаас юм уу төлбөрийн хэрэгсэл юм уу. Энэ хуулийг боловсруулахдаа алийг нь барьж боловсруулсан юм бэ. Анх биткойн гарч ирэхдээ төлбөрийн хэрэгсэл болж гарч ирсэн. Өнөөдөр хаашаа яваад байна” хэмээн асуулаа.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал “Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томьёоллоор явна. Харин Монголбанк санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Янз бүрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго бүхий гүйлгээ байвал мэдээллийг нь боловсруулаад блок хийх эрхүүд нь бусад органик хуулиар зохицуулагдсан учраас энэ ажилд оролцоно. Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой. Энэнээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээг гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь авахуулаад өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө төв болон зүүн аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2021 оны 11 сарын 16-ны 20 цагаас 11 сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Унгар улсын уран бүтээлчид Монголд кино зураг авалтаа хийнэ

Соёлын сайд Ч.Номин Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзах үеэрээ Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар ярилцлаа.

Уулзалтад Элчин сайд өөрийн улсын “Mozgo Mozi” компанийн продюсер Корнел Сипоштой хамт ирсэн юм. Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль баталснаар гадаадын кино уран бүтээлчид хөнгөлөлттэй виз мэдүүлэх, Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах боломжтой болсон бөгөөд 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээж буй, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан, монгол уран бүтээлчдийг оролцуулсан, соёл өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан бол кино бүтээгчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.

Иймд Унгар улсын тал манай улсад кино зураг авалтынхаа зарим хэсгийг хийх саналтай байгаа бөгөөд Унгарын Үндэсний кино урлагийн хүрээлэн Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төсөлд 3.3 сая орчим ам.долларын санхүүжилтийг хэдийнэ шийдвэрлэсэн байна.

Энэ кино төсөл нийт 7.5 сая ам.долларын төсөвтэйгээс Унгарын тал 4.5 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг гаргаж байгаа юм. Энэ нь манай хоёр улсын соёлын салбарын хамгийн том хамтын ажиллагаа болно.

Унгарын кино баг ирэх оны хавар Монголын нутаг дэвсгэрт кино зураг авалтаа хийхээр төлөвлөснөөс хоёр сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулах тооцоо гарчээ.

Уулзалтын үеэр дээрх кино төслөөс гадна Монгол Улсын Соёлын яам Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Энэ өвөл отрын бүсэд 8.4 сая мал өвөлжинө

Энэ өвөл 19 мянган өрхийн 8.4 сая мал отрын зургаан бүсэд хуваагдан өвөлжинө.

УОК-ын шийдвэрээр 21 аймгийн өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг хийхэд энэ жил өвөлжилт дундаас дээгүүр түвшинд байх таатай дүр зураг гарчээ.

“Үүнд тайвширч болохгүй, цаг агаарын үзэгдэл гэнэтийн, тааварлашгүй байдаг. Нийт нутгаар өнгөрсөн зун харьцангуй хур чийгтэй, сайхан байсан ч эрсдэл бий. Хэрэв огцом хүйтэрч, цас орвол газрын хөрс чийгтэй тул мал хэвтэргүйтэх, газар эрт хөлдөх нөхцөл байдал үүсэхээр байгааг салбарын яамнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

Одоогоор малчдын 92 хувь нь өвс тэжээлээ, 97 хувь нь малын хашаагаа бэлтгэжээ. Аймаг, нийслэл, орон нутгийн өвлийн бэлтгэл 65 хувьтай байгаа бөгөөд 45.1 мянган уст цэг буюу нийт худгийн 92 хувийг ашиглалтад оруулаад байна.

Аймаг орон нутагт отрын зохион байгуулалт хийж дууссан бөгөөд отрын бүсэд өвөлжих шилжилт хөдөлгөөнийг аймгийн мал эмнэлгийн газрын хяналт дор хийх аж.

Categories
мэдээ улс-төр

НББХ: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор байгуулсан юм.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, С.Чинзориг нарын гишүүд орж ажилласөн бөгөөд Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг таван удаа, Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна.

No description available.Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй саналын томьёоллыг бэлтгэн ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Тэрбээр Ажлын хэсгийн хуралдаанаар олонхын саналаар дэмжигдсэн саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, төслийн гуравдугаар зүйлийг шинэчлэн томьёолсон байна.

No description available.Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар, тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, хүсэлт гаргагчаас зөвхөн уг шаардлагад нийцсэн баримт бичгийг шаардах, үүнтэй холбоотойгоор урьдчлан зөвшөөрөл олгох процессыг хасах, тусгай зөвшөөрлийг зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадавхтай байлгах зорилгоор хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь “100 сая” байсныг “300 сая” болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.

Мөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор зохицуулалт нэмсэн бөгөөд энэ зохицуулалт нь тусгай зөвшөөрөл бүхий зуучлалын үйл ажиллагаанд хамаарч, иргэн хувийн журмаар гадаадад зорчих, цагаачлах, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг хөндөхгүй юм байна.

Хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгосонтой холбоотойгоор гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна.

No description available.Түүнчлэн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулахаар, гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотойгоор боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллах эрдэм шинжилгээний ажилтан, багш, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, эмч, эрдэм шинжилгээний ажилтныг авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр, цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тус тус тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан Ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дубай экспо-2020” Монгол Улсын үндэсний өдөрлөг эхэллээ

АНЭУ-ын Дубай хотноо болж буй “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэн яармагтай хамтран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээ “Al Wasi” плазад зохион байгуулж, Монголын хэсгийн Ерөнхий комиссын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Дубай экспогийн Ерөнхий комиссын албаны гүйцэтгэх захирал Нажеев Моххамед Ал Али, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар нээж үг хэлэв.
Монголын хэсгийн Ерөнхий комиссын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Монгол Улсын Үндэсний өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн экспо 2020” үзэсгэлэн яармаг “оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэж, улс үндэстнүүд онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах платформ байгуулсан нь чухал ач холбогдолтой. Энэхүү үзэсгэлэн яармаг нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, энгийн иргэдийг нэгтгэж, саад бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулах томохон боломжийг олгож байна” хэмээн онцоллоо.

12 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Мөн Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, үндэсний урлагийн тоглолтыг толилуулав. Арга хэмжээний шууд дамжуулалтын үеэр МҮХАҮТ-ын мэргэжилтэн А.Ганхүлэг Монголын асрыг танилцууллаа.
Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болсон билээ.
“Монгол Улсын Үндэсний өдөрлөг” АНЭУ-ын асраар зочилж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурснаар өндөрлөнө гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.

11 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно