Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 93 жолооч согтуугаар жолоо барьжээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1565, хулгайтай холбоотой 23, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 179, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 89 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 93, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 140, хүний биед халдсан 18, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 101, эрүүлжүүлэх байранд хоносон 267, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 79 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Польшийн кино өдрүүд энэ сарын 23-нд эхэлнэ

15 дахь удаагийн Польшийн кино өдрүүд энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох гэж байна. Польшийн кино өдрүүдийн хүрээнд сонгодог болон шинэ үеийн шилдэг бүтээлүүдтэй танилцах боломжтой бөгөөд энэ удаад “Сарагосагаас олдсон гар бичмэл”, “Галт тэрэг”, “Хүйтэн дайн”, “Лех Валенса” зэрэг кинонуудыг толилуулах юм. Энэ удаагийн кино өдрүүд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн Дебют театрт болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 873 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 873 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын нь Улаанбаатар хотод 549, нь орон нутаг 324 тохиолдол батлагдсан байна.

Мөн сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас 10 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1836 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9569 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 21416 хүн байна.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

-Хөнгөн:4022

-Хүндэвтэр: 4139

-Хүнд: 1143

Нэн хүнд: 213 иргэн байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Иймд иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2021 оны 11 сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-т сугалааны хөтлөгчийн төрсөн эгч байр хожсон гэх гомдол иржээ

Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа
хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байна. Өмнө нь
“Эгнэшгүй” гэх компанийн сугалааны үеэр иргэдийн сугалааг камераас нууцаар
шидэж буй дүрс бичлэг мөн цацагдаж байсан билээ.

Тийм ч учраас сүүлийн үед телевиз бүрийн эфирээр гарах
болсон сугалааны нэвтрүүлгүүдийг болиулж, залилангаас сэргийлэхийг иргэд
шаардаж эхлээд байна.Ийм төрлийн залилангийн гомдол мэдээлэл ч сүүлийн үед Ш
ӨХТГ-т ирэх болжээ. Хамгийн сүүлд гэхэд сугалааны хөтлөгчөөр ажиллаж байсан
нэгэн телевизийн хөтлөгчийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч нь
сугалаагаар байр хожсон байсан талаар иргэний зүгээс гомдол иржээ.

Тиймээс эл нөхцөл байдлыг тогтоохоор ШӨХТГ болон цагдаагийн
байгууллага ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн системийг шинэчилж байна

Нийгмийн даатгалын байгууллага даатгалын мэдээллийн системээ шинэчлэн хөгжүүлж, энэ талаарх сургалтыг үе шаттай хийж байна.

Салбарын хэмжээнд байгууллагын санхүү, хүний нөөцийн систем нэвтрүүлж, ажилтнуудад энэ сарын 15-наас зааж эхлэв. Энэхүү вебд суурилсан нийгмийн даатгалын цогц системийг 2022 оноос бүрэн нэвтрүүлснээр даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын үйлчилгээг нэг цонхноос авах, харилцах нөхцөл бүрдэх юм.

Тухайлбал, даатгуулагч өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ хянах, онлайнаар тэтгэвэр, тэтгэмжээ шинээр тогтоолгох, өөрчлөх хүсэлтээ илгээх, шийдүүлэх, өргөдөл, хүсэлтийн явцыг хянах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, ажил олгогчдын хувьд шимтгэлийн тайлан, төлбөрийн мэдээллийг Нийгмийн даатгалын байгууллагатай бодит горимд солилцож цаг хугацаа хэмнэх давуу талтай аж.

“Ай Ти Зон” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж буй энэ ажлыг Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн хамгаалал-Нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр хийж байгааг НДЕГ-аас мэдээллэ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод явуулын 39, суурин 44 цэгт 92 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 5748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэдээлэл, сурталчилгааны үндэсний цахим платформтой болъё

Монголын мөнгө гадагшаа урсаад дууслаа гэж хэн хүнгүй л халагладаг. Импорт буюу гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүнд жилд долоон тэрбум ам.доллар зарцуулдаг ард түмэн, бид. Ашигт малтмалыг эс тооцвол үндэсний том үйлдвэрлэл маш бага. Хил хаагдангуут гурил, махнаас бусад нь хомсдоод ирдэг. Хүнс, бараа бүтээгдэхүүнээс гадна сав баглаа боодол, эм тариа гээд дийлэнх нь импортынх. Ийм байхад нэмэгдээд цахим орчинд монголчууд гадны аварга компаниудад асар их мөнгө төлж байна. Google, Ya­hoo, facebook, Telegram, Twit­ter, Tiktok, Viber, Instagram гээд гадны том, том компаниудад монголчуудын төлж байгаа мөнгөн дүн одоогоор яв цав гардаггүй. Өөрөөр хэлбэл, ийм бүртгэл манайд байдаггүй. Хоёр жилийн өмнөх нэг тоо байна. Монголын компаниуд зөвхөн Facebook компанид зар сурталчилгаанд зургаан сая гаруй ам.доллар төлсөн байна. Мэдээж, энэ тоо өнөөдөр хэдэн арав, зуу дахин өссөн. Одоо хувь компани бүр бие биенээсээ өрсөн тийшээ мөнгөө барин гүйж эхэллээ. Байгууллага болон шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, элдэв контентоос гадна, ажлын байрны зарлалаа хүртэл дээрх аварга компаниудад мөнгө төлж гаргадаг. Нэг удаа гарч байгаа үнийн дүн нь бага мэт боловч олон удаагийн давтамжтай үйлдлүүд нь нийлээд асар их мөнгөн дүнд хүрч байна.

Монголчууд өөрсдөө мэдээлэл, сурталчилгааны үндэсний цахим платформтой болох цаг болсон гэдгийг дээрх жишээ харуулж байна. Гадагшаа урсаж байгаа зар сурталчилгааны асар их ам.долларын нэгээхэн хэсгийг дотооддоо авч үлдэх зайлшгүй шаардлага байна. Мэдээж компани, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд сурталчлахыг хааж боох гэсэнгүй. Харин дотоодынхоо зах зээлд сурталчилгаа хийхдээ гадны компанид мөнгө төлөх биш үндэсний цахим платформыг бий болгоё оо л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд монголчууддаа мөнгө төлдөг болъё гэсэн санаа. Дэлхийг хэрэн бүрхсэн асар том сүлжээтэй Google, Yahoo, facebook, Telegram, Twitter, Tiktok, Viber, Instagram гэх мэт компаниуд газрын мухарт байх, гуравхан сая хүн амтай Монголыг хэт анзаарч хардаг нь юу л бол. Хэлний асуудал ч байдаг байх, мөнгө төлсөн л бол юу л бол юуг гаргаж болж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Муур хүүхдийн хамар иджээ” гэсэн гарчигтай мэдээлэл давалгаалан тархаж, хийрхүү ард түмэн нь золтой л бүх муураа нухчихсангүй. Амьд хүнийг үхсэн болгож постолно, алдар нэрийг нь гутаана. Бүгдийг цахим орчинд төлбөр төлж давтамжтай түгээж байна. Гэтэл англи, франц гэх зэрэг дэлхийн хүмүүсийн ч чамгүй олон хүн ярьдаг хэлээр гардаг мэдээлэл асар их цензуртай байдаг. Дахиж давтаж нягтладаг биз. Энэ мэт олон зүйлээс үүдээд харахад гадны платформ дээр мөнгө төлж гаргаж байгаа санаатай, санаандгүй олон мэдээлэл нийгмийн тогтворгүй байдлыг ч үүсгэх эрсдэлтэй юм. Реклам, зар сурталчилгааны асар их мөнгөн урсгал гадны зах зээл рүү ингэж урсаж байгаа нь үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч сөхөрч унах суурь болж эхэлжээ. Бүх эдийн засаг дэлхийн аварга компаниуд руу урсаж байхад ард нь үндэсний гэх хэдэн хэвлэл, мэдээлэл хаалгаа барих өнгөндөө орж байна.

Тусгаар тогтносон улс л юм бол тусгаар улс шиг байх ёстой. Үндэсний хэвлэлтэй, мэдээллийн үндэсний платформтой байж, сурталчилгааны мөнгөн урсгалын тодорхой хувь нь дотоодоо эргэлдэж байх ёстой. Топ гэгддэг томхон компаниудын нийгмийн хариуцлага энэ чиглэлд төвлөрч, үйл хэрэг, үзэл санаа нь үндэсний шинжтэй, эх орондоо, элгэн монголчууддаа ач тустай байх хэрэгтэй. Түүнээс биш хог цэвэрлэх, хоол унд тараах гэх мэт аахар шаахар зүйлээр нийгмийн хариуцлагаа тахлаад байж болохгүй. Том компаниуд үндэсний үзэл гаргаж сурах, дадах хэрэгтэй болжээ.

Амар хялбараар нь зар сурталчилгаагаа гадны компаниудад мөнгө төлж хийлгэх нь одоодоо үр дүнтэй байгаа мэт боловч ганц нэг жилийн дараа гэхэд үндэсний гэх хэвлэл мэдээлэлгүй болох нь. Эцсийн дүндээ монголчуудын хөлс хүчээр бий болсон мөнгө аварга компаниудын санхүүд хувь нэмэр оруулснаар үндэсний гэх бүхнээ залгиж байна. Уг нь гадагшаа урсах тэр их мөнгө Монголын газар шороон дээр, монгол хүний хөлс хүчээр бий болсон хөрөнгө билээ.

Цахим сүлжээнд од гэгддэг хүмүүс ч мөн анзаарч харах л хэрэгтэй. Жишээ нь, инстаграммын од гэгддэг гоё залуу, царайлаг авьяаслаг эмэгтэй Монголдоо л од байдаг. Гадагшаа буюу дэлхийн долоон тэрбум хүний дунд орвол хэн ч танихгүй байдаг л нэг ази залуу болж хувирна. Жиргээний олон мянган дагагчтай нөлөөлөгч залуус байна. Мөн л Монголоос өөр оронд тэднийг хэн ч ингэж дагаж, хүлээн зөвшөөрөхгүй. Тэднээс ухаантай, тэднээс өндөр боловсролтой, эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн залуус дэлхийгээр нэг байна. Тиймээс мэдээллийн үндэсний сүлжээтэй, хүчирхэг хэвлэл мэдээлэлтэй байх нь цахим оддын хувьд наад талдаа өөрийнх нь карьерт шууд нөлөөтэй гэдгийг ойлгож, энэ талаар уриалж байх ёстой. Нөгөө талаар, гадагшаа урсах зар сурталчилааны асар их мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх нийт монголчуудын эрх ашигт нийцсэн зүйл хийж байгаагаа мэдэж ухамсарлаж байх ёстой юм.

Google, Yahoo, facebook, Telegram, Twitter, Tiktok, Viber, Instagram гээд маш өргөн сүлжээтэй бэлэн платформууд байхад мэдээллийн үндэсний платформ хөгжихгүй гэх хүмүүс байдаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч үл тоодог нөхөд бий. Тэгвэл Монгол тусгаар улс шиг улс байхын тулд үндэсний гэх юм бүхэнтэй байх ёстой. Ялангуяа хэвлэл мэдээлэлгүй бол тусгаар улс үндэстэн гэж хэлэхэд тун хэцүү болно. Үндэсний гэх юм болгон руугаа анзаарч анхаарч, монголчууд монголчууддаа хөрөнгө оруулалт хийж, бие биенээ дэмжиж дэмнэж байхгүй бол дэлхийн хязгааргүй, хатуу харгис зах зээлд нэг л мэдэхэд бид уусан шингэнэ.

О.ТУЯА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр /2021.11.17/ нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаар мэдээлж байна.